Зохиогч: cool

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Экспорт, Импорт, Хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга Э.Аззаяа, Хэлтсийн дарга Н.Баярсайхан нар улсын хилээр түргэн муудах хүнсний бүтээгдэхүүн оруулж ирдэг иргэд, аж ахуйн нэгжүүдийг хясан боогдуулах замаар тэрбум орчим төгрөгийн авлига авсан нь мөрдөн байцаалтын шатанд тогтоогдож, прокурорын яллах дүгнэлттэйгээр шүүхэд хэрэг нь шилжээд байгаа. Тэд 21 ААН, иргэнээс 126 удаагийн үйлдлээр 702 000 000 төгрөг авсан болох нь  мөрдөн байцаалтын шатанд тогтоогдсон аж. Үүнээс гадна бэлнээр авсан мөнгө хэд байгаа гэдэг нь тодорхойгүй байгаа юм.  Тодруулбал, Э.Аззаяа, Н.Баярсайхан нарын албан өрөөнд нь нэгжлэг хийхэд сейф дүүрэн мөнгө, бие болоод гэрээс нь 230.800.000 төгрөг, 152.177 ам.доллар, 70.000 юань бэлнээр олдсоныг эд мөрийн баримтаар хураасан. Энэ хэргийн мөрдөн байцаалт дуусч…

Цааш унших

Төрөхын өвдөлтөө тэсвэрлэн гоё байх ёстой хэмээн үздэг өөдрөг бүсгүйчүүд байдаг ажээ. Тухайлбал, төрөхөөсөө өмнө нүүрээ тухтай будаж буй бүсгүйчүүдийн зургуудаас хүргэж байна.

Цааш унших

Цагийн сайханд Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар ажиллаж, аавын хаалга татсан улс төрч бол Ц.Батбаяр.  Аавын хаалга татсан ч гэсэн намынхаа үйл ажиллагаанд идэвхитэй оролцдог  бөгөөд намынхан нь харин түүнээс цэрвээд байдаггүй юм билээ. Хэргийг эргэн сануулахад, Нийслэлийн Засаг дарга болон Өмч хувьчлалын комиссын даргын ажлыг давхар хашиж байсан Ц.Батбаярыг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 605 сая төгрөгийн үнэлгээтэй “Өргөө” зочид буудалыг татан буулгаж, Н.Энхбаярын хүү Э.Батшугарын нэр дээр байгуулсан “Хар дун” компанийн өмчлөлд шилжүүлсэн. Улмаар уг компанийг Н.Энхбаярын үүсгэн байгуулсан “Эскон” компанийн охин компани болгон шилжүүлэн үрэгдүүлж, нийслэлийн өмчид онц их хэмжээний хохирол учруулсанд буруутгасан.  Ц.Батбаярт 2014 оны…

Цааш унших

Хүү… Аавдаа зодуулж, балаар хатгуулж, шугамаар балбуулж, орцонд хөөгдөж өссөн хүү, мөнгө олохоор Солонгос руу олон жилээр явсан ээж, эзэнгүйдэж өссөн хожмын хүчирхийлэгч хойд аав, хүний нутагт нулимсаа залгин ажиллаж байж авсан байраа хүүгийнхээ дагуулж ирсэн хоёр дагавар хүүхэдтэй хүүхэнд алдах вий гэхээс өөрийг боддоггүй эмээ… дөрвөн ханатай гэрт хотын захад амьдардаг гэх үсээ шарлуулж будсан, бохь зажилж хар нүдний шил зүүсэн бас нэг ганган эмээ… хоёрын хоёр бага насны хүүгээ хөтлөөд дахин нөхөрт гарсан, хөмсгөө шивүүлж, хумсаа өөлөх юмгүй засуулсан ээж…зургаа, дөрөвхөн настай хөвгүүд… хүүгийн эцэнхий туранхай, хөхөрч няцарсан бие, халцарсан үс, ээж, эмээ нар нь халамж анхаарал муутай…

Цааш унших

“Яг түүн шиг” шоуны шинэ улирлын эхний дугаарт үзүүлбэрээ үзүүлсэн шилдэг 8 оролцогчдоо баяр хүргэе! Дараагийн ням гарагийн 20:00 цагт илүү сонирхолтой үзүүлбэрүүдээр эргээд уулзацгаая, үзэгчид ээ… =) https://www.youtube.com/watch?v=04NM0T5VKBk “Яг түүн шиг” шоуны 4-р улирлын эхний дугаарын ялагчаар дуучин Amarkhuu Borkhuu шалгарлаа. Түүнд халуун баяр хүргэж урмын үг хайрлацгаая, үзэгчид ээ! https://www.facebook.com/1843100889047830/videos/2275590326092877/

Цааш унших

Монголдоо “Жимсний хаан” болсон Булган сумынхан аварга алимаа “торниун” гэж нэрлэдэг Монголын хамгийн том алим Ховдын Булганд ургадаг. Амталсан хүн азтайд тооцогдоно. Үзээгүй нь үлгэрт гардаг алимаар төсөөлнө. Хязгаар нутгийн энэхүү “Ургадаг эрдэнэ” нь жимс боловсрох цагаар барьж хүртэхгүй алга болдог. Өөрөөр хэлбэл, дэлгүүрт тавигдахгүй хол ойрынхон цуглаад талбай дээрээс шууд худалдан авалт хийчихдэг. Өөрөөр хэлбэл, Булган сум олон улсын чанартай хилийн хоёр боомттой ч жимс, жимсгэнээ экспортолж амждаггүй. Тэгэхээр бид эх орондоо эрүүл хөрсөнд ургуулсан алим жимсээр дотоодынхоо эрэлт хэрэгцээг хангаад зогсохгүй экспорт хийе гэвэл боломж их байна. Ховд аймгийн Булган суманд тариалж буй аварга алимны энэ сорт “Жимсний…

Цааш унших

Эрхлэнэ гэхээр элдэв чихэр, жимс, ээмэг бөгж яриад байна гэж санадаг уу? Эрхлүүлнэ гэхээр торго дурдан дээр хэвтүүлээд толгой өндийлгөхгүй үйлчлэх юм байна гэж ундууцаа юу? Ингэж боддог эрчүүд их байдаг нь харамсалтай.. Алгын чинээхэн эмэгтэйн аашийг зөөллөөд , яриаг нь сонсоод, уйлахад нь аргадаад, сайхан бүхнийг нь магтаад, түүний талд бат зогсоод , хушуу цорвойлгон хааяа нэг хэлийг нь зажлуулахыг л хэлж байгаа юм. Эрхлүүлж чаддаг эрийн дэргэд эмэгтэй хүн эмэгтэйгээрээ үлддэг. Эрхлүүлж чаддаггүй эрийн хажууд эмэгтэй хүн эрслэн болдог… Эрхлээд л эрхлээд л байгаарай хөөрхөнүүд минь <3

Цааш унших

ЖИРЭМСНИЙ ХОРДЛОГО ИХ ӨГДӨГ БОЛ IQ ӨНДӨРТЭЙ ХҮҮХЭДТЭЙ БОЛДОГ Жирэмсэн байх үе бол эмэгтэй хүний амьдралын хамгийн гайхалтай мөн хэцүү үе байдаг. The Journal of Pediatrics шинжлэх ухааны сэтгүүлд бичсэнээр IQ өндөртэй хүүхэд тээж буй ээжүүдэд бусад ээжүүдээс илүү их толгой нь эргэх, дотор муухайрах шинж тэмдгүүд илэрдэг болох нь тогтоогджээ. Энэ шинж тэмдэг хэр хүчтэй илэрч буйгаас шалтгаалж хэр ухаантай хүүхэд төрөх нь хамаардаг гэнэ. Илүү их жирэмсний хордлого өгч байвал тэр хэрээрээ илүү ухаантай хүүхэдтэй болно гэсэн үг юм. 1998-2003 оны хооронд 121 жирэмсэн эмэгтэйчүүдийг судалгаанд хамруулж, төрсөн хүүхдүүдийг нь 3-7 настайд нь IQ шалгалтад оруулж дүгнэхэд энэ…

Цааш унших

Будаа их иддэг хүмүүс таргалалтад бага өртдөг гэсэн дүгнэлтэд Японы эрдэмтэд хүрчээ. Өдөрт 150 орчим грамм будаа иддэг хүмүүсийг өдөрт дунджаар 14 грамм будаа иддэг хүмүүстэй харьцуулахад бие нь илүү гуалиг байжээ. Судалгаанд 136 улсын оршин суугчийг хамруулсан байна. Мэргэжилтнүүд мөн амьдралын түвшин, эрүүл мэндийн зардал, боловсрол, дотоодын нийт бүтээгдэхүүн зэрэг хүчин зүйлсийг оролцуулсан байна. “Хоол тэжээлийн үндсэн гол бүтээгдэхүүнүүдийн тоонд будаа ордог орнуудад таргалалтын түвшин доогуур байна. Хоол хүнсэнд нь голдуу будаа хэрэглэгддэг Ази болон Япон хоолнууд нь таргалалтаас сэргийлэхэд тус болох боломжтой юм. Дэлхий дахинд таргалалт нэмэгдэж байгаа учир энэ төрлийн бүтээгдэхүүнийг ялангуяа барууны орнуудад хэрэглэхийг зөвлөж байна”…

Цааш унших