Жүжигчин Х.Баярмаа АНУ-д миссийн тэмцээнд амжилт үзүүллээ “Шилдэг өнгө” продакшны жүжигчин Х.Баярмааг С.Өлзийхүү, Ц.Хүсэлбаатар нарын охин гэдгээр нь сайн мэддэг хүмүүс байхад “Дэлхийн мисс шалгаруулах тэмцээн”-д эх орноо төлөөлөн оролцож байсан сайхан бүсгүй хэмээн үнэлдэг хүмүүс ч цөөнгүй. Тэгвэл тэрээр АНУ-д болсон Miss Asia USA тэмцээнд амжилттай оролцож “First Runner miss” өргөмжлөлийн эзэн болсон байна. Жүжигчин, мисс Х.Баярмаа өнгөрсөн хавар Америкийн Нэгдсэн улсын “Missouri State University” их сургуулийг Кино зохиолч, продюсер, найруулагч мэргэжлээр магистрын зэрэг хамгаалж амжилттай төгссөн билээ.
Зохиогч: cool
Насанд хүрээгүй хүүхдүүд нэгийгээ хутгалсан хэрэг энэ сарын 15-ны өдрийн 15:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Хэргийг тодруулбал СХД-ийн цагдаагийн 3-р хэлтэст тус дүүргийн 15-р хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгэн хүнсний дэлгүүрт зүс таних хүүхэд хутгалаад зугтлаа гэх дуудлага мэдээлэл ирсний дагуу цагдаагийн албан хаагчид шуурхай эрэн сурвалжилж 15 настай Ө-г олж тогтоосон байна. Одоогоор гарандаа хутгалуулсан 15 настай Т гэгч нь биеийн байдал хэвийн байгаа гэнэ. Урьдчилсан байдлаар насанд хүрээгүй хүүхдүүд нэгийгээ хувийн таарамжгүй харьцааны улмаас хутгалсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож байгаа бөгөөд хэргийн шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. Эцэг эхчүүд өсвөр насны хүүхдэдээ хараа хяналтаа сайн тавьж байх шаардлагатай байгааг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.
Нэгэн цагт “нийтийн дууны отгон гүнж” тодотголтой явсан дуучин Х.Мөнгөнцэцэг сайн найзынхаа нөхрийг “булааж”, дуучин Б.Болдтой дуулиан шуугиантайгаар тоонот гэрт толгой холбосон. Тэд өдгөө Б.Жавхлан, Б.Баясгалан гэдэг дэрсхэн балчир үрстэй. Оройхон гарч ширүүхэн дайрч яваа дуучид маань оны дараа 3 дахь хүүхдээ өлгийдөж авахаар зэхэж буй аж. Хэдийгээр том хүү нь ой гарантай, бага охин нь 6хан сартай ч дуучин Х.Мөнгөнцэцэг дахин хөл хүнд болж, хэдийнээ 3 сартай жирэмсэн ээжийн эгнээнд шилжсэн байна. Энэ тухайгаа тэд олноос маш ихээр нууцлаж буй бөгөөд төрөх эмнэлгийн эмч нарынхаа анхаарал хяналтанд орсон байна. Анхны хүүгээ төрүүлсний дараахан “Амьдрал” нэртэй аялан тоглолтоо хийсэн дуучин…
Цахим ертөнцөд өчигдрөөс нэгэн хөөрхөн жаалын зураг тархаж, “Хэн нэгэн даргатай адилхан” байгаа талаар хэлэлцсэн. Үүний тайлал болгож, Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Ганзориг ““Хүмүүсийн цагаахан хөөрхөн талцсан постууд, асуусан чатууд их ирж байгаа тул хариулт өгье. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн багынх нь зураг нь шүү. Инээд бие биендээ бэлэглэсэнд нь Ерөнхий сайд талархаж байгааг дамжуулж байна. Хар зургийг өнгөт зураг болгосон хүнд талархаж байна” хэмээн бичжээ. Гэвч энэ нь гэрэл зурагчин Л.Батаагийн 2018 оны 11 сарын 10-нд Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган суманд авсан зураг бөгөөд хүүгийн нэрийг Намхай гэдэг юм байна. Хэдийгээр Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэхүү зургийг өөрийн зураг хэмээн “таньж”, үүнийг…
Дуучин Э.Чулуунчимэг улсын начин Д.Цэрэнтогтох нар амрагийн харьцаатай болжээ Нийтийн дууны ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрхөө тодорхойлж яваа дуучин Э.Чулуунчимэг Баянхонгор аймгийн харъяат улсын начин Д.Цэрэнтогтохтой үерхэж байгаа ажээ. Тэдний харилцаа одоогоос нэлээд хэдэн сарын өмнөөс эхэлсэн тухай баттай эх сурвалж мэдээллээ. Улсын начин Д.Цэрэнтогтохын хувьд Үндэсний их баяр наадамд улсын начин Бо.Батжаргалаар дөрөв, улсын харцага О.Хангайгаар тав даван шөвгөрч начин цолоо батлан ” Өсөх идэр ” чимэг нэмсэн. Гэвч тэрээр сэргээш хэрэглэсэн байх магадлалтай бөхийн нэгээр тодроод буй. Зарим хэвлэл мэдээллээр дуучин бүсгүйг хөл хүнд болсон тухай шуугиж эхэлсэн. Гэвч уг мэдээлэл ор үндэсгүй аж. Ийм цуурхал гарах болсон…
Жүжигчин Б.Ариунцэцэг шинэхэн дурлалтай учирсан уу Хошин урлагийн “Эмоци” хамтлагийн жүжигчин Б.Ариунцэцэг найз залуутай болжээ. Тэрээр саяхан нээлтээ хийсэн “Хөөрхөн ээжтэй охин” киноны нээлтэнд найз залуугаа дагуулан ирсэн сурагтай. Үе тэнгийн үхэр хонь жилтэй түүний найз залууг эх сурвалжууд Б.Ариунцэцэгийн амьдрал зохиохоос өмнөх учралуудын нэг байсан хэмээн тодотгосон. Харин жүжигчин бүсгүйн шинэ найз залууг ойр хавийнхан ор үндэсгүй мэдээлэл хэмээж буй. Жүжигчин Б.Ариунцэцэгийн хувьд анхны амьдралаа “Outlaw” хамтлагийн дуучин Г.Чинзоригтой эхлүүлж охинтой болсон. Гэвч Чинзогийн бүтэлгүйтэл тэдний хайрын галыг нэг л өдөр унтраасан байдаг. Тэдний дундаас төрсөн бяцхан охин өдгөө Эрдэнэт хотод Б.Ариунцэцэгийн ээж дээр байдаг гэнэ лээ.
Зун продакшны ээлжит уран бүтээл нь Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэнгийн шүлэг “Боржигоны бор тал”-д зориулагдан хийгджээ. Тус уран бүтээл нь орчин үеийн залуусын эд сонирхож байгаа электро урсгалаар хийгдсэн ба “Боржигоны бор тал” шүлгийг бидэнд сэтгэл дотроо төсөөлөх боломж олгож байгаа нь шинэ мэдрэмж, шинэ таашаалыг өгч байна хэмээн сонсогчид ам сайтай байна. Энэхүү уран бүтээлийг хөгжмийн зохиолч, продюсер, Алтан ураг хамтлагийн ахлагч Б.Эрдэнэбат /Erkaau/ зохиож найруулсан ба өөрийн пэйж дээрээ бичсэнээр 2004 оноос ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэнгтэй Алтан ураг хамтлаг болон хувьдаа их ойр дотно байсан нь энэхүү аялгууг хийх болсон шалтгаан хэмээн бичжээ. Зун продакшн нь…
2002 оны намар хүсэл зорилго нэгдсэн үе тэнгийн 4 залуу нийлж “Аялгуу” нэртэй хамтлагийг анх үүсгэн байгуулж байжээ. Тэдний хамгийн анхны уран бүтээл нь Гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаа болон Гурван охин хамтлагтай хамтран дуулсан “Оюутан нас Аялгуу” дуу билээ. Ийнхүү рок попын тогоонд эргэлт буцалтгүйгээр хөл тавьсан тус хамтлаг 2004 оны 3-р сарын 1-нд өдгөөгийн бидний мэддэг “Take off” нэрийг хамтлагтаа албан ёсоор өгч өдгөө 15-н жилийн ойгоо угтах гэж байна. Хамтлаг байгуулагдаад “Цасан дээр”, “Мартахгүй”, “Буцаад л хоёулаа” “Гүнж”, “Урваагүй”, “Чиний явсан зүгт”, “Би буцахгүй” зэрэг дуунуудыг хийсэн ба гарсан даруйдаа хит болж байсан нь одоо ч сонсогчдын…
Хүнийг хайрлана гэдэг аз жаргал билээ. Харин хайр сэтгэлээ нууна гэдэг бэрх. Нуух гээд байхад л нүдний харцнаас эхлээд л хайр ундраад байдаг шүү дээ. Тэгвэл хайраа илчлэх ийм амархан ажээ. Уншигч танд инээд, баяр хөөр бэлэглэх гэгээлэг нэгэн зурган мэдээг хүргэж байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ Цэцийн нийт гишүүдийн бүрэлдэхүүнд хандаж гаргасан байна. Уг хүсэлтийг хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн нийт гишүүдийн хуралдааныг 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 11 цагт хийхээр товложээ. Үндсэн хуулийн цэцийн гишүүн Н.Чинбат гадаад улсад албан томилолтоор ажиллаж байгаа бөгөөд 11 дүгээр сарын 21-нд эх орондоо ирэх юм. Дээрх нөхцөл байдалтай холбогдуулан 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр зарласан хэвлэлийн бага хурлыг цуцалж байна гэж ҮХЦ-ээс мэдээллээ. Бид ҮХЦ Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн талаар эргэж мэдээлэх болно.
