Зохиогч: cool

09-19 15:39:57 НЗДТГ, нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар, “Эйч Ар” клуб хамтран энэ сарын 19, 20-ны өдрүүдэд Д.Сүхбаатарын талбайд “Хөдөлмөрийн нэгдсэн өдөрлөг”-ийг зохион байгуулж байна. Өдөрлөгийн нээлт өнөөдөр боллоо. Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр өдөрлөгийг нээж хэлсэн үгэндээ “Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр дөрвөн зорилт 27 арга хэмжээ бүхийй “Нэг өрх Нэг ажлын байр” нийслэлийн дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд нийслэлийн есөн дүүргийн 152 хорооны 244369 өрхийг хамруулсан хөдөлмөр эрхлэлтийн байдлыг тодорхойлох судалгааг явуулсан. Судалгааны дүнд үндэслэн өрх бүрт хандсан хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ, дэмжих арга хэмжээг үзүүлж байна. Мөн хөдөлмөр эрхлэлтийн…

Цааш унших

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар, Баянзүрх дүүргийн Прокурорын байгууллагатай хамтран Их засаг Олон улсын их сургуулийн Хууль зүйн сургуулийн эрх зүйн ангид суралцаж буй оюутнуудын дунд Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааны чиглэл болон “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай” сургалтыг зохион байгууллаа. Сургалтанд тус сургуулийн 2-4 дүгээр дамжааны 300 гаруй оюутан хамрагдсан бөгөөд сургалтын явцад оюутнуудын сонирхсон асуултанд хариулт өглөө. Тодруулбал: Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс Хууль зүйн үндэсний хүрээлэнтэй хамтран 3 дахь жилдээ зохион байгуулж буй “Шүүхийн захиргааны ажилтан бэлтгэх” сургалтын талаарх мэдээлэл болон Монгол Улсын шүүхийн 2018 оны эхний хагас…

Цааш унших

БСШУСЯ-ны харьяа Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн 29 дүгээр сургуулийн захирал Б.Батсайхан өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөх өргөдөл гаргасан тул 2018 оны наймдугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон түүнийг ажлаас нь чөлөөлжээ. Харин түүний оронд тус сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгчээр Дохионы хэлний багш М.Сарантуяаг томилох тушаалыг БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа гаргаж, энэ сарын 01-ний өдөр албан ёсоор ажлыг нь хүлээлцүүлсэн байна. БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа ажлаа авсныхаа дараа “29 дүгээр сургуулийн захирлын ажлыг мэргэжлийн бус хүн хийж байгаа. Тэр хүнийг тун удахгүй ажлаас нь чөлөөлж, мэргэжлийн хүнийг томилно гэдгээ мэдэгдэж байсан” юм.

Цааш унших

Ардын уран зохиолч, Төрийн шагналт, Хөдөлмөрийн баатар Б.Лхагвасүрэнгийн ханьдаа зориулан шүлэглэсэн гайхалтай уран үгсийн өргөлөөр бүтсэн утга уянга төгөлдөр сайхан дуунуудын нэг нь “Чамайг тойрон эргэлдэнэ” билээ. Уг дууг анх дуучин Г.Мөнхбаяр дуучин олны сэтгэлд хоногштол дуулж, сонорыг мялаасан билээ. Гайхалтай энэ бүтээлийг С.Цэрэнчимэд, Б. Алтангэрэл, Б. Болдбаатар нар мөн дуулсан байдаг. Он жилүүд улиран одлоо ч элэгдэж хуучирдаггүй аялгуу, үгс гэж байдаг. Түүний нэг тод жишээ бол энэхүү гайхамшигт дуу юм. “Чамайг тойрон эргэлдэнэ” хэмээх гэгээн сайхан хайрын дууг залуу дуучин П.Түдэвдорж олны сэтгэлд хоногштол дуулж чадсан билээ. Энэхүү дууг өмнө нь олон уран бүтээлчид дуулсан байдаг ч “Монгол…

Цааш унших

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын биеийн тамир, спортын хамтлагийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, ажилтан албан хаагчдын бие бялдрын боловсрол, соёлыг дээшлүүлж хөдөлгөөний хомсдлоос урьдчилан сэргийлэх, тэднийг биеийн тамир, спортын арга хэмжээ, уралдаан тэмцээнд идэвхтэй оролцуулах зорилгоор спортын наадмыг жил бүр зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна. Анхдугаар наадмыг спорт явган аялал, дартс, ажлын байрны дасгал, волейбол, сагсан бөмбөг гэсэн спортын төрлүүдээр 2 үе шаттай 2018 оны 11 дүгээр сард багтаан зохион байгуулахаар зааврыг батлуулан нийт 104 байгууллагад хүргүүлсэн бөгөөд зохион байгуулалттай холбоотой заавар, зөвлөмжийг Биеийн тамирын хамтлагийн ахлагч нарт өглөө гэж Нийслэлийн Нийтийн биеийн тамир, спортын хорооноос мэдээллээ

Цааш унших

Дэлхий даяар жил бүрийн 9 дүгээр сарын 22-ны өдрийг “Автомашингүй өдөр” болгон тэмдэглэдэг уламжлалтай бөгөөд манай орны хувьд 2009 оноос хойш хүрээлэн буй орчин болоод нийгэмд автомашины хэрэглээнээс үүдэн учирч буй сөрөг нөлөөг багасгахад олон нийтийн анхаарлыг хандуулах зорилгоор “Автомашингүй өдөр”-ийг тэмдэглэдэг. Улаанбаатар хот жил бүр тус өдрийг хаврын улиралд тэмдэглэдэг байсан бол энэ жил анх удаа дэлхийн автомашингүй өдөр буюу 9 дүгээр сарын 22-ны Бямба гаригт тэмдэглэхээр боллоо. Энэ хүрээнд бямба гарагт Улаанбаатар хотын төв хэсгийн замыг 08.00-17.00 цагийн хооронд түр хугацаагаар хязгаарлаж, томоохон зах, худалдааны төв амарч, иргэд олон нийтэд зориулсан урлаг, спортын олон арга хэмжээг зохион байгуулна.…

Цааш унших

Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хуралдаанаас Улаанбаатар хотоос зүүн тийш гарах гол замыг яаралтай засварлах шийдвэрийг өнгөрсөн сарын 31-ний өдөр гаргасан. Энэ ажлын хүрээнд Улиастайн уулзвараас Баянзүрхийн товчоо хүртэлх 3.5 км автозамыг засах ажлыг эхлүүлээд байна. Тэгвэл өнөөдөр нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, Замын цагдаагийн газрын нийслэлийн Замын хөдөлгөөний хяналтын хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Эрдэнэбат бусад албаныхан тус замын ажлын явцтай танилцаж, газар дээр нь ажиллалаа. Улиастай уулзвараас Баянзүрхийн товчоо хүртэл замын эвдрэл гэмтэл ихэсч, зорчих хөдөлгөөн саарснаар түгжрэл байнга үүсэх болсон бөгөөд тус  автозамыг засах ажлын хүрээнд Богд уулын арын замын нийлэх уулзварыг мөн өргөтгөж байна. Ингэснээр зорчих урсгал…

Цааш унших

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдтой ярилцлаа. -Та хотын даргын ажлыг хийгээд хоёр жил боллоо. Хотын даргын ажил нь аж ахуйн менежер үү, улс төр албан тушаалтны ажил юм уу. Аль нь илүү байна вэ? -Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч гэсэн хоёр албан тушаал.  Засаг дарга нь улс төрийн албан тушаалтан, Ерөнхий сайдаас санал болгож, Нийслэлийн ИТХ-аас томилдог. Нийслэлийн ИТХ-д ялсан нам Засаг даргаа томилдог. Харин Улаанбаатар хотын захирагч бол мэр гэсэн үг, хотын яг аж ахуйг нь авч явдаг хүн. Хотын нийтийн аж ахуй, дулаан, цэвэр бохир ус, дэд бүтэц, нийтийн тээвэр гээд нийслэлтэй холбоотой бүх асуудал хотын мэрийн ажил. Энэ талаасаа хотын мэр бол…

Цааш унших

Нийслэлийн Засаг даргын захирамжаар энэ сарын 22-ны бямба гарагт 07:00-17:00 цагийн хооронд “АВТОМАШИНГҮЙ ӨДӨР”-ийг зохион байгуулахаар шийдвэрлэсэн. “Авто машингүй өдөр”-ийг зохион байгуулах үйл ажиллагааны хүрээнд Бага тойруу, Энхтайваны өргөн чөлөөний Баруун 4 замын уулзвараас Зүүн 4 зам хүртэлх авто зам, Сөүлийн гудамж, Бээжингийн гудамж, Анкарагийн гудамж, Сүхбаатарын гудамж, Их сургуулийн гудамж, Элчингийн гудамж, Партизаны гудамж, Олимпын гудамж Самбуугийн гудамжны автозамын хөдөлгөөнийг хязгаарлах тул эдгээр гудамж, замаар үйлчилгээ үзүүлдэг нийтийн тээврийн 40 чиглэлийн 340 тээврийн хэрэгслийн чиглэл, замналд өөрчлөлт орно.Хотын төвийн буюу Их тойруу доторх гол гудамж, замууд хаагдах үед нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний чиглэлүүд хойгуураа Их тойруугийн гудамж, урдуур Нарны…

Цааш унших

Цүнх баригчийн карьер хаа хүргэдгийг УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгээс асууж болох юм. Оюутны ширээнээс салж амжилгүй Ерөнхийлөгч асан Н.Багабандийн туслахаар ажиллаж, мөн Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар асан Т.Бадамжунайн зөвлөхийг хүртэл хийж үзсэн нөхөр. Зөвлөхөөр хэдхэн сар ажиллаад л Архангай аймгийн Засаг дарга болж бие даасан хүн. Товчхондоо, албан тушаалын уулзвар бүрт ногоон гэрлээр нэвтэрсэн супер цүнх баригчдын нэг юм. Аймгийн Засаг ноён болоход цүнхийг нь барьж гүйсэн ах нарынх нь буян заяаг хэмжээлшгүй гэлцдэг. Үнэндээ Т.Бадамжунай, Н.Багабандийн хүч нөлөө өнөөдрийнх шиг сулраагүй байсан он цагууд. Харамсалтай нь, хоёр жил хүрэхтэй үгүйтэй Засаг ноёны сэнтийд залрахдаа сайн гэхээсээ саар…

Цааш унших