Онцгой нөхцөл байдал үүссэн энэ үед сэтгэл зүйн зөвлөгөө хэрхэн үзүүлэх талаар сургалт зохион байгууллаа Монгол Улсад коронавирус/COVID-19/-ийн халдварын онцгой нөхцөл байдал үүссэн энэ үед ХНХЯ, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас Хүүхэд хамгааллын мэргэжлийн анги байгуулан ажиллаж байгаа. Тэгвэл ХНХЯ-ны “COVID-19 халдварын онцгой нөхцөл байдлын үед хүүхэд хамгааллын салбар дундын бүлгийн бэлэн байдал, хариу арга хэмжээний төлөвлөгөө”-ний дагуу Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтран 21 аймаг 9 дүүргийн мэргэжлийн бүлгийн гишүүдэд зориулсан “Сэтгэцийн эрүүл мэнд ба сэтгэл зүйн тусламж үзүүлэх анхан шатны мэдлэг олгох нь” Цахим сургалтыг зохион байгуулж…
Зохиогч: cool
С.Минжин: Тэмбүү өвчин хүний арьс, дотор эрхтэн, мэдрэлийн систем, яс, үе мөч, холбогч эдийг гэмтээдэг Улсын хэмжээнд 2019 оны 10 дугаар сарын байдлаар бэлгийн замаар дамжих халдварын 13,685 тохиолдол бүртгэгдсэн нь нийт халдварт өвчний 38.0 хувийг эзэлсэн. Үүнээс бэлгийн замаар дамжих халдварын 40.3 хувийг тэмбүүгийн өвчлөл эзэлж, 5,500 гаруй хүн уг өвчнөөр өвчилсөн байна. Тэмбүүгийн өвчлөл өмнөх оны мөн үетэй харьцуулахад 503 тохиолдлоор нэмэгдсэн байгаа нь “Тэмбүүг устгая” үйл ажиллагааны хүрээнд зохион байгуулсан илрүүлэг шинжилгээний үр дүн гэж эмч нар үзэж байна. Тиймээс дээрх өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх талаарх зөвлөгөө мэдээллийг хүргэх зорилгоор Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвийн Бэлгийн замаар…
Брэндлэг хатагтай Д.Уранбилэг Монголын загварын ертөнцийг нэгэн үе чимж явсан, хамгийн царайлаг том моделийн нэг Д.Уранбилэг тун чиг брэндлэг хатагтай бололтой. Өөрийн цахим хуудаснаа хөлнөөсөө толгой хүртэл гоёсон зургаа нийтлэдэг. Д.Уранбилэгийн хувьд нэг хэсэг гэр бүлээрээ АНУ-д ажиллаж амьдарсан. Харин эх орондоо ирснээс хойш хувийн бизнестээ илүүтэй анхаарах болсон. Тэрээр Олон улсын онгоцны билет зуучлан борлуулах үйл ажиллагаа эрхлээд багагүй хугацаа өнгөрч байгаа. Д.Уранбилэг нэгэн үе Монгол Улсыг төлөөлөн АНУ дахь элчин сайдаар ажиллаж байсан Ж.Чойнхорын бэр болж, хөөрхөн үрийн зулай үнэрлэсэн боловч төд удалгүй дуулиантай салалт хийж байв. Түүний дараахан топ модель маань гитарчин Өөжгийтэй хэсэг хугацаанд үерхэж байгаад…
Алдарт эх Б.Баярсайханыг Америкт томилжээ БСШУС-ын яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Баярсайхан оны өмнө өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн талаар хэвлэлүүд бичиж байв. Харин тэрээр өдгөө АНУ дахь консулын газар төлөөлөгчөөр сууж байгаа аж. Эх сурвалжийн мэдээллээр, түүнийг огцруулж чадахгүй болохоор “цөлж” алс холын АНУ-д явуулсан гэнэ. Түүнийг “татаас” нь АНУ-д суугаа Элчин сайд Ё.Отгонбаяр гэнэ шүү. Б.Баярсайханы хувьд алдарт ээж хэдий ч биеэ маш сайхан авч явдаг эмэгтэй. Гурван төрийн нүүр үзсэн буурай гэдэг шиг Б.Баярсайхан бараг дөрвөн дахь сайдынхаа нүүрийг үзсэн төрийн нарийн бичгийн дарга. Гэхдээ тэдний заримтай нь гар нийлж ажиллаж чадаагүй. Боловсролын яамны босго алхсан даруйдаа…
“Lumino”-ийн Баажий чартер нислэгт багтсангүй Lumino хамтлагийн дуучин Баажий буюу Б.Батхишиг өнөөдөр БНСУ-аас ирэх чартер нислэгт ирэх хүсэлтэй байсан ч, онгоцондоо багтаагүй ажээ. Энэ тухайгаа өөрийн цахим хуудаснаа “Та нар намайг онгоцондоо багтсан гэж бодож байна уу, мэдээж үгүй. Нэг л өдөр гэртээ харих байхдаа…” гэжээ. Түүний хувьд Европ болон АНУ-д хувийн ажлаа амжуулахын хажуугаар гэр бүлийн хамт аялал хийсэн юм. Эх орондоо ирэхийн тулд БНСУ-аар дамжиж чартер нислэгт бүртгүүлсэн байжээ.
Хандивын мөнгөөр ариутгалын зориулалттай автомашин худалдан авчээ “Ковид-19” халдвараас урьдчилан сэргийлэх ажилд зориулж иргэд, олон нийтээс Орхон аймгийн Онцгой комисст 155.6 сая төгрөг хандиваар цуглараад байна. Үүний 66 сая төгрөгөөр аймгийн Онцгой комисс дөрвөн тонны багтаамжтай, бүх талруугаа ариутгалын бодис цацдаг, хойноо мананцар үүсгэгчтэй “Форланд” маркийн авто машин худалдан авчээ. Үүнийг аймгийн Засаг дарга Д.Батлут Онцгой байдлын газрын дарга, хурандаа Г.Ганбаатарт хүлээлгэн өглөө. Уг машинаар хотын төвийн авто зам, орон сууцны дундах нийтийн эзэмшлийн талбайг ариутгаж халдваргүйлэхэд ашиглаж эхэллээ. Хандивын аянд нийт 80 гаруй иргэн, аж ахуйн нэгж оролцож мөнгө болон эд материалаар дэмжлэг үзүүлсэн юм. Үлдсэн мөнгөөр ариутгал, халдваргүйтгэлийн…
Эрдэнэтчүүд хоёр өдрийн турш хотоо цэвэрлэж, ариутгалаа Аймгийн Засаг даргын захирамжийн дагуу Орхон аймаг гуравдугаар сарын 31 нд бүх нийтийн цэвэрлэгээ, энэ сарын нэгэнд ариутгал, халдваргүйтгэлийн ажил зохион байгууллаа. Цэвэрлэгээнд Хот тохижуулах газрын 210 ажилтан, 20 техник болон иргэд, аж аж ахуйн нэгж сайн дураараа оролцлоо. Бүх нийтийн ариутгал, халдваргүйтгэлийг энэ сарын нэгэнд зохион байгууллаа. Энэ үеэр аймгийн хэмжээнд 13-18 цагт төрийн болон үйлчилгээний бүх байгууллага үйл ажиллагаагаа зогсоож ариутгал, халдваргүйтгэлийг зохион байгууллаа. Мөн авто тээврийн хөдөлгөөнийг түр зогсоосон юм.
Хүмүүнлэгийн ажилтан гэдгээрээ нэрд гараад буй жүжигчин Г.Ундармаагийн охин Бэрцэцэгийн төрсөн өдөр тохиж байна Жүжигчин бүсгүй маань инсгарам хуудаснаа Энэ ертөнцийн хамгийн том, хамгийн гоё, хамгийн хөөрхөн бэлэг миний охин гэжээ
МАК-ын ерөнхийлөгч Н.Цэлмүүн гэр бүлийн хамт Америкт эх орондоо ирж чадахгүй гацжээ. Учир нь СOVID19 коронавирусээс болж ихэнхи улс орон хилээ хаасан билээ. Тэрбум төгрөгөөр тусгай чартерийн нислэг авахийг хүссэн ч зөвшөөрөөгүй байна гэх мэдээлэл paparazi.mn нийтлэгджээ
Хүрэлсүх ээ, халхын сайхан эрчүүдийг халуун өвөрт эмэгтэйчүүдэд нь авчирна уу… Монголын төр хаашаа далийж, хаврын салхи шиг хадраад, халуун зүрхтэй бүхнийг цуцаагаад байгааг зүгээр эндээс л харчих. Монголчууд барилга барьж, зам тавьж чадахгүй гэж хэдэн аравны турш хэлцэж үглэсээр байгаад муу хоч, муухай нэрийг үүрүүлж, бүр имиж болгоод бүсэнд нь зүүж авсан. Барилга барьж чадахгүй байтлаа хүний нутагт хүчээ өгөөд, зам тавьж хүчрэхгүй байтлаа замын хүнд чадлаа өгөөд явж байдаг юм уу? Хамгийн өндөр шаардлага тавьдаг ихэмсэг Америкт хүртэл хар мууг нь нугалаад, хамаг хэцүүг нь хийгээд явж байна. Америкийн Калифорни мужийн Сайфон /Saipan/ гэдэг арал дээр барилгын ажлын…
