Зохиогч: cool

Соёолон насны морьдын уралдаанд Сүхбаатар сумын Д.Очирсүрэнгийн зээрд үрээ түрүү магнайд орсон бол Сэлэнгэ аймгийн Мандал сумын уяач Монгол Улсын 29 дэх Ерөнхий сайд ЖАРГАЛТУЛГЫН ЭРДЭНЭБАТЫН халзан даага айргийн дөрөвт хурдалж, уясан эзэн, унасан хүүхэд, хурсан олныг баярлууллаа.

Цааш унших

Өнгөрсөн удаад бид үе үеийн ерөнхийлөгчдийн наадмын гоёлыг сонирхуулсан бол энэ удаад төрийн тэргүүгий гэргий, тэргүүн хатагтай нарын гоёлыг сонирхуулж байна. Наадамчин олон төрийн түшээд болон олны танил эрхмүүдийн өмссөн дээл хувцсаар нь наадамд хэр ач холбогдол өгч оролцож байгааг нь сонждог. Учир нь Монгол улсын ерөнхийлөгчийн дээл хувцас, малгай нь төрийн их хүндэтгэл, бэлгэдлийг агуулсан байдаг. Энэ утгаараа жил бүрийн сар шинийн баяр болон Үндэсний их баяр наадмаар Төрийн түшээдийн өмссөн дээл хувцас олны анхаарлыг татдаг. Монгол Улсын төрийн тэргүүний ёслол хүндэтгэлийн хувцас, өмсгөлийг “Төрийн ёслолын алба” тусгайлан бэлдэж өгдөг аж. Ерөнхийлөгч ямар дээл өмсөх өөрийн саналаа хэлснээр тухайн…

Цааш унших

Эмэгтэйчүүдийн сэтгэлийг зовоодог нэг асуудал бол гарны илүүдэл өөх. Ялангуяа зуны улирал эхлэхэд даашинз, ханцуйгүй болон богино ханцуйтай цамц гээд өөрт дуртай хувцсаа өмсөх үед гарны илүүдэл өөхнөөс болоод муухай харагдах үе бий. Хэрвээ та төгс сайхан бие, мөн гарны илүүдэл өөхнөөс салахыг хүсвэл дараах дасгалыг тогтмол хийгээрэй. 1. Дээс тоглох Дээс тоглох нь зөвхөн гарны илүүдэл өөхийг арилгаад зогсохгүй таны биеийг бүхэлд нь жигд тураана. Дээс тоглох үед бие мах бодь бүхэлдээ хөдөлгөөнд орж тэр дундаа дээс эргүүлэх гарын үрэлтээс үүдэн таны илүүдэл өөх арилах болно. 2. Сунгалтын дасгал Сунгалтын дасгал хийх нь таны гарны хэсэгт байрлах булчингуудыг зөв…

Цааш унших

А.Сүхбат аварга энэ жилийн наадмыг том хүүгийн хамт үзсэн юм. Том хүү С.Хангай нь мөн барилдаж ноцолдог залуу бөгөөд ааваасаа өндөр сайхан залуу байна хэмээн наадамчин олон ярилцаж байлаа.

Цааш унших

Олон улсын түвшинд уламжлал болон зохион байгуулагдаж ирсэн “Торгоны зам” авто ралли тэмцээнд оролцох тамирчид Оросын холбооны улсаас Монгол Улсын Алтанбулаг хилийн боомтоор орж ирэн, дамжин өнгөрөх үеийн хамгаалалтыг амжилттай зохион байгууллаа. Хамгаалалт, зохицуулалтад аймгийн Цагдаагийн газрын 120 цагдаагийн алба хаагч, төрийн болон төрийн бус байгууллагуудын 305 ажилтан, албан хаагчид хамтран үүрэг гүйцэтгэж ажиллалаа. Алтанбулаг хилийн боомтоор “Торгоны зам” олон улсын авто ралли тэмцээнд оролцохоор 38 орны 945 иргэн, 337 тээврийн хэрэгсэл, 4 онгоц нэвтэрч, хариуцсан нутаг дэвсгэрээр дамжин өнгөрсөн бөгөөд Сайхан сумын Номгон 3 дугаар багийн нутаг дэвсгэрт уралдаан зохион байгуулагдах үеийн хамгаалалтыг мөн амжилттай зохион байгууллаа.

Цааш унших

Хүн ардынхаа аюулгүй байдлыг хангах эрхэм үүргээ амжилттай биелүүлж байгаа Цагдаагийн газарт аймгийн 2019 оны орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хурд хэмжигч болон согтуурлын хэмжээ тогтоогч тоног төхөөрөмжүүдийг хүлээлгэн өглөө. Аймгийн Засаг даргын орлогч Ж.Сайнцог тус Цагдаагийн газрын нийт бие бүрэлдэхүүнд ажлын амжилт сайн сайхныг хүсэн ерөөлөө.

Цааш унших

Тулгар төрийн 2228 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 813 жил, Ардын хувьсалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн хуралдааны шийдвэрээр Эрүүл мэндийн салбарт олон жил үр бүтээл, идэвх санаачилгатай ажиллаж, хөдөлмөрийн тогтвортой амжилт гаргаж, Үндэсний оношлогоо эмчилгээний төв төслийг амжилттай хэрэгжүүлсэн Улсын Хоёрдугаар Төв эмнэлгийн дарга Гэндарамын Баясгаланг Монгол Улсын Засгийн газрын Хүндэт өргөмжлөлөөр шагнасаныг Эрүүл мэндийн Сайд Д.Сарангэрэл гардуулж, Эрүүл мэндийн яамны удирдлагын баг хамт олон баяр хүргэлээ. Үндэсний оношлогооны эмчилгээний төв энэ сарын 5 нд албан ёсоороо нээлтээ хийсэн. Орчин үеийн дэлхийн эрүүл мэндийн байгууллагын шаардлагад бүрэн…

Цааш унших

Би амьдралдаа хоёрхон удаа айсан юм. Азарган үрээ агтлах сараар аав минь нэгэнтээ өвөө, авга ах хоёрын хамт анд явав. Үүр цүүрээр явсан тэд нар жаргахад ирсэнгүй. Би аавыгаа хүлээгээд л. Шөнө дөл боллоо. Гадаа эмээлийн гөлөм дуугарч, аяншсан морь шилгээн, намайг баярлуулахгүй л байлаа. Аавыгаа хүлээсэн сэтгэл нүдийг минь тэвхэдчихсэн юм даг. Унтаж тайвшрахын аргагүй айдас намайг хучаастай. Манайхны эрсийг анд явсны өдөр авга эгч надад, “Аав чинь өглөө мордохынхоо өмнө хонины толгойн ар шил идээд байсан. Лав дайсантай тааралдаа даа. Шил идэхээр дайсантай тааралддаг юм” гэж ярьсан юм л даа. Ишиг хөгнөж дөнгөдөггүй явсан нялзрай насны ой тойнд…

Цааш унших

Бусад хүүхэдтэй хүүхдээ хэзээ ч бүү харьцуулаарай. Ихэнхи хүмүүс чи тэр найзыгаа хар, тэрнийг хар ямар мундаг юм бэ. Гэтэл миний хүү ийм байж болдоггүй юм уу гэж хэзээ ч битгий хэл. Хүн бүр давтагдашгүй, хүн бүрд өөр өөрийн гэсэн онцгой чадвар байдаг. Харин тэр онцгой чадварыг гаргаж ирэх хүртэл хүүхдээ үргэлж дэмжиж, тусалж, болж бүтэхгүй зүйл дээр нь сэтгэлийн дэмжлэг өгөх гэх мэтээх хүүхдээ өөрөөр нь хөгжүүлэх хэрэгтэй. Гол нь өөрийг нь дандаа магтаж бусад хүүхдийг доош хийж харьцуулдаг бол хүүхэд өөрийгөө бодитоор үнэлж мэдэхгүй онгироо хөөрүү нэгэн болдог. Харин дандаа бусдын давуу талыг өөрт нь тулган хүлээлгэсэн хүүхэд…

Цааш унших