Дарханы миссын дугаар нь хүртэл содон Машиныхаа улсын дугаараар хүртэл өрсөлддөг болсон энэ цаг дор мисс Т.Батцэцэгийн сонголт тун сонирхолтой. Тэрээр “ДАА” серийн дугаар бүхий автомашин хөлөглөдөг гэнэ шүү. Магадгүй Дарханаас тодорсон мисс бүсгүй төрсөн итгэх улсын дугараас салахыг хүсээгүйн баталгаа байх. Мисс Т.Батцэцэг өдгөө Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын ахлах мэргэжилтнээр ажилдаг.
Зохиогч: cool
“Макс”-ийн Д.Ганбаатар үхэрнүүддээ зориулж эрдэнэшиш тариалдаг Зарим хүмүүс “баян айлын эрх нохой болж төрсөн бол хавьгүй дээр амьдрахгүй юу” гэж халагладаг шиг “Макс”-ийн үхэрнүүд өөрсдөд нь зориулж тариалсан эрдэнэшишээр хооллодог гэнэ шүү. Сүүний чиглэлийн үнээний гол тэжээл нь эрдэнэшиш болохоор толгой сийрэг бизнесмэн эр Д.Ганбаатар зориуд тариалж эхэлсэн юм билээ. Нэг үгээр хэлбэл, “Сүү” ХХК-ны сүү, тараг, цөцгий тос хэрэглэдэг бол улам л чанартай амин дэмийг бид хүртэхнээ.
Ариунаа Сури Америкт экспортлоно The Hu хамтлагийн бүх хувцас гоёог урладаг загвар зохион бүтээгч Ариунаа Сури “Америкт экспортлоё” төсөлд шалгарсан 10 үйлдвэрлэгчийн нэг болжээ. Тэрээр Герман улсын Бремен хотын урлагийн их сургуулийг загвар зохион бүтээгчээр магистр цолтой суралцаж төгсөөд, Германы тэргүүлэгч брэндүүдийн нэг болох “Evelin Brandt”-д бүтээлч дизайнераар ажиллаж байсан юм. Ариунаа сури брэнд нь байгальд ээлтэй олон улсын стандартыг хэрэгжүүлсэн зах зээлд өөрийн өвөрмөц чиг хандлагатайгаар танигдсан, мөн Монголын экологийн цэвэр түүхий эд болох ноос, ноолуур, савхи болон хонины нэхийг ашиглан урласан төрөл бүрийн хувцаснуудыг дээд зэргийн өндөр чанартайгаар урладаг билээ.
Х.Тэмүүжингийн охин гар буудлагаар медаль хүртэв Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжингийн охин Т.Хулан олон улсын гар буудлагын тэмцээнд амжилт үзүүлжээ. Өнгөрөгч амралтын өдрүүдэд Австрали улсад Азийн аварга шалгаруулах Практик буудлагын тэмцээн зохион байгуулагдсан байна. Тус тэмцээнд Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжингийн охин Т.Хулан Практик буудлагын тэмцээний Гар бууны төрөлд амжилттай оролцож мөнгөн медаль хүртсэн аж. Энэ тухай Х.Тэмүүжин өөрийн цахим хуудаснаа, “Практик буудлагын спортын Австрали Азийн аварга шалгаруулах гар бууны тэмцээн Филиппинд сайхан боллоо, амжилттай” гэжээ.
Аса аваргын том охин 18 нас хүрлээ Аавдаа Асашёорюү цолыг авчран мэндэлсэн Д.Ина охин 18 нас хүрч, нас бие гүйцсэн бүсгүй болжээ. Ээжийгээ дууриасан дуу цөөтэй тун чиг даруухан тэрээр аавынхаа гадаад төрхийг “гамгүй” дууриасан байдаг шүү. Мэдээж ээжийнх нь энхрий төрх ч бүрэлдэж. Хэний охин өсөв гээд хэрэгт дурлан суугаа бол Д.Дагваа аваргын том охин “аяа миний 18-н нас” гээд дуулмаар том бүсгүй болжээ.
Дуучин П.Жимсээгийн бусдаас булаасан хайр 1980-аад оны эхээр зохиолын дууны ертөнцөд богинохон хугацаанд өөрийгөө тунхаглаж бас хүлээн зөвшөөрүүлж чадсан дуучин бол “Дарханы” гэх тодотголтой Б.Энхбат байлаа. Сайхан уянгалаг хоолойгоор дуулсан түүний урын санд “Таван Эрдэнэ”гэх сайхан дуу бий. Энэ дууг дуучин П.Жимсээ дуулж олны танил болоод нэлээд хэдэн жилийг үдэж буй. Зүс төгс дуучин бүсгүйн хувьд гахай жил ээлээ өгч, хань ижилтэй болоод буй. Гэвч ханилсан ханийг нь гоочлох хүмүүс мундсангүй. П.Жимсээгийн нөхөр Б.Ариунболд өмнө нь гэр бүл зохиож байсан бөгөөд эхнэр хүүхдээ орхиж дуучин бүсгүйтэй ханилсан бололтой.
ХБНГУ-ын Засгийн газраас шүүхийн мэдээллийн аюулгүй байдлыг хангаж, хамгаалахад 1.5 тэрбум төгрөгийн буцалтгүй тусламж үзүүлэхээр шийдвэрлэсэн. Энэ хүрээнд “Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг”-ээс 1.5 тэрбум төгрөгийн өртөг бүхий мэдээллийн аюулгүй байдлын цогц төхөөрөмжийг өнөөдөр Шүүхийн ерөнхий зөвлөлд хүлээлгэн өглөө. Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаяр, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга О.Амгаланбаатар нарт “Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг”-ийн “Эдийн засгийн тогтвортой хөгжлийн эрх зүйн орчинг баталгаажуулах” төслийн менежер Б.Энх-Амгалан мэдээллийн аюулгүй байдлын цогц төхөөрөмжийг танилцуулж, нийлүүлэгч “Би-Эм-Ди” компани дөрвөн жилийн турш баталгаат үйлчилгээг хариуцаж ажиллахыг мэдээлэв. < Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаяр “Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг” нь манай байгууллагатай…
АНЭУ-ын Дубай хотод пауэрлифтингийн насанд хүрэгчидийн 49 дэх удаагийн ДАШТ энэ сарын 17-23-нд болж байна. Тэмцээний 105 кг-ын жинд Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны тамирчин, ОУХМ Д.Түмэнжаргал цээжнээс 315 кг-ыг шахсанаар алтан медаль хүртэж, дэлхийн хошой аварга болов. Түүний өрсөлдсөн жинд 23 орны хүчтэн оролцсон бөгөөд Д.Түмэнжаргал өмнө нь ДАШТ-ээс нэг алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртэж байлаа.
Ерөнхий сайд асан С.Баяр 60 хоног нарсанд сууснаа, амьдралдаа тохиосон жаран үйл явдалтайгаа хамтатган бичжээ. Бичлэгийн өнгө аяс тун дажгүй. Ерөнхий сайд байсан хүн ингэж амьдарлаа бичиж байгаасай гэж бодлоо. Миний бодож дүгнэж явдаг тэр л Баяр энэ номоос “амтагдаж” байна. Уг хүн нь ухаалаг, түс тас шийдвэр гаргадаг, хэнтэй яаж харьцахаа ч мэддэг, харагдах байдал дотоод мөн чанар нь ойролцоо нөхөр бололтой. Улс төрд бол хатуу самар, яг сонгуулийн үед юу гэж хэлэхээс ч сийхгүй. А нам 1 сая төгрөгийн амлалт өгөхөд 3 хоногийн дараа 1.5 сая болгон давуулж амласан, 2008 оны сонгуульд ихээхэн луйвар хийж 7 сарын 1-ний…
Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газар (ХХҮЕГ)-ын дарга Б.Нямдаваа, Хөдөлмөрийн асуудал хариуцсан дэд дарга Б.Шижиржаргал нарыг албан тушаалаа урвуулж, бусдад давуу байдал бий болгосон гэх үндэслэлээр хууль сахиулах байгууллагынхан шалгаж эхэллээ. Тэднийг яллагдагчаар татах тогтоолыг НПГ-аас баталсан тухай эх сурвалжууд мэдээлэв. Түүгээр ч зогсохгүй өчигдөр, уржигдар албан байгууллагад нь үзлэг нэгжлэг хийсэн гэнэ. Энэ талаар хууль сахиулах байгууллагынхан болон НПГ-ынхнаас тодруулахаар хандахад одоогоор ямар нэг мэдээлэл өгөх боломжгүй гэхээс илүүг хэлсэнгүй. Бидэнд олдсон мэдээллээр ХХҮЕГ-ын дарга Б.Нямдаваа, дэд дарга Б.Шижиржаргал нар хууль, журам зөрчин ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр аж ахуйн нэгжүүдэд давуу байдал олгож 200 хүртэл сая төгрөг шилжүүлсэн гэх хэрэгт…
