Мобиком Корпораци нь 1996 онд үйл ажиллагаагаа эхлүүлсэн анхны үүрэн телефон холбооны оператор компани юм. “Мобиком” корпорацийн талаарх гомдол, шүүмжлэл сүүлийн хэдэн жил тасралтгүй гарсаар байна. Тиймээс ч “Мобиком”-оос зарим иргэд татгалзаж эхэлж мөн татгалзахыг нэгэндээ уриалах ч болсон. Иргэдийг “шулдаг”, “төлбөр нэмж авдаг”, “нэгж шалтгаангүй иддэг” гэх мэт гомдлууд гарсаар одоо энгийн үзэгдэл мэт болж хэн ч тоохоо больсон нь нууц биш. Сүүлийн үед Мобикомын дугаартай хүн бүр лүү залгахад “Гэр гэр гэр бүлийн дурсамжаа, Аз жаргалын өнгөөр будах уу” гэсэн Hitone-н үндсэн ая явдаг болсонг та бүхэн анзаарсан байх. Хэрэглэгч өөрийн дуртай дуучны дуртай дууг мөнгө төлж татаж…
Зохиогч: cool
Монголчууд бид эрт үеэсээ газар дэлхий, хөх тэнгэрээ шүтэж, лус савдгаа аргадан, тахин дээдэлж ирсэн уламжлалтай. Энэхүү уламжлал нь нэг талаасаа шашны зан үйл мэт хэдий ч хүний амьдралын зам мөртэй салшгүй холбогддог зүйл юм. Учир нь хүн бол байгалийн нэгэн бүтээл бөгөөд байгаль дэлхийтэйгээ цаг үргэлж харилцаж байдаг. Тиймээс энэхүү зан үйл нь бидний амьдралд хэрхэн нөлөөлдөг болон бидний мэдэхгүй өөр ертөнцийн тусламжаар хэрхэн сайхан амьдарч, эсвэл унаж доройтдог зэрэг энгийн хүн тайлбарлах боломжгүй сэдвээр цуврал ярилцлага хүргэхээр бэлтгээд байна. Энгийн хүний нүдээр харж боломгүй үйлийн үр, өнгөрсөн, одоо, ирээдүйн гурван цагийн мэдээллийг харж чаддаг хүмүүсийн нэг болох Үзмэрч…
Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу Чингэлтэй, Баянгол, Сонгинохайрхан дүүргүүдийн цэргийн дүйцүүлэх албаны тусгай үүргийн бэлтгэл шатны сургалтыг энэ сарын 10-25-ны өдрүүдэд ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын материаллаг баазыг түшиглэн зохион байгууллаа. Сургалтыг хөтөлбөрийн дагуу орон нутгийн хамгаалалтад оролцох, гамшгаас хамгаалах болон хүмүүнлэгийн үйл ажиллагаанд туслалцаа үзүүлэх, улсын болон орон нутгийн бүтээн байгуулалтад оролцох, хичээлүүдээр онол, дадлагын ур чадвар эзэмшиж, хууль тогтоомжоор хүлээсэн томилгоот үүргээ биелүүлэх бэлтгэлжилтийг хангаж есдүгээр сарын 25-ны өдөр төгсөгчдөд гэрчилгээ гардуулах ажиллагаа боллоо. Төгсөлтийн арга хэмжээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар, ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын захирагч, хурандаа Д.Намсрай, нийслэл, дүүргүүдийн Засаг…
“Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага”-ын баримт бичиг хэрэгжүүлэхтэй холбоотой Азийн хөгжлийн банк болон Европын хөрөнгө оруулалтын банкны хөнгөлөлттэй зээлээр “Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Төслийн хүрээнд Улаанбаатар хотыг 6 дэд төвтэй байхаар төлөвлөсөн. Төслийн нэгдүгээр шатны хүрээнд Баянхошуу, Сэлбэ дэд төвүүд нийт 318 га газарт төлөвлөлт хийн нийслэлийн хойд бүсийн хүн амд үйлчилдэг, худалдаа, соёл үйлчилгээний төвлөрөл бүхий байгаль орчинд ээлтэй ногоон орчинг бүрдүүлсэн бүсийн чанартай төв болгон хөгжүүлэхээр ажиллаж байгаа юм. Энэ хүрээнд Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд…
Олон Улсын ахмад настны эрхийг хамгаалах өдөр, Монголын ахмадын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газраас өндөр насны тэтгэвэртээ гарсан, Улаанбаатар хотынхоо хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалтын ажилд гар бие оролцож явсан үе үеийн ахмад ажилтнуудаа өнөөдөр НИТХ болон НЗДТГ-аас хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд хүлээн авалтын эхэнд хэлсэн үгэндээ “Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Ахмадын зөвлөлөөс гаргасан санал хүсэлтийг судлан та бүхний эрүүл урт удаан наслах, хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх, өөр хоорондоо мэдээлэл солилцох боломжийг бүрдүүлсэн бөгөөд сувилалд амрах ахмадад хөнгөлөлт үзүүлэх, эрүүл мэндийн үздэгт хамруулах зэрэг ажлуудыг ажил хэрэг болгоод…
Зам тээврийн хөгжлийн яам, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (JICA)-ын санхүүжилтээр хамтран хэрэгжүүлж байгаа “Улаанбаатар хотын нөхцөлд тохируулсан дизелийн тортгийн шүүр (DPF)-ийг нэмэлтээр тоноглож дизель автобуснаас ялгарах (PM) хөө тортогжилтыг бууруулах төсөл”-ийн явцтай танилцах үйл ажиллагааг Нийслэлийн тээврийн газраас 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр“Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-т амжилттай зохион байгууллаа. Дээрх үйл ажиллагаанд тус газрын холбогдох албаны хүмүүс, төслийн багийн удирдагч Комори Масанори, нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн удирдлага, инженер техникийн ажилчид оролцож DPF (Diesel Particulate Filter – Дизель хөдөлгүүрийн тортог шүүгч)-ийн талаар мэдээлэл авч төслийн туршилт, судалгааны ажил болон шүүлтүүр цэвэрлэх цехийн үйл ажиллагаатай танилцав. Манай улсад ашиглагдаж байгаа хүхэр…
Цэнхэр үс Цэрэн өөрийн хүү болон бэрийнхээ талаар дахин ам нээлээ. Тэрбээр энэ талаараа: “Бэр маань шулам биш. Гэхдээ ёс зүйгүй хүн. Ус буцалгаж мэдэхгүй шахам хүнийг би ажилд сургасан нь үнэн. Би хатуу зарчимч байсан нь үнэн. Тэр хүн ёс бус юм хийсэн нь үнэн. Миний танилуудыг ашиглаж мөнгө луйвардсан нь үнэн. Үүнд миний хүү ч гэсэн оролцоотой. Гэхдээ өнөөдөр миний хүүгийн толгой нь эргэсн. Миний хүү бол надад маш ойр. Миний хүү маш зөөлөн. Ганцаардсан, хаягдсан хүнийг түшиж итгэлтэй найз нь болж чаддаг хүн. Миний хүү олоод тэд нар үзэх ёстой юмаа үзэж байна. Би хүүгээ уучилсан. Ямар…
Улсын Филармонийн гоцлол дуучин Н.Наранбаатар буюу Наагий тун донжтой хувцасладаг нэгэн. Тэгвэл түүний хувцасны стиль имиджийг эхнэр нь зохицуулдаг ажээ. Урлагийнхан дундаа жазз дууны хаан гэгддэг тэрбээр бантик алчуургүйгээр өөрийгөө төсөөлдөггүй гэнэ лээ. Энэ тухайгаа нэгэн хэвлэлд ярилцлага өгөхдөө “ Хүн бүрт өөрийгөө илэрхийлдэг хувцас байдаг. Тухайлбал, “Хар сарнай” хамтлагийн Амараа ах гуталгүйгээр тайзнаа гардаггүйтэй ижил, би бантик алчуургүйгээр тайзан дээр гардаггүй. Бантик алчуур бол миний мөнхийн найз” хэмээн ярьжээ.
Гаалийн ерөнхий газар батлагдсан орон тоог 37-оор хэтрүүлэн ажиллаж байна. Тухайлбал, Гаалийн ерөнхий газар 18, харъяа газар, хороодод 19 хүнээр орон тоог хэтрүүлжээ. Орон тоо хэтрэлттэй байсаар байхад Гаалийн ерөнхий газрын даргын тушаалаар сүүлийн 1 жилийн хугацаанд (2017 оны 4 дүгээр сараас 2018 оны 4 дүгээр сарын хооронд) 98 хүнийг шинээр томилсон байв. Ийнхүү томилохдоо орон нутаг дахь гаалийн газрын даргын ажлын байрны ерөнхий шаардлагад тусгасан “гаалийн хяналт, бүрдүүлэлтийн чиглэлээр мэргэшсэн, гаалийн байгууллагад 5-аас доошгүй жил ажилласан байх” шаардлагыг хангаагүй иргэн Ч.Балдандоржийг Гаалийн ерөнхий газрын даргын 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн Б/438 дугаар тушаалаар Орхон аймгийн гаалийн газрын…
Уран бүтээлээрээ танигдаж амжихаасаа өмнө УДЭТ-ын жүжигчин Б.Тамирын нэрээр хэвлэлийн “од” болсон тэрбээр анхны амьдралаасаа нэг хүүтэй хоцорсон гэдэг. Урлагийн сургуулиа төгсөөд удаагүй байхдаа жүжигчин Б.Тамиртай учирч, экс эхнэрт нь элдвээр хочлуулж явсан ч түүний хайр сэтгэл бүтээгүй. Хоёр дахь сонголт нь алдаа байсныг хожуухан ухаарсан жүжигчин Н.Мөнхсоёл уран бүтээлээс өөр юунд ч анхаарлаа хандуулахгүй гэж эрс шийдсэн гэдэг. Харин тэрбээр гурав дахь хайрын эзнээ “Яг түүн шиг” шоунд оролцож байх үедээ “Миний хайрт энд ирсэн” хэмээн олонд зарлаж байв. Гэвч түүний дурлал ахиад л бүтэлгүйтсэн бололтой. Ойрын үед энд тэнд нэвтрүүлэгт оролцохдоо “Би ганц бие ээж. Одоогоор хайр дурлалтай…
