Топ модель Д.Пүрэвсүрэн 10 жилийн сурагч байхдаа алтны магнат Ц.Мянганбаярын эхнэр болж, мөнгөтэй эрийн хайр халамжинд бөмбөрсөн. Анхны охин М.Мөнхжингөө 19 настайдаа төрүүлсэн Топ модель Д.Пүрэвсүрэн 23 насандаа алтны магнатаас өрх тусгаарлаж Д.Ариунцэцэгт байр сууриа тавьж өгсөн цаг саяхан мэт. Ганц бие сайхан бүсгүй нэг л өдөр сүй тавьснаа зарлаж, Швейцарь, европын орнуудаар бал сараа тэмдэглэснээ зарлаж, “Занаду майнс” компанийн захирал Л.Ганбаяр гэдэг нууцлаг бизнесмэнийг эр нөхрөөрөө сонгосон билээ. Д.Пүрэвсүрэн гэрийн сайн эзэгтэй. Тиймдээ ч гурван хүүхдээ гэрийн үйлчлэгчийн гар хүргэхгүй өсгөж байгаа бөгөөд өдгөө дөрөв дахь үрээ тээж байгаа билээ. Тэрбээр хөл хүнд ч гэсэн йог хийж болдог гэдгийг…
Зохиогч: cool
“Яг түүн шиг” шоуны авьяаслаг оролцогч С.Гантогоог мэдэхгүй хүн байхгүй биз. Тэрбээр шоуны дараагаас эхэлж “Монгол Контент” ХХК-тай урт хугацааны гэрээ хийж, шинэ уран бүтээлээ фенүүддээ өргөн барих болсон. Тэгвэл залуу бизнесүүдийн “20к клуб”-ын “Brand” аялагч болжээ. Тус клубынхан өөрийн бизнес санаагаа дэлгэрүүлэх, мэдээллээ өргөжүүлэх зорилготойгоор Монголд үйлдвэрлэдэг үндэсний томоохон үйлдвэрүүдээр зочилдог юм байна. Тухайлбал, өнгөрөгч амралтын өдөр Эрдэнэт хотод байрлалтай эх орныхоо брэнд үйлдвэрүүдэд зочилжээ. ер
НҮБ-ын Ерөнхий асамблей жил бүрийн 10 дугаар сарын 1-ний өдрийг олон улсын Ахмадын эрх ашгийг хамгаалах өдөр болгон тэмдэглэхийг дэлхий даяар албан ёсоор тунхагласан байдаг. Монгол улс 1992 оноос эхэлж ахмадын өдрийг 26 дахь жилдээ тэмдэглэж байна. Түүнчлэн энэ жил нийслэлийн ахмадын байгууллагаа үүссэний 50 жилийн түүхт ойн өдөр өнөөдөр давхцаж байгаа юм. Нийслэлийн ахмадын хорооноос ахмад настнуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүлэх ёслолын арга хэмжээг өнөөдөр зохион байгууллаа. Ёслолын арга хэмжээнд НИТХ-ын дарга С.Амарсайхан, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нар оролцлоо. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд хэлсэн үгэндээ “Анх ахмад зүтгэлтний холбоо нэртэйгээр байгуулагдаж…
Нэгдсэн Үндэсний Байгууллагын Бүсийн хөгжлийн төв Ази, Номхон далайн бүсийн орнуудын Засгийн газар хоорондын “Байгаль орчинд ээлтэй тогтвортой тээвэр” олон улсын чуулга уулзалтыг 2005 оноос хойш Азийн бүсийн орнуудад зохион байгуулж ирсэн. ASEAN+4 (Хятад, Япон, Бүгд Найрамдах Солонгос Улс, Монгол) гишүүн орнууд, Зүүн, Өмнөд Азийн орнууд, Зүүн Тимор, Исламийн Бүгд Найрамдах Иран Улс, Оросын Холбооны Улс болон Азийн нийт 25 улсыг чуулга уулзалтад оролцуулж, тэднийг боломж, нөөцөө ашиглан тулгамдсан асуудлаа хэрхэн шийдвэрлэх арга зам, бодлого, төслүүдээ хэлэлцэх, мэдлэг, туршлагаа хуваалцах, харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх индэр нь болдог энэхүү уулзалт болох гэж байна. Энэхүү чуулга уулзалт нь хүн амын хурдацтай өсөлт, зохион байгуулалтгүй хотжилт, хангалтгүй дэд бүтэц, нөөц,…
Монгол Улсын нийслэл үүсэн байгуулагдсаны түүхт 379 жилийн ой энэ сарын 29-ний өдөр тохионо. Энэхүү өдрийг угтан хотын удирдлагууд өнгөрсөн амралтын өдөр нийслэлийн анхны шав тавьсан газарт очин, гэрэлт хөшөөнд хүндэтгэл үзүүллээ. 1999-2003 оны хооронд “Хүрээ нүүдэл” төслийн хүрээнд Их хүрээ нүүдэллэн суурьшиж байсан 16 дурсгалт газарт гэрэлт хөшөө босгосон юм. Хүндэтгэл үзүүлэх ёслолын арга хэмжээнд НИТХ-ын дарга С.Амарсайхан, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, Д.Энхтөр, Ш.Анхмаа, НИТХ-ын төлөөлөгчид, нутгийн удирдлагууд болон иргэд оролцлоо. Хүндэтгэл үзүүлэх ёслолын үеэр Өндөр гэгээн Занабазарын дүрийг залж, Зүүн хүрээ Дашчойлон хийдийн тэргүүн хамба Ч.Дамбажав тэргүүтэй лам, хуврагууд…
Хонь Энэ сарын эхэнд болж байгаа бүх зүйлд санаа тавих гэсний хэрэггүй. Жүжиг, уран сайхны салбарт ажилладаг эсэхээс үл хамааран та бүгдийг уран сэтгэмж дуудах болно. Чухал ажил болон төслөө хийж гүйцэтгэвэл үр дүн нь сайн байна. Холын замд гарахдаа жолооны ард болгоомжтой бай. Ажлыг цаг тухайд нь хийснээр та өөрийнхөө гаргасан ахиц дэвшилдээ маш их сэтгэл хангалуун байх болно. Од гарагсийн нөлөөгөөр таны санхүүгийн асуудал таатай байх болно. Ганц бие хүмүүс шинэ хүмүүсээс өөрийн хайртыг олно. Гэр бүлтэй хүмүүсийн романтик харилцааны тэнцвэртэй байдал өсөх болно. Сарын дунд үед бизнесийн ажил хэрэг, гэрээ хэлэлцээр саадгүй явагдана. Найз нөхөдтэйгээ харилцахад болон…
Монгол Улсын Их Хурлын 2018 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр эхэллээ. Чуулганы нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож, үг хэлэв. Төрийн тэргүүний хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА: “Эрхэм Улсын Их Хурлын гишүүд ээ, УИХ-ын дарга аа, Ерөнхий сайд аа Хүндэт зочид оо, Монголчууд аа, нийт ард иргэд ээ. Улсын Их Хурлын сонгуулийн мөчлөг яг талдаа орж, Та бүхний иргэд, сонгогчдод амласан амлалт, мөрийн хөтөлбөртөө тусгасан ажлуудын тал нь ч болтугай биелсэн байх учиртай цаг үед УИХ-ын намрын ээлжит чуулган эхэлж байна. УИХ-ын танхим бол хоосон ярьж, цэц булаалдах бус бодит ажил өрнөж, шийдлүүд гаргадаг,…
Одоогоос сар гаруйн өмнө буюу өнгөрөгч наймдугаар сарын 9-10-нд шилжих шөнө Засгийн газрын 13-р байр буюу Зам тээврийн хөгжлийн яамны байранд хүн амины онц ноцтой хэрэг гарч олныг цочирдуулсан. Энэхүү хэргийн хохирогч нь Зам, тээвэр хөгжлийн яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэн байсан бөгөөд тус хэрэгт мөн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Махбалыг сэжигтнээр татан цагдан хориод байгаа юм. Дээрх хэргийг нийслэлийн Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж эхлээд, Нийслэлийн цагдаагийн газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс рүү шилжүүлсэн байдаг. Улмаар Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар мөрдөгч нарын тусгай баг байгуулагдан ажиллаж байна. Талийгаачийн 49 дэх хоног…
“Т.Бадамжунайн явсан газар болгон балагтай” гэж монголчууд ярьсаар удаж байна. Мэдээж энэхүү хэлц үгийг анхлан гаргасан хүмүүс нь МАН-ынхан. Учир нь Т.Бадамжунай одоог хүртэл намынхаа хамаг л эрх мэдлийг гартаа атгасан хэвээр байгаа нь түүний хэр чансаатай байгааг илтгэж буй юм. Тухайлбал, тэрбээр өөрийнхөө эрх мэдлийг хэвээр байлгахын тулд ургийн модоо улам ихээр арчин тордож үндэс мөчрүүдээ ээлж дараалан төрийн албаны гайгүй гэсэн албан тушаалд томилуулах болсон. Өөрөөр хэлбэл, түүний охин Б.Гаваа өдгөө Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын Захиргаа хууль зүйн хэлтсийн даргаар ажиллаж байгаа. Энэ ч утгаараа томоохон томилгоо, чухал шийдвэрүүдэд Т.Бадамжунайгийн нэр байнга дагалдаж явдагийг бид олонтаа сонсож…
Дуучин Б.Болд /CTA/, Х.Мөнгөнцэцэг нар хамтран ээлжит уран бүтээлээ дүрсжүүлжээ. Тэд энэ удаад Ч.Чагнаадоржийн шүлэг, УГЗ Т.Найданжавын ая “Чамтайгаа дуулъя” дууг дуулсан байна. Хамтарсан бүтээлүүдээрээ Б.Болд, Х.Мөнгөнцэцэг нар “Учрах л заяатай тавилан” бүтээл хийхээр төлөвлөөд байгаа юм байна.
