Зохиогч: cool

Нора: Би хохирогч биш, би тэмцэгч биш “Mongolian next top model” нэвтрүүлгийн хөтлөгч загвар өмсөгч Оюунномин буюу Нора оны өмнө БНХАУ-д короновирус гарсантай холбогдуулан Италь дахь гэр лүүгээ явсан байдаг. Ингэхдээ тэрээр монгол улсад вирус гарах магадлал өндөр тул европыг зорих боллоо гэх утгатай постуудыг өөрийн цахим хуудаснаа хийж байв. Харин Итали улсад халдварт өвчний нөхцөл байдал хүндэрсэн энэ өдрүүдэд тэрээр эх орноосоо тусламж гуйж, ирж аваач гэх болсон. Харин тэрээр өдгөө сэтгэлзүйн айдаснаасаа бүрэн гарсан бололтой. Өөрийн цахим хуудаснаа “Би бол хүчтэй эмэгтэй. Хүмүүс намайг ад үзсэний төлөө өөрийгөө өрөвдөөд суудаггүй. Намайг албадаж, сэтгэл санааг маань үймүүлэх гэж оролдсон…

Цааш унших

Б.Янжиндулам өөрийгөө баярлуулах дуртай “Амьдарлоги” киноны дүрээрээ танил болсон жүжигчин Б.Янжиндулам өөрийнгөө баярлуулах дуртай гэнэ шүү. Тэр тусмаа өөртөө цэцэг худалдан авах дуртай аж. Энэ тухайгаа өөрийн цахим хуудаснаа “Дандаа бусдыг баярлуулдаг сайхан хүмүүс минь хааяа ч болов дуртай зүйлдээ цаг гаргаж өөрийгөө баярлуулж байгаарай” хэмээн бичжээ. Зайсанд өөрийн нэрийн дэлгүүртэй Янжиндулам хоёр жилийн өмнө иргэний үнэмлэхний нэрээ Б.Гэгээнхүсэл болгон солиулсан байдагmТүүнийг МАХН-ын дарга Н.Энхбаярын хүү Э.Батшугартай романтик харилцаатай гэгддэг. Түүнийг ойр дотныхон нь тун чиг хөдөлмөрч бүсгүй гэж үнэлдэг. Мөн чөлөөт цаг заваараа олон улсын байгууллагуудтай хамтран нийгэмд чиглэсэн сайн санааны сайн дурын ажилд байнга оролцдог гэсэн.

Цааш унших

“37-р точка”-ын залуус Шилийн богдод гарчээ Монголын кино урлагийн томоохон төлөөлөгч “Фантастик”-ын залуус Сүхбаатар аймгийн Дарьганга нутагт байрлах Алтан овоо, Шилийн богд гарчээ. Тэд жил бүхийн Хаврын тэргүүн сарын шинийн 15-нд багтааж гардаг байсан. Гэвч энэ жил хөл хориотой байсны улмаас “хойшилж” гарсан ажээ. Тэдний Шилийн богдод хийсэн бичлэг, гэрэл зургийг сонирхоорой.

Цааш унших

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас хүүхдийн эрхийг хамгаалахыг уриаллаа Монгол Улс Хүүхэд хамгааллын салбарт эрх зүйн шинэчлэлт хийж, 2016 онд Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулиуд, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан билээ. Өнөөдрийн байдлаар эдгээр хууль тогтоомжийг даган гарсан 50 гаруй журам хэрэгжиж байна. Нийгмийн хамгааллын салбарын хууль тогтоомжийн хүрээнд хүүхдийн эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллагууд хамтран хүүхэд хамгаалах чиглэлээр олон ажил хийж буй ч сүүлийн үед нийгмийг цочроосон, хүүхдийн эсрэг хүчирхийллийн гэмт хэрэг, зөрчил, хүүхдийг үл хайхарсны улмаас хөгжил, эрүүл мэнд, хүмүүжил, төлөвшилд нь сөрөг…

Цааш унших

50 сая төгрөг шантаажилсан хэрэгт Х.Бат-Ялалтыг хорих санал гаргасан ч шүүх хэлэлцсэнгүй Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Галбадарт ямар нэг ашиг сонирхол байна уу, эсвэл Х.Бат-Ялалттай танил тал, найз нөхдийн харилцаатай юм уу, цагдан хориулах гэсэн прокурорын саналыг нь хоёр дахь удаагаа хэлэлцсэнгүй. Уг нь НПГ-аас Х.Бат-Ялалтад мөрдөн байцаах ажиллагаанд санаатай саад учруулж байна хэмээн үзэж цагдан хорих саналаа өнгөрсөн даваа гарагт дээрх шүүхэд хүргүүлсэн аж. Гэвч Х.Бат-Ялалт өмгөөлөгчтэй оролцох хүсэлт тавьснаар уг асуудлыг хэлэлцсэнгүй. Өнгөрсөн хоёрдугаар сарын 19-нд НПГ-аас Х.Бат-Ялалтыг цагдан хориулах саналаа тус шүүхэд гаргаж байсан ч хэрэгсээгүй юм. НПГ-аас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай…

Цааш унших

Жүжигчин Б.Цэцэг аавыгаа дурсав “Дух” хочоороо алдаршсан жүжигчин Б.Цэцэг аавыгаа дурсав. Эхээсээ хоёулханаа тэрээр аавыгаа “алдсан”-аас хойш амьдралын хатуу хөтүүг мэдэрсээр яваагаа ярилцлага бүртээ дурьддаг. Тэрээр “Байгаагийн жаргалыг мэдрээгүй хир нь байхгүйгийн зовлонг туучсан 6 жилийг аавгүй өнгөрүүлжээ. Өсөж өндийж хүний зэрэгт хүрч л явна. Нэрийг сэвтүүлэхгүй, сэтгэлийг нь өмрүүлэхгүй зөв явнаа хүү нь. Аавтай байхдаа би бардам байж, айж эмээхээ ч мэдэхгүй томордог байж, аавдаа хэлнэ шүү гээд ахиад нэг хэлж үзэхсэн…. Санах л юмдаа” хэмээн бичжээ.

Цааш унших

Эрхэм гишүүний тэрбумтан эхнэр Монголын тэрбумтангуудын жагсаалтад нүд ирмэх зуур багтаж эхэлсэн хүн бол “Хүннү Молл”-ын эзэн Б.Энхгэрэл. Түүнийг эр нөхрийнхөө албан тушаалыг ашиглан нийслэлийн хамгийн тохиромжтой газруудыг өөрийн болгосон гэдэг. Түүний нөхөр бол УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн. Нээрээ л “Хурд” группийн тэнгэр баганадсан өндөр барилгууд нийслэлийн хамгийн ашигтай байрлалд сүндэрлэх болсон. Магадгүй боломжийг ашиглаж чадаж буй тэдний мундагийнх ч байж болох юм. Тэд Чингис хаан Олон улсын нисэх онгоцны буудал руу явах замд “Хүннү Молл” цогцолбороо байгуулсан нь ирээдүйд асар их ашиг орлого өгөх жуулчдын нүсэр байгууламж болох нь ойлгомжтой харагдана. Гаднах дизайнаасаа авахуулаад дотоод засал чимэглэл нь дэндүү гоёмсог…

Цааш унших

Брэндэд нугасгүй бизнесмэн мисс Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг мисс эхнэрийнхээ бизнест төсөв тендер, элдэв сангийн мөнгөнөөс салгаж өгсөн баримт хэд хэд бий гэдэг. Төрийн эрх мэдэлтэй нөхрийнхөө нөлөөгөөр гуравхан ажилтантайгаар үүдээ нээж байсан гэдэг. Харин өдгөө өөрийн нэрийн Байгаль брэндээс гадна Италийн “Valentino” брэндийн салбар, гоо сайхны эмнэлэг гээд олон “салаа мөчиртэй” том компани болон өргөжжээ. Өөрөө ч мань хүн мисс тодотголтой, амбиц өндөртэй тансаг хатагтай.

Цааш унших

О.Балжаа аваргын “тураах” зөвлөгөө Урин хавар болонгуут охид бүсгүйчүүдийн дунд “Яаж хурдан турах вэ, яг нэг дэх өдрөөс л дэглэм барьж эхэлье” гэсэн яриа өрнөдөг, бас зарим нь зүгээр л дотроо боддог. Бодсоор яваа бондгоруудад О.Балжинням аварга эрүүл хоололт, идэвхитэй хөдөлгөөнийг амьдралдаа хэрэгжүүлэхийг зөвлөдөг гэнэ шүү. Өдгөө 60 насны босго алхсан тэрээр өдөр бүр шавь нартайгаа урагшаа Богд ууланд алхалт хийдэг аж. Аль хэдэн жилийн өмнөөс аварга маань амьдралынхаа хэв маягийн нэг хэсэг болгосон гэнэ шүү. Дор хаяж 7 хоногт хоёрхон удаа ууланд алхахад бүтэн 7 хоног зааланд бэлтгэл сургуулилалт хийсэнтэй тэнцдэг болохыг тэрээр хэлжээ. Уулчид “Ажлаасаа залхвал, агаар дутагдвал…

Цааш унших

“Хөгширдөггүй” Ц.Жадамбаа Аль 2008 оны үед л “Миний залуу нас…” хэмээн ярьж явсан Ц.Жадамбаа одоо яг тэр үеийнх шигээ харагддаг. Тухайн үед монголын залуу манлайлагч нарын нэг явсан тэрээр өнгөрсөн хэдэн жилийн хугацаанд твиттэр, фэйсбүүкээ хаагаад нам гүн амьдрах болсон. Харин сонгуулийн чимээгээр ч юм уу, цагаан сарын дараанаас сошиалд эргэн иржээ. Гэхдээ яг 2010 оны үе шигээ үс зүсээрээ, таргалж тураагүй яг хэвээрээ. Ямартаа л, түүнийг мэддэг танидаг нөхөд нь “хөгширдөггүй” Ц.Жадамбаа гэхэв дээ.

Цааш унших