Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит XYIII хуралдаан эхэллээ. Хуралдаанаар НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2018 оны 5 дугаар сарын 213-ны өдрийн “Улаанбаатар хотын авто замын хөдлөлгөөний ачааллыг бууруулах зарим арга хэмжээний тухай” 70 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү танилцуулж байна. Мөн “Иргэдийн амьдрах орчны аюулгүй байдлыг хангах чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай” 119 дүгээр тогтоолын хэрэгжилтийн талаархи мэдээллийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд танилцууулна.
Зохиогч: cool
“Мөнхийн реп” хамтлагийн гишүүн Батух буюу Ц.Батжаргал найз бүсгүйгээ зодсон хэргээр Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгагдаж байна. Тодруулбал, энэ сарын 24-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр И-Март сүлжээ дэлгүүрийн орчимд өөрийн найз эмэгтэй болох иргэн М-г автомашин дотор зэрлэгээр зоджээ. Мөн 25-ны өдөр хохирогч эмэгтэйг гэртээ байхад нь дахин зодож гэмтээсэн байна. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар хэргийн газарт “Мөнхийн реп” хамтлагийн хоёр гишүүн хамт байсан гэх ба хохирогчийг зодуулж байхад ямар нэг тусламж үзүүлээгүй аж. Хохирогчийн ар гэрийнхний хэлж буйгаар, Ц.Батжаргал нь хохирогчтой үерхээд гурван сар болж байгаа ба энэ хугацаанд түүний гэрт хамтран амьдардаг байжээ. Хамтран амьдрах хугацаандаа…
“Lumino” хамтлагийн ахлагч Анхаа намрын дунд сарын шинийн 17-ны Балжинням, Дашням давхацсан билэгт сайн өдөр буюу 2018-09-27-ны өдөр гэргийтэйгээ хуримлав. Хуримын найр “ASEM club house”-д нижгэр болсон юм. Хуримын зураг болон хосын зургуудаас хүргэж байна.
Аль ч улс үндэстэн өөрийн түүх, соёл уламжлал, ёс заншил, авъяас ур ухааныг илэрхийлсэн гайхамшигт өв дурсгалуудыг туурвин үлдээдэг. Нүүдэлчин амьдралын өвөрмөц онцлог, харь гүрнүүдийн халдлага дайралт,байгалийн гамшиг, соёлын өвийн хулгай дээрэм зэргээс болж, үе үеийн урчууд, авьяастан билэгтнүүдийн бүтээсэн олон үнэт дурсгал, алдагдсан, үрэгдсэн, устаж үгүй болсон хэдий ч, хойч үеийн үр сад болон дэлхийн олон үндэстнүүдийн өмнө дэлгэн үзүүлэхэд чамлахааргүй арвин их өв дурсгал, бидний үед хадгалагдан үлджээ. Тэр бүхний дээж, сор нь болсон 20,000 гаруй үнэт ховор үзмэр Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд хадгалагдаж буй бөгөөд үзмэрийн танхимд дэлгэн тавьснаасаа хэд дахин олон тооны ховор нандин бүтээл тус музейн сан хөмрөгт хадгалагдаж байгаа.…
Нэр бол хүний амьдралын утга учрыг тодорхойлдог зүйлийн нэг. Нэгэн насныхаа турш тэр нэрээрээ л дуудуулж амьдрах тохиолтой. Тиймээс хүн бүр нэрээ хичээж амьдрах нь зүй ёс. О.Дашбалбар агсны хэлснээр “Надаас нэр, хувцсыг нь авчихвал Би хэн юм бэ?!” гэдэгчлэн… Мэдээж аав, ээж маань бидний нэрийг өгөхдөө ямар нэгэн утга учир, билэг ерөөл бодсон л байгаа. Тэгэхээр хүн өөрийгөө мэдье гэвэл нэрнээсээ эхлэх нь зөв гэж боддог юм. Та ч гэсэн нэрнийхээ утга учрыг олж таниарай. Аав ээжээсээ асуугаарай. Тэгээд нэрнийхээ утга учрыг бичвэл олон хүнд танин мэдэхүйн ач холбогдолтой шүү. Бас нэр нь хүнддэх гэсэн ойлголт байдаг юм билээ.…
Л.Пүрэвбаатар нь УБТЗ-ын даргаар хоёр жил ажиллахдаа Зайсанд 370 м2 талбай бүхий 1,5 тэрбум төгрөгийн үнэтэй таун хаусыг 2014 онд УБТЗ ХНН-ын хөрөнгөөр бариулсан. Үүнийг “”УБТЗ” ХНН хууль бус үйлдэл хэмээн үзэж шүүхэд хандсан юм. Тухайн үед энэ асуудал олон нийтийн анхааралд өртөхөд Л.Пүрэвбаатар хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Надаас одоо энэ орон сууцыг авъя гэвэл эхлээд надад өгсөн Ерөнхий хорооны шийдвэрээ цуцлаад хамтарсан үйлдвэрийнхээ дотоод асуудлаа дотроо шийдээд ир! Оросын талаас В.Н.Морозов удирдаж, Ерөнхий хорооны шийдвэр, түүний надтай байгуулсан хүчин төгөлдөр контрактыг яахаа дэд сайд Б.Цогтгэрэл, шинээр томилогдсон дарга Д.Жигжиднямаа нар хуулийн дагуу шударгаар өөрсдөө хариуцаад шийдчих. Монголын шүүхийг Орос, Монголын…
Хүннүгийн үеийн Ноён уулын зээгт ширмэл эсгий ширдэг. Түүх. Нүүдэлчдийн анхны төрт улс Хүннүгийн үе бол одоогоор Монголчуудын ширдэгний хээ чимэглэл, ур хийцийн уламжлалын эхлэл болох ба Ноён уулын (НТӨ III зуун – НТ I зуун) археологийн гайхамшигт олдворууд түүхэн баримт болдог. Ноён уулын зээгт ширмэл ширдгүүд нь өнөөгийн байдлаар эсгий ширдэгний хамгийн эртний олдворуудын нэг юм. Хүннү хивсийг урласан өндөр ур чадвараас харахад Төв Азийн эсгий ширдэгний урлаг хүннүгээс хавьгүй өмнөх үед үүссэн байх магадлалтай тухай олон эрдэмтэд онцолсон байдаг. Монгол улсын Ардын зураач, доктор Н.Цүлтэм, олон зуун жилийн туршид хуримтлагдах ур дүйн үр дүнд л ийм өндөр түвшинд…
Монголд сүүлийн 10 гаруй жилийн дотор “цэцэглэж”, хариуцлагаас чөлөөлөгдөж байдаг нэгэн хууль бус бизнес бол хуурамч диплом ашиглах, захиалгаар хийх явдал юм. Дээд боловсролын хуурамч гэрчилгээ ашиглан улсын алба, төрийн байгууллагыг залилан мэхлэх замаар ажилд орж, түүгээр ч зогсохгүй хариуцлагатай албан тушаал хашиж байсан эрхмүүдийг мэргэжлийн хяналтын алба илрүүлэн, хууль хяналтын байгууллагад шилжүүлж байсан удаатай. Монголын яруу найргийн ноён оргилд хүндтэй байр эзэлсэн, эрхэмсэг хатагтай Цоодолын Хулан билээ. Яруу найрагч Ц. Хулангийн намтарт “1968 онд Улаанбаатар хотод төрсөн. 1994 онд УБИС төгссөн. 1994 онд Сэр-Одын шагнал, 1999 онд “Гүнж аялгуу” номоороо МЗЭ -ийн шагнал, 2002 онд “Торгоны маань хээ” номоор…
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд энэ сарын 24-ний өдөр шүүхийн шийдвэр болон НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2010 оны тогтоолыг үндэслэн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх түүх, соёлын үнэт өв болсон Чойжин ламын сүм музейн хамгаалалтын бүсэд зохих зөвшөөрөлгүй эзэмшиж байгаа 3600 м2 газрыг чөлөөлж, 270м2 талбай бүхий хоёр давхар барилгыг албадан буулгах захирамж гаргасан юм. Энэхүү чөлөөлсөн талбай дээр Чойжин ламын сүм музейн зүгээс тохижилтын ажил хийж, цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар төлөвлөөд байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Сүүлийн үед цахим орчноор залилан хийх, дарамтлах, садар самуунд уруу татах зэрэг гэмт хэргүүд гарч байгаа. Үүнээс үүдэн ЦЕГ-аас цахим гэмт хэргээс хэрхэн урьдчилан сэргийлэх “Unfriend хөдөлгөөн” өрнөж байна. Монгол улсын хэмжээнд интернет хэрэглэгчийн тоо өдрөөс өдөрт өссөөр байгаа юм. 2017 оны байдлаар цахим орчинд 299 гэмт хэрэг бүртгэгдсэн бол 2018 оны эхний хагас жилийн байдлаар 279 гэмт бүртгэгджээ. Үүнээс 94 хувь нь залилан, 2.5 хувь нь сүлжээний гэмт хэрэг, 0.7 хувь нь бусдын нууцад халдах, 1.4 хувь нь садар самуунтай холбоотой гэмт хэргүүд үйлдэгдсэн. ЦЕГ-ын хэмжээнд 2018 оны 9-р сарын 05-наас цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Unfriend хөдөлгөөн”…
