Топ модель Э.Сэлэнгэ нярайлж, эргэн форумдаа оржээ Загвар ертөнцийн цөөн хэдхэн топ моделийн нэг бол Э.Сэлэнгэ. Тэрбээр хэдэн жилийн өмнө дурлалт залуу Б.Одбаяраасаа Парисын гудамжинд гэрлэх санал хүлээн авч, 2014 онд анхны охиноо өлгийдөн авч байв. Харин саяхан хоёр дахь үрийнхээ зулайг үнэрлэсэн. Гоёл 2020 наадмын уур амьсгал өрнөсөн энэ өдрүүдэд Э.Сэлэнгэ нярайлсан гэхээргүй эргэн хэвийн жиндээ очсон байна. Э.Сэлэнгийн нөхөр Б.Одбаярын хувьд “Brainstorm” брэндинг, бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн агентлагийг үүсгэн байгуулагчдын нэг билээ. Мисс Э.Сэлэнгэ загвар тайзнаа алхахаас гадна өнгөрөгч 2018 онд нээлтээ хийсэн “Single ladies 3” уран сайхны кинонд “сээтэн Бурмаа” хэмээх малчин бүсгүйн дүрд тоглоод амжсан нэгэн. Зарим…
Зохиогч: cool
Адуу ууж байгаа уснаас эргэлзэхгүй ууж болно. Адуу муу ус уудаггүй. Нохой хэвтэж байсан газар ороо зас. Нохой муу энергитэй газар хэвтдэггүй. Өт идсэн жимс ногоог цээрлэлгүй ид. Өт хортой ногоо жимс иддэггүй. Мөөгний хортой эсэхийг мэдэхгүй бол ялаа шумуул шавсан мөөгийг сонгож түү. Сохор номин сэндийлсэн газар мод тарь. Гайхалтай сайхан ургана. Могой үүрлэж байсан газар зоригтой байшин барь. Тэнд муу муухай юм ойртох ч үгүй. Аагим халуунд шувуу үүрлэж байсан газар худаг ух. Их ухуулахгүйгээр ус гарна. Газар ширтэж биш тэнгэр өөд харж алх. Үйлс чинь өөдрөг байдаг.
Э.Бат-Үүлийн охины эзэгнэл Хоёр гүүрний урд оршдог элит хүүхнүүдийг шууруулаад байгаа “Эрүүлмаа” брэнд Э.Бат-Үүлийн охин Б.Хулангийнх гэж мэдэх үү. “Эрүүл, залуу, аз жаргалтай, амар амгалан амьдралын тухай сурч мэдсэн, хэрэгжүүлж дадсан бүхий л мэдлэгээ харамгүй хуваалцаж, биенээ хүндэлж, нэгнээсээ суралцъя” уриатай эхлүүлсэн “Эрүүлмаа” төсөл ёстой л охид бүсгүйчүүдийг хуйларуулж байна. Хатагтай Б.Дэлгэрмаа ч охиндоо чадах чинээгээрээ туслаж, иогын ангийг нь гардан хичээлүүлдэг гэсэн. Харин охин Б.Хулангийн detox хөтөлбөр ч эрчийг авч, хунчиртай ясны шөл, арвайн гурилтай бүтээгдэхүүн нь борлуулалт сайтай байгаа ажээ. Тэрбүү хэл, “Зайсан”-гийн ноёд ахайтнууд өглөөний цайгаа “Эрүүлмаа”-д уудаг болсон сурагтай.
“Монгол Жоли” шашны дэлгүүр нээжээ Холливудын сайхан бүсгүй жүжигчин Анжелина Жолитой усны дусал мэт ижилхэн нэгэн бүсгүй бол яахын аргагүй “Түшиг” их дэлгүүрийн захирал Э.Мөнгөнцэцэг. Өөрийгөө Меган гэж нэрлэдэг түүний хамар, уруул, нүд, хөмсөг гээд тоочоод байвал төстэй зүйл нэлээдгүй их. Э.Мөнгөнцэцэгийг энэ тэнд явж байхад зарим нэг хүмүүс Анжелинатай Жолитой адилхныг нь гайхан цоо ширтэж барьц алдуулах тохиолдол мэр сэр гарч байсан гэдэг. Тэгвэл тэрээр шашны дэлгүүр нээсэн сурагтай. Дэлхийн брэндийг монголчуудад авчирсан түүнийг бурхны шашин судлаж, сонирхол нь шашины дэлгүүр нээхэд нөлөөлсөн гэх. Э.Меганы хувьд “Монголын сайхан бүсгүй” тэмцээнд оролцож байснаас гадна гадаадад чамгүй өндөр боловсрол эзэмшсэн нэгэн.…
С.Баярын топ хүргэд “Монгол Масс Медиа” группын захирал А.Амундра нь сэтгүүл зүй, бизнесийн салбарт амжилттай яваа залуу бизнесмений нэг. Хэвлэл мэдээллийн салбарт манлайлагч, залуу магнатын хувьд хувийн амьдрал нь олон нийтэд ил болоод байдаггүй. Монголын сэтгүүлзүйн томоохон төлөөлөгч тэрээр “Асем вилла” амьдардаг гэнэ лээ. Гуч гарч яваа залуу бизнесмений эхнэрийг Б.Саран гэдэг. Тэд хоёр хүүхэдтэй. Б.Сарангийн хувьд Англи, Энэтхэгт боловсрол эзэмшсэн даруухан, үзэсгэлэнтэй бүсгүй бий. Б.Саран Монголын Ардчилсан хувьсгалын удирдагч С.Зориг агсаны төрсөн ах С.Баяраагийн охин юм. Дашрамд дуулгахад, “Сант”-ийн З.Энхтөр А.Амундра нар нэг айлын хүргэн гэнэ лээ. Нэг нь боловсрол олгож, нөгөө нь соён гэгээрүүлэх үйлсэд зүтгэж яваа хүргэчүүлийн…
Бүхий л хүч чадлыг чи өөрөөсөө олох болно. Зовоход хамтдаа зүдэрдэг. Баярлахад хамтдаа уйлдаг. Халтирах унах үеүдэд тэвчээр заан босгодог. Хажуудаа байгаагаа хайрлаж хэнийг ч битгий гомдоож үлдээ.Сэтгэл зүйгээр хүчирхэг байвал болох нь тэр. Мөрөөдөлдөө хүн санаж биш хичээж зүтгэж зорьсондоо хүрдэг юм.
“Онжиг” Д.Одбаярын үйлдэл НҮБ-ын хараанд өртөв Д.Одбаярын “онжигдолт”-ыг тойрсон асуудлууд НҮБ-ын хараанд өртсөн тухай Францын хэвлэл нийтлэгджээ. Өнгөрөгч сард Монгол Улсын Үндсэн Хуулийн цэцийн дарга 52 настай Д.Одбаяр нь Улаанбаатараас Инчеон руу ниссэн нисэх онгоцны үйлчлэгч бүсгүйн өгзөг хэсэгт хүрсэн хэрэг гарсан. Асуудал намжаагүй байхад Д.Одбаярын тухай нийтлэл Францын “France 24” агентлаг гарчээ. Уг нийтлэлд “Монгол улсын шүүхийн байгууллагыг толгойлдог эрхэм гадаадад томилолтоор явах үедээ эмэгтэй хүнд бэлгийн дарамт үзүүлсэн явдал нь тус улсад бэлгийн хүчирхийлэлийн эсрэг хууль, дүрэм журам үйлчилдэг эсэх нь эргэлзээ үүсгэж байна. Д.Одбаяр БНСУ-д түр саатуулагдахдаа өөрийнхөө бурууг хүлээн зөвшөөрч их хэмжээний мөнгөн торгууль төлж, эх…
Топ модель Э.Одгэрэл Орос хүргэнтэй болжээ Өдгөө 53 настай хэдий ч гэсэн мөнхийн залуу гоо сайхнаа хадгалж чадаж буй эмэгтэй бол загвар өмсөгч Э.Одгэрэл. Тэрбээр ганц охинтой. Нөхөр нь салсныхаа дараа охиноо өөр дээрээ авсан ч 10 нас хүрээд ээж дээрээ ирсэн байна.Түүний охин Э.Мишээл 1992 онд төржээ. Тэрбээр ОХУ-д сургуульд суралцаж төгссөн бөгөөд насны ханиараа Александр хэмээх Орос залууг сонгосон байна. Топ модель Э.Одгэрэлийн хувьд хүргэндээ тун сайн ханддаг гэнэ лээ. Аргагүй ч үгүй биз, айлын хүүг хайрлаж байж амин ганц охиноо хайрлуулна. Александр Э.Мишээл хоёрын бяцхан хүү өдгөө 3 настай. Э.Мишээлийн хувьд хэдэн жилийн өмнө нэрт жүжигчин агсан…
“Халуухан залуу” дуучин Наагий Улсын Филармонийн гоцлол дуучин Н.Наранбаатар буюу дуучин Наагий “Халуухан залуу” болов. Охид бүсгүйчүүдийн нууцхан шивнээ ярьдаг группэд “Халуухан залуу” шалгаруулах санал асуулгаар дуучин Наагий тэргүүлжээ. Урлагийнхан дундаа жазз дууны хаан дуучин Наагий 2013 онд хуримаа хийж байсан. Тэрээр цаг үеийн хамгийн шилдэг эмэгтэй дуучидтай хамтран “cool” уран бүтээл хийчихдэг нэгэн. Харин энэ удаад реппер MRS M–ийг онилж хамтын уран бүтээл хийх болсон. Реппер MRS M нь олны хайр хүндлэлийг хүлээсэн жүжигчин О.Энхтуулын охин гэдгийг фэнүүд нь андахгүй мэднэ.
Орчуулагч Э.Содонтогосын эцсийн сонголт Б.Ганболд болов Э.Содонтогосыг монголын урдаа барьдаг синхрон орчуулагч гэдгийг мэдэхгүй хүн цөөн. Олон жилийн турш төрийн гурван өндөрлөгт үйлчилсэн тэрээр өөрөөсөө 10 гаруй насаар ах “Үндэсний шуудан”-гийн Б.Ганболдтой ханилж, хувийн амьдралдаа эргэлт хийжээ. Түүний энэхүү огцом шийдвэр ойр дотныхныг нь гайхшруулаад байгаа сурагтай. Б.Ганболдын хувьд хэвлэл мэдээллийн салбарт нэр хүндтэй нэлээд олон сонины эрхлэгчээр ажиллаж байсан эрхэм. Хэдийгээр нэрт зохиолч Н.Банзрагч, алдарт уртын дуучин Н.Норовбанзад хэмээх суут хүмүүсийн хүргэн байсан ч ханиа алдаад олон жилийг ганцаар туулсан гэдэг. Харин Э.Содонтогосын хувьд хувийн амьдралаа нууцлаж чаддаг. Мянганы сорилтын сангийн гүйцэтгэх захирал тэрээр АСЕМ-ийн үеэр ерөнхийлөгчийн дэргэд синхрон…
