Зохиогч: cool

Цагдаа, АТГ-аас хамтарсан ажлын хэрэг гарч ШШҮХ-д ажилласан байна. Улмаар тус газрын сэжиг бүхий шинжээчдэд эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд цагдан хорих саналыг прокурорын байгууллагаас шүүхэд шилжүүлжээ. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчдийг 30 хоног саатуулахаар боллоо. Тодруулбал прокурорын байгууллагаас Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын дарга Д.Адилбаяр, ахлах шинжээч Э.Солонго, шинжээч Ж.Тамир, С.Сэлэнгэ нарыг 30 хоног саатуулах санал ирүүлснийг  2018-09-10-ны өдөр Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцсэн байна. Улмаар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын дарга Д.Адилбаяр, шинжээч Ж.Тамир нарыг 30 хоног саатуулахаар болсон бол ахлах шинжээч Э.Солонго, С.Сэлэнгэ нарт хилийн хориг тавьсан байна. Хэрэгт холбогдсон шинжээчид…

Цааш унших

Өнөөдөр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах ажлын хүрээнд Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан болон бусад хэлтсийн албан хаагчид, Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Бямба-Очир, ОСНААУГ, Хувийн орон сууцны конторуудын удирдах болон холбогдох албан тушаалтнууд болон Эрчим хүчний зохицуулах хорооноос дулаанаар хангах, түгээх Тусгай зөвшөөрөл хүссэн байгууллагуудыг хамруулсан уулзалтыг зохион байгууллаа. Уулзалтаар тусгай зөвшөөрөл авах нөхцөлийг хангахын тулд дээрх байгууллагууд ямар арга зам, гарцыг ашиглах цаашид өргөжин тэлэх боломжуудын талаар холбогдох хууль эрх зүйн талаас нь зөвлөмж өгч ажиллав. Улсад дулаан, цахилгаан, усны төлбөрт хуримтлагдсан өртэй, 10Гкалын дулааны ачаалалд хүрээгүй 30…

Цааш унших

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 16/08 дугаар тогтоолоор батлагдсан  “Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Монголын Хуульчдын Холбоотой хамтран тодорхой чиглэлээр төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэхээр Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга М.Отгонбаяр тус холбоотой Хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Энэхүү хөтөлбөрийн хэрэгжилтийг зохион байгуулж, үр дүнтэй хэрэгжүүлэхэд Төрийн бус байгууллагын оролцоог чухалчилж цаашид хамтын ажиллагаа амжилттай үргэлжлэнэ гэдэгт найдаж буйгаа илэрхийллээ.

Цааш унших

Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүүгээр ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах ажлын явцтай танилцав. Ажлын хэсэг Баянзүрх дүүргийн 8, 16 дугаар хороонд “Баганат өргөө” ХХК-ийн барьж буй цогцолбор хорооллын барилгын ажилтай танилцсанаар ажлаа эхлүүлсэн юм. Тус хэсэгт өнөөдрийн байдлаар газраа чөлөөлсөн 400 орчим өрхийн 200 гаруй нь орон сууцандаа оржээ. Тус компанийн төлөвлөгөөгөөр энэ онд дахин 170, ирэх онд 300 айлын орон сууц ашиглалтад оруулах аж. Инженерийн шугам сүлжээний  ажил хонгилын системээр бүрэн хийгдэж дууссан байна. “Баганат өргөө” ХХК-ийн зүгээс хорооллын дундуур тавих авто замын ажил дээр дэмжлэг хүсч байсан юм. Дараа нь тус дүүргийн 13-р…

Цааш унших

Улаанбаатар хотын ундны эх үүсвэр, усан сан бүхий газар дахь хөрсний бохирдол аюулын харанга дэлдэж, Нийслэлчүүдийн эрүүл мэндэд аюул учруулах хэмжээнд байгааг мэргэжлийн байгууллагуудын дүгнэлт баталж байгаа билээ. Усан сан бүхий газрын хөрсний бохирдол нь Улаанбаатар хотыг богино хугацаанд ундны хомстолд хүргэхээс гадна, олон төрлийн халдварт өвчний эх үүсвэр болдог гэдгийг эрүүл мэндийн байгууллагууд мөн анхааруулж байна. Нийслэлийн нутаг дэвсгэр дэх усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүсэд 3.852, энгийн хамгаалалтын бүсэд 18.381, эрүүл ахуйн хориглолтын бүсэд 3.629, нийт 25.862 иргэн, аж ахуйн нэгж байгууллага газар эзэмшиж, ашиглаж байгаа талаарх судалгаа байдаг. Энэхүү хамгаалалтын бүсэд газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн,…

Цааш унших

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 4.6.6-д “гадаадад сурч, ажиллаж хөдөлмөрлөж байсан залуучуудыг дэмжиж, ажлын байраар хангах, хамтран ажиллах төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх”, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурлаар 2017 оны 158 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлийн Залуучууд” дэд хөтөлбөрийн 3.2.7-д “гадаад болон дотоодод сурч боловсрон, нарийн мэргэжил эзэмшсэн залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагаа зохион байгуулах” зорилтыг хангахаар “Эх орондоо хөдөлмөр эрхэлцгээе” хөдөлмөрийн үзэсгэлэн, яармагийг 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 13:00-17:00 цагийн хооронд МҮХАҮТ-ын Их танхимд зохион байгуулна. Тус хөдөлмөрийн үзэсгэлэн яармагийг Гадаад харилцааны яам, Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим (МҮХАҮТ), “Хилийн чанад дахь…

Цааш унших

Америкийн зохиолч, сэтгэл судлаач доктор Жозеф Кэмпбелл “Ороход, хүрэхээсээ айдаг агуй нь таны хайж байгаа эрдэнэсийг хадгалж байдаг.” Гэж хэлсэн байдаг. Өөрөөр хэлбэл хүн алхам тутамдаа өөрийгөө таньж мэддэг. Таны айдас, эрмэлзэл, хүсэл мөрөөдлийг илэрхийлэх сонжоог бэлтгэлээ. Аль хаалгаар нь орохоос эмээж байгаагаа та сонгосон уу? 1.Мөсөн агуй  Хэрэв та мөсөн агуулахад орохоос айдаг бол “халуу дулаан сэтгэл” эрэлхийлж байгаа гэсэн үг. Та өнөөдрийн амьдрал, байгаа бүхэндээ сэтгэл хангалуун байдаг ч ганцаардал, урам хугаралт, гунигт байдлаас айдаг. Энэ мөсөн агуйгаас таны хайж байгаа эрдэнэ бол хайр юм. Магадгүй та аз жаргалтай байхын тулд хайр дурлалын харилцаа холбоо хэрэггүй гэж бодож…

Цааш унших

Сүүлийн үед уран бүтээлээрээ олны анхаарлыг ихээхэн татаж буй дуучин бол Хүрэлээ.  Тэрээр өнөөдөр хуучны мартагдах шахсан хүүхэд насны болон сурагч ахуй үеийн дуунуудыг шинэчилж орчин үеийн залуус, хүүхэд багачуудад өвлүүлэн, таниулах зорилготой шинээр гаргаж буй “Сурагч насны дурсамж” шинэ цомог, кино концертийн нээлтээ хийлээ. 20-р зууны шүлэг, аялгуу утга төгөлдөр дууны их мастеруудын дуунуудаас сэдэвчлэн сонгож 21-р зууны хүүхэд багачууд, үе үеийн сурагчиддаа хүргэх үүднээс 10-н дууг сонгон зохиогчийн эрхийн албан ёсны зөвшөөрөлтөйгөөр шинэчилсэн хөгжмийн найруулга, дуугаралт, өнгө аястай мэргэжлийн өндөр түвшинд бүтээсэн байна. Б. Мөнхжаргал  

Цааш унших

Стандарт, хэмжил зүйн газар (СХЗГ)-ын эрх бүхий албан тушаалтнуудын хууль зөрчсөн үйлдлийг илчлэн бичсэнийхээ төлөө шүүх, цагдаагийн байгууллагаар удаа дараа шалгуулж буй “Dorgio.mn” сайтын сэтгүүлч А.Баярмаатай ярилцлаа. -Энэ асуудлыг яагаад бичих болов гэдгээс ярилцлагаа эхэлье? -Шадар сайд болон УИХ-ын нэр бүхий гишүүдэд хаягласан, СХЗГ-т болж буй хууль бус үйлдлүүдийг шалгуулах тухай иргэн Б.Ариунаагийн өргөдлийг би олж харсан юм. СХЗГ-ын хэд хэдэн ажилтнаас энэ талаар тодруулахад уг мэдээлэл үнэн болохыг баталсан тул лавшруулан сурвалжилсан. Ингэж эрэн сурвалжлах явцад тухайн байгууллагад өрнөж буй хэд хэдэн хууль бус үйлдлийн баримт цугларснаар мэдээллийг түгээж эхэлсэн. Анхны мэдээлэл гарсны дараагаар нэмж олон эх сурвалжаас баримтууд…

Цааш унших

Хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбоотой авто замын ачаалал эрс нэмэгдсэн. Үүнтэй холбоотой зарим зохицуулалтыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын дарга С.Батболд хийлээ. Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүүгээр ахлуулсан Авто замын түгжрэлийг бууруулах ажлын хэсгийн хуралдаанд хотын дарга оролцож зарим шийдвэрийг гаргасан байна. Улаанбаатар хотын бүсэд өглөө 06:00-10:00 цаг, оройн 16:00-20:00 цагуудад борлуулалт түгээлт болон тохижилт үйлчилгээний гэх мэт ачааны автомашины хөдөлгөөнийг хязгаарлах шийдвэр гаргав. Иргэдэд хурдан шуурхай үйлчлэх үүднээс нийтийн тээврийн хэрэгслийн тоог нэмэгдүүлэх, үйлчилгээний цагийг уртасгах талаар мөн ярилцсан байна. Нийтийн тээврийн үйлчилгээний өглөө оройн ачаалалтай цагуудад дундын зогсоолоос явуулах 27 чиглэлд 38 тээврийн хэрэгсэл, эх авах болон оройн буух…

Цааш унших