“Хөөрхөн” О.Дөлгөөн АНУ-д сандарч явна Мөрөөдлийн театраас ажил амьдралынхаа гарааг эхлэж, УДЭТ-ын жүжигчнээр ажиллаж байсан жүжигчин О.Дөлгөөн АНУ-д мэргэжил дээшлүүлэн суралцаж буй. “Хөөрхөн” тодотголтой тэрээр хүний нутагт нэлээд сандар яваа бололтой. Цахим хуудаснаа “Би мөөгтэй шөлөнд дуртай. Бас талх шидэхгүй ээ…Дараагийн чартер нислэгээр гэртээ харимаар байна. Ёстой нээрээ ингээд гацах гэж… Эндээс шууд авахгүй. Япон, Солонгос руу онгоц явуулж иргэдээ авч байгаа юм байна. Гэхдээ тэр онгоц нь дүүрсэн байна” хэмээн бичжээ.
Зохиогч: cool
Топ модель Д.Пүрэвсүрэн өнгө нэмэв Монголын сайхан бүсгүйчүүдийн нэг топ модель, жүжигчин Д.Пүрэвсүрэн сүүлийн хэдэн жил хувийн амьдралдаа илүү анхаарч, минамилист, иогчин болсон. Тэрээр хоёрдахь амьдралаа “Ханаду майнс” уул уурхайн компанийн эзэн Ганбаяр хэмээх залуутай амьдрал зохиож, гурван хүүхдийг нь төрүүлээд буй. Д.Пүрэвсүрэнг дахин уул уурхайн магнатын гэргий болоход үнэ цэнэтэй брэндээр гоёж, эдийн дээдийг эдэлж, гадаад дотоодоор аялж, үлгэрийн мэт амьдрах байхдаа хэмээн харж байсан хүн олон. Гэвч Пүүжээ энгийнээс энгийн амьдарч, иогчин ээж бас багш болсон. Тэрбүү хэл, түүний гоёж гоодох нь нүдний гэм болсон байлаа. Харин саяхнаас тэрээр өөрийн цахим хуудаснаа гэгээлэг тод өнгийн хувцастай, make-up-тай зургаа…
Жүжигчин Б.Мишээл хайрын тухай сургааль айлдав Залуу жүжигчин Б.Мишээлийг “Үүлэн үст” дууны клип, “Boobes” инээдмийн цувралаар үзэгчид андахгүй. Анхны амьдралаасаа ганц хүүтэй үлдсэн тэрээр хайрын тухай сургааль айлджээ. Тэрээр “Залуу насанд сэнсэртэл дурлах, хайрлах, хүсэх, догдлох, санах, шаналах тэгээд хиншүү үнэрттэл хаягдах мэдрэмжийг мэдрээгүй бол энэ эмгэнэл шүү. Өвгөд эмгэд биш нэрлэхэж, нээх хашир зааж, өнгөрсөн ирээдүйг тооцож, цонх ширтэж, өвдөгөө тэвэрч хэвтэх хэнд хэрэгтэй юм бэ?! Чөлөөтэй дурла, бусдыг нууц биш ил хайрла. Дурласан залуугийнхаа, бүсгүйнхээ төлөө биеэ бэлдэх, хувцаслах, түүнтэйгээ уулзахын тулд хар усан бороонд шүхэргүй гүйж, хүйтэн өвөл гоё харагдах гэж дан өмдтэй зогсож, өдөржин чатлаж оройжин…
Цагдаагийн хурандаа Д.Ядамдорж: Нийслэл хотод гэмт хэрэг 2018 оныхоос 7000 орчим буюу 30 хувиар буурсан Нийслэлийн цагдаагийн удирдах газраас өнгөрсөн онд гэмт хэрэг 20 хувиар буурсан үзүүлэлттэй шинэ онтой золгосон. Өнөөдрийн байдлаар нөхцөл байдал ямар байгаа тухай яриагаар эхлэе? Сүүлийн жилүүдэд Нийслэлийн хэмжээнд гэмт хэрэг өссөн.Тухайлбал, 2017 онд гэмт хэрэг 17,4 хувиар өссөн. Харин 2018 онд 3705 аар буюу 16,9 хувиар өсч нийт 25652 гэмт хэрэг үйлдэгдсэн юм. Харин 2019 онд 5391 хэргээр буюу 21 хувиар буурч, 2020 оны нэгдүгээр улиралд 1406 хэргээр буюу 21,1 хувиар буурсан. Дээрх статистик тоог нийтэд нь авч үзвэл 2018 оныхоос 7206 буюу 30 орчим хувиар буурлаа. Өнгөрсөн онд болон энэ оны эхний…
Дэлхий нийтээр коронавирус тархаж хөл хорио тогтоон, хилээ хаах арга хэмжээ авч байгаа билээ. Үүнтэй холбогдуулан улс орнууд гаднын улс оронд байгаа иргэдээ тусгай нислэгээр эх оронд нь авчрах болсон. Манай улс ч мөн хэд хэдэн орноос иргэдээ авчран тусгаарлаад байгаа бөгөөд тусгаарлалтад байгаа иргэд гомдол гаргах болсон тухай мэдээлэл олон нийтийн эгдүүцлийг хүргэсэн. ХӨСҮТ-ийн Захирал Д.Нямхүү өөрийн цахим хуудсаар дамжуулан уучлалт хүссэн байна. Тэрбээр “Мөөгтэй шөл уухгүй гэсэн давхар биетэй бүсгүйн бол зөв. Нөхдийнхөө өмнөөс хүлцэл өчье. Ер нь аар саар зүйлд ач холбогдол өгч хэвлэлийн хурлын үед талх тариа цаашид ярихгүй ээ. Хичээх болно оо” хэмээн өөрийн цахим…
“MetroMall”-ийн Б.Одсүрэн нэр дэвшихгүй гэдгээ мэдэгдэв Өнөөдөр Монголын бизнесийн салбарт олон жилийн арвин туршлагатай, амжилттай яваа бизнесмэн Метро Девелопмент Группийн үүсгэн байгуулагч Б.Одсүрэн улс төрд орохгүй гэдгээ өөрийн цахим хуудсаараа албан ёсоор мэдэгджээ. Тэрээр “Би сонгуульд нэр дэвшихгүй ээ !!! Энийг 12-р сард хэлсэн, дахиад хэлчье ! Надаар Монгол орон дутахгүй, харин таны эх орноо хайрлах сэтгэлээр Монгол орон дутна. Намайг дэмждэг бүх хүнд баярлалаа! Харин надад дургүй хүмүүст хандаж хэлэхэд Миний бие маш сайн байгаа шүү” гэжээ. Б.Одсүрэнгийн хувьд 20 насандаа анхны компаниа байгуулж байсан тэрбээр Монголын анхны агаарын тээвэр зуучлалын компаниудын нэгийг эхлүүлж, төв номын сангийн электрон номын…
Жүжигчин Э.Одбаяр хүүгээрээ далимдуулж өөрийгөө рекламдав Монголын кино урлагийн салбарт цоо шинэ эргэлтийг хийж “Маш нууц”, “Зүрхний хилэн”, “Маш нууц-2, Байтаг Богд”, “Том толгойтоын романс”, “Миний ах атаман” зэрэг олон гайхалтай уран бүтээл хийж залуусыг байлдан дагуулсан “Fantastic” продакшны залуусын нэг Э.Одбаяр өөрийгөө рекламдав. Тэрээр өөрийн цахим хуудаснаа “Хүүг маань харсан хүмүүс яасан хөөрхөн яасан царайлаг юм бүүр яааг ААВ гээд байдаг шд. Би ямар үйлдэл хийнэ яг дурайх юм” гэжээ. Залуу уран бүтээлч Э.Одбаярын хувьд царай зүс, бие хаа, уран чадвар гээд жүжигчин хүнд байх бүх шинж бүрэлдсэн гэдэг.
Дөрөвдүгээр сарын ордуудын зурхай Хонь Сарын эхээр эрчүүдийн хувьд ямар ч ажил барьж авсан амжилттай байхаас гадна өмнө төлөвлөж байсан худалдаа арилжаагаа ч хийж чадна. Ажил хэргийн амжилт, бүтэмж сайтай бүх талаараа таныг ивээнэ. Гэхдээ аз сорьсон ямар нэгэн зүйл хийх хэрэггүй. Та өөрийн хүссэн зүйлдээ хүрэхийг хэдий их эрмэлзэнэ түүнийхээ хэрээр хуримтлалыг бий болгож, үргүй зардлаа багасгаарай. Амьдарч байгаа болон ажиллаж байгаа орчноо өөрчлөхийг хүснэ. Зарим нэг нь тавилга эд хогшлоо зөөж тавих, өөр өнцөг өөр тийш харж суухыг хүсэх бол зарим нь бүр нүүлгэлт хийж шинэ орчин нөхцөлд очихыг эрмэлзэнэ. Шинэ танил, сонирхолтой хүмүүс амьдралд тань орж ирнэ.…
“Эмоци”-ийн Б.Номин дахин нярайлна Эмоци продакшны нялх ногоо болох Б.Номин өсч яваа ирээдүйтэй жүжигчдын нэг. Тэрээр хошин урлагийн тайзнаа туслах дүрээс эхлэн уран бүтээлийн ажлаа эхэлж байснаа бодвол одоо харьцангуй ахиц гаргаж бүрэн хэмжээний кинонд хүртэл хэд хэд тоглоод амжсан. Тэгвэл жүжигчин бүсгүй маань тун удахгүй хоёр дахь үрээ өлгийдөхөөр зэхэж байгаа ажээ. Оюутан байхдаа “Үндэсний баялаг” уран сайхны кинонд тоглож байсан түүнийг эр нөхрийнхөө сайн хань төдийгүй, бяцхан хүүгийнхээ сайн ээж гэдгийг ойр дотныхон нь хэлдэг. Түүний тоглосон “Өндгөн толгойт” МУСК-д түүний бүтээсэн дүр үзэгчдэд нэгийг бодогдуулж, хоёрыг тунгаалгахаар дүр болжээ. Өнгө мөнгөнд дуртай, үнэнч бус буюу хань ижил…
Найруулагч Б.Тамир шинэ төслөө эхлүүлжээ Фантастик продакшны залуус үзэгчдэд чанартай, далайцтай дэлгэцийн уран бүтээл хүргэдэг гэдгээрээ алдаршаад буй. Хоёр жил шахам зураг авалт хийсэн “37-р точка” уран сайхны цуврал киногоороо “монголд анхны” гэсэн тодотголыг өөртөө бий болгосон тус продакшны залуус шинэ уран бүтээлдээ орж байгаа аж. Энэ тухайгаа найруулагч Б.Тамир өөрийн цахим хуудаснаа мэдээлжээ.
