Зохиогч: cool

Л.Балхжавын бага бэр нярайлав Телевизийн захирал, рок попын дуучдын амандаа аялах дууны аяыг зохиож өгдөг хөгжмийн зохиолч Л.Балхжав дуучид дундаа нэр хүндтэй. Тэрбээр хоёр хүүтэй Том хүү Б.Чингүүн нь Бээжинд найруулагчаар төгсөж ирсэн, дорнын соёл сэтгэлгээтэй “киночин” залуу байдаг гэж олон нийт мэднэ. Б.Чингүүний хувьд хэдэн жилийн өмнө өөрөөсөө дүү охинтой дэр нэгтгэж, ихэр охидын аав болсон. Харин Л.Балхжавын бага хүү болох Б.Билгүүний хувьд АНУ-д боловсрол эзэмшсэн төдийгүй өдгөө Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газарт ажилладаг гэх албан бус мэдээлэл бий. Тэрбээр жүжигчин М.Цэрэндолгор буюу Цэдотой 2015 оноос эхлэн үерхэж эхэлсэн. Хэдийгээр хуримлаагүй ч Б.Билгүүн, М.Цэрэндолгор нар энэ сарын 26-нд шинэ…

Цааш унших

Н.Алтанхуягийн хэнз хүүг эхнэрээс нь өөр эмэгтэй төрүүлсэн гэв үү Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг одоогоос 5-н жилийн өмнө насандаа 57 насандаа хэнз охинтой болсон талаар тухайн үеийн хэвлэлүүд бичиж байв. Тэгвэл тэрээр саяхан хэнз хүүгээ өлгийдсөн тухай нэгэн эх сурвалж онцлон мэдээллээ. Эх сурвалжийн мэдээллээр түүний хэнз хүүг хоёр дахь эхнэр н.Сэлэнгэ төрүүлээгүй. Харин түүний албанд олон жил ажилласан, хэвлэл мэдээллийн салбарын нэгэн бүсгүй төрүүлсэн хэмээн тодотгожээ. Тэрбүү хэл, хэнз хүүг нь төрүүлсэн тэр эмэгтэй Н.Алтанхуягийг Засаг барьж байх үед ард нь байж бүхий л ажил хэрэгт нь “туслагч” байсан гэнэ. Тухайлбал, бондуудын мөнгийг хувиарлалт хийхэд гар бие оролцдог байсныг…

Цааш унших

Б.Хурцын эхнэр блинчик хэрхэн хийхийг заав УИХ-ыг гишүүдийн амыг “Цааш нь ярих уу, яахуу?” гэсэн ганцхан асуултаар тагладаг ТЕГ-ын дарга асан, хошууч генерал Б.Хурц ирэх УИХ-ын сонгуульд АН-аас нэр дэвших тухай шуум гарах болсон. Тиймдээ ч юм уу, тэрээр сүүлийн хэдэн сар нам гүм амьдрах болсон. Харин түүний гэргий “Сарнайх”-ын эзэн Ү.Сарнай сошиалд тун идэвхитэй байгаа хэвээр. Дээдийн хүрээнийхэн дундаа гоёлын ширээ засалтын мэдрэмжээрээ тэрүүлдэг тэрээр өөрийн цахим хуудаснаа бага охиндоо блинчик хийж өгсөн зургаа оруулсан. Харин түүний хийсэн блинчикийн жорыг авахыг хүссэн олон бүсгүйчүүд түүнд хандсан учраас тэрээр жороо нийтлэжээ. Ингэхдээ тэрээр “Карантинд байгаа би блинчик хийсэн стори оруулсны…

Цааш унших

Г.Ундармаа “муур” стильтэй болов Коронавирусын улмаас “Single ladys-4” уран сайхны киноны нээлтээ хийж амжаагүй жүжигчин Г.Ундармаа “муур” стильтэй болжээ. Тэрээр өөрийн стилистээр ажилладаг Бүжин буюу Bunny-г дууриаж муур шил худалдан авсан бололтой. Энэхүү өвөрмөц нүдний шилтэй зургаа өөрийн цахим хуудсанд байршуулсан байна. Түүний энэхүү шинэ дүр төрх олон хүнд таалагдсан бололтой маш эерэг сэтгэгдэлийг өөрийн цахим хуудаснаа цуглуулжээ.

Цааш унших

МЭНДЧИЛГЭЭ Энэ удаагийн эмч нарын баяр дэлхий тэр чигтээ нэгэн аюулт өвчний эсрэг тэмцэж буй үед тохиож байна. Гэхдээ энэ нь бие биедээ баяр хүргэхгүй, хүндэтгэл илэрхийлэхгүй гэсэн үг биш ээ. Харин хамгийн сайн үг, сайхан ерөөлийг харамгүй сонсох өдөр билээ. Өнөөдөр эмч нар маань тангараг өргөсөн эр цэргүүдийнхээ нэгэн адил улс орон, ард түмнийхээ аюулгүй байдлын төлөө цаг наргүй эрүүл энхийн манаанд зогсох тэр цаг үе ирлээ. Энэхүү үүрэг хариуцлагаа нэр төртэй үүрч чадна гэдгээ алхам тутамдаа харуулан буй эрэлхэг дайчин эмч нар, эрүүл мэндийн нийт ажилтан та бүхнээрээ бахдаж байна. Дэлхийн эмч нарын өдрийг эрүүл мэндийн салбар хэлэх…

Цааш унших

“Наша песня” орос дууны уралдааныг цахимаар зохион байгуулна Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төв ОХУ-ын ЭСЯ-ны дэмжлэгтэйгээр UBS телевизтэй хамтран “Наша песня” орос дууны уралдааныг энэ удаад цахим хэлбэрээр зохион байгуулах гэж байна 1941-1945 оны Аугаа их Эх орны дайны ялалтын 75 жилийн ойд зориулсан уг арга хэмжээнд гоцлол дуучид болон найрал дууны хамтлагууд өөрсдийн дуулсан эх орны дайны сэдэвт дуугаараа оролцох бөгөөд нэгдүгээр үе өнөөдрөөс эхлэн ирэх сарын 5-ны өдөр өндөрлөх бөгөөд гоцлол дуучид, чөлөөт уран бүтээлчид болон найрал дууны хамтлагууд өөрсдийн бичлэгээ уралдааны албан ёсны [email protected] хаяг руу илгээнэ. Оролцогч дуучид, хамтлагуудын бичлэгийг Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан, соёлын…

Цааш унших

Коронавирусээр “коко” үнэлгээ авагчид Хятад улсаас гаралтай коронавирус дэлхий дахиныг “чичрүүлж” байгаа энэ цаг үед манай улсын Төр засаг төдийгүй иргэд дор бүрнээ сонор сэрэмжээ алдахгүйг хичээж буй. Коронавирусын дуулианаар ЭМЯ, УОК-т аж ахуйн нэгжүүд, иргэд өөр өөрсдийн боломжоороо мөнгөн болон бусад хэлбэрээр хандив өргөсөөр байгаа. Тэр дунд бизнесмэн, улс төр, урлаг соёлын төлөөлөгчид нэлээд хэд харагдсан. Гэвч эдний дундаас хэд нь УИХ-д нэр дэвшигчийн хувиар “сэвж” явааг бид таашгүй. Ямартаа ч улс төрд шаанстай ямар хүмүүс, юугаар хандив өргөснийг сонирхуулъя. – “Макс” группын Д.Ганбаатар энэ өдрүүдэд өөрийн мэдлийн объектоо эмнэлгийн зориулалтаар ашиглуулахаа мэдэгдээд байна. -Асашёорюү Д.Дагвадорж Япон улсаас авчирсан…

Цааш унших

Л.Одончимэг гавъяатын анхны хайр Хошин урлагийн “Х-түц” хамтлагийн урдаа барьдаг жүжигчдийн нэг МУГЖ Л.Одончимэг өдгөө залуу жүжигчин Т.Бархүүтэй гэр бүл зохиож, хөөрхөн охины ижий аав болсон. Өдгөө 53 настай жүжигчин бүсгүйн анхны хайр, анхны нөхөр, том охины аавыг СТА жүжигчин, дуу оруулагч, сэтгүүлч Н.Зориг гэдгийг тэр бүр хүмүүс мэддэггүй. Соц нийгмийн үед дэлгэцнээ гарч байсан “Санаж яваарай”, “Загийн алим”, “Амьдралын нахиа”, “Эргүүлэг” зэрэг уран сайхны кинонд ширүүн харц, өргөн хөмсгөөр “гоёсон” тэр “залуу” бол Н.Зориг. Н.Зориг гуайн хувьд олон жил усанд хаясан чулуу шиг нам гүм амьдарч байгаа. Хааяахан ганц нэг уран сайхны кинонд туслах дүр бүтээсэн шинээ амьдарч байна.…

Цааш унших

“Дух” Б.Цэцэг хуримын зар дуулгана гэв үү Монголын кино урлагийн ертөнцөд өөрийн өнгө төрхөө тодотгосон “Дух” Б.Цэцэг хуримын зар дуулгаж магадгүй байгаа аж. Эх сурвалжийн мэдээллээр тэрээр өнгөрсөн зунаас эхлэн Эрдэнэт хот, Улаанбаатар хоёрын хооронд жим гартал давхих болжээ. Түүнийг “ГОК”-ын томоохон албан тушаалтантай амрагийн харилцаатай болсон төдийгүй, ирэх намраас хуримын зар түгээж магадгүй хэмээн тодотгожээ. Б.Цэцэгийн хувьд биеийн жин нь 70 кг хүрсэн учир өнгөрсөн 7хоногоос эхлэн дахин дэглэм барьж, жингээ хасч эхэлсэн байна. Охиноо төрүүлсний дараа 128 кг хүртэл таргалсан ч, зөв хоололт дасгалын ачаар 58 кг болтолоо турсан түүх түүнд бий.

Цааш унших

ЧОНО БОРООНООР БУЮУ АВЛИГА “ХОРООНОО”-ГООР… Монголд COVID-19-ийн 11 дэх тохиолдол илэрсэн тухай ЭМЯ-ны мэдээллийн дараа энэ нийтлэлийг бичив. Дэлхийг хамарсан цар тахлын эсрэг улс орнуудын Засгийн газар, эрүүл мэндийн байгууллагууд бүхий л хүч чадлаа дайчлан ажиллаж байгаа өнөөгийн цаг үед хэрвээ (хэрвээ шүү!) авлига гарч ирвэл хүн төрөлхтөний хамаг хүчин чармайлт үгүй болно хэмээн даян дэлхийн авлигын эсрэг хөдөлгөөн-Транспэрэнси Интернэшнл сануулж байна. Ердийн үед дэлхий нийтийн хэмжээнд эрүүл мэндийн салбар дахь авлигын хэмжээ жилдээ 500 тэрбум ам.долларт хүрдэг талаар 2019 оны судалгааны эмхэтгэлд бичсэн нь бий. Тэгвэл нийтийг хамарсан хямрал буюу онцгой цаг үед хяналт суларч авлига нэмэгддэг нь бодит…

Цааш унших