Зохиогч: cool

Зуны улирал дуусч зуслан чиглэлд зорчих иргэдийн урсгал багассантай холбоотойгоор нийслэлийн Тээврийн газраас энэ чиглэлд зарим өөрчлөлтийг оруулахаар болсон байна. Тухайлбал: ЗҮ:1 “Гүнт-Жигжид-Тэнгис кино театр” ЗҮ:2 “Гоодой-Тэнгис кино театр” ЗҮ:3 “Баянбулаг-Тэнгис кино театр” чиглэлүүдийн үйлчилгээг энэ сарын 17-ны өдрөөс зогсоохоор шийдвэрлээд байна. Харин хотын хойд чиглэл буюу ХО:1 “Бага баян – Санзай-Тэнгис кино театр”, ХО:2 “Шарга морьт-Дүнжингарав худалдааны төв”, Ч:22 “Шадивлан – Бөмбөгөр-ХМК”, Ч:27 “Өвөр согоот-Вокзал” чиглэлүүд хэвийн үйлчлэх юм. Нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлтийг тус газрын 70044040 болон 11-323176 дугаарын утсанд 24 цагийн турш хүлээн авч, шуурхай шийдвэрлэнэ гэж нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.

Цааш унших

Азийн сангийн “Хотын засаглалыг сайжруулах төсөл”-ийн хүрээнд “Гэр иргэдийн оролцоотой амьдрах орчны зураглалын төв”-өөс зохион байгуулж буй “Хоёр хотын цадиг 2018” үзэсгэлэн өнөөдөр нийслэлийн Засаг даргын Тамгын газарт дэлгэгдлээ. Уур амьсгалын өөрчлөлт, хөдөөнөөс хот руу чиглэсэн шилжилт хөдөлгөөн, агаарын бохирдол, хотын засаглал зэрэг сэдвээр 2 дахь жилдээ дэлгэгдэж байна. Иргэдийн оролцоотой хөгжүүлсэн газрын зургуудыг фото болон бусад хэлбэрээр харуулсан энэхүү үзэсгэлэнгийн нээлтэд НЗДТГ-ын дарга М.Отгонбаяр оролцлоо. “Хоёр хотын цадиг- 2018” үзэсгэлэн нь үндсэн 4 сэдвийн хүрээнд иргэдийн оролцоотойгоор хөгжүүлсэн газрын зураглал болон  Улаанбаатар хотод шилжин ирэгсдийн чанарын судалгааны үр дүнг тусган уур амьсгалын өөрчлөлт, хөдөөнөөс хот руу чиглэсэн шилжилт хөдөлгөөн, агаарын бохирдол, хотын засаглал зэрэг  иргэдийн оролцоотой хөгжүүлсэн фото зургуудыг…

Цааш унших

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуралдаанаар иргэдийн “Амьдрах орчны аюулгүй байдал”-ыг хангах асуудлаар Нийслэлийн бүх шатны байгууллага, агентлаг, газрууд хяналт шалгалт явуулж, хүүхэд багачууд болон иргэдийн эрүүл мэнд, амь насанд сөрөг нөлөө үзүүлэхүйц бүх нөхцөлийг арилгах шийдвэрийг гаргаж, сар бүрийн 09-ний өдрийг “Иргэдийн амьдрах орчны аюулгүй байдлын өдөр” болгон зарлаж, иргэдийг аливаа эрсдэлд оруулж болохуйц бүхий л нөхцөлийг арилгах чиглэлийн ажлыг шат дараатай хэрэгжүүлэх үүргийг төрийн байгууллага, төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдэд хандан гаргасан. Энэхүү шийдвэрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нийслэлийн Онцгой байдлын газрын даргын өгсөн үүргийн дагуу гамшиг осол, гал түймрээс урьдчилан сэргийлэх өдөрлөгийн арга хэмжээг 4 дүүрэгт, иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, хүрээлэн буй орчинд аюул учруулж болзошгүй…

Цааш унших

“Япон соёлын наадам 2018” арга хэмжээ энэ жил 9 дэх удаагаа зохион байгуулагдах гэж байна. Энэхүү арга хэмжээг БОАЖЯ, Монгол Улсаас Япон улсад суугаа Элчин Сайдын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газар болон аялал жуулчлалын зарим компаниуд хамтран зохион байгуулж байна. Энэ сарын 15, 16 өдрүүдэд жанжин Д.Сүхбаатарын талбайд 11:00-17:00 цагын хооронд зохион байгуулагдах, Монгол, Япон хоёр орны ард иргэд, бизнесийн байгууллагуудын хооронд гүүр болох зорилготой тус наадам нь “Япон соёл, Япон амт, Япон чанартай танилцах ЯПОНЫ НЭГ ӨДӨР” уриан дор болох юм. Наадмын үеэр Японы соёл урлаг, гар урлал, хөгжөөнт наадгай, тэмцээн, уралдаан, бараа бүтээгдэхүүн,…

Цааш унших

Япон улсын Китакюүшюү хотноо зохиогдож буй парапауэрлифтингийн Азийн АШТ-д манай баг тамирчид амжилттай өрсөлдөж байна. Уг тэмцээнээс МУГТ, “Рио 2016” олимпийн наадмын хүрэл медальт Э.Соднонпилжээ 107 кг-ын жинд өрсөлдөн Алтан медаль хүртлээ. Тэрбээр алтан медалтйг авахдаа дээд амжилт тогтоон 239 кг-ыг өргөсөн бөгөөд өмнөх амжилтыг 4 кг-аар ахиулсан байна. Азийн АШТ есдүгээр сарын 6-13ний хооронд зохион байгуулагдаж байгаа билээ.

Цааш унших

ХЗДХЯ, Монгол улс дахь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, ЦЕГ хамтран цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох UNFRIEND хөдөлгөөн улс орон даяар өрнөж байна. Энэ ажлын хүрээнд  цахим орчиноор дамжуулан Секс сүрдүүлэг хийх, садар самууныг сурталчилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, иргэд олон нийтэд зөв мэдээ, мэдээллийг хүргэх зорилготой олон ажлууд хийгдэж байна. Тиймээс иргэд, олон нийтэд цахим орчин дахь секс сүрдүүлэг, энэ төрлийн гэмт хэргийн талаар дараах товч ойлголтыг хүргэж байна. Секс сүрдүүлэг гэдэг нь гэмт этгээд нь бусдын хагас, бүтэн нүцгэн зураг, бичлэг болон хувийн мэдээллийг олон нийтийн сүлжээ ашиглан залилан авах, хууль бусаар нэвтрэн…

Цааш унших

Зууны манлай дуучин, МУГЖ Б.Сарантуяа, дуучин Н.Ганхуяг нар 1990-ээд оны үед хамтран “Чиний үгүйд”, “Хавар” нэртэй дуунуудаа дуулж олны таашаалд хүрч байсан. Хөгжмийн зохиолч Д. Цогдэлгэрийн аялгуу,  яруу найрагч С. Цогтсайханы шүлэг “Чиний үгүйд” дууг дуучин Э. Хосбаяр шинэчлэн дуулжээ.  “Гоодаль”, “Аавыгаа байхад” зэрэг дуунуудаараа танигдах болсон энэ залуу бол “My Voice” тэмцээний гран при шагналт дуучин юм.  Хуучны дууг сэргээж дуулах нь шинэ дуу дуулахаас ч хэцүү.  Сайн дуу гэдэг сайн дуучинтай учрах болгондоо шинээр мэндэлдэг ажгуу. Ингээд та бүхэндээ Э. Хосбаярын дуулснаар “Чиний үгүйд” дууг хүргэж байна. Өөрийн гэсэн өнгө аястай, өвөрмөц хоолойтой энэ дуучны энэ уран бүтээл…

Цааш унших

АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөл байгуулагдаад жил болж байгаа. Энэ иргэдтэй хэрхэн хамтарч ажиллаж байгаа талаар болон цаг үеийн асуудлаар АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасантай ярилцлаа. -АТГ-ын дэргэдэх “Олон нийтийн зөвлөл” байгуулагдаад нэлээдгүй хугацаа өнгөрч байгаа. Энэ хугацаанд иргэдээс хэчнээн гомдол мэдээлэл ирсэн вэ? -Ерөнхийлөгчийн зарлиг болон Авилгын эсрэг хуулийн 27дугаар зүйлд заасны дагуу АТГ-ын дэргэдэх “Олон нийтийн зөвлөл” байгуулагдсан. Байгуулагдаад жил болж байна. Энэ хугацаанд 400 орчим гомдол, мэдээлэл ард иргэд болон аж нэгжээс ирсэн. Тухайлбал, миний байгаа газарт авилга, хувийн ашиг сонирхлын зөрчил, бусад давуу эрх олгоод байна гэх мэт гомдол иргэдээс их ирдэг. Мөн Төрийн өмчит компани, сургууль, цэцэрлэгтэй холбоотой гомдол ирж байна.…

Цааш унших

АТОЗ-ийн Ерөнхий зохицуулагч Батчулууны амин хайртай эрдэнэ нь дуучин Б.Маралжингоо гэдгийг тэр бүр хүмүүс мэддэггүй. Асар их тэвчээр гаргаж хөвсгөр байхаа больсон дуучин Б.Маралжингоо сүүлийн үед секси имидж бүрдүүлэх болсон байна. Түүний цахим орчиндоо оруулсан дур булаам, өхөөрдөм зургуудаас хүргэж байна.

Цааш унших

Экс ерөнхий сайд С.Батболд таван хүүхэдтэй. Таван хүүхдийнх нь нэг болох Б.Бадмаа заяаныхаа ханиар Ч.Баясгалан гэх залууг сонгосон байдаг. Хосуудын хувьд гэрлэх бараалах л үлдсэн бөгөөд үерхээд таван жил болжээ. Гадаадад сурч, галуу шувууны мах идсэн хосууд романтик аялал их хийдэг бөгөөд тэдний аз жаргалтай аялалын зургуудаас хүргэж байна. 12

Цааш унших