БОАЖЯ, Монгол Улсаас Япон Улсад суугаа Элчин сайдын яам, Монгол Улс дахь Япон Улсын Элчин сайдын яамдын дэмжлэгтэйгээр НЗДТГ, нийслэлийн Аялал жуулчлалын газар, “Лэтс трэвел” ХХК нар хамтран энэ сарын 15, 16 өдрүүдэд “Япон Соёлын Наадам 2018” арга хэмжээг зохион байгуулж байна. Арга хэмжээнд Япон улсаас “Софтбанк” групп, “SB Players”, “Табиризм” компаниуд хамтран зохион байгуулагчаар оролцож байгаа юм. Японы соёлын наадам Улаанбаатар хотноо 9 дэх жилдээ энэ сарын 15, 16-ны бямба, ням гарагт Д.Сүхбаатарын талбайд 11:00-17:00 цагийн хооронд зохион байгуулагдаж байна. Япон соёл, Япон амт, Япон чанартай танилцах ЯПОНЫ НЭГ ӨДӨР” уриан дор зохион байгуулагдаж буй тус наадам Монгол,…
Зохиогч: cool
-09-15 20:37:32 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдоор ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв болон Халдварт өвчин судлалын үндэсний төвийн гадна зам талбайн тохижилтын ажлын явцтай танилцлаа. Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөр, нийслэлийн эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн хүрээнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас эмнэлгийн байгууллагуудын гадна зам талбайг иж бүрэн тохижуулах ажлыг 2016 онд эхлүүлж, Шастины нэрэмжит Улсын 3-р эмнэлэг, 2017 онд ГССҮТ, СХД-ийн эрүүл мэндийн нэгдэл, Хавдар судлалын үндэсний төвийн гадна зам талбайг иж бүрэн тохижуулан ашиглалтад хүлээлгэн өгсөн. Энэ онд нийслэлийн Өргөө амаржих газар, Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг, Амгалан амаржих…
МҮЭ, БСШУСЯ-тай олон хоног зөвшилцөж шийдэлд хүрч чадлаа. Ингэснээр ажил хаялт дуусч, цэцэрлэг, сургуулийн хичээл 2018 оны 09-р сарын 17-ны өдрөөс эхлэн хичээл орох юм. Багш нарын цалинг ирэх жилээс цалин хөлсийг 20 хувиас доошгүй нэмэгдүүлэх юм байна. Мөн 2019 оны 01-р сарын 01-ээс ажлын ачааллыг үнэлэхээр болсон бөгөөд ингэхдээ нормоос давсан нэг хүүхэд бүрийн тоогоор багшид нэмэгдэл өгөх юм байна. Харин ажил хаясан үеийн багш нарын цалинг тооцож хуулийн дагуу олгоход талууд тохиролцсон байна.
Мэдээлэл, шуурхай удирдлагын төв нь 101, 102, 103, 105 тусгай дугааруудын утсаар иргэд, ААН, байгууллагаас мэдээ, мэдээлэл, дуудлагыг хүлээн авч холбогдох байгууллагуудыг шаардлагатай мэдээ мэдээллээ хангах үүрэг бүхий байгууллага юм. Түүнчлэн цагдаа, онцгой байдал, эмнэлгийн түргэн тусламжийн албадын хамтын ажиллагаа, харилцан уялдаа холбоог хангаж, гэмт хэрэг зөрчил, гал түймэр, гамшиг осол болсон газрын байршил, цагдаагийн хөдөлгөөнт болон явган эргүүл, онцгой байдал, эмнэлгийн шуурхай албадын автомашинуудын байрлал хөдөлгөөнийг газар зүйн мэдээллийн систем, байршил тогтоох систем, теле хяналтын камеруудын тусламжтайгаар шууд хянаж, удирдлага, зохицуулалтын ажиллагааг тоон радио холбооны сүлжээгээр явуулдаг байна. Тус төвийн үйл ажиллагаатай нийслэлийн Засаг даргын зөвлөлийн гишүүд өчигдөр танилцсан…
Нэгдсэн Үндэстний байгууллага, Даян дэлхийн байгаль хамгаалах сангийн санхүүжилтээр хэрэгжүүлсэн “Монгол Улсын химийн бодисын зохистой менежментийг дэмжих замаар хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх мөнгөн усны сөрөг нөлөөллийг бууруулах нь” төслийн хүрээнд Монгол Улс анх удаагаа “Мөнгөн ус” хадгалах шинэ агуулахтай болсон билээ. Энэхүү агуулах Онцгой байдлын албаны Аврах тусгай ангийн өндөр зэрэглэлийн хамгаалалтай агуулахад хадгалагддаг бөгөөд өнгөрсөн 8 дугаар сард гэмт этгээдүүд агуулахад нууцаар нэвтэрч, их хэмжээний мөнгөн усыг хулгайлан авсан байна. Манай улсад 2000 оны дунд үеэс мөнгөн усны хууль бус хэрэглээ нэмэгдэж, улмаар уул уурхай, гар аргаар ашигт малтмал олборлогч иргэдийн дунд газар авсан байдаг. Хүний эрүүл…
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Улаанбаатар хотын гудамж, зам талбайг хянах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор камерын хяналтын удирдлагын нэгдсэн төв бүхий “Аюулгүй хот” төсөл хэрэгжүүлэх тухай тусгасан. Үүний дагуу Нийслэлийн Засаг даргын захирамжаар ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өчигдрийн хурлаар уг асуудлыг авч хэлэлцээд газар дээр нь очиж танилцахаар болсон юм. Зөвлөлийн гишүүд эхлээд Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн III хэлтсийн байранд очсон юм. 2015 онд байгуулагдсан тус хэлтэс энэ оноос шинэ байрандаа орсон байна. СХД-ийн Цагдаагийн III хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Г.Эрдэнэбаатар “Манай хэлтэс байгуулагдсан цагаасаа ОСНААГ-ын хуучин…
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн гишүүд өчигдөр СХД-ийн цагдаагийн I, III хэлтсийн үйл ажиллагаа, телекамерын хяналтын систем болон гудамж, зам талбайн гэрэлтүүлгийн ажилтай танилцлаа. Улаанбаатар хотын хэмжээнд зам талбайн нийт 56 мянган гэрэлтүүлэг байдаг аж. Үүний 10648 нь СХД-ийн нутаг дэвсгэрт хамаарагддаг аж. Энэ нь дүүргийн нутаг дэвсгэрийн 40 хувь орчмыг хамраад байгаа юм. Австрийн хөрөнгө оруулалтаар тус дүүрэгт дахин 7-8 мянган гэрэлтүүлэг нэмэхээр болжээ. Ингэснээр гэрэлтүүлэг 70 хувьд хүрэх боломжтой юм. Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр “Нийслэл хотын төв зам, гудамж, гэр хорооллын гудамж талбайг бүрэн гэрэлтүүлэхэд 90 мянган гэрэлтүүлэг шаардлагатай. Өнөөдрийн байдлаар 56 мянга…
Нийслэлийн Байгаль орчны газар нь “Ногоон Ази сүлжээ” ТББ-ын Монгол дахь төлөөлөгчийн газартай хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд төв суурин газруудад ойн зурвас, жимс жимсгэнийн мод, бут тариалах агро-ойжуулалт хөгжүүлэх, иргэдийг чадавхижуулах үнэ төлбөргүй сургалтыг энэ сарын 11-ний өдрөөс эхлэн дүүргүүдэд зохион байгуулж байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2018 оны үндсэн чиглэл, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд, Сангийн сайдын хамтарсан 2013 оны А-96/71 дугаартай “Ойжуулалт, ойн аж ахуйн үйл ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах, санхүүжүүлэх, таримал ойг үнэлэх, улсын ойн санд худалдан авах, өмчлүүлэх журам”-ыг үндэслэн иргэн, аж ахуйн нэгжийн ургуулсан төглийг улсын ойн санд шилжүүлэн авах ойжуулалтын шинэ…
Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу цэргийн дүйцүүлэх албаны тусгай үүргийн бэлтгэл шатны сургалтыг есдүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн Баянгол, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүрэг Онцгой байлын Үндэсний аврах бригад, Баянзүрх, Сүхбаатар, Хан-Уул дүүрэг Зэвсэгт хүчний 011-р анги, Налайх, Багахангай, Багануур дүүрэг Онцгой байдлын аврах 064-р ангийн материаллаг баазыг түшиглэн гурван хэсэг болгон бүсчилсэн байдлаар зохион байгуулж байна. Цэргийн албыг биеэр дүйцүүлэн хааж байгаа иргэнд орон нутгийн хамгаалалтад оролцох, гамшгаас хамгаалах болон хүмүүнлэгийн үйл ажиллагаанд туслалцаа үзүүлэх, улсын болон орон нутгын бүтээн байгуулалтад оролцох талаар шаардлагатай мэдлэг, дадлага эзэмшүүлж, хууль тогтоомжоор хүлээсэн томилгоот үүргээ биелүүлэх бэлтгэлийг олгох юм. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын…
Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Дэлхийн өндөр хөгжилтэй хотуудын жишигт нийцсэн “Түрээсийн дугуйн үйлчилгээ” бий болгох зорилт тавин ажилласны үр дүнд Улаанбаатар хотод “UBIKE” түрээсийн дугуйн үйлчилгээ нэвтэрч, үйлчилгээгээ үзүүлж эхлээд байгаа билээ. Энэхүү төсөл нь нийслэлийн агаарын бохирдол болон авто замын түгжрэлийг бууруулах, иргэдийн эрүүл мэндийг дэмжих, цаг завыг нь хэмнэх зорилготой төр хувийн хэвшлийн хамтарсан томоохон төсөл, хөтөлбөрийн нэг болсныг иргэд таатай хүлээн авч байгаа билээ. Харин өнөөдөр “UBIKE” төсөл өргөжиж үйлчилгээ үзүүлэх дугуйн тоогоо нэмлээ. Уг төслийг yийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран хэрэгжүүлж байгаа “Никель Ганбаа” ХХК нь 100ш дугуйг үйлчилгээндээ нэмж нэвтрүүлж…
