Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид үгсэн тохирч, бүлэг зохион байгуулалттайгаар халаасны хулгайн гэмт хэрэг үйлддэг этгээдүүд, тэдний хулгайлсан эд зүйлийг худалдан авч борлуулдаг ченжийн үйлдлийг илрүүлэн шалгаж, сэжигтэй этгээдүүдийг яллагдагчаар татан Сонгинохайрхан дүүргийн шүүхэд шилжүүлэх саналтайгаар харьяалах прокурорын газарт энэ оны тавдугаар сард хүргүүлжээ. Уг хэргийг өнгөрөгч наймдугаар сарын сүүлчээр Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хэлэлцээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1-ийн 3.2 дахь хэсэгт зааснаар халаасны хулгайн гэмт хэргийг үгсэн тохирч бүлэг зохион байгуулалттайгаар үйлдсэн нь тогтоогдсон тул 28 настай А-г 3.2 жил, 33 настай Д-г 4.6 жил, 23…
Зохиогч: cool
Улс төр гэдэг хүнийг хоёр нүүртэй байхыг шаарддаг ажээ. Тухайлбал Э.Бат-Үүл болон цэргүүд түүний өөрсдөө төрд ажиллаж байхдаа хөгжүүлж болох байтал юм хийгээгүй байж өнөөдөр эсэргүүцэл илэрхийлж улс төр байгаа нэгэн жишээг хүргэж байна. Таны харж байгааэнэ зураг дээрх хүмүүс бол Гэр хорооллын хөгжлийн газрын дарга байсан Б. Батсүх, Худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга байсан н.Наранцэцэг нар юм. Тэд бол Э.Бат-Үүлийг хотын дарга байх үед төрд ажиллаж байсан хүмүүс. Өөрөөр хэлбэл тэдэнд нийслэлийг хөгжүүлэх, гэр хорооллын дахин төлөвлөлтийг нэг мөр шийдэх боломж, бололцоо, хангалттай цаг хугацаа байв. Гэвч тэд олон хүний орон сууцанд орох хүсэл мөрөөдлийг талаар болгосон түүх бий. Гэтэл…
– ТУРК ИРГЭНИЙГ БАРИВЧЛАХ ГЭСЭН ОРОЛДЛОГО ЗАСГИЙН ГАЗАРТАЙ ШУУД ХОЛБООТОЙ – УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбаттай цаг үеийн асуудлаар ярилцлаа. -АН болон УИХ дахь АН-ын бүлгээс Засгийн газрыг огцруулна гэж сүрхий мэдэгдэл хийгээд таг чимээгүй болсон. Засгийн газрыг огцруулах ямар шалтгаан байна вэ? -Засгийн газрын үйл ажиллагаанд ноцтой хэд хэдэн доголдол дараалан гарсан. Өөрөөр хэлбэл Монгол Улсын Үндсэн хууль болон Монгол Улсын хуулиудыг зөрчсөн. Үүнтэй холбогдуулан АН-ын бүлэг тухайн цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан дүгнэлт хийж, мэдэгдэл гаргасан. Сөрөг хүчний зүгээс хийж буй үйл ажиллагаа нь ард түмний санаа бодлыг төлөөлж байгаа гэсэн үг. Түүнээс зөвхөн…
Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Ерөнхий сайдад хандан албан бичиг өглөө. Уг албан бичигт багш нарын цалин нэмэх тухай бөгөөд багш нарын цалинг нэмэгдүүлэх тухай шаардлагыг хавсаргасан байна. уг албан бичгүүдийг бүрэн эхээр нь хүргэж байна.
АТГ-ын Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасангаас Стандарт, Хэмжил Зүйн газар (СХЗГ)-ынхантай холбоотой хэргийн талаар тодрууллаа. -Олны анхаарлын төвд байгаа, албан тушаалтнуудын холбогдсон хэргийг шийдвэрлэх явц удаашралтай байна. АТГ-ынхныг ажлаа хийхгүй байна гэсэн шүүмжлэл ч гарах боллоо. Тухайлбал, СХЗГ-ын дарга Г.Гантөмөртэй холбоотой хэргийг дурдаж болно. -АТГ-ынхан авлига тэмцэх бус, дүр үзүүлсэн төрхтэй байна. Олон нийтийн зөвлөл нэг жил гаруй ажиллахдаа иргэдээс мэдээлэл авч, түүнийгээ нягтлалаа. АТГ-ынхан шалгаад, таслан зогсоож болохуйц гэмт хэргүүдийг нэлээд орууллаа. Харамсалтай нь, амжилт олсонгүй. АТГ-т авлига, албан тушаалтны гэмт хэрэг олон ирж байна. Манайд л олон ирж байгаа юм чинь АТГ-т бүр л их ирж таараа шүү дээ.…
Нийслэлийн Байгаль орчны газар нь “Ногоон Ази сүлжээ” ТББ-ын Монгол дахь төлөөлөгчийн газартай хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд төв суурин газруудад ойн зурвас, жимс жимсгэнийн мод, бут тариалах агро-ойжуулалт хөгжүүлэх, иргэдийг чадавхижуулах үнэ төлбөргүй сургалтыг 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн дүүргүүдэд зохион байгуулж байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2018 оны үндсэн чиглэл, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд, Сангийн сайдын хамтарсан 2013 оны А-96/71 дугаартай “Ойжуулалт, ойн аж ахуйн үйл ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах, санхүүжүүлэх, таримал ойг үнэлэх, улсын ойн санд худалдан авах, өмчлүүлэх журам”-ыг үндэслэн иргэн, аж ахуйн нэгжийн ургуулсан төглийг улсын ойн санд…
Олон улсын хэмжээнд тэмдэглэдэг “Дэлхийн Автомашингүй өдөр”-өөр иргэдэд эрүүл аж төрөх зан үйлийг хэвшүүлэх, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллэх боломжийг нэмэгдүүлэх, “Өртөөт марафон”-ыг жил бүр уламжлал болгон зохион байгуулж Монгол улсаа олон улсад сурталчлах зорилгоор “ҮЗЭСГЭЛЭНТ УЛААНБААТАРЫН ЦОМ” нэг бүс нэг зам МОНГОЛ-ХЯТАДЫН өртөөт марафоныг нийслэл Улаанбаатар хотноо 2018 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр 4 ангиллаар зохион байгуулах бөгөөд нэг баг 2 хүнээс бүрдэнэ. Та бүхэн дараах ангилал тус бүрд оролцох боломжтой. Үүнд: А хэсэг буюу “Сурагчид” ангилалд:14-17 насны 2 сурагчдаас (эрэгтэй 1, эмэгтэй 1) бүрдсэн холимог баг; B хэсэг буюу “Залуучууд” ангилалд:18-34 насны 2 иргэдээс (эрэгтэй 1, эмэгтэй 1) бүрдсэн…
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба нь 2017 оны 08 дугаар сараас хойш Холбооны Бүгд Найрамдах Герман улсын Байгаль орчин, байгаль хамгаалал, барилга байгууламж, цөмийн зэвсгийн аюулгүй байдлын асуудлыг хариуцсан яам, НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн Олон улсын хүрээлэн буй орчны технологийн төвийн (UNEP – IETC) санхүүжилт, дэмжлэгтэйгээр Байгаль орчин, аялал жуучлалын яам, Азийн сантай хамтран Хог хаягдал ба уур амьсгалын өөрчлөлт төслийг хэрэгжүүлж байгаа билээ. Төслийн хүрээнд Улаанбаатар хотын хэмжээнд үүсч буй бүх төрлийн хог хаягдлын бүтцийг нарийвчлан, бодитоор тодорхойлох зорилгоор энгийн хатуу хог хаягдлын бүтцийн судалгааг өвөл, зуны гэж хоёр үе шаттай зохион байгуулах бөгөөд зуны судалгааг 9-р сард, өвлийн судалгааг 11-р сард зохион байгуулах явуулах юм. Хог хаягдлын бүтцийн эх үүсвэрийн…
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд нийслэлийн төр захиргааны байгууллагуудыг хотын шинэ төв Яармаг руу нүүлгэнэ, хотын төвлөрлийг сааруулна гэж амалж байсан нь саяхан. Тэрбээр уг амлалтаа ажил хэрэг болгохоор ажлын хэсэг байгуулж судалгаа хийлгэн санал боловсруулж шат шатны байгууллагад танилцуулан дэмжлэг, шийдвэрүүдийг гаргуулан ажлаа эхлээд байна. Улаанбаатар хотын хэт төвлөрлийг сааруулж нэг төвтэй хотоос олон төвтэй байхаар бодлогын бичиг баримт тусгагдсаны дагуу Яармаг шинэ төвд нийслэлийн нутгийн захиргааны төв цогцолборын барилгын ажлыг өнгөрсөн долоодугаар сард эхлүүлсэн аж. Яармаг шинэ төвийн болон Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын цогцолборын барилгын ажлын явцтай НИТХ-ын төлөөлөгчид өнөөдөр танилцлаа. НИТХ-ын төлөөлөгчдөд бүтээн байгуулалтын…
Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа энэ сарын 12-нд Нийслэлийн Эрүүл мэндийн газрын үйл ажиллагаатай танилцаж, 2018 онд хэрэгжүүлсэн томоохон ажлууд болон цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ мөн тулгамдаж буй асуудлын талаар мэдээлэл сонслоо. Нийслэлийн Эрүүл мэндийн газраас улс болон нийслэлийн төсвөөр хэрэгжүүлж байгаа хөрөнгө оруулалтын ажлуудын явц, гүйцэтгэл, нийгмийн эрүүл мэнд, эмнэлгийн тусламж, статистик мэдээллийн чиглэлээр хэрэгжүүлж байгаа ажлын талаар газрын дарга болон холбогдох хэлтсийн дарга нар мэдээлэл өгсөн. Уг уулзалт нь Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, төсвийн төслийг хэлэлцэхийн өмнө болсноороо чухал ач холбогдолтой боллоо. Уулзалтын төгсгөлд Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн…
