“Халдварт бус өвчин, осол гэмтлийн шалтгаан, эрсдэлт хүчин зүйлсийн тархалтын IV судалгаа”-ны дата боловсруулалт хийх судлаачдыг бэлтгэх сургалт энэ сарын 11-нээс 15-ны өдрүүдэд НЭМҮТ дээр зохион байгуулагдаж байна. Сургалтаар Монгол орон даяар 21 аймгийн 130 сумын 216 баг, Улаанбаатар хотын 8 дүүргийн 142 хорооны 161 хэсгийг хамруулан нийт 377 кластер буюу газар нутагт 15-69 насны түүврийн аргаар сонгогдсон нийт 6780 хүнийг хамруулан хийсэн үндэсний хэмжээний судалгааны дата мэдээлэлд статистик боловсруулалт хийх аргачлалыг судлаачдад зааж сургана. Сургалтыг удирдан явуулахаар ДЭМБ-ын зөвлөх Др.Стефан Савин, ДЭМБ-ын НДББүсийн зөвлөх Др.Хожүүн Лий нар хүрэлцэн ирсэн байна. Монгол Улсын хүн амын дунд сүүлийн 20 гаруй жил…
Зохиогч: cool
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын лицензийг нь эзэмшдэг “Miss Universe” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох эрхийн эзнээр мисс Б.Гүнзаяа тодорчээ. 2018 онд загвар өмсөгч Д.Долгион эх орноо төлөөлөн анх удаа тус тэмцээнд оролцож байсан бөгөөд манай улсаас хоёр дахь удаагаа ийнхүү шилдэг оролцогчоо явуулах гэж байна. Энэ тухай мисс Б.Гүнзаяа өөрийн цахим хуудаснаа ‘Miss Universe буюу Ертөнцийн мисс тэмцээн нь дэлхийд чансаагаараа 1 дүгээрт ордог дэлхийн гоо бүсгүйн тэргүүн тэмцээн билээ. 68 жилийн түүхт “MISS UNIVERSE” тэмцээнд хоёр дахь удаа Монгол бүсгүй буюу миний бие өрсөлдөхөд бэлтгэлээ базаасаар байна. 68 дахь удаагийн ‘MISSUNIVERSE-2019’ тэмцээн албан ёсоор Америкийн нэгдсэн улсын Атланта хотод дэлхийн…
Авлигатай тэмцэх газар (АТГ)-ын Мөрдөн шалгах хэлтсийн орлогч бөгөөд нэгдүгээр албаны дарга, ахлах комиссар М.Даваатогтохтой олны анхаарал татсан зарим хэргийн шалгалтын явцын талаар ярилцлаа. -Танай Мөрдөн шалгах хэлтэс хуулиар хүлээсэн чиг үүргээ ямархуу хүн, хүчтэйгээр хэрэгжүүлж байна вэ? -АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэс нь Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт хуульчилсан 11 төрлийн гэмт хэрэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад өөрсдийн илрүүлсэн мөнгө угаах гэмт хэрэг болон Улсын ерөнхий прокурорын 2017 оны А/67 дугаар тушаалаар баталсан зааврын дагуу цагдаагийн албан хаагчийн үйлдсэн гэмт хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Манай хэлтсийн 36 мөрдөгч дээрх мөрдөн шалгах чиг үүргийг улсын хэмжээнд хэрэгжүүлж байгаа тул…
Монголын Үйлдвэржилт Инновацийн Төв энэ удаад Ийвү-Занжиажэ чиглэлийн ажил, амралт хосолсон аялалд гарах бэлтгэлээ хангажээ. Эрхэм та бизнес эрхлэгч бол, шинийг эрэлхийлж байгаа бол энэ удаагийн аяллын хамт олонтой нэгдээрэй. Дэлхийн бөөний худалдааны төв хот бол Ийвү юм. 200-аад улсын худалдааны төлөөлөгчийн салбартай уг хотод ямар ч төрлийн барааг зөвхөн бөөний үнээр худалдаалдаг билээ. Эрээнд 20 юаниар худалдаалагддаг бараа Ийвүд 1 юань 5 мо байдгийг мэдэхэд илүүдэхгүй биз ээ. Баяр ёслол олонтой өвлийн улирлын олз, ашгаа нэмэгдүүлье гэвэл Ийвү таны хамгийн оновчтой сонголт байх болно. Үүний зэрэгцээ Занжиажэг үзэж, Аватар ууланд цогцолсон гайхамшигт бүтээн байгуулалт болох “Тэнгэрийн хаалга”, “Шилэн гүүр”-ийг…
Э.Одгэрэл дэлгүүр хаалгаж шоппинг хийжээ Тавин насны босгыг хэдийн давсан ч мөнхийн залуу гэгдэн загварын тайзнаа гунхаж яваа Э.Одгэрэлийн нэг өдрийн гоёо нь 10 мянган ам.доллар гэнэ лээ. Тэгвэл саяхан тэрээр Шангри-Ла төвд шинээр нээгдсэн дэлгүүрийг “дайлаар морджээ”. Нэжгээд брэндийг нэгтгэсэн тус дэлгүүрт оров уу, үгүй юу тусгай үйлчилгээ авч, дэлгүүрийг түр хаалгаж багахан хэмжээний загварын шоу үзүүлсэн сурагтай. Дашрамд дуулгахад, Э.Одгэрэл үнэт чулуун эдлэлийн дэлгүүр ажлуулдаг болсон.
Мэргэжлээрээ ажиллаж эхэлсэн топ модель 14 настайгаасаа загварын ертөнцөд хөл тавьсан топ модель О.Уянга мэргэжлээрээ ажиллаж эхэлжээ. Тэрээр Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Олон улсын сэтгүүлчийн анги төгссөн ч топ модель болтолоо загваараас холдоогүй. О.Уянга өдгөө UBS телевизэд хөтлөгч, сургагч багшаар ажиллах болжээ. Энэ талаар “Мэргэжлээрээ ажиллана гэж бодож явсаар арван жил өнгөрчээ. Өнөөдөр UBS телевизийн мэдээллийн шууд хөтөлбөрийн эфирт амжилттай гарсан эхний өдөр. Ямар сайхан мэдрэмж вэ” хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ. Түүний хувьд ихэр охидын ээж болсноосоо хойш загварын карьертаа улам илүү анхаарч байсан бол одоо мэргэжлийнхээ салбарт хүч үзэхээр ийн шийджээ.
Солонгост алдаршсан “халуухан” монгол бүсгүйтэй танилц Солонгосчуудыг гоо үзэсгэлэн, амбиц бүхий хүсэл мөрөөдлөөрөө бишрүүлж буй Монгол бүсгүй Пүрэвдаваатай танилц. Солонгосчуудын дунд Michelle буюу МИшээл нэрээрээ алдаршсан түүнийг Солонгосын хэвлэлүүд “Монголын үзэсгэлэнт бүсгүй” хэмээн нэрлэх болжээ. Өнгөрсөн дөрөвдүгээр сард болсон Солонгосын фитнессийн аварга шалгаруулах “Musclemania” тэмцээний Miss Bikini төрөлд гуравдугаар байр эзэлж, улмаар Сөүлийн Канбүг дүүргийн Соншин Их Сургуулиас зохион байгуулсан “K-Beautymiss championship” буюу Солонгосын шилдэг фитнесс мисс шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, дэд миссээр шалгарсанаар Пүрэвдаваагийн солонгос дахь алдрын замнал эхэлжээ. Тэр дороо алдарт “MAXQ” сэтгүүлийн коверт заларч, монгол бүсгүйн гоолиг бие, гоо төрхийг гайхуулсан тэрээр одоогоор “Musclemania Korea” тэмцээний face…
Төрийн албаны ерөнхий шалгалт 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр аймгийн Засаг даргын Тамгын газрын байранд 09:00 цагт эхэлнэ. Ерөнхий шалгалт:11 дүгээр сарын 16-ны өдөр, Монгол хэл, бичгийн чадварын шалгалт:11 дүгээр сарын 19-ний өдөр Дүн шинжилгээ хийх чадвар:11 дүгээр сарын 21-ний өдөр тус тус явагдана. Шалгалт өгөхөөр бүртгүүлсэн иргэд нэг шалгалтын хоорондын хугацааг нарийн сайн тооцоолж, зохион байгуулагчид шалгалтын талаарх зааврыг өгөх тул 30 минутын өмнө шалгалтын танхимд суудлаа эзэлсэн байх хэрэгтэйг анхаарна уу. СЭЛЭНГЭ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
“Мөөм” Зулаа хүүгээ аавтай болгожээ C1 телевизийн Шоубиз нэвтрүүлгийн хөтлөгч, “Мөөм” хочит Мөнхзул МИАТ-ын Ч.Хоролсүрэнгийн хүү Х.Мэгддоржийг хүүгийнхээ ааваар сонгожээ. Алдрай бяцхан үрээ тэвэрснээс хойш олны анхаарлаас холдсон түүнийг “Бэрэн” группын ачийг төрүүлсэн тухай хэвлэлүүд шуугиж байлаа. Гэвч уг дуулиан шуугианд ам нээгээгүй хөтлөгч бүсгүй сүүлийн үед МИАТ-ын Ч.Хоролсүрэнгийн хүү Х.Мэгддоржтой хөтлөлцөж хаа саагүй харагдах болсон гэнэ лээ. Х.Мэгждоржийн хувьд хэдэн жилийн өмнө “I loft” бааранд “Киви” хамтлагийн дуучин Агийгаас болж буун дуу гаргасан гэдгээрээ тухайн үеийн хэвлэлүүдийн нүүрийг чимж байв. Швейцарь, Канадад дээд боловсрол эзэмшсэн тэрээр өдгөө өөрийн бизнесээ амжилттай авч яваа аж. Мөн багын мөрөөдлөө биелүүлж, “Монгол банхар…
Медиа салбарын энтрепренер загвар өмсөгч О.Билгүүн, хөгжмийн зохиолч, дуучин Б.Нацагдорж нар хамтран IGX энтертайнмент байгуулжээ. Тэд IGX энтертайнмент болон www.monkey.mn, www.models.mn вебсайтынхаа нээлтийг энэ сарын 13-нд ‘Шангри-Ла’ худалдааны төвд ‘Basement’ загварын шоугаар хийхээр болсон байна. Тус шоуг загвар зохион бүтээгч, ‘Kadr’ брэндийн үүсгэн байгуулагч Б.Энхбаатар, ‘J’ салоны захирал, мастер үсчин Л.Жаргал, ‘Zaya’s make up’ студийн захирал, нүүр хувиргагч Буянзаяа нартай хамтран олны хүртээл болгох аж. ‘Basement’ шоугаар шинэ, залуу загвар өмсөгчдийг танилцуулах гэнэ. Түүнчлэн шоунд оролцох бүх загвар өмсөгчдийн стиль имижийг бүрэн өөрчилж буйгаараа онцлог аж. Хамгийн сонирхолтой нь, шоуг ‘Шангри-Ла’ худалдааны төвийн автомашины зогсоолд зохион байгуулахаар төлөвлөжээ. Маш сонирхолтой…
