Зохиогч: cool

“Шинэ үе” продакшны залуу жүжигчин Отгоо буюу Б.Отгонтуяа сар гаруйн өмнө гурав дахь хүүхдийнхээ зулайг үнэрлэсэн. Тэгвэл тэрбээр бяцхан үрээ харахын хажуугаар гэр бүлийнхээ ээлжит бизнест ханцуй шамлан оржээ. Өмнө нь “Шинэ үе” хамтлагт байхдаа жүжиглэхийн хажуугаар “Цэмцгэр” нэртэй хими цэвэрлэгээ ажиллуулдаг байсан. Харин тэрбээр өнгөрсөн хавраас “попкорн” хийж бяцхан хэрэглэгчдийнхээ гарт хүргэж эхэлсэн байна. Шинэхэн бүтээгдэхүүнийхээ рекламанд ч тэд өөрсдөө тогложээ.Тэрээр “Шинэ үе” продакшнаас гарч “Мөрөөдлийн теарт” жүжигчнээр ажиллаж байгаа юм.

Цааш унших

Хөгжмийн зохиолч, продюсер, дуучин Б.Ангирмаа “Сэтгэл догдлуулсан орой” тоглолтоороо есдүгээр сарын 28, 29-ний өдрүүдэд Corporate Concert Hall-д сонсогч,  фэнүүддээ бэлэг барих гэж байна. Урлагийнхан дундаа ая зохиогч, продюсер, хөгжмийн зохиолч, фэнүүддээ төмөр хатагтай гэж үнэлэгддэг Б.Ангирмаа болон түүний охидтой нэгэн үдшийг хамтдаа өнгөрүүлж, сэтгэлд хоногшсон дуунуудаа үзэгч, фэнүүдтэйгээ хамтран дуулах аж. Энэ удаагийн тоглолтын сюрприз буюу онцлог түүний үүсгэн байгуулсан Kiwi хамтлагийн анхны гишүүдээс эхлээд бүрэн бүрэлдэхүүнээрээ нэг дор цуглаж, ая дуугаар өргөх юм байна. Түүнээс гадна тоглолтод зууны манлай страдын дуучин МУГЖ Б.Сарантуяа, поп дива С.Наран, МУГЖ Ж.Алтанцэцэг, Сэрчмаа, Х.Оюунбилэг, Ардын жүжигчин А.Долгор Инээмсэглэл хамтлаг, Киви хамтлаг, Альтернатив Отгоо,…

Цааш унших

Маргааш нийслэлийн хэмжээнд 33 цэцэрлэг ажил хаяна. Ажил хаях 33 цэцэрлэгийг хүргэж байна. / БАЯНГОЛ ДҮҮРЭГ /НИЙТ 9/ 57 дугаар цэцэрлэг 66 дугаар цэцэрлэг 77 дугаар цэцэрлэг 88 дугаар цэцэрлэг 89 дугаар цэцэрлэг 95 дугаар цэцэрлэг 100 дугаар цэцэрлэг 164 дүгээр цэцэрлэг 198 дугаар цэцэрлэг БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ /НИЙТ 5/ 61 дугаар цэцэрлэг 122 дугаар цэцэрлэг 172 дугаар цэцэрлэг 199 дугаар цэцэрлэг 200 дугаар цэцэрлэг СҮХБААТАР ДҮҮРЭГ /НИЙТ 1/ 135 дугаар цэцэрлэг ХАН-УУЛ ДҮҮРЭГ /НИЙТ 16/ 12 дугаар цэцэрлэг 27 дугаар цэцэрлэг 29 дугаар цэцэрлэг 41 дүгээр цэцэрлэг 49 дүгээрр цэцэрлэг 53 дугаар цэцэрлэг 67 дугаар цэцэрлэг 71 дүгээр цэцэрлэг 72…

Цааш унших

Нийслэлийн Засаг дарга С. Батболд “Хот ба сэтгүүлч” зангиагүй уулзалт өнөөдөр 12:00 цагт хийсэн. Уг хурлын үеэр бүтээн байгуулалт болон сүүлийн үед хийсэн ажлуудаа танилцуулсан юм. Тэгвэл энэ танилцуулгаас онцлох ишлэлүүдийг хүргэж байна. Нийслэлд 2017 онд улсын төсвийн хөрөнгөөр 133,9 тэрбум, нийслэлийн төсвийн хөрөнгөөр 193,1 тэрбум, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 11,3 тэрбум, нийт 338,3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийж гүйцэтгэсэн. Нийслэлд 2018 онд Улсын төсвийн хөрөнгөөр 193,8 тэрбум, нийслэлийн төсвийн хөрөнгөөр 116,2 тэрбум, замын сангийн хөрөнгөөр 36,8 тэрбум, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 16,3 тэрбум нийт 363,1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт, төсөл арга хэмжээг зохион  байгуулж байна. Өөрөөр хэлбэл…

Цааш унших

-Шүүх хуралдааны оролцогчид шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт тавих эрхийг хуулиар олгосон- Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд “Ноён уулаа аврах хөдөлгөөн” ТББ-ын нэхэмжлэлтэй Ашигт  малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох шүүх хуралдаан өнгөрсөн сарын 30-ны өдөр болж, хэргийн оролцогчдын хүсэлтээр хойшлогдсон билээ. Монгол Улсын Ерөнхий сайдын 2018 оны 08 дугаар 14-ний өдрийн захирамжаар Хууль зүй, дотоод хэргийн яамны төрийн захиргааны удирдлагын газрын дарга Г.Билгүүн, тус яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Э.Энхтуяа нарыг тус хэргийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилсон байна. Итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Э.Энхтуяа тус яамны гадаадад томилолттой байх тул 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн шүүх хуралдааныг 14…

Цааш унших

Багш нарын цалин нэмэх гурван талт хэлэлцээрийн дагуу хүлээсэн үүргээ Засгийн газраас биелүүлээгүй. Тиймээс 2018 оны 09-р сарын 03-ны өдрөөс эхлэн нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын багш, ажилчид ажил хаясан. Тодруулбал, 09-р сарын 03-нд 26 ЕБС, 09-р сарын 04-нд 37 ЕБС, өнөөдрийн байдлаар 45 ЕБС тус тус ажил хаяад байгаа. Тэгвэл энэ ажил хаялтад сургуулийн өмнөх боловсролын багш ажилчид нэгдэж маргаашаас ажил хаяхаар болжээ. Нийслэлийн хэмжээнд маргааш 34 цэцэрлэг ажил хаях бөгөөд суралцагчдын эцэг эхэд энэ тухайгаа мэдэгдэж байгаа юм байна. Дээрх 34 цэцэрлэгээс гадна 92 цэцэрлэг ажил хаялт зарлахаа мэдэгдээд байгаа юм. 09-р сарын 03-нд 43 цэцэрлэгийн багш, ажилчид ажил…

Цааш унших

Нийслэлийн хэмжээнд эцэг эхийн хараа хяналтаас гарсан гэр оронгүй, хүнд нөхцөлд амьдарч байгаа хагас болон бүтэн өнчин 4-18 насны хүүхдүүдийг хүлээн авч сурч боловсрох нөхцөл боломжоор ханган халамжлан хүмүүжүүлж нийгэмшүүлэх 24 цагийн үйл ажиллагаатай төрийн үйлчилгээний байгууллага юм. 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр тус Цогцолбор 2018-2019 оны хичээлийн шинэ жил, Гэр бүлийн хувилбарт үйлчилгээний бүтээн байгуулалтын шинэлэг загварын нээлтийн үйл ажиллагаагаа амжилттай хийлээ. Уг үйл ажиллагаанд Нийслэлийн засаг даргын орлогч Д.Энхтөр, Нийслэлийн хүүхэд гэр бүлийн хөгжлийн газрын дарга Ө.Ган-Өлзий, Нийслэлийн дотоод аудитын газрын хэлтсийн дарга Ж.Жамбалдорж болон дүүргүүдийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтсийн мэргэжилтнүүд, ижил төстэй үйл ажиллагаа…

Цааш унших

Нийслэлийн удирдлагууд хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчидтэй хийдэг уламжлалт “Хот ба сэтгүүлч” уулзалт өнөөдөр боллоо. Уулзалтаар нийслэл хотод хийгдэж байгаа бүтээн байгуулалтын болон цаг үеийн асуудлаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд мэдээлэл хийж, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө.  -Нийслэл хотын авто замын түгжрэл иргэдийн толгойны өвчин болоод байна. Авто замын түгжрэлийг бууруулахад ямар ажил хийж хэрэгжүүлэх вэ? -Түгжрэлийн асуудал бид бүгдийн санааг зовоож байна. Жилд гаалиар 40 мянга орчим авто машин орж ирдгийн 80 орчим хувь нь Улаанбаатар хотод бүртгэгдэж байна. Гэтэл нэг ч машин хогийн цэг дээр очихгүй байгаа. Жил бүр нэмэгдэж байгаа энэ машины ачааллыг 500…

Цааш унших

Монгол, Япон Улсуудын бүхий л салбарын харилцаа, хамтын ажиллагаа 1972 онд дипломат харилцаа тогтоосноос хойш эрчимтэй бөгөөд тогтвортой хөгжин 1996 оноос иж бүрэн түншлэлийн, 2010 оноос стратегийн түншлэлийн түвшинд амжилттай хөгжиж байна. Нэн ялангуяа хоёр орны ард иргэдийн найрамдалт харилцаа бэхжин соёлын хамтын ажиллагаа өргөжиж байгаа билээ. Үүний тод илрэл бол Монголын ард иргэдэд Японы соёлыг түгээх 9 дэх удаагийн “Япон соёлын наадам 2018” арга хэмжээ юм. Жил бүр улам өргөн дэлгэр зохион байгуулагдаж буй тус наадам нь их жанжин Д.Сүхбаатарын талбайд есдүгээр сарын 15-16-ны өдрүүдэд “Япон соёл, япон амт, япон чанартай танилцах ЯПОНЫ НЭГ ӨДӨР” уриан дор зохион байгуулагдана.…

Цааш унших

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үйл ажиллагааны хөтөлбөрт заасны дагуу Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийг хангах ажлын хүрээнд  улс, нийслэлийн төсөв, гадаадын зээл, тусламж, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр нийслэлд хэрэгжүүлж байгаа бүтээн байгуулалт, төсөл, арга хэмжээ, худалдан авах ажиллагаа, гүйцэтгэлийн ажлын явц төсөв, хөрөнгийн хэмжээ зэрэг дэлгэрэнгүй мэдээллийг авч болох орон зайн мэдээллийн системд суурилсан https://open.ulaanbaatar.mn системийг НЗДТГ-аас хэрэглээнд нэвтрүүлээд байна. Энэхүү систем нь тухайн жилд улс, нийслэлийн төсөв, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар ННЗБ-уудын нийслэлд хэрэгжүүлж байгаа төсөл, арга хэмжээ, бүтээн байгуулалтын ажлын явц, гүйцэтгэл, хөрөнгийн эх үүсвэр, байршлын статистик мэдээлэл, санхүүжилт,…

Цааш унших