ХДХВ, ДОХ-ын асуудалд анхаарал хандуулах дэлхийн өдөр ирэх сарын 1-нд тохиож буйтай холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл өглөө. Монгол Улсад ХДХВ-ийн халдварын эхний тохиолдол 1992 онд бүртгэгдсэнээс хойш энэ оны аравдугаар сарын байдлаар ХДХВ, ДОХ-ын 281 тохиолдол бүртгэгдсэн байна. Эдгээр иргэдээс 44 хүн нас барсан бөгөөд 32 нь ДОХ-ын улмаас нас барсан байна. Бүртгэгдсэн ХДХВ-ийн халдварын тохиолдлууд бүгд бэлгийн замаар дамжсан гэдгийг албаныхан мэдээллээ. Түүнчлэн “Монгод Улсад 615 хүн ХДХВ-ийн халдвартай байх магадлалтай. Үүнээс 38 хувь буюу 281 тохиолдолыг илрүүсэн. 2010 оноос өмнө “Глобаль” сангийн дэмжлэгээр оношилгоо эмчилгээний эм бэлдмэлийг авч байсан. Харин 2013 оноос Монгол Улсын Засгийн газар бүрэн…
Зохиогч: cool
“Эрэл”-ийнхэн эвгүйрхэх цагаар “Эрэл”-ийн Б.Эрдэнэбат яллагдагчаар татагдаад багагүй хугацааг үдлээ. Цагтаа улс төр, бизнесийн салбарын “толгой” явсан хүнд ийм цаг ирэх гэж. Гэргий Д.Сэргэлэн нь “Ариг” банкаа удирдаж, том хүү Э.Жаргалан нь байшин үйлдвэрлэх комбинатыг нь тэргүүлээд овоо дажгүй байсансан. Гэвч гадна дотноос татсан мөнгө болон Чингис бондоос 14 сая ам.доллар гаргуулж бизнесээ бүрэн “хөлд оруулсан” байтал мөнгө угаасан, зээлээ төлөөгүй, олон банканд их хэмжээний өр зээл тавьсан гэх шалгаанаар байцаагдсан билээ. Б.Эрдэнэбат уг өрөө 2027 онд бүрэн төлж дуусах ёстой юм билээ. Тэр болтол Б.Эрдэнэбатын бизнест хууль хяналтынхан эргэлзсэн бололтой. “Эрэл”-ийнхний хувь заяа эгзэгтэй энэ цаг үед тэсч үлдэхээр…
“Харанга”-ийн Х.Лхагваагийн эхнэрүүд хачин эвтэй Рок попын ертөнцөд “Хар азарга” хочтой “Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагваагийн эхнэрүүд хоорондоо маш эв найрамдалтай гэнэ шүү. Саяхан болж өнгөрсөн хамтлагийн 30 жилийн ойн тоглолтын үеэр анхны эхнэр Сугармаа, удаах эхнэр “ногоон” Маралаа буюу үзмэрт Аматти болон одоогийн эхнэр Ганбаяр буюу Гага нар нэгэн дээр дор цуглан эр нөхрийнхөө хамт дуулан цэнгэжээ. Эх сурвалжийн мэдээллээр Х.Лхавгаагийн экс эхнэрүүд одоогийн эхнэр нар нэг нэгэндээ маш хүндэтгэлтэй ханддаг. Тэд нэг эрийг өөр өөр цаг хугацаанд хайрлаж дурлаж, хамаг л сайхнаа түүндээ өгсөн учраас бие биенээ сэтгэл зүрхээрээ мэдэрдэг учраас ийнхүү хүндэтгэлтэй ханддаг гэжээ. Дашрамд дуулгахад, дуучин Х.Лхагвасүрэн…
Ерөнхийлөгч “Нисванис”-т дурладаг Монгол улсын ерөнхийлөгч Х.Баттулгыг “Нисванис” хамтлагийн тоглолт дээр “савж” байна гээд боддоо. Магадгүй толгойд бууж төсөөлөгдөхгүй байх. Тэгвэл ийм явдал ерөнхийлөгч болохоос өмнө, “Женко” нэрээр мандаж байх үед нь болжээ. Х.Баттулга ерөнхийлөгчийг урлагийг онцгой мэдрэмжтэй гэж ойр дотныхон нь хэлдэг. Гэвч тус хамтлагийн тоглолтыг СТӨ-нд тусгайлан өөртөө зориулж хийлгэсэн аж. Тэнд бие хамгаалагчдаас нь өөр хүн байгаагүй гэнэ шүү. Томчуудын иймэрхүү үзэгдэл мода гэхэд хилсдэхгүй. “Монгол газар”-ын Ц.Мянганбаяр “Камертон”-ыг, “Жигүүр гранд”-ын Д.Баттөр Дуурийн театрыг бүхэлд нь түрээслэн ганцаараа тоглолт үзсэн удаатай гэдэг. Тэдний ижил Х.Баттулга амьд хөгжим, тэр дундаа метал рок хамтлагт үнэн сэтгэлээсээ дурладаг бололтой. Мэдээж…
Тус Цагдаагийн газраас зам тээврийн ослын улмаас амь насаа алдсан иргэдийн гэр бүлийнхний дуу хоолойг сонсох, тэдэнд хүндэтгэл үзүүлэх, зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх, олон нийтийн хандлагыг төлөвшүүлэх зорилгоор “Хичээх өдөр” арга хэмжээг аймгийн Онцгой байдлын газар, Нэгдсэн эмнэлэг, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Тохижилт, үйлчилгээний газар, Даатгуулагчдын холбоо, жолооны курс, Такси үйлчилгээ эрхэлж байгаа байгууллагууд, Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төв болон Хүүхэд хамгаалагч нартай хамтран зохион байгууллаа. Арга хэмжээний хүрээнд зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллийг иргэд, олон нийтэд хүргэж, санамж, сэрэмжлүүлэг 1000 ширхгийг тарааж, аймгийн Партизаны талбайгаас эхлэн Сүхбаатар сумыг зам тээврийн осолд өртсөн тээврийн…
Төрийн албаны тухай /шинэчилсэн найруулга/ хуульд Монгол Улсын иргэн төрийн захиргааны албанд анх орохдоо Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөнө хэмээн заасанчлан төрийн албаны ерөнхий шалгалт өгч тэнцэн өөрсдийн эрхэлж буй албан тушаалын чиг үүрэг, түүнд тавигдах шаардлагыг ханган ажиллаж байгаа Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 12 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан 19 байгууллагын 41 төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргүүлэх ёслолын арга хэмжээ боллоо. Тангараг өргөсөн төрийн албан хаагчид төрийн алтан соёмбот тугандаа мөргөн адис авч, тангарагийн хуудсанд гарын үсгээ зурлаа. Мөн улс орны ирээдүй болсон залуу үеийнхэнд эх оронч сэтгэлгээг төлөвшүүлэх, төр…
Анхдугаар Үндсэн хуулиа баталсны 95 жилийн ойн өдөр бахархалтай нэгэн мэдээ Италийн Милан хотоос ирлээ. Италийн Милан хотноо “Best kids model of the universe pageant” олон улсын уралдаан амжилттай болж өндөрлөлөө. Дэлхийн улс орны төлөөллүүд оролцсон тус уралдаанд монгол хүүхдүүд амжилттай оролцов. Дөрвөн насны ангилалд өрсөлдсөн охидоос “Бяцхан мисс-2019” уралдааны тэргүүн байрын шагналт, мөнгөн титмийн эзэн Амарсанаа овогтой Төгсгоо шилдгийн шилдэг ГранПри цом хүртэж, эх орныхоо нэрийг Миланы загварын тайзнаа өндөрт өргөлөө. “Best of best kids model of the Universe” шагнал хүртсэн тэрбээр “Хобби” дунд сургуулийн нэгдүгээр ангийн сурагч юм. Насны дээд ангилалд 11-р ангийн хүүхдүүд өрсөлдсөн. Олон улсын тэмцээнээс…
“Шинэ хөдөө” төслийн тайлант өдөрлөг энэ сарын 27-нд Булган аймгийн Цогтхунтайжийн талбайд боллоо. 2017 оноос хойш 3 жилийн хугацаанд улсын төсвөөс ердөө 3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт авсан уг төсөлд нийтдээ 3200 гаруй айл өрх хамрагдаж, орлогоо нэмэгдүүлэн амьжиргаагаа дээшлүүлсэн байна. Анх чацаргана хөтөлбөрөөр эхлүүлж байсан “Шинэ хөдөө” төсөл өнөөдөр мал аж ахуйн, газар тариалан, хөнгөн үйлдвэрлэл гээд ЖДҮ-ийг хөгжүүлэх боломжтой бүхий л чиглэлд үйл ажиллагаа явуулж байгаа ажээ. Тайлант өдөрлөгийн үеэр 2019 онд төслийн хүрээнд нийлүүлэгдэж буй дунд оврын тракторууд, арьс шир боловсруулах тоног төхөөрөмж, сүүний хөргүүртэй чингэлэг, хүлэмж, өндөр ашиг шим бүхий бух, хуц ухна хүлээлгэн өгөх үйл…
Б.Самади хуримын зар дуулгана Баян царайлаг гоонь эр гэгддэг Б.Самади тун удахгүй хуримын зар дуулгах нээ. Тэрээр багагүй хугацаанд үерхэсэн н.Номин гэх бүсгүйтэй сүй тавихаар болсон байна. Хосуудын хувьд зэрэг зиндаа, нас намбаараа хосолдог тухай эх сурвалж мэдээллээ. Б.Самади нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагандаа “Надад гүн гүнзгий сэтгэгдэл төрүүлэх бүсгүй гарч ирвэл гэрлэхээс хойш суухгүй” гэж ярьж байсан. Алтай группын дэд ерөнхийлөгч тэрээр саяхан монголын Кэндогийн Xолбооны Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж эхэлсэн
Ц.Элбэгдоржийн отгон хүү цэргийн алба хааж байна Монгол улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн бага хүү энэ намар жилийн цэргийн албанд татагджээ. Тэрээр баруун аймагт дахь хилийн цэргийн дугаар ангид цэргийн алба хааж байгаа бололтой. Энэ тухай түүний төрсөн ах, Ц.Элбэгдоржийн дунд хүү Э.Эрдэнэ өөрийн facebook хуудастаа “Намар цэрэгт татагдсан хамгийн бага дүү өнөөдөр эр цэргийн тангаргаа өргөж, эх орны хүү боллоо. Ээж минь отгон хүүгээ их санаж. Бусдаараа Монгол Улсын хил тайван байна. Монгол Улсын Төлөө Зүтгэе!” гэжээ. Э.Эрдэнэ ч мөн адил есөн сарын хугацаатай Өмнөд Суданд энхийг сахиулах цэргийн ажиллагаанд цэргийн алба хааж байсан билээ.
