Нийслэлийн нутаг дэвсгэрт Газрын зөрчил арилгах нэгдсэн арга хэмжээг үргэлжилж байгаа бөгөөд Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү ажлын хэсгийн хамт Баянзүрх, Чингэлтэй дүүргүүдэд хийгдэж буй газрын зөрчил арилгах ажлын явцтай танилцаж, үүрэг өгч ажиллалаа. Баянзүрх дүүргийн 1, 26 дугаар хороодод одоогийн байдлаар нийт гурван байршилд газар чөлөөлөлтийн ажил хийгдсэн байна. Тус дүүргийн 1 болон 15 дугаар хороонд шинээр тавигдахаар төлөвлөгдөж буй авто замын трасст өртсөн хэсэгт хаалт хийсэн байсныг чөлөөлж, замын ажил чөлөөтэй хийгдэх боломжийг бүрдүүлжээ. Дүүргийн гурав дугаар хороонд шинээр төлөвлөгдсөн хэсэгт авто болон явган хүний зам гаргаж, орц гарцыг нээжээ. Чингэлтэй дүүргийн хувьд нийт есөн байршилд газар чөлөөлөлтийн…
Зохиогч: cool
Монголчууд хүссэн ч, хүсээгүй ч нийгэм цаг үеэ дагаад номтой дахин нөхөрлөх болж. Зах зээлийн алтан дүрмээр хэрэгцээ байгаа цагт нийлүүлэлт зайлшгүй байх ёстой. Сүүлийн 30 жилд гандуу байсан нийгмийн хэрэгцээний оюуны цангааг тайлах ачааг цөөн хэдхэн зохиолч, хэвлэлийн компаниуд үүрч ирсэн нь сайшаалтай ч “Сайны хажуугаар саар мундахгүй” гэдэг шиг “нийлүүлэлт зайлшгүй” гэсэн уриатангууд борооны дараах мөөг шиг нэмэгдэх болжээ. Орчуулгын уран зохиол гэх гоё хавтастай номнууд номын дэлгүүрийн шилдэг борлуулалтын тасгийг дүүргэж, арай хийж дахин ном сөхдөг болж байгаа залуусын тархинд ямар ч хэрэггүй мэдээллийг чихэж байна гээд хэлчихвэл үнэнээс нэг их хол зөрөхгүй байх. Монголын томоохон хоёр…
2018 оны 09-р сарын 11-ны өдөр өвөө нь ач охиноо хүчиндсэн байж болзошгүй хэрэг Баянзүрх дүүрэгт гарчээ. Хэргийн талаар охины аав ээж цагдаад мэдэгдсэн байна. Тодруулбал 5 настай ач охиныг 58 настай өвөө нь согтуудаа хүчиндсэн байж болзошгүй байна. Хэргийг одоогоор цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа.Энэ хэрэгт сэжиглэгдэж байгаа этгээдийг шүүх хэрвээ гэм буруутай гэж үзэх юм бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар хорих ял шийтгүүлэх юм. Харин энэ хэргийг үйлдсэн байж болзошгүй этгээдийг одоогоор цагдан хориогүй гадуур байцааж байгаа бөгөөд бид энэ хэргийн талаар эргэж мэдээлэх болно.
+17 цувралаар үзэгчдийн танил болоод буй “Эмоци” продакшны жүжигчин Цогтоогийн үзэсгэлэнт гэргийн фото зургуудаас хүргэе.
Дууны урлагийн их мастер, МУГЖ, уянгын дууны хаан хэмээн монгол түмэндээ алдаршсан Намдагийн Төмөрхуяг бурхны орондоо одлоо. Саа мөнгөн хэрлэн, Хорвоод ганцхан ээждээ, Ухаарч амьдрах хорвоо зэрэг олон сайхан хит дуугаараа та бидний зүрх сэтгэлд хоногшсон тэрээр уянгын дуун хаан хэмээн өргөмжлөгдөж байсан юм. Түүний их авъяас дуу хоолой Монгол түмний чихнээ сонсогдож зүрх сэтгэлд нь зөвхөн таныхаар үүрд үлдэнэ гэж гүнээ итгэж байна. Ум сайн амгалан болтугай.
УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдох шүүх хурал өнөөдөр 13:30 цагт БЗД-ийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хаалттайгаар эхэлсэн. Улмаар шүүх хурал дөнгөж сая шийдвэрээ гаргалаа. Тодруулбал, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаалаа. Тодруулбал, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон Д.Гантулгад холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэлээ. Учир нь урьдчилсан хэлэлцүүлгийн явцад өмгөөлөгч нарын хүсэлтийг хэлэлцэхгүй орхиж гэм буруугийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэнэ гэснээр:Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.13 “нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх талаар…
Иргэд Улаанбаатарт оршин суухыг тэмүүлж буй нь мэдээлэл, бизнес эрхлэх боломж зэрэг олон зүйлсээс шалтгаалдаг. Гэхдээ энд нэг томоохон хүчин зүйл буй нь төрийн үйлчилгээнд илүү ойртож буй явдал. Тэгэхээр Монголын тал нь оршин суугаа нийслэлийн төрийн үйлчилгээг сайжруулах нь Монгол Улсын хэмжээний асуудал бол байна. Энэ асуудал үе үеийн нийслэлийн удирдлагуудын анхаарлаа хандуулах хамгийн гол ажил нь байсаар ирсэн билээ. ИРГЭНИЙ ҮНЭМЛЭХЭЭ НОТАРИАТААР БАТЛУУЛАХ АЛБАГҮЙ БОЛОВ Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудаар үйлчлүүлэх иргэн, хуулийн этгээд иргэний үнэмлэх, улсын бүртгэлийн гэрчилгээ болон холбогдох бусад албан бичгийг эх хувиар нь авчирсан тохиолдолд хуулбарыг нотариатаар…
Ус сувгийн удирдах газар нь Улаанбаатар хотын хүн амыг унд ахуйн усаар хангаж, гарсан бохир усыг нь татан зайлуулах эрхэм үүргийг хүлээн ажилладаг. Улаанбаатар хотын хүн амыг унд, ахуйн цэвэр усаар хангадаг 619 км шугам сүлжээ байдгаас 310 км нь ган, шилээр хүчитгэсэн хуванцар, 251 км нь хуванцар, 40 км нь ширмэн материалаар хийгдсэн байдаг. Эдгээр шугам сүлжээ нь 1959 оноос хойш ашиглагдаж ирсэн 50-60 жилийн насжилттай болж, шугам сүлжээнд гэмтэл саатал ихээр гарч байна. Иймээс цэвэр усны шугамыг сэргээн засварлах шаардлага зүй ёсоор тулгарч байгаа учраас эдгээр шугам сүлжээг шуудуу ухалгүйгээр шинэчлэн засварлах Дэлхийн тэргүүний технологийг Монгол Улсад анх…
-Монголын оюун ухаан, уураг тархи Чингисийн талбай дээр тэмцэлд босч байна- Багш нар ажил хаяжээ. Зорилго нь цалингаа нэмүүлэхийн төлөө. Харин Сангийн сайд хийгээд Боловсролын сайд нь “Багшийн цалинг нэмбэл улс дампуурч өрөнд орно” гэж хариу барив. Тэдний энэ тэнэгдүү үгээр өнөөгийн төрийг дүгнэж болох нь. Ажил хаясан багш нарыг доромжилон гутааж буйгаар нь хэн хүний тархины хэмжээг хөнгөхөөн таньж болно. Толгойдоо шингээсэн боловсрол, оюун санааных нь гэрлийн тусгал хэдий зайг гэрэлтүүлж буйг нуталж харуулна. Уг нь багш нарын цалинг нэмнэ гэдэг Монголын уураг тархинд оруулж буй хөрөнгө оруулалт мөнөөсөө мөн. Гэвч нутгийнхаа уурхайг ах дүү нартайгаа нийлээд 10 сая…
Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/819 дүгээр захирамжийн дагуу цэргийн дүйцүүлэх албаны тусгай үүргийн бэлтгэл шатны сургалт 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс Үндэсний аврах бригад, Зэвсэгт хүчний 011 дүгээр анги, Багануур дүүргийн Онцгой байдлын аврах 064 дүгээр анги гэсэн 3 хэсэгт хуваарилан зохион байгуулж байна. Тус сургалтаар цэргийн албыг биеэр дүйцүүлэн хааж байгаа иргэнд орон нутгийн хамгаалалтад оролцох, гамшгаас хамгаалах болон хүмүүнлэгийн үйл ажиллагаанд туслалцаа үзүүлэх, улсын болон орон нутгийн бүтээн байгуулалтад оролцох талаар шаардлагатай мэдлэг, дадлага эзэмшүүлж, хууль тогтоомжоор хүлээсэн томилгоот үүргээ биелүүлэх бэлтгэлийг олгох зорилгоор явуулж байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабаас мэдээллээ.
