Улаанбаатар хотноо Өвөр Монголын соёл, аялал жуулчлалын өдрүүд үргэлжилж байна. Энэ хүрээнд Хөх хот, Улаанбаатар хотын хамтарсан “Найрамдалт хотуудын аялгуу” тоглолт 09 дүгээр сарын 6-ны өдөр Улаанбаатар чуулгын байранд боллоо. Тоглолтын ажиллагаанд нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Энхтөр оролцлоо. Тоглолтод Улаанбаатар чуулга болон Хөх хотын чуулгын уран бүтээлчид оролцлоо. Ирэх онд Монгол, БНХАУ хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой болно. Энэ ойг угтан Монгол Улсын иргэдэд ӨМӨЗО-ны ахуй амьдрал, соёл, уламжлал, аж байдлын онцлогийг таниулах арга хэмжээг зохион байгуулж байгаа юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Зохиогч: cool
Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/914 дүгээр захирамжаар байгуулагдсан Хувийн хэвшлийн хөрөнгөөр барьж ашиглалтад оруулсан орон сууцны барилгын нийслэлийн өмчид үнэ төлбөргүй шилжин ирж байгаа нийтийн эзэмшлийн эд хөрөнгө (инженерийн байгууламж)-ийн чанар, өмчлөлтэй холбогдох асуудлыг судалж, санал боловсруулах үүрэг бүхий байнгын Хотын Ерөнхий менежерээр ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр ээлжит хурлаа хийлээ. Хурлаар 2016, 2017 онуудад шинээр ашиглалтад орсон 1,9 тэрбум төгрөгийн өртөг бүхий 39 орон сууцны инженерийн шугам сүлжээг нийслэлийн өмчид бүртгэх тухай саналыг авч хэлэлцлээ. Засгийн газраас 2018 онд Тооллого дахин үнэлгээ хийх тогтоол гарсны дагуу дундын өмчлөлийн өмч хөрөнгөд бүртгэгдээгүй орон сууцыг бүртгэлжүүлэхээр Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар,…
Нийслэлийн Засаг даргын 2018 оны “Хот тохижилтын талаар авах зарим арга хэмжээний тухай” А/777 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах зорилгоор Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Улсын драмын эрдмийн театрын хойд талбай, мөн дүүргийн 08 дугаар хороо, “Бльюмон” үйлчилгээний төвийн зүүн талд байрлах талбайг орчин үеийн архитектур төлөвлөлтийн шийдлийн дагуу тохижуулж, иргэдэд амарч зугаалах орчинг бүрдүүлэх Ажлын хэсгийг Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн А/222 дугаар тушаалаар байгууллаа. Ажлын хэсэгт 2018.09.06-ны өдөр хуралдаж, Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр тээврийн хэрэгслийн зогсоолын үйл ажиллагааг зохих журмын дагуу дуусгавар болгохыг Нийслэлийн Авто замын хөгжлийн газарт, тохижилтын ажлын төлөвлөлтийн шийдэл, даалгавар боловсруулахыг Нийслэлийн Хот төлөвлөлт ерөнхий төлөвлөгөөний…
Үндэсний бараа бүтээгдэхүүнийг гадаад, дотоодын зах зээлд сурталчлан таниулж дотоодын ААН-үүдийг дэмжин, хамтын ажиллагааны талбар бүрдүүлж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилготой “УЛААНБААТАР ТҮНШЛЭЛ-2018” 43 дахь удаагийн Олон Улсын үзэсгэлэн худалдаа 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр “Мишээл ЭКСПО” төвд нээлтээ хийлээ. Энэ удаагийн үзэсгэлэнгийн нээлтийн арга хэмжээнд “Ази Номхон далайн орнуудын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимууд” (CACCI)-ын дээд хэмжээний чуулга уулзалтын зочид, төлөөлөгчид оролцож байгаа нь онцлог үйл явдал болж байна. НЗДТГ, МҮХАҮТ хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг үзэсгэлэнд Хонконг, Тайвань, Пакистан, Солонгос зэрэг орнуудын бизнес эрхлэгчид болон дотоодын 80 гаруй ААН-үүд өөрсдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээр оролцож байна. Үндэсний…
“Universe Best Songs” тэмцээний анхны ялагч дуучин Цэлмүүн урлагийнхан дундаа боловсрол өндөртэйд тооцогддог. Өдгөө Япон улсад сурч хөдөлмөрлөж байгаа авьяаслаг бүсгүй нөхрөөсөө салж ганц бие ээжийн амьдралаар амьдарч байсан ч өнгөрсөн жилээс ганц бие амьдралдаа цэг тавьж найз залуутай болсноо өөрийн цахим хуудаснаа албан ёсоор зарлаж байсан. Тэгвэл түүний шинэ залуу Ч.Цэлмүүний хүүтэй маш дотно харилцаатай байдаг аж. Тэдний ийм ойр дотно байх нь дуучин бүсгүйг хязгааргүй аз жаргалтай болгодог талаар найз нөхөддөө ярьдаг гэнэ шүү. Дашрамд дуулгахад, хосууд өмнө нь энгийн найзын харилцаатай байсан бөгөөд он цагийн эрхэнд шалгарч үлджээ. Тиймдээ ч хайр сэтгэлдээ дуучин бүсгүй тун сэтгэл…
“Манай хороо – Миний гудамж” аяны хяналт шалгалт хийх хуваарийн дагуу Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Инженерийн байгууламжийн хэлтсийн дарга Т.Хэрлэнгээр ахлуулсан үндсэн ажлын хэсгийн бүрэлдэхүүн 09 дүгээр сарын 05-ны өдөр Налайх дүүрэгт ажилласан. Ажлын хэсгийг дүүргийн Засаг даргын орлогч С.Тунгалаг, ЗДТГ-ын дарга Ж.Алтангэрэл, Тохижилт, нийтийн үйлчилгээний хэлтсийн дарга П.Нарантуяа, мэргэжилтэн Ц.Тунгалаг, Хот төлөвлөлтийн хэлтсийн дарга А.Туяабаатар, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга С.Бат-Эрдэнэ, Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга Г.Бат-Очир нар хүлээн авч аяны хүрээнд хийсэн ажлын товч танилцуулга, цаашид хэрэгжүүлэх ажил, аяны шалгуурын дагуу нэр дэвшүүлэх хороо, өрх, аж ахуйн нэгжүүдийг танилцуулж, хэрэгжүүлж буй тохижилтын ажлыг газар дээр нь шалгууллаа. Дүүргийн 2 дугаар хорооны Даваажав, Дамдин, Найрамдал, Хуульчдын гудамжинд хийгдсэн бүтээн…
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өнөөдөр Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг, Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн төвийн 1 дүгээр амбулатори болон “Амгалан” амаржих газрын гадна зам, талбайн тохижилтын ажилтай танилцлаа. Уг үйл ажиллагаанд Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар болон холбогдох албаны хүмүүс оролцлоо. Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөр, Нийслэлийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн хүрээнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас эмнэлгийн байгууллагуудын гадна зам, талбайг иж бүрэн тохижуулах ажлыг 2016 оноос эхлэн хэрэгжүүлж байгаа билээ. Энэ дагуу 2017 онд Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэг, Гэмтэл согог…
БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И саяхан Монгол улсад ажлын айлчлал хийсэн билээ. Энэхүү айлчлалын хүрээнд БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр Төв цэвэрлэх байгууламжийг шинээр барихаар болж Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И болон Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар нээж тууз хайчилсан билээ. Энэхүү үйл явдлын үеэр Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Хятадын тал өөрсдөө цэвэрлэх байгууламж барих компанийн сонгон шалгаруулалтыг хийсэн. Гурван компанийг шалгаруулсан байгаа. Тэр шалгарсан гурван компанийг Хятадын банк хөрөнгийн үнэлгээ хийж байгаа. Хөрөнгийн үнэлгээ хийсний дараа худалдааны яаманд олгоно. Худалдааны яамнаас манайд гурван компанийн нэр ирнэ. Нэр ирсэн гурван компаниас бид манай тендерийн хуулийн дагуу…
Их эмч А.Отгонболд Европ дахь монголчуудад үнэгүй үйлчилгээ үзүүлнэ. Тодруулбал, эмэгтэйчүүдийн тодотголтой “Хатагтай” эмнэлгийн салбар ирэх 12 дугаар сард Германд нээгдэхээр болжээ. Тус эмнэлэг Европ дахь монголчууддаа үнэгүй үйлчилгээ үзүүлэх юм байна. Эх сурвалжийн мэдээллээр тус эмнэлгийн үүсгэн байгуулагч, доктор А.Отгонболд Герман улсад эмнэлгийн салбараа нээх гэж 10 гаруй жилийн хугацааг зарцуулсан байна. Гэвч анагаах ухааны салбартаа тэргүүлэгч гэгддэг ХБНГУ-ын Засгийн газраас А.Отгонболд эмчийг иргэншлээ сольвол эмнэлэг нээх эрх олгоно хэмээсэн байна. Тэдний саналыг хүлээн аваагүй тул ийнхүү олон жил сарыг ардаа үлджээ. Харин энэ оны эхээр А.Отгонболд эмчид эмнэлэг нээх зөвшөөрлийг олгосон байна. Тиймээс “Хатагтай” эмнэлгийн ХБНГУ дахь…
Тоглосон ганц реклам, бүтээсэн нэг дүрээрээ бүхий л Монголчуудын танил болсон Ц.Наранханд буюу олноо грек Зулаа гэх энэ бүсгүй цагтаа цалгиж, залуусын харцыг унагаж явсан бүсгүй. “Лаки минт” шүдний ооны рекламанд тоглож өөрийгөө давхар рекламдан олны танил болж, дараа нь “Надтай гэрлээч” киноны гол дүрд тоглосон жүжигчин бүсгүй нэгэн хэсэг эмэгтэйчүүдэд зөвлөгөө өгч “Эх үрсиий судар” гэх ном хүртэл хэвлүүлж, борлуулсан хөдөлгөөнтэй нэгэн. Учир нь Ц.Наранханд дунд хүүгээ төрүүлэх үед анхны төрөгч шиг байсан учир ийн номоо гаргахад хүргэсэн гэдэг. Түүнээс заавар зөвөлгөө авах гэсэн ээжүүд оочир дугаар авч Ц.Наранхандтай уулзаж зөвөлгөө авдаг аж. Ганц кинонд тоглож олны танил…
