Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нийт ард иргэдээ хандан уриалга гаргажээ. Тэрээр 2020 оны 02-р сарын 27-нд БНХАУ-д айлчилсан. Үүний дараа 14 хоног хөл хорионд байх үеийн гэрэл зургаа дэлгэж байна. УРИАЛГА Монголчууд аа, ард иргэд ээ! Бий болсон нөхцөл байдлын улмаас Та бүхэндээ хандан дахин уриалга гаргах шаардлага үүслээ. Титэмт вирусний халдвар Монголд цөөнгүй илэрсний улмаас хөл хорио тогтоох, зайлшгүй тусгаарлах нөхцөл байдал үүссэн билээ. Ийм нөхцөлд бид үймж сандрах, хийрхэлд автах, үзэн ядалт түгээх бус илүү хариуцлагатай, сахилга баттай, ухамсартай байж эмч мэргэжилтнүүдийн заавар зөвлөгөөг ягштал дагаж мөрдөх, халдвар тархах нөхцөлийг хязгаарлах замаар л аюулыг сөрж, давж гарна. Хүнс…
Зохиогч: cool
Д.Нямхүү: COVID-19 халдвартай өвчтөнүүдийн бие сайжирч байна Эрүүл мэндийн яамнаас мэдээлж байна. COVID-19 халдварын 48 хувь нь Европын орнуудад тархаж байна, 6000 гаруй хүн нас барлаа. Д.Нямхүү, 3-р сарын 15-нд СӨҮЛ-УБ-ын онгоцоор ирсэн 153 хүний шинжилгээгээр вирус илрээгүй. Өмнө нь 89 хүнээс коронавирус илрээгүй. Энэ онгоцоор ирсэн 2 хүний шинжилгээний хариу эерэг гарсан. 21-нд ХӨСҮТ болон бусад аймагт сэжигтэй тохиолдол илрээгүй. 21-нд 90 хүн ажиглалтад орсон. 20-нд ХӨСҮТ-д тусгаарлагдсан нэг хүнээс коронавирус илрээгүй. Я.Буянжаргал, Улсын хэмжээнд 3115 хүн тусгаарлагдан ажиглагдсанаас өнөөдөр 1951 хүн тусгаарлах байранд байна. Баян-Өлгийд 365, Дархан-Уул аймагт 173 , Сэлэнгэд 196 хүн тусгаарлагдаж байна. Орхон аймагт Алтанбулагийн…
Д.Нямхүү: Коронавирусийн 10 тохиолдол Монголд бүртгэгдлээ Монгол Улсад коронавирусийн халдварын 10 тохиолдол бүртгэгдсэнийг ЭМЯ-наас өнөөдөр мэдээлэл хийх үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү хэллээ ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “ХӨСҮТ-д 193 хүн ажиглалтад байна. Гуравдугаар сарын 16-нд Берлин-Улаанбаатар чиглэлийн онгоцоор 156 хүний шинжилгээ хийгдэж дөрвөн хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Шинжилгээний хариу эерэг гарсан дөрвөн хүний 2 нь эрэгтэй, 2 нь эмэгтэй хүн байна. Коронавирусийн батлагдсан 10 тохиолдол илэрлээ. Дорноговь аймагт 58 хүний шинжилгээ сөрөг гарсан. Гуравдугаар сарын 19-нд Хэнтий аймгийн тусгаарлагдсан иргэний хариу сөрөг гарсан” гэв.
НӨАТ-ын урамшууллын 2020 оны 03 дугаар сарын сугалааны тохирлын нэвтрүүлэг 03-р сарын 22-ний ням гарагт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана. Иргэн та 2020 оны 02 дугаар сарын 01-нээс 29-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа 2020 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой.
“Sweetymotion” хамтлагийн продюсер, “Никитон” хамтлагийн даралтат хөгжимчин Б.Чинбат, түүний эхнэр “Sweetymotion” хамтлагийн дуучин Ц.Сарнай нар БНСУ-ын Сөүл хотноо мэс засалд орж, үргэлжлүүлэн эмчилгээ хийлгэж байгаа билээ. Санхүүгийн нөхцөл байдлаас шалтгаалан эмчилгээ хийлгэхэд бэрхшээл гарч буй тул Монголын урлагийн салбарын олон уран бүтээлчид нэгдэн, уран бүтээлч гэр бүлд туслах “Хос зүрхээ хамгаалъя” хандивын аян өрнүүлж, тоглолт хийх санаачилга гаргасан юм. Гэвч коронавирусний халдвараас сэргийлэх хөл хорио тогтоосонтой холбоотойгоор хандивын тоглолт товлосон хугацаандаа болох боломжгүй болсон. Тэгвэл Ц.Сарнай өөрийн сошиал хуудсаараа дамжуулан ТАЛАРХАЛ илэрхийлжээ. Түүний бичсэнийг хүргэе. ТАЛАРХАЛ Бидэнд амьдрал, итгэл бэлэглэсэн олон мянган хүмүүс, найз нөхөд, хамтран зүтгэгчид, гэр бүлийнхэн та…
COVID-19 халдвар илэрсэн Франц улсын иргэн ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа билээ. Тэрбээр Монголын ард түмэн болон эмнэлгийн ажилтнуудад, Орхон аймгийн V сургуулийн 5-д ангийн сурагч Н.Оюунцэцэгт хандан захидал бичжээ. Түүний захидлыг хүргэж байна. Хүндэт Оюунцэцэг дүү сайн байна уу? Юуны түрүүнд надад сэтгэлийн дэмжлэг үзүүлж захидал бичсэн Оюунцэцэг чамд маш их баярлалаа. Би Монголд COVID-19 вирусийн халдвар илэрсэн анхны хүн болсондоо маш ихээр гуниглаж байна. Гэвч надтай ойр байсан хүмүүсийн шинжилгээний хариу бүгд сөрөг гарсныг сонсоод сэтгэл минь маш их хөнгөрлөө. Мөн чиний захидлыг уншаад би маш ихээр догдоллоо. Чиний үгүүд миний сэтгэлийг хайр, талархлаар дүүргэж, Монголын ард түмэн цэлмэг тэнгэр…
Удамшсан авъяасаа ургуулж яваа гавъяат Драмын театрын сайхан хүүхнүүдийн нэг бол МУГЖ Ж.Оюундарь. Ардын жүжигчин Л.Жамсранжав агсны охин тэрээр аавынхаа авьяасыг үргэлжлүүлж яваа нэгэн. Тэрээр жүжиглэх ур чадвараараа театртаа толгой цохидог. Мөн даруу төлөв, шулуухан зантай тул хамт олныхоо хайр хүндлэлгийн хүлээсэн чадварлаг нэгэн. Жүжигчин бүсгүй хувийн амьдралын тухайд оройтож гэр бүлийн амьдрал зохиосон билээ. Ээжийн бурхан, эмээгийн баяр баясгалан болсон хүүгийнх нь аав АНУ-д ажиллаж, амьдардаг гэнэ лээ. Ж.Оюундарийн ээж Ө.Уранчимэг насаараа драмын театрт нүүр хувиргагч мэргэжлээр ажиллаж байсан буурай. Алтан үеийн алдартнуудтай хамгийн дотно, ойрын зөвлөгч нь ч байсан гэдэг Д.Жамсранжав агсны анхны хань, мэргэжил болоод алдар нэрийн…
“Хар” Төөгөө аз жаргалтайгаар “хоригдож” байна Комедиан “Хар” Төөгөө битгий хэл түүний гэр бүлийн гишүүдийг танихгүй хүн ховор. Учир нь тэрээр комеди хийхдээ гэр бүлдээ тохиолдсон явдлаа, эхнэр гурван хүүхдийнхээ тухай ихэнхдээ ярьдаг. Тэгэхээр түүний комедийг үздэг үзэгчидэд “хар” Төөгөөгийн гэр бүл танихгүй танил болсон байхаас яахав. За тэр ч яахав, Төөгөө хөл хориотой байх энэ өдрүүдэд тун аз жаргалтай байгаа гэнэ шүү. Өдрийн ихэнх цагийг халамжит гэргийн алган дээр бөмбөрч, хайртай үрстэйгээ цагийг зугаатай өнгөрүүлсэн шигээ “амарч” буй ажээ.
Монголын сор болсон сайхан хүүхнүүдийн нэг бол жүжигчин, фото модель, ганц бие “хүчирхэг” ээж Б.Цэцэг. Тэрээр хүүхэд төрүүлсэний дараа 128 кг хүртлээ таргалсан ч буцаад гайхамшигтайгаар турж 58 кг болж чадсан төдийгүй өөрийнхөө турсан аргаа бусадтай хуваалцдаг. Тэр бүү хэл, таргалалттай бүсгүйчүүдийг тураах клуб хүртэл байгуулж амжсан. Энэ цагийн элсэн цаг шиг биетэй хүүхнүүдийн төлөөлөл тэрээр сүүлийн үед бага зэрэг мяраалсан харагдах болжээ. Магадгүй коронавирусын улмаас спорт клубуудын үйл ажиллагааг түр зогсоосонтой холбоотойгоор мань хүн ч бас “амарч” буй бололтой.
Эр нөхрөөрөө бахархадаг энхрий О.Ариунзул Муу нэрийг хусавч арилахгүй гэх ардын сайхан үг бий. Өнгөрсөн намар хар тамхины хэрэгт холбогдож, олонд “нэрээ хугалсан” Буриад улсын гавъяат жүжигчин дуучин Б.Амархүү хэрэг явдлаас хойш нам жим амьдрах болсон. Харин түүнийг “хар гэрт” хоригдож байхад эцсээ хүртэл хамгаалсан хүн бол түүний гэргий загвар өмсөгч О.Ариунзул. Хүн бүр дуучин Б.Амархүүг “газарт ортол” муулж байхад зөвхөн О.Ариунзул “Цагаанаас цагаахан цайлган сэтгэлтэй хань минь. Би чиний талд үргэлж бат зогсоно, санаж яваарай. Удахгүй уулзъя” хэмээн бичиж олны сэтгэлийг хөндөж байв. Өдгөө Европод гэрээгээр загвар өмсөж буй тэрээр эр нөхрөөрөө бахархадаг тухайгаа ярилцлага бүртээ дурьддаг. Ямартаа л…
