Амьдрах аргаа өөрчилмөөр байна аа, Ч.Ану Дуучин Ч.Ану сүүлийн хэдэн жил дуулахаас илүү влогчин болоод буй. Өөрийнхөө нэрийн пэйжээр төлбөртэй лайв, сурталчилгаа хийж, хааяа азтан тодруулах нь бий. Бизнес мэт хөгжсөн түүний зарим азтан тодруулах сугалаа хэл ам татлах нь бий. Тухайлбал, хамгийн сүүлд иргэдээс 90 сая төгрөг цуглуулсан хэрнээ ганцхан азтан тодруулж 35-40 сая төгрөгийн үнэтэй 1ширхэг автомашиныг “бэлэглэсэн” гэх. Уг асуудалд хууль хүчний байгууллагууд хэн ч анхаарлаа хандуулсангүй, нөхцөл байдал тэгсхийгээд намжсан. Магадгүй “гүнжийн амьдрал”-аар амьдардаг дуучин бүсгүйд мөнгө их л хэрэг болдог байх. Өнгөрсөн намар Sky resort-д “үлгэрийн гүнж” шиг нижгэр хурим хийж, хүүхнүүдийн мөрөөддөг цав цагаан…
Зохиогч: cool
Мисс Б.Бадамцэцэг гадаад төрхөө өөрчлөв “Хэцүү анги” киноны Гэрлээгийн дүрээр олонд танигдсан шүдний эмч, жүжигчин, мисс Б.Бадамцэцэг гадаад төрхөндөө өөрчлөлт хийж үсээ шаргал өнгөтэй болгон тайруулжээ. Энэ тухайгаар өөрийн цахим хуудастаа “Эмэгтэй хүн өөрийгөө өөрөөр харахын тулд үсээ тайруулдаг” хэмээн бичсэн байна. Б.Бадамцэцэгийн хувьд өнгөрсөн зун хоёр дахь хүүхдээ төрүүлсэн. Сүүлийн хэдэн жил мисс, жүжигчний кареариа түр хойш тавьж үндсэн мэргэжлээрээ ажиллах болсон тэрээр өөрийн цахимаараа дамжуулан охид бүсгүйчүүдэд гоо сайхны зөвлөгөө мэдээллийг хүргэдэг.
ЦЕГ-аас мэдэгдэл гаргалаа Улсын онцгой комисс болон холбогдох төрийн байгууллагуудаас Ковид-19 өвчлөлийн халдвараас урьдчилан сэргийлэх төрөл бүрийн арга хэмжээг авч ажиллаж байгаа билээ. Үүнтэй зэрэгцэн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим сүлжээнд иргэд, олон нийтийг төөрөгдүүлсэн, сэтгэл санааг үймүүлсэн мэдээ, мэдээллүүд гарч, иргэдийн зүгээс энэ талаар цагдаагийн байгууллагад мэдээлсээр байгаа юм. 2020 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар цагдаагийн байгууллагаас цахим орчинд гамшиг, аюулт үзэгдэл, осол, аюул гамшгийн эрсдлийн талаарх худал мэдээ, мэдээллийг түгээсэн 8 иргэнд Зөрчлийн тухай хуулиар, хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан 4 иргэнд Эрүүгийн хуулийн…
“Монголдоо Хайртай” хандивын аян орон даяар “Монголдоо Хайртай” хандивын аян орон даяар эхэлсэн тухай бид өмнө нь мэдээлсэн. Аян эхэлснээс хойш тав дахь өдрийн байдлаар 20 гаруй урлаг, соёл, спорт, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл, 10 орчим хамтлаг, продакшн, компаниуд дэмжиж байгаагаа илэрхийлэн орой бүрийн фэйсбүүкийн шууд дамжуулалтад оролцож дуу хоолойгоо хүргэсээр байна. “Онцгой байдлын ерөнхий газар”, “Боловсрол суваг” телевиз, “On&Off” продакшн, “Max music entertainment”, “Увертюра” хамтлаг “Ard news” агентлаг, “Монголын сайтын холбоо” зэрэг байгууллагууд дэмжиж байгаагаа илэрхийлэн нэгдээд байсан бол “Мөрөөдлийн театр”, “Дижитал” хамтлаг, “Take off” хамтлаг, “Ice Top” зэрэг хамтлагууд “Монголдоо Хайртай” аяныг дэмжихээ илэрхийлээд байна. “Монголдоо Хайртай” аяны…
Хур хогийг цэвэрлэж, ариутгал халдваргүйжүүлэлтийг хийхийг үүрэг болголоо Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан элдэв халдварт ѳвчнѳѳс урьдчилан сэргийлэх зорилгоор “Хоггүй ХОТ” аяныг хэрэгжүүлж, Улаанбаатар хот даяар хур хогийг цэвэрлэх, ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг эрчимжүүлэх үүрэг чиглэлийг холбогдох байгууллага, албан тушаалтнуудад ѳгсѳн. Энэ дагуу Тохижилт үйлчилгээний компаниудын зүгээс гудамж талбайд үүссэн хур хогийг цэвэрлэж байгаа хэдий ч иргэд зориулалтын бус газар хог хаяж, Хогийн цэг үүсгэж байгаа тухай мэдээллийг “Нийслэлийн мэдээ” пэйж хуудсанд удаа дараа ирүүлсэн. Эдгээр гомдлын дагуу өнгөрсөн амралтын өдөр /2020.03.21/ Хотын захирагч С.Амарсайхан Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэр 10 байр орчимд үүсээд олон жил…
Хөл хорио тогтоосон үед хүүхдээ дагуулан олон нийтийн газар явахгүй байхыг зөвлөлөө Дэлхий дахинд COVID-19 вирусийн халдвар тархсантай холбоотойгоор Засгийн газраас онцгой нөхцөл байдал зарлаж, сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосноос гадна олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахыг хориглоод байгаа. Тэгвэл онцгой байдал тогтоосон энэ үед Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын удирдлагууд 21 аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга нартай өнөөдөр онлайн хурал зохион байгууллаа. Хуралд агентлагийн дарга М.Энх-Амар, дэд дарга Б.Халиун болон газрын дарга нар, ХНХЯ-ны Хүн амын хөгжлийн газрын Хүүхэд залуучууд, ахмад настан, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн дарга Н.Баярмаа, Нийслэлийн Гэр бүл,…
Тагнуулын байгууллагын тогтолцооны асуудалд Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын тухай хуулинд иргэн хүн “…Үндэсний аюулгүй байдлыг хангах төрийн байгууллага, албан тушаалтанд санал хүсэлтээ тавьж шийдвэрлүүлэх эрхтэй” гэж заасны дагуу санал бодлоо илэрхийлж байгаагаас өөр санаа зорилго агуулаагүй болохыг юуны өмнө хэлье. Төрийн тусгай хамгаалалтын алба салан тусгаарлагдахтай холбогдсон асуудлаар үзэл бодлоо эрх баригчдад дуулгая. Үндэсний аюулгүй байдал маш эмзэг бөгөөд буруу алхам хийвэл нөхөж баршгүй хохирол учирдаг гашуун сургамж байдаг юм. НАХЯ 1990 оны дөрөвдүгээр сард татан буугдаж, Монгол улсын аюулгүй байдлыг хангах тогтолцоог шинээр үүсгэн байгуулж, эрх зүйн орчныг бүрдүүлэн ажилласнаас хойш 30-аад жил өнгөрчээ. Энэ хугацаанд Монгол улсын…
Сайхан залуу Г.Чинсанаа аав болжээ Загвар өмсөгч, жүжигчин Г.Чинсанаа аав болжээ. Түүний найз бүсгүй Б.Хулан хайртай залуугийнхаа төрсөн өдрөөр бяцхан хүү төрүүлж өгсөн байна Г.Чинсанаагийн хувьд “Шүрэн бугуйвч” кинонд жүжигчин Золоотой хамтран гол дүр бүтээж байсан. Тэрээр өдгөө Unitel компанид ажилладаг. Харин түүний найз бүсгүй Монгол улсаа төлөөлөн дэлхийн хэмжээний “Miss Tourism World-2018” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож байсан удаатай. Эрүүл амьдрал, дасгал хөдөлгөөнийг эрхэмлэдэг тэрээр өөрийн инстаграм хуудсаараа дамжуулан бүсгүйчүүдэд зөвлөгөө өгдөг нэгэн. https://www.instagram.com/chinsanaa/
МУГЖ М.Баярмагнай гэр бүлээрээ “агаарлав” Монголын хошин урлагийн томоохон төлөөлөгчдийн нэг “Макс” хамтлагийн гишүүн МУГЖ М.Баярмагнай гэр бүлийнхээ зургийл ил гаргажээ. Тэрээр өөрийн цахим хуудаснаа “Гэр бүлээрээ ойрхон салхинд гарлаа. Дундах хүү маань бөөн уур. Учир нь би хараал идсэн Tobot-ийг нь гэртаа мартсан. Ингэж гараагүй яасан ч удсан юм” гэжээ. М.Баярмагнайгийн гэргийг Ж.Нарантунгалаг гэдэг. Тэрээр санхүүгийн байгуулагад ажилладаг.
Н.Ганболд: Төрийн тусгай хамгаалалтыг ганц байгууллага хариуцаж ирсэн уламжлал манайд байхгүй Төрийн тусгай хамгаалалтын газар (ТТХГ)-ыг бие даасан агентлаг болгох нь ач холбогдолтой, эсэхийг ТЕГ-ын даргаар ажиллаж байсан, бригадын генерал Н.Ганболдоос тодрууллаа. -ТТХГ-ыг тагнуулын байгууллагаас салгаж, бие даасан агентлаг болгохоор эрчимтэй ярьж байна. Үүнд та ямар байр суурьтай байна вэ? -Төрийн тусгай хамгаалалтын ажил бол мэргэжлийн тусгай байгууллагууд харилцан уялдаатай явуулдаг ажил. Хамгаалалтын зэрэглэлд хамаарах төрийн өндөр албан тушаалтан, гадаадын өндөр, дээд хэмжээний зочин төлөөлөгч, төр, засгийн удирдлагаар ажиллаж байсан субъектийн аюулгүй байдлыг хангахаар тус тусын чиг үүргээр оролцож байгаа байгууллагуудын нэгдмэл ажил юм. -Мэргэжлийн тусгай байгууллагууд хэрхэн оролцдог юм…
