Аймгийн ЗДТГ-аас төрийн албан хаагчдад зориулсан “Төрийн гадаад бодлого, дипломат харилцаа” сэдэвт сургалтыг зохион байгууллаа. Сургалтын хүрээнд МУИС-ийн Олон улсын харилцаа, нийгмийн удирдлагын сургуулийн тэнхимийн эрхлэгч, дэд профессор Ж.Баттогтох “Дипломат ёс, ёслол, эелдэг харилцаанд суралцах нь”, МУИС-ийн багш Г.Баасанхүү “Орчин үеийн Олон улсын харилцаанд гарч буй хувьсал ба Монгол улсын гадаад бодлогын үндсэн чиглэл” лекцүүдийг төрийн албан хаагчдад тавьж харилцан ярилцлаа. Энэхүү сургалт нь төрийн албан хаагчдад гадаад бодлогын талаар мэдлэг олгосон анх удаагийн сургалт болсноороо онцлог боллоо.
Зохиогч: cool
Хүн ардаа эрүүл экологийн хүнсээр хангах эрхэм үүргээ нэр төртэй биелүүлж яваа Сэлэнгэ аймгийн тариаланчдын дундаас атар газар эзэмшсэний 60 жилийн ойн жил “Хөдөлмөрийн баатар” цолтон төрлөө. Ерөө сумын “Их Шинэстэй” ХХК-ийн захирал, Монгол Улсын гавьяат механикжуулагч Сандагийн Ганболд Монгол Улсын “Хөдөлмөрийн баатар” цолтон болж, Хөдөлмөрийн баатрын алтан соёмбо, Сүхбаатарын одонгоо хүлээн авлаа. Газар тариалангийн салбарт ажиллаж байгаа хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлж “Гавьяат агрономич” цолоор: Зүүнбүрэн сумын “Бүрэнтал” ХХК-ийн захирал Чойндонгийн Нямжав, Түшиг сумын “Бооцын тариа” ХХК-ийн зөвлөх Сайнхүүгийн Санжсүрэн Гавьяат механикжуулагч цолоор : Мандал сумын Зүүнхараагийн сангийн аж ахуйн ахмад ажилтан Сампилийн Сүхбаатар, Алтан гадас одонгоор: Хушаат сумын “Өгөөж мандал…
Төрийн албаны ерөнхий шалгалтыг Төрийн албаны зөвлөлийн 2019 оны15 дугаар тогтоолоор батлагдсан шинэчлэгдсэн журмын дагуу зохион байгууллаа. Бүртгүүлсэн нийт 249 иргэдэд цахим шалгалтын талаарх арга зүйн зааварчилыг өгч, эмч, хөндлөнгийн ажиглагч, цагдаа зэрэг хэрэгцээ шаардлагатай газрын алба хаагчдыг байлцуулан ажиллалаа. Хамгийн эхний буюу ерөнхий мэдлэгийн сорилын шалгалтад 219 иргэн оролцож, 57 иргэн 35 ба түүнээс дээш оноо авч тэнцсэн бол монгол хэл бичгийн чадварын шалгалтад 56 иргэн оролцож 54 иргэн 20 ба түүнээс дээш оноо авч тэнцжээ. Сүүлийн буюу дүн шинжилгээ хийх чадварын шалгалтад 54 иргэн оролцсон 40 иргэн 10 ба түүнээс дээш оноо авч тэнцлээ. Ийнхүү шинэчлэгдсэн журмаар зохион байгуулагдсан төрийн албаны ерөнхий шалгалтад 219 иргэн оролцож, 54 иргэн сүүлийн тэнцлээ.
Улаанбаатар хотын агаарын бохирдлын асуудал нь өвөл болохоор аль эсвэл улс төрийн сэдэв болж яригдсаар ирсэн боловч төрийн зүгээс хүн амынхаа эрүүл мэндийг хамгаалахад чиглэгдсэн судалгаанд суурилсан бодлого, хөтөлбөрийг хэрхэн боловсруулж, хэрэгжүүлсэн талаар ярих хүсэл хомс, мэдээлэл ч тэр болгон ард түмэнд үнэн зөвөөр, цаг хугацаандаа хүрдэггүй нь үнэн. Гэтэл манай улс агаарын бохирдлын талаар богино хугацаанд чамлахааргүй судалгаа шинжилгээний болон агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсэн байдаг. Анх хотын утаа хүн амын шилжилт хөдөлгөөнтэй холбоотойгоор 2004 оноос ихэссэн боловч 2011 онд “Таймс” сэтгүүлийн жагсаалтаар Улаанбаатар хот агаарын бохирдлоороо дэлхийд хоёрдугаарт орсон гэсэн мэдээ хүн бүрийг цочроосон тэр үеэс…
Автотээврийн үндэсний төв (АТҮТ)-ийн ахлах мэргэжилтэн Г.Шүрэнчимэг, мэргэжилтэн О.Адъяасүрэн, Ч.Мөнхзул, М.Дархижав, улсын бүртгэгчээр ажиллаж байсан Л.Хантайшир, Архивын лавлагааны тасгийн ахлах мэргэжилтэн Г.Эрдэнэбулаг, тээврийн хэрэгслийн улсын дугаар үйлдвэрлэдэг “Крэйзиспийд” ХХК-ийн үүсгэн байгуулагч Б.Амарзаяа нарыг ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын ажилтнууд уржигдар орой саатуулжээ. Улмаар тус төвийн нийслэл дэх хэд хэдэн салбарт үзлэг нэгжлэг хийж, эд мөрийн баримтууд хураан авсан байна. Бидэнд олдсон мэдээллээр АТҮТ-ийн ахлах мэргэжилтэн Г.Шүрэнчимэг тэргүүтэй хүмүүс улсын хилээр түр горимоор орж ирсэн тээврийн хэрэгслийг гаалийн байгууллагад мэдүүлээгүй байхад нь буцаан гаргалгүй, улсын бүртгэлд бүртгэж дугаар олгон гаалийн болон онцгой, нэмэгдсэн өртгийн албан татвараас зайлсхийх боломж бүрдүүлж,…
Э.Цэрэндолгорт холбогдох иргэний хэргийг шүүх хэлэлцэж, шийдвэр гаргажээ. Тодруулбал, түүнийг нэр төрд халдсан гэх гомдлыг УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын хүү Н.Мөнгөншагай шүүхэд гаргасан байна. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 11.30 цагт товлогдсон Н.Мөнгөншагайгийн нэхэмжлэлтэй, Э.Цэрэндолгорт холбогдох “Нэр төр сэргээлгэх, мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаахыг хариуцагчид даалгах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21,2 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.2- т зааснаар хангаж шийдвэрлэжээ. Өөрөөр хэлбэл цэнхэр үст Э.Цэрэндолгор нь УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын хүү Н.Мөнгөншагайн нэр төрд халдсан гэж шүүх үзсэн. Харин энэ…
Өнөөдөр аймгийн Засаг дарга Ш.Оргил “Сэлэнгэ Энерго”ОНӨААТҮГ-ын дарга, инженерүүдтэй уулзаж, ярилцан галлагаа болон ажлын нөхцөл байдалтай газар дээр нь танилцлаа. Иргэдийн зүгээс халаалт дулааны гомдол багагүй ирж байгааг аймгийн дарга онцлон тэмдэглэсэн. “Сэлэнгэ Энерго”ОНӨААТҮГ-ын дарга Э.Эрдэнэбаатар: “Бүхий л боломжоо дайчлан ажиллаж байна. Тулгамдаж байгаа гол асуудал өр авлага. Бид байгаагаа тордож ашиглаж байгаа ч сүүлийн эргэлтүүдэд халаалт маш муу хүрч байгаа” гэлээ. Бодит нөхцөл байдал, ард иргэдийн хэрэгцээ шаардлагын үүднээс аймгийн Засаг дарга Ш.Оргил “Сэлэнгэ Энерго”ОНӨААТҮГ-т шинэ насос авч өгөх асуудлыг шийдвэрлэхээр боллоо. Энэ үеэр их өр төлбөртэй айл өрхүүдийн нарийвчилсан судалгааг гарган албан байгууллагууд руу нь явуулах асуудал ч…
Өнөөдөр аймгийн Засаг дарга Ш.Оргил ИНЕГ-ын ерөнхий зориулалтын нисэхийг хөгжүүлэх албаны дарга Э.Энхзориг тэргүүтэй ажлыг хэсгийг хүлээн авч уулзлаа. Энэхүү уулзалтын зорилго бага оврын агаарын хөлгийг аймгийн төвд буулгах, түүнтэй холбоотой асуудалд санал солилцох байв. Аймгийн зүгээс бага оврын агаарын хөлгийн буух талбайг ПСМК-д сонгосныг иргэний нисэхийн төлөөлөл, “Сэлэнгэ АЗЗА”ОНӨААТҮГ, Газрын албаны холбогдох хүмүүсийн хамт үзэж, заавар зөвлөгөөг өгснөөр зам талбайг тэгшилж засах ажлыг хийхээр боллоо. Улаанбаатар-Дарханы чиглэлийн замын ажил дуусаагүй байгаа энэ цаг үед энэхүү бага оврын агаарын хөлөг нь яарч сандарсан хэн хүнд цаг зав, хором мөч бүрийг хэмнэх ач холбогдолтой. “Эхний ээлжинд хөөрч, буух талбайн асуудлаа шийднэ. Үнэ…
“МАК”-ын отгон хүү Н.Мөнгөншагай ахлах дэслэгч болжээ УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын хүү Н.Мөнгөншагай ааваараа биш өвөөгөөрөө овоглодог билээ. Тэрээр АНУ-д цэргийн сургууль төгсч ирээд багагүй хугацааг үдсэн. Эх орондоо ирээд удаагүй байхдаа загвар өмсөгч Б.Ялгуун гэх бүсгүйтэй үерхэх болсон билээ. Тэгвэл тэрээр ахлах дэслэгч болжээ. Энэ тухайгаа өөрийн цахим хуудсаараа мэдээллэсэн байна. Н.Мөнгөншагайгын хувьд Н.Номтойбаярыг 17-хон насанд нь аав болгосон. Тэрээр аав гэхээсээ өвөөтэйгөө ойр өссөнийх чекист эрхмээс сурсан зүйл багагүй. Дэлхийн нэр хүнд бүхий АНУ-ын Цэргийн академи буюу “West Point”-д олон улсын 125 оюутан суралцах хүсэлт явуулснаас 16 нь тэнцсэний нэг нь Н.Мөнгөншагай байсан билээ. “Сант” сургуулийг төгссөн хүү бүх…
Номин талст” хамтлагийн дуучин А.Хаянхярваа буюу Хаянаа Төрийн дээд шагнал болох Алтангадас одонгоор энгэрээ мялаажээ. Тэрээр өөрийн цахим хуудаснаа “Төрийн минь хишиг Түмэн олны минь хайр хүндэтгэл…” хэмээн Алтангадас одонгийнхоо гэрэл зургийг дэлгэсэн байна. Тэрээр өнгөрсөн хэдэн жил Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дэд даргаар томилогдон ажиллаж байсан ч, энэ оны эхэнд ажлын хариуцлага алдсан гэх үндэслэлээр ажлаасаа чөлөөлөгдсөн билээ.
