Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

    07/21/2026

    Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

    07/21/2026

    “Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

    07/21/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»нийтлэлчид»Монголын нийгмийн, олон аавууд, олон ээжүүд, олон эмээ, олон өвөө нарын дүр зураг
нийтлэлчид

Монголын нийгмийн, олон аавууд, олон ээжүүд, олон эмээ, олон өвөө нарын дүр зураг

coolНийтэлсэн: cool05/05/2019Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Хүү…

Аавдаа зодуулж, балаар хатгуулж, шугамаар балбуулж, орцонд хөөгдөж өссөн хүү, мөнгө олохоор Солонгос руу олон жилээр явсан ээж, эзэнгүйдэж өссөн хожмын хүчирхийлэгч хойд аав, хүний нутагт нулимсаа залгин ажиллаж байж авсан байраа хүүгийнхээ дагуулж ирсэн хоёр дагавар хүүхэдтэй хүүхэнд алдах вий гэхээс өөрийг боддоггүй эмээ…

дөрвөн ханатай гэрт хотын захад амьдардаг гэх үсээ шарлуулж будсан, бохь зажилж хар нүдний шил зүүсэн бас нэг ганган эмээ… хоёрын хоёр бага насны хүүгээ хөтлөөд дахин нөхөрт гарсан, хөмсгөө шивүүлж, хумсаа өөлөх юмгүй засуулсан ээж…зургаа, дөрөвхөн настай хөвгүүд…

хүүгийн эцэнхий туранхай, хөхөрч няцарсан бие, халцарсан үс, ээж, эмээ нар нь халамж анхаарал муутай байдгийг илэрхийлэх турьхан бядгүй дүр төрх…

дотор эрхтнүүдийн гэмтэл…есөн удаагийн хагалгаа…дахиад ч хийлгэж болзошгүй мэс заслууд…яагаад ч юм хоёр хүүгээ орхиод явсан төрсөн эцэг…яагаад ч юм хөвгүүдийг нь гадуурхдагийг өнөөг хүртэл мэдээгүй гэх ээж…

Хөвгүүдтэй холбоотой дүр зургуудыг цуглуулж харахад нэг ийм. Ямартай ч монголчууд маань эрвийх дэрвийхээрээ хөдөлж, ээжийг нь шүүмжилж, эмээг загнаж байгаад ч болов хэдхэн хоногийн дотор гурван хүүхэдтэй эмэгтэйд 50 шахам сая төгрөг цуглуулчихлаа. Байр болгох шийдэлд хүрчихлээ. Сайн хэрэг. Харин хөвгүүд бас л хаягдав. Уг нь тэд өнөөг хүртэл хамгийн хүнд хэцүүг давж, үхлийн босгоор алхаж байж олны анхаарлыг орон байр болтол нь татсан…цаашдаа тэднийг ямар амьдрал хүлээж байгаа бол?

Эмээ нь нүүж ирээд, ээж ажил хийгээд амьдрал хэвийн үргэлжлэх үү?

Эмээ үсчин, маникьюрт өнжиж, дэлгүүр хэсч, ээж 10 сартай нялх хүүхэдтэйгээ зууралдаад хоёр хүү хоолтой, хоолгүй, аяга бантан хийгээд өгөх сэтгэлгүй хүмүүсийн дунд өсвөр насаа үдэх үү. Энэ олон хагалгааны дараах эм тариа, сэргээн засах эмчилгээ яах уу?

Ямар ч хүнд үед өсч өндийдөг хүүхэд л юм болсон хойно зөнгөөрөө нэг юм хүн болох уу? Нөгөө хүчирхийлэгч хойд аав ялаа дуусгаад төрсөн хүүтэйгээ, хөвгүүдийн дүүтэй уулзах нэрээр орон гэрээр нь орж гарч, хоёр жаахан хүүгийн сэтгэл дундуур туучин, басамжлан доромжилсон хэвээр үлдэх үү…юу ч тодорхойгүй, юу ч шийдэгдээгүй…

ганцхан ээж эмээ хоёр өөрсдийнхөө алдаа, хөвгүүдийнхээ зовлонгоор орон сууцтай л болцгоосон…хөвгүүд харин нүдэндээ чимээгүйхэн нулимстай, хагалгааны олон олон ёодолтой, сэтгэлдээ гүн шархтай, ухаарах ухаарахгүй, ойлгох ойлгохгүй асуудлуудтай, зүрхэндээ үүрч даахгүй үнэнийг тээж хоцров…

тэгээд хожим, бага байхдаа амссан тэр нэгэн этгээд, асуултгүй, хариултгүй үзэгдлийг өөрийнхөө хүүхэд дээр туршиж үзэх гээд бас балаар хатгах уу?

Монголын нийгмийн, олон аавууд, олон ээжүүд, олон эмээ, олон өвөө нарын дүр зураг…олон олон хүүхдийн нулимсан дээр тогтож буй амьдрал…өглөө гарахад чинь байрны булан тохойд хэдэн архичин шил юмны мөнгө босгочих санаатай үлбийж зогсоно уу?

Өдөржин хиймэл хумс, химитэй үс, засмал хөмсөг, будмал нүүрний төлөө гоо сайхны салон, дэлгүүр гудамжаар эргэлдсэн, хаана ажилладаг, яаж амьдардаг нь ойлгомжгүй охид хөлхөж үзэгдэнэ үү?

Тэдний ард хүүхдүүд бий. Ээжийгээ хүлээж, эмээгийнхээ гарыг дагуулж харан хоол горьдож, ааваасаа далдичсан хүүхдүүд бий! За би нь амьдралдаа ганц удаа хумсандаа маникьюр хийлгэж үзсэн, тэгэхдээ тэнд үрээсэн цагандаа маш их харамссан, үсчинд барагтай бол очдоггүй, тэрний оронд хүүхдүүддээ цагаа зориулах гэж бүх сэтгэлээрээ хичээн зүтгэдэг, хоолыг нь хийж өгөх гэж гэр рүүгээ яаран сандран гүйдэг, бас элдэв асуудал гарахад гурван хүүхэдтэй дүүдээ төвөг болохгүй юмсан гэж асар их хичээдэг хуучинсаг ээж байна аа, ойлгоорой.

Эмүжин

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=2203776216377421&id=553678738053852&__xts__[0]=68.ARCQg89O3P9MQry4xk9Rl-RbCk0a5BalXNChMS27y_Oi_tIL7Jmjjyd6rXagr6By3rI7ztgTPoYu5pOws8h3O2WfTGs6Qju5ChhYxzITWjr2_zePsOkU5te2b3ZB_XATzFJXWr5z9NoYurycTz0sTb2_Q_oGhvFoZDAOf-BsDLBrsZriymVY92aYyHEyPZCbPdegGRixBzH_D86B2ZPQwMIkA5QS6jKkN0mbDjLgpB8wsY7xYB6boh059th3_DWWUHlmQTL7GRCmHORloK_ShlF-HT5wn54TnHv8T0B2wYmR5V0L_G8q3p4WjnztwSrdgxxK8Pib5Io23Sa-M6_v4Q&__tn__=-R

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

НИТХ төлөөлөгч Б.Сэргэлэнбатар ГУРВАН ДАВХАР ДЭЭЛТЭЙ

06/16/2026

“Гүтгэх” гэмт хуульчилбал улстөрчид, албан тушаалтнууд л хамгаалагдана

05/18/2026

NEGUUN.MN сайтын Л.Баяржаргалыг хорьсон нь хэвлэлийн эрх чөлөөнд өгсөн сэрэмжлүүлэг

05/15/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Байгуулагдаагүй Хүннү хот 30 гаруй ажилтантай бол хөгжлийн корпораци нь 14 ажилтантай

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.