Зохиогч: cool
Ойн навч, шилмүүсний зонхилогч хөнөөлт шавж болох Сибирийн хүр, Жодооны төөлүүрч, Өвлийн төөлүүрч эрвээхэйн хүрэнцэр шавжуудтай тэмцэх арга хэмжээг хөнөөлийн голомт үүссэн талбайг хязгаарлах зорилгоор идэвхтэй хооллож, хөнөөл учруулж байгаа ойг хамруулан зохион байгуулдаг. Нийслэлийн ногоон бүсэд 2018 оны эхний хагас жилийн байдлаар улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр нийт 16 мянган га талбайд ойн хөнөөлт хортон шавжтай тэмцэх ажлыг цаг үеийн шинж байдлаас хамааруулан гэрлэн урхи, авиамикробиологийн арга ашиглан хийж гүйцэтгэсэн. Одоогийн байдлаар Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр болох Гачууртын амны Шижрийн даваа, Шижир, Хадат, Бургаст, Асгатын ар, Бугат, Бэрх, Их амны ойд тархсан навч шилмүүсний зонхилогч…
Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгагдсан “Нэг өрх-Нэг ажлын байр” хөтөлбөрийн хүрээнд Хөдөлмөрийн нэгдсэн өдөрлөгийг Д.Сүхбаатарын талбайд Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар болон Эйч ар клуб хамтран зохион байгуулах гэж байна. Нийслэлийн иргэдэд нээлттэй ажлын байрны мэдээллийг хүргэж, хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээг нэг дороос үзүүлэх, ажил хайгч иргэд тохирох ажлын байрандаа бүртгүүлж түр болон байнгын ажлын байраар хангагдах боломж нөхцөлийг бүрдүүлэх, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах, мэргэжлийн болон давтан сургалтын арга хэмжээний хүрээнд мэргэжлийн ур чадварын уралдаан зохион байгуулах, ажил олгогчид шаардлагатай хүний нөөцөө бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой. Уг өдөрлөгт Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газрын дэргэдэх Хөдөлмөр эрхлэлтийг…
Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Нийслэлийн Иргэдийн спортын VII наадмыг спортын 8 төрлөөр Хэсэг, Хороо, Бүс, Дүүрэг, Нийслэл гэсэн 5 үе шаттай зохион байгуулж байна. Наадмын эхний төрөл болох Спорт явган аялалын Шигшээ тэмцээн 2018.09.16-ны өдөр “Улаанбаатар – Баянзүрхийн товчоо – Ургах наран хороолол- Баянзүрх хайрхан – Ургах наран хороолол – Улаанбаатар” гэсэн маршрутаар аялж багийн дүнгээр: 1-р байрт Б.Сарантуяа дасгалжуулагчтай, Г.Батжаргал ахлагчтай Багануур дүүргийн 3-р хороо 62,5 оноо; 2-р байрт О.Батсаруул дасгалжуулагчтай Б.Баттулга ахлагчтай Налайх дүүргийн 5-р хороо 62 оноо; 3-р байрт Т.Дэмбэрэл дасгалжуулагчтай Б.Энхбаяр ахлагчтай Сонгино-хайрхан дүүргийн 3-р хороо 59,5 оноо; 4-р байранд О.Түмэнжаргал дасгалжуулагчтай, Д.Цолмон ахлагчтай…
БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам Монгол дахь Солонгос иргэдийн нийгэмлэгтэй хамтран зохион байгуулж буй “Солонгосын долоо хоног 2018” үйл ажиллагааны нээлт өнөөдөр Сеүлийн гудамжинд боллоо. Нээлтийн арга хэмжээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд оролцож, үг хэлсэн юм. Хотын дарга хэлсэн үгэндээ “Монгол Улс БНСУ-тай 1990 онд дипломат харилцаа тогтоож, эртнээс найрсаг харилцаатай, олон улсын түвшинд ч бие биенээ харилцах дэмжиж ирсэн уламжлалтай билээ. Улаанбаатар, Сөүл хотууд анх 1995 онд ах дүүгийн найрсаг харилцаа тогтоосон. Үүнээс хотй өдгөө 23 жил өнгөрч байна. Энэ хугацаанд хотууд харилцаа хамтын ажиллагааг нийгэм, эдийн засгийн бүх л салбарт өргөжүүлэн хөгжүүлсээр…
Ерөнхий сайд асан С.Батболд гарын таван хуруу шиг таван хүүхэдтэй. Тэдний нэг нь Б.Самади. Емартын хорооллын салбарыг толгойлдог түүнд мөнгө бол мөнгө, царай бол царай харамгүй заяасан болохоор өөртөө тун ч итгэлтэй байдаг юм билээ. Ганц бие энэ эрхмийн зургуудаас хүргэе.
Unfriend хөдөлгөөн урьдчилан сэргийлэх чиглэлээр хийсэн өмнөх арга хэмжээнүүдээс ялгаатай нь иргэдээс шууд хамааралтай Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, Цагдаагийн дэд хурандаа Г.Арсланхуягтай ярилцлаа. -Монгол улс Фэйсбүүк хэрэглээгээрээ Азид нэгт, дэлхийд 10-т орсон үзүүлэлт гарсан. Үүнийгээ дагаад сошиал орчиноос үүдэлтэй гэмт хэргийн гаралт ихэсч байгаа юу? – Иргэдийн сошиал хэрэглээн дээр тулгуурлан гарч буй гэмт хэргийг шинэ эриний технологи дээр суурилсан гэмт хэрэг гэж харж болохоор байна. Дэлхий нийтэд энэ нь хүчээ авч, асар хурдтай тархаж байна. Фэйсбүүк компаний мэдээллээр манай улсын иргэдийн фэйсбүүк хэрэглээний сарын дундаж үзүүлэлт азидаа нэгт буюу дунджаар 2.1 сая хүн тогтмол хэрэглэдэг, харин цахим аюулгүй байдлыг хангах тал…
БНМАУ-ын Баатар, Хөдөлмөрийн баатар, Төр, нийгэм, цэргийн нэрт зүтгэлтэн, 20-р зууны манлай улс төрч, Маршал Юмжаагийн Цэдэнбал агсны мэндэлсний 102 жилийн ой өнөөдөр тохиож байна. Түүний мэндэлсэн өдөрт зориулан Ц.ЖАМБАЛСҮРЭН-ийн Ю.ЦЭДЭНБАЛ БА ЛУУ ЖИЛ нийтлэлийг бүрэн эхээр нь хүргэж байна. Ю.ЦЭДЭНБАЛ БА ЛУУ ЖИЛ Түүх зарим талаар тайлагдашгүй оньсого ажээ. Төрсөн жилийн төөрөг гэж монголчууд эртнээс хэлэлцэн ярьж ирсэн нь түүх судлалтай ихээхэн холбогдолтой байсан, одоо ч олон хүний сонирхлыг татсаар байна. Хүчит лууг тэнгэрийн амьтан гэж азийнхан бэлгэшээн ярьдгийг бид мэднэ. Гэтэл тэнгэрийн их элч луу нэртэй жил нь зарим түүхэн хүмүүсийн амьдрал, тэмцэл, үйл ажиллагаанд санаанд оромгүй нөлөө…
Одоогоос хоёр жилийн өмнө Монголын уран бүтээлчид хамтран “Монгол Камасутра” хэмээх үзэсгэлэнг хамтран гаргаж байсан юм. Үзэсгэлэнд секстэй холбоотой уран зураг, уран барималыг урлаг талаас нь дэлгэн тавьснаараа онцлогтой. Монголын урчуудын эвлэлийн гларейд гарсан үзэсгэлэн нэг хэсэг олны анхаарлыг ихэд татсан юм.
“Таван эрдэнэ” дууг дахин амилуулж олны танил болгосоноор ард түмний хайр хүндлэлийг хүлээсэн дуучин Ч.Алтантүлхүүр уяач залууст залилуулсан бололтой. Тэрбээр энэ талаараа өөрийнхөө цахим орчинд дахин пост бичиж оруулсан байна. Тодруулбал “Морин уралдаан уламжлал шинэчлэл” хөдөлгөөний залуус 2018.05.04-ны өдрийн тоглолтоос нь тус бүр нь 20.000 төгрөгийн үнэтэй 300 ширхэг тасалбар авсан байна. Улмаар мөнгийг нь өгөлгүй өнөөдрийг хүрсэн аж. Энэ тухай өмнө нь дуучин бүсгүй өөрийнхөө цахим хуудсанд бичиж байсан ч залуус тухайн постыг устгуулж байсан юм. Тухайн үеийн постонд “Сайн байцгаана уу? миний бие 2018.05.04-ний өдөр өөрийн “Хайрлах тусам гэрэлтэнэ” нэртэй хоёр дахь бие даасан тоглолтоо Улаанбаатар паласт хийсэн…
