Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өнөөдөр /2018-09-05/ хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөлтэй хийдэг “Хот ба сэтгүүлч” уулзалтаараа нийслэл хотод өрнөж буй бүтээн байгуулалт, шинээр хийгдэж байгаа ажил, Улаанбаатар хотын төсөв, санхүү, хөрөнгө оруулалтын байдлын талаар дэлгэрэнгүй танилцуулан сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өнөөдрийн уулзалтын үеэр хэд хэдэн гол сэдвийг сэтгүүлчдийн анхааралд хандуулан дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Тэрбээр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар 2016 онд томилогдон ажилласнаас хойш өнөөдөр 800 дахь хоног нь тохиож байна. 2 жилийн хугацаанд Улаанбаатар өргүй хот боллоо. Анх 2016 онд 100 орчим тэрбум төгрөгийн өртэй хотыг нийслэлийн удирдлагын баг хүлээн авсан.…
Зохиогч: cool
Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газар Залуучуудын хөгжлийг дэмжих төвийг өнгөрсөн онд нээж, мэдээллийн технологийн сургалтын төв, бизнес инкубатор төвийн үйл ажиллагааг явуулж эхэлсэн. Тус төвийн дэргэдэх БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (KOICA)-ын санхүүжилттэй “Эм Кэй Ай Ти” (“MKIT”) мэдээллийн технологийн сургалтын төвийн компьютерийн үндсэн хэрэглээний сургалтад энэ онд 297 залуу хамрагдснаас 121 залуу сертификатаа аваад байсан юм. Өнөөдөр 30 залуу амжилттай төгсөж, мөн сертификатаа гардан авлаа. “Эм Кэй Ай Ти” (“MKIT”) мэдээллийн технологийн сургалтын төв нь нийслэлийн залуучуудыг богино хугацаанд мэдээллийн технологийн салбарт мэргэшүүлж, олон улсын зах зээлд өрсөлдөх чадвартай боловсон хүчин бэлтгэх, Монголын мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийн хөгжлийг…
“Азийн улсуудад сайн засаглалыг бэхжүүлэх нь” олон улсын чуулган төрийн ордонд хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Чуулганыг Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Азийн нутгийн удирдлагын санаачилга ба сүлжээ (ЛОГИН) олон улсын байгууллага хамтран зохион байгуулж байна. Улс орнууд өөрийн оронд хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн сайн засаглалын туршлагаа харилцан хуваалцах боломж олгоход энэхүү чуулганы зорилго болоод ач холбогдол оршиж байгаа юм. Чуулганы өнөөдрийн хуралдааныг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд нээж, хэлсэн үгэндээ “Монголын нутгийн удирдлагын холбоо нь ЛОГИН олон улсын байгууллагын гишүүн болсноос хойш сургалтын олон арга хэлбэрийг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн. Тэр дундаа оролцооны арга хэлбэр дээр суурилсан сургалтууд болох…
Стандарт, Хэмжил Зүйн Газарт явагдаж буй хууль бус үйл ажиллагааны талаар сэтгүүлч А.Баярмаа 2017 оны 12-р сараас эхлэн эрэн сурвалжлага хийж хэд хэдэн цуврал нийтлэл гаргасан билээ. Сэтгүүлч олж авсан нотлох баримт дээрээ тулгуурлан хууль бус үйл ажиллагааг ил гаргасных нь төлөө СХЗГ-ын дарга удирдлагууд түүнийг хэд хэдэн удаа цагдаад өгсөн байдаг. Сэтгүүлчийг шалгаад гэм буруугүй болохыг Баянзүрх дүүргийн цагдаагийн II хэлтэс болон эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс тогтоосон байна. Гэвч СХЗГ-ын Итгэмжлэлийн газрын дарга С.Ганцэцэг нь иргэн хүнийг гүтгэж, нэр төрийг нь гутаасан ярилцлага өгч 2018 оны 8-р сарын 31-ны өдөр СХЗГ-ын албан ёсны веб сайт болон зарим мэдээллийн сайтаар түгээсэн байна. Энэ ярилцлагадаа СХЗГ-ын хууль бус үйл ажиллагааг хууль ёсны мэтээр иргэдийг төөрөгдүүлсэн тайлбар…
ӨМӨЗО-ны соёл, аялал жуулчлалын өдрүүд арга хэмжээ энэ сарын 5-8-ны хооронд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах гэж байна. Мөн тус арга хэмжээний хүрээнд Улаанбаатар, Хөх хотын чуулгын хамтарсан тоглолт есдүгээр сарын 6-ны өдөр болох юм. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өнөөдөр ӨМӨЗО-ны Хөх хотын намын хорооны байнгын хорооны гишүүн бөгөөд Суртал, ухуулгын газрын дарга Ван Шүфен болон Хөх хотын Гадаад харилцааны газрын дарга Ли Хон, Хөх хотын Соёл урлаг, хэвлэл мэдээлэл, радио, телевизийн газрын дарга Лан Еи, Хөх хотын Чуулгын намын дарга Ли Шали нарыг хүлээн авч уулзав. Уулзалтаар хоёр хотын харилцаа хамтын ажиллагаа болон Улаанбаатар хотноо зохион байгуулагдах…
Tарваган тахал нь өвчтэй тарвага агнах, түүхий мах эвдэх явцад арьс салстын бүрэн бүтэн байдал алдагдсан үед, өвчтөнийг асарч сувилах, халдвартай эд зүйлстэй хамгаалах өмсгөлгүйгээр харьцах, мэрэгч амьтдын бүүрэгт хазуулах, тахлаар өвчилсөн тарваганы махыг дутуу боловсруулан хэрэглэх явцад, тарваган тахлын уушгины хэлбэрээр өвчилсөн хүнээс халдварладаг. НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР
Манай улсын хүн амын дунд сүүлийн үед эрчимтэй тархаж байгаа өвчлөл нь шүд цоорох өвчин юм. Ихэвчлэн бага насны хүүхдүүдийг хамрах болсон уг өвчнөөс хэрхэн сэргийлж, шүдэнд ээлтэй хүнсний бүтээгдэхүүнийг яаж сонгох талаар Нийслэлийн эрүүл мэндийн газраас гаргасан энэхүү зөвлөмжийг сонирхоорой. Хүүхдийн шүд цоорох өвчин нь олон зүйлээс шалтгаалж үүсдэг. Хамгийн гол шалтгаан нь хоол хүнсний буруу хэрэглээ юм. Бидний эргэн тойронд худалдаалагдаж буй хүнсний бүтээгдэхүүний дийлэнх хувьд нь төрөл бүрийн хийжүүлсэн ундаа, чихэрлэг жүүс, хатуу болон зөөлөн чихэр, шоколад зэрэг элдэв амттан багтдаг гэхэд хилсдэхгүй. Харин эдгээр амтат ундаа, чихэрлэг хүнсний бүтээгдэхүүнийг түлхүү хэрэглэснээр шүдний цоорол өвчнийг үүсгэх нөхцөл…
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Аялал жуулчлалын газар, нийслэлийн Соёл Урлагийн газар, “Их талын жазз” ТББ-ууд хамтран Жазз хөгжмийг олон нийтэд таниулах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Их талын жазз” олон улсын XII их наадмыг зохион байгуулах гэж байна. Олон улсын наадам энэ сарын 7-ны өдөр 20.00 цагаас “Гэрэлт гудамж”-нд болох аж. Тус арга хэмжээний үеэр Монгол, Япон Улсын жазз хамтлаг, дуучид мэргэжлийн жазз хөгжмийг эгшиглүүлнэ. XX зууны эхээр АНУ-д үүсч байсан жазз хөгжмийн урсгалыг 50 гаруй жилийн тэртээ манай улсын орчин үеийн эстрад урлагийг үндэслэгчдийн нэг “Баянмонгол” чуулга бидэнтэй анх танилцуулж байсан түүхтэй. Сэтгэл сэргэм тансаг хөг аялгуу, хөнгөн хэмнэл,…
Сүхбаатар дүүргийн 7,8 дугаар хорооны иргэдээс ирүүлсэн санал хүсэлт, зорчих эрэлтэд үндэслэн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Ч:66 “Зайсан-Цэцэг төв-11-р хороолол” чиглэлийг шинээр нээж өдөрт 6 тээврийн хэрэгсэл 9 минутын хүлээгдлийн хугацаатайгаар 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс үйлчилгээг эхлүүлээд байна. Иймд иргэд та бүхэн доорх зураглалын дагуу зорчилтоо төлөвлөнө үү. Нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой санал гомдол, хүсэлтийг 24 цагийн турш Нийслэлийн Тээврийн газрын тээвэр зохицуулагчид 7004–4040 дугаарын утсанд өгөх боломжтой гэж нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.
Та хэр ажигч, гярхай хүн бэ? Хэрвээ мэдэхгүй бол дараах 10 зургийг тус бүрт нь сайн хараарай. Зураг бүрт алдаа байгаа. Зураг тус бүрийн алдааг олж харсан уу. Хараагүй бол доошоо гүйлгээрэй. Бороо орж байхад шүхэргүй улаан даашинзтай бүсгүй нороогүй. Гүзээлзэгэнэ бутанд ургадаггүй. Тагтаа усанд ингэж сэлдэггүй. Толинд туссан тусгал буруу. The Hound of the Baskervilles номыг Чарлес Дикенс биш Артур Конан Дойл бичсэн.
