Түүхэн хар цагаан гэрэл зургуудыг Мадс Мадсон ака Сюзан, Санна Дюллавэй, Дана Келлар нар өнгөт болгож хүн төрөлхтний түүхийг өнгөлөг болгож байна. Тэдний бүтээсэн 16 түүхэн гэрэл зургийг хүргэж байна. 1945 он Лондон тоглоом тэвэрсэн хүү Элизабет Тайлор 1956 он Марк Твэйн цэцэрлэгтээ 1900 он Валдайк галт тэрэгний буудал 1903 он Чарли Чаплин будаггүй төрх 1916 он Чикаго хот 1931 он Мэрлин Монро 1954 он Зул сарын мод Колорадо 1949 он Нью-Йорк хот 1905 он 1945 оны 10-р сарын 12 Флорида 1942 оны 01-р сар Анна Франк 1942 он 1944 оны 06-р сарын 10. Фред Линдений өвөр дээр суусан Франц хүү Мөс хүргэдэг охид 1918 он Абрахам Линколин 1865 он Элвис…
Зохиогч: cool
ОХУ-ын нийслэл Москва болон Испанийн Барселон хотуудад секс хүүхэлдэйгээр үйлчилдэг “эмсийн хүрээлэн” нээгдсэн талаар бид мэдээлж байсан. Тэгвэл секс хүүхэлдэйгээр үйлчилдэг Европын гурав дахь газар нь Италийн Турин хотноо нээгдсэн байна. “Lumidolls” хэмээх энэ газраар үйлчлүүлэх бол эрэгтэй, эмэгтэй долоон хүүхэлдэйнээс сонгох бөгөөд үнэ нь 73-95 евро байх юм. Үйлчлүүлэгчийн ая тухтай байдлыг хангахын тулд тухайн өрөөнд насанд хүрэгчдэд зориулсан кино болон тусгайлан бэлтгэсэн гурван том ор тавьж өгчээ.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор “Идэвхтэй амьдралын хэв маяг – Эрүүл ирээдүй” уриатай “Хүчирхэг Монгол” спорт, урлагийн өдөрлөг есдүгээр сарын 2-ны өдөр Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулагдлаа. Өдөрлөгийн нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Биеийн тамир, спортын газрын дарга Ц.Шаравжамц, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга М.Отгонбаяр нар оролцлоо. Спорт, урлагийн өдөрлөгийн үеэр классик пауэрлифтингийн шилдэг тамирчдын тэмцээн, эмнэлгийн анхан шатны үйлчилгээнүүд үнэ төлбөргүй хийгдэж, спортын байгууллагууд, спортын холбоод үйл ажиллагаагаа танилцуулан, үзүүлэх тоглолтуудыг өдрийн турш зохион байгууллаа. Тус өдөрлөгт нийслэл, дүүргийн биеийн тамир, спортын хороод байгууллагын үйл ажиллагаагаа танилцуулахаас гадна, спортын…
Үндэсний бараа бүтээгдэхүүнийг олон улсад сурталчлан таниулах, дотоодын аж ахуйн нэгжүүдийг дэмжих, тэдгээрт хамтын ажиллагааны талбар бүрдүүлэх, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилготой “Улаанбаатар Түншлэл-2018” 43 дахь удаагийн олон улсын үзэсгэлэн худалдаа 9 дүгээр сарын 6-9-нд “Мишээл экспо” төвд болно. МҮХАҮТ, НЗДТГ хамтран зохион байгуулдаг энэхүү үзэсгэлэнгийн энэ жилийн онцлог нь оролцогч аж ахуйн нэгж, сонирхсон үйлчлүүлэгч бүрт банк санхүүгийн болон бизнесийн зөвлөх компаниуд үнэ төлбөргүй бизнесийн зөвлөгөө өгч, B2B уулзалтуудыг зохион байгуулж буйд оршиж байна.. Үзэсгэлэнд хүнс, хөнгөн үйлдвэрийн чиглэлийн 80 гаруй аж ахуйн нэгж, компани оролцох бөгөөд ноос ноолуур, арьс ширэн эдлэл, хүнс, хүнсний бүтээгдэхүүн, шинэ техник, технологи, гар урлал, бэлэг дурсгал, барилгын материал, жижиг тоног төхөөрөмж, уул…
Сүүлийн үед УИХ-ын гишүүд Төрийн албыг төрлийн алба болгож буй талаар мэдээ мэдээлэл мэр сэр сонсогдох болж. Тухайлбал, нэр бүхийн УИХ-ын гишүүн ажилгүй эхнэртээ дүүргийн хэлтсийн даргын албан тушаалыг булааж авч өгсөн талаарх мэдээллийг нэгэн учир мэдэх иргэн сошиалд “дэлгэжээ”.
“Авьяаслаг монголчууд” шоу нэвтрүүлгийн авьяаслаг хөтлөгч, жүжигчин Анхаа өнгөрсөн долдугаар сард хуримаа нижгэр хийсэн. Тэгвэл залуу хосууд маань бал сарын аялалаа Европт өнгөрүүлж буй ажээ. Эх сурвалжийн мэдээллээр хөтлөгч Анхааг нэлээд хүүхэмсэг нэгэн гэдэг. Харин MCS-ийн ерөнхийлөгч Ж.Оджаргалын нагац дүүтэй хайрын романс эхлүүлснээс хойш нам жим байх болсон гэдгийг ойр дотныхон нь хэлдэг. Тэдний нижгэр хуриманд Монголын урлаг соёлын одод, бизнес эрхлэгчид зэрэг салбар бүрийн олны танил эрхмүүд цугларсан аж. Залуу хосууд өдгөө “Будда Виста” хороололд шинэ байранд төвхнөсөн байна. Шоу нэвтрүүлэгт одтой яваа хөтлөгч залуугийн гэргий болсон бүсгүй өмнө нь “ТБД Андууд”-ын Д.Тэрбишдагвын хүүтэй үерхэж, тэр байтугай сүй тавихаар ярилцсан гэгдэж байв. Хамтдаа наадамлан, халамжтай гэгч нь алхалж явсан нь одоогоос хоёр жилийн өмнөх явдал. Гэвч мөн л сүй тавихын даваан дээр хоёр тийш болсон гэнэ.…
“Мөнх тэнгэрийн оньс” ТББ-аас Их эзэн Чингис хааныг тодруулан залах ёслол гэгчийг одоогоос гурван жилийн өмнө Төв цэнгэлдэхэд болж байсан. Гэвч тэр ёслолоор хаанаа тодруулалгүй хойшлуулсан байдаг. Тэгвэл тус ёслолыг зохион байгуулахад хөрөнгө оруулсан “АПУ”-ын Г.Батхүүг өөрийгөө “Алтан түлхүүр” гэж нэрлэсэн И.Мөнхсаруул гэх эмэгтэй тодруулсан байна. Тиймдээ ч “Мөнх тэнгэрийн оньс” ТББ-аас зохион байгуулдаг бүх үйл ажиллагааг Г.Батхүү ивээн тэтгэдэг аж. Эх сурвалжийн мэдээллээр өнгөрсөн гурван жилийн хугацаанд орчин цагийн Чингис хаан маань Өвөрхангай аймгийн угшилтай хүмүүсийг 1000 баатар, түүхэн үеийн “бөөн бөөн” хаан, хатдын хойд дүрээр тодруулсан байна. Тухайлбал, нэг гэр бүлийн нөхрийг Цагаадайн хойд дүрээр тодруулж, түүний гэргийг Сорхугтан хатны хойд дүр, Цагаадайн хойд дүрд тодорсон хүний төрсөн…
Реппэр Н.Цэцэнбилэг буюу Цэцээ сүүлийн үед өөрийн S.M.O.K гэх брэндээрээ чамирхах болсон. Уг нь Цэцээ баян чинээлэг хадамтай болохыг мөрөөдсөн бүсгүйчүүдэд хандан “Баяны дэвсгэр” гэх хэцүүхэн нэртэй хатуухан үгтэй дууг гаргаж байсан юм. Тэгвэл тэр одоо өөрөө чинээлэг хадам сонгож хөөрхөн хүүгийнхээ аав болсны “шанд” “Хурд” хотхонд гурван өрөө байранд нүүн орж төвхнөжээ. Түүний хадам аав нь Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциацийн Ерөнхийлөгч Д.Дамба гэх чинээлэг эрхэм байдаг. Харин түүний гэргийг Д.Саруул гэдэг бөгөөд реппер залуугаас даруй 5 насаар эгч билээ.
Монгол Улсын Гавьяат Багш Л.Галмандахын аялгуу, Ө.Баасанжавын шүлэг “Бага насны он жилүүд” хэмээх уран бүтээлийг шинэчлэн дуулж клипжүүлэн цацсанаар “Сурагч насны дурсамж” хэмээх шинэ цомгоо гаргах гэж буйгаа зарлаж байсан дуучин Хүрэлээ тун удахгүй цомог болон кино концертын албан ёсны нээлтээ хийхээр болсноо өөрийн албан ёсны цахим хуудсаараа дамжуулан зарлалаа. Хуучны мартагдах шахсан хүүхэд насны болон сурагч ахуй үеийн дуунуудыг шинэчилж орчин үеийн залуус, хүүхэд багачуудад өвлүүлэн, таниулах зорилготой шинээр гаргаж буй “Сурагч насны дурсамж” шинэ цомгийн нээлтээ 2018 оны 09 дүгээр сарын 10-ны 12:00 цагт Монголын Хүүхдийн ордонд хийхээр болжээ. Энэ дашрамд та бүхэндээ “Бага насны он жилүүд” хэмээх…
Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хуралдаанаас Улаанбаатар хотоос зүүн тийш гарах гол замыг яаралтай засварлах шийдвэрийг гаргалаа. Улиастай уулзвараас Баянзүрхийн товчоо хүртэл замын эвдрэл гэмтэл ихэсч, зорчих хөдөлгөөн саарснаар түгжрэл байнга үүсч иргэдийг бухимдуулах болсон. Улиастайн уулзвараас Налайх Чойрын уулзвар хүртэлх замыг БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр шинэчлэх төсөл удахгүй эхлэх ч хотын зүгээс энэхүү замыг яаралтай засч сайжруулах шийдвэрийг гаргалаа. Улиастайн уулзвараас Баянзүрхийн товчоо хүртэлх 2.2 км автозамыг засах ажлын хүрээнд Богд уулын арын замын нийлэх уулзварыг мөн өргөтгөх юм. Ингэснээр зорчих урсгал нэмэгдэж, автомашины түгжрэл багасах аж. Мөн засварын ажлын хүрээнд Баянзүрхийн товчоог буулгаж, зам засварын ажил дуустал замын хураамж авахгүйгээр…
