Ерөнхийлөгч “Нисванис”-т дурладаг
Монгол улсын ерөнхийлөгч Х.Баттулгыг “Нисванис” хамтлагийн тоглолт дээр “савж” байна гээд боддоо. Магадгүй толгойд бууж төсөөлөгдөхгүй байх. Тэгвэл ийм явдал ерөнхийлөгч болохоос өмнө, “Женко” нэрээр мандаж байх үед нь болжээ.
Х.Баттулга ерөнхийлөгчийг урлагийг онцгой мэдрэмжтэй гэж ойр дотныхон нь хэлдэг. Гэвч тус хамтлагийн тоглолтыг СТӨ-нд тусгайлан өөртөө зориулж хийлгэсэн аж. Тэнд бие хамгаалагчдаас нь өөр хүн байгаагүй гэнэ шүү.
Томчуудын иймэрхүү үзэгдэл мода гэхэд хилсдэхгүй.
“Монгол газар”-ын Ц.Мянганбаяр “Камертон”-ыг, “Жигүүр гранд”-ын Д.Баттөр Дуурийн театрыг бүхэлд нь түрээслэн ганцаараа тоглолт үзсэн удаатай гэдэг.
Тэдний ижил Х.Баттулга амьд хөгжим, тэр дундаа метал рок хамтлагт үнэн сэтгэлээсээ дурладаг бололтой. Мэдээж дороо дэвхцэн, хуруу гараа гозойлгон, толгойгоо савчиж жинхэнэ утгаар нь доргисон байх. Гэхдээ ганцаараа.