Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

    07/21/2026

    Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

    07/21/2026

    “Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

    07/21/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»нийтлэлчид»Эмүжин:Хүрэлсүх ээ, халхын сайхан эрчүүдийг халуун өвөрт эмэгтэйчүүдэд нь авчирна уу
нийтлэлчид

Эмүжин:Хүрэлсүх ээ, халхын сайхан эрчүүдийг халуун өвөрт эмэгтэйчүүдэд нь авчирна уу

coolНийтэлсэн: cool04/02/2020Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Хүрэлсүх ээ, халхын сайхан эрчүүдийг халуун өвөрт эмэгтэйчүүдэд нь авчирна уу…

Монголын төр хаашаа далийж, хаврын салхи шиг хадраад, халуун зүрхтэй бүхнийг цуцаагаад байгааг зүгээр эндээс л харчих. Монголчууд барилга барьж, зам тавьж чадахгүй гэж хэдэн аравны турш хэлцэж үглэсээр байгаад муу хоч, муухай нэрийг үүрүүлж, бүр имиж болгоод бүсэнд нь зүүж авсан.

Барилга барьж чадахгүй байтлаа хүний нутагт хүчээ өгөөд, зам тавьж хүчрэхгүй байтлаа замын хүнд чадлаа өгөөд явж байдаг юм уу? Хамгийн өндөр шаардлага тавьдаг ихэмсэг Америкт хүртэл хар мууг нь нугалаад, хамаг хэцүүг нь хийгээд явж байна. Америкийн Калифорни мужийн Сайфон /Saipan/ гэдэг арал дээр барилгын ажлын гэрээгээр очсон 140 монгол залуу өөрсдийгөө цоожтой хашаа, хаалттай нөхцөлд 14 хоног тусгаарлаад байна. Энэ арлуудад дотоодоос нь вирус илрээгүй боловч гаднаас ирсэн хоёр тохиолдол бүртгэгдсэн. Covid-19 ийн нөхцөл байдлын улмаас ажил үйлчилгээ, эдийн засаг мөн гацаанд орсон.

Тэнд барилга барихаар очсон 140 монгол залуу эмнэлэгт шинжилгээ өгөх боломжгүй тул халдваргүй гэдгээ батлах гэж, нөгөө талаар эх орондоо вирус тээж очихгүйн тулд 14 хоног ийнхүү өөрсдийгөө нэгдсэн сахилга бат, чанд эв нэгдлийн дор сайн дураараа тусгаарлаад байна. Бүгд Монголын далбаатай малгай, богино ханцуйтай цамцтай, амны масктай…идэр залуухан, ид гялалзаж яваа залуус…тэднээс л энэ улс орон хаашаа яваад байгааг хар. Энэ бол зүгээр л жишээ.

Хамаг эрчүүд нь хаа нэгтээ харлаж, хацар гоо охид нь барилга, замын ажлын хятадууд, засварын газрын вьетнамуудтай зугаацаж…эрх мэдэлтнүүд нь энэ сайхан залуусаа сургаад ажиллуулахын оронд тэндер нэрээр гадныхантай нийлэн улсаа цөлмөж, цөлмөхийн тулд цөөхөн монголчуудыгаа муулж амьдарсаар дассан байна, даварсан байна. Гадаадад суралцаад, хатуужаад ирснийг нь ар өврийн хаалганыхаа өмнө архинд орж, амьдралдаа гутартал нь хэдэн жилээр хий хүлээлгэж…ингэж төр барихгүй, өрх гэр самрахгүй, үндэсний хар хайрцагны бодлого, хүйсийн тэнцвэрийг хүйс тэмтрэхгүй ээ.

Гучин жил самарсан эх орноо хар, гучин жил хөмөрсөн энэ гэр бүл төлөвлөлтийн бодлогоо хар. Ажил хийж чадахгүй байтлаа харийн нутагт сарвайтал зүтгэж, сахилга батгүй байтлаа сарны холд цуцталаа хөлсөө урсгаж, олсон хэдийгээ ар гэр рүүгээ илгээж, эхнэр хүүхэд, ээж аавынхаа зургаар голоо дэвтээж, асч бадарсан залуу насаа алс газар зольж явдаг юм уу?

Халхын сайхан эрчүүдийг халуун өвөрт эмэгтэйчүүдэд нь авчир, харж хүлээсэн аав ээжид нь авчир, хамаг Монголд нь авчир, халуун голомтонд нь харийнхныг бүү шургалуулаад бай! Хаврын яргуй шиг ургаж байгаа охидыг нь яа гээв, мод тэвэрч, хад өвөртөлж удмаа залгуул, угсаагаа үргэлжлүүл гээ юү… юм л бол хөгшид, эмэгтэйчүүд, хүүхдүүд гэдэг чинь одоо хоцрогдсон, эр хүнгүй бол энх мэнд үлдээд эрхэлж хэндээ туних юм, эмэгтэй байгаад яах юм. Хөвгүүнээ алс цөлчихөөд хөгшин хонины насгүй эцэг эх нь жаргаж суухгүй, жарныг элээхгүй. Барилга, замын салбарынхан хараарай, тендэр цохиж унагааж, гаднаас ажиллах хүч авчирч байхдаа

Монгол үндэстний гал голомтоо залгаж, сахиж ирсэн чанд бодлого, чанадын ухааныг цохиж унагааж, үнс зуурч байдгаа мэдэж ав! Одоо тэгээд энэ хайран сайхан залуусаа хайртай эх оронд нь онгоц нисгээд авчир аааа. Дэлхийгээр нэг амьдрал хайж тархсан, хүнд хэцүү үед хэнд хандахаа мэдэхгүй цуцаж, сунаж яваа монголчуудыгаа ойролцоох хотод нь цуглуулж байгаад ямар нэгэн байдлаар эх оронд нь ирүүлмээр байна.

Явуулж болсон юм, яаж ийгээд олж ир! Юун үржлийн насны адуу, үрсээ үлдээж, үнэнийг үүрч яваа, гал шиг дүрэлзсэн галзуу барс шиг залуусаа хилээр гаргаад дуусч байгаа улс шүү дээ, Монгол. Өнөө хэд маань өрөөлийн нутгийн тэнгэр дор, өөрийн улсынхаа төрийн дууллаар сэтгэлээ дүүргэж, зоригоо чангалаад зүтгэж л байна! Хүлээж суугаа эх оронд нь хүний заяа гомдож, хүлгийн заяа хазайж, хамаг Монголын голомтонд хар сүүдэр тусаад удлаа, тулаад босго. Итгэл дайж илгээв, найдвар тээж бичив.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

НИТХ төлөөлөгч Б.Сэргэлэнбатар ГУРВАН ДАВХАР ДЭЭЛТЭЙ

06/16/2026

“Гүтгэх” гэмт хуульчилбал улстөрчид, албан тушаалтнууд л хамгаалагдана

05/18/2026

NEGUUN.MN сайтын Л.Баяржаргалыг хорьсон нь хэвлэлийн эрх чөлөөнд өгсөн сэрэмжлүүлэг

05/15/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Байгуулагдаагүй Хүннү хот 30 гаруй ажилтантай бол хөгжлийн корпораци нь 14 ажилтантай

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.