“Эрэл”-ийнхэн эвгүйрхэх цагаар
“Эрэл”-ийн Б.Эрдэнэбат яллагдагчаар татагдаад багагүй хугацааг үдлээ. Цагтаа улс төр, бизнесийн салбарын “толгой” явсан хүнд ийм цаг ирэх гэж. Гэргий Д.Сэргэлэн нь “Ариг” банкаа удирдаж, том хүү Э.Жаргалан нь байшин үйлдвэрлэх комбинатыг нь тэргүүлээд овоо дажгүй байсансан.
Гэвч гадна дотноос татсан мөнгө болон Чингис бондоос 14 сая ам.доллар гаргуулж бизнесээ бүрэн “хөлд оруулсан” байтал мөнгө угаасан, зээлээ төлөөгүй, олон банканд их хэмжээний өр зээл тавьсан гэх шалгаанаар байцаагдсан билээ.
Б.Эрдэнэбат уг өрөө 2027 онд бүрэн төлж дуусах ёстой юм билээ. Тэр болтол Б.Эрдэнэбатын бизнест хууль хяналтынхан эргэлзсэн бололтой. “Эрэл”-ийнхний хувь заяа эгзэгтэй энэ цаг үед тэсч үлдэхээр дор бүрнээ тэмцэж байгаа сурагтай.
Ямартаа ч, тус гэр бүлийнхэн аавыг нь прокуророос дуудахыг хүлээж суугааг эх сурвалж мэдээллээ.