Зохиогч: cool

Нийслэлийн хүүхдийн төлөө зөвлөлийн ээлжит 5 дугаар хуралдаан өнөөдөр боллоо. Хурлын эхэнд нийслэлийн Хүүхэд гэр бүл хөгжлийн газрын дарга Ө.Ган-Өлзий өнгөрсөн удаагийн зөвлөлөөс гаргасан үүрэг даалгаврын биелэлт, цаашид хүүхэд хамгааллын чиглэлээр хийгдэх онцлох ажлуудын талаар танилцуулга хийлээ. Өмнөх зөвлөлийн хурлаар РС тоглоомын газруудад хяналт тавьж, зөрчил гаргасан төвүүдийн үйл ажиллагааг хаах, цэгцлэх, Хүүхдийн тэвчишгүй хөдөлмөрийг бууруулах, хүүхэд хамгааллын үйлчилгээг сайжруулах, Багахангай дүүрэг дэх Нартхангай хүүхдийн төвийн санхүүжилт, үйл ажиллагааг сайжруулах, сургууль, цэцэрлэгийн дээвэр дээр байрлуулсан үүрэн телефоны антеныг буулгах, цэгцлэх зэрэг үүрэг даалгаврыг холбогдох байгууллагуудад өгсөн юм. Нийслэлийн Хүүхэд гэр бүл хөгжлийн газрын дарга Ө.Ган-Өлзий “Нийслэлийн хэмжээнд 296 цахим тоглоомын газар үйл ажиллагаа явуулж байна. Зөрчил гаргасан 50 цахим…

Цааш унших

БНСУ-ын Гёнсанбүг муж болон Улаанбаатар хот хамтын ажиллагааны хүрээнд Улаанбаатар хотод эрчим хүчний бие даасан хотхон байгуулах төслийн санамж бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаа өчигдөр боллоо. Тус ёслолын ажиллагаанд БНСУ-ын Гёнсан бүг мужийн төрийн захиргаа эрхэлсэн орлогч дарга Юн Жун Жин БНСУ-ын эрчим хүчний агентлаг, Дэгү кёнбүг бүсийн төвийн захирал Пак Бён Чун, төслийг Солонгос талаас хэрэгжүүлэх компаний төлөөлөл Сэхан энержи компанийн захирал Квон Ён Ху,  Нийслэлийн Засаг дарга С.Батболд, Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төвийн дарга Ц.Цэрэн, төслийг Монголын талаас хэрэгжүүлэх Mongolian Solar energy компанийн захирал Ч.Алтангэрэл, нар болон бусад албаныхан оролцсон юм. Санамж бичгийн хүрээнд эрчим хүчний үйлдвэрлэлийг оновчтой, захиргаа, дэвшилтэт технологийн салбарын төрийн албан хаагчдын чадавхийг бэхжүүлэх, эрчим хүчний бие даасан хотхон байгуулах төслийг хэрэгжүүлж, агаарын бохирдлыг…

Цааш унших

Хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагууд Авто тээврийн үндэсний төвтэй гэрээ байгуулан ажилладаг.  Хот хоорондын үйлчилгээ үзүүлдэг байгууллагын  автобус өчигдөр Завхан аймгаас ирэхдээ Төв аймгийн нутагт осолджээ. Тодруулбал осол 2018-08-30-ны өдрийн 16:00 цагийн орчим гарсан бөгөөд энэ үед автобусанд 45 зорчигч явсан байна. Зорчигчдийг яаралтай сэлгэн өөр унаанд суулган нийслэлд хүргэсэн. Нэг зорчигч цус гарсан гэж эх сурвалж мэдээлж байгаа ч Хот хооронды тээврийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагаас Авто тээврийн үндэсний төвд нэг ч зорчигч гэмтээгүй гэх мэдээллийг өгчээ. Харин уг автобусанд зорчиж явсан эх сурвалж таван хүн гэмтсэн бөгөөд тавуулаа Улаанбаатарт яг одоо Гэмтэл согог судлалын үндэсний төд дээр…

Цааш унших

Монгол Улсын Засгийн газраас 2018 оныг “Хариуцлагын жил”, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас “Бизнесийн тогтвортой орчныг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан 2018 оны 9 дүгээр сарын 06-09-ний өдрүүдэд “Мишээл Экспо” төвд “Улаанбаатар Түншлэл-2018” Олон улсын үзэсгэлэн яармагийг 43 дахь жилдээ МҮХАҮТ, НЗДТГ хамтран зохион байгуулах гэж байна. Үзэсгэлэнгийн гол зорилго нь үндэсний  үйлдвэрлэл, үйлчилгээ, брэнд бүтээгдэхүүнийг олон нийтэд сурталчлах, олон улсын стандартад нийцсэн импортын бараа бүтээгдэхүүнийг Монголын зах зээлд нэвтрүүлэх, зах зээлээ өргөжүүлэх, экспортыг дэмжих, шинэ зах зээлд гаргах, түншлэлийг бий болгох нөхцөл боломжийг бүрдүүлэх, бизнес эрхлэгчдийгээ дэмжин урамшуулахад оршино гэж нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн газраас мэдээллээ. Үзэсгэлэн худалдаанд аж ахуйн нэгжүүд доорх нэр төрлөөр оролцоно: Барилга, барилгын материал,…

Цааш унших

Нийслэлийн хүүхдийн төлөө зөвлөлийн өнгөрсөн дөрөвдүгээр сарын хурлаар сургууль, цэцэрлэгийн дээвэр дээр байрлуулсан үүрэн холбооны оператор компанийн антеныг цэгцэлж, үе шаттайгаар буулгах шийдвэр гаргасан. Энэ шийдвэрийн талаар “Үүрэн холбооны операторуудын ассоциац”-аас уулзах хүсэлт тавьсны дагуу өчигдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд тэдний төлөөлөлтэй уулзсан юм. Үүрэн холбооны операторуудын ассоциациас Харилцаа холбооны зохицуулах хороонд 15 сургууль, 3 эмнэлгийн дээвэр дээр байгаа үүрэн холбооны антен нь хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгаа эсэхийг шалгуулах хүсэлт өгсөн байна. Үүний дагуу Харилцаа холбооны зохицуулах хорооноос шалгалт хийхэд хүний эрүүл мэндэд нөлөөлөх аюулгүйн төвшингөөс бага байгааг тогтоосон гэж Харилцаа холбооны зохицуулах хорооны…

Цааш унших

Налайх дүүргийн 3 дугаар хороонд байрлах 109 дүгээр бага сургуулийн өргөтгөлийн шав тавих ёслолын үйл ажиллагаа 2018 оны 08 сарын 30-ны өдөр боллоо. Тус үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяр, нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан, дүүргийн ИТХ-ын дарга Б.Нэргүй, Засаг дарга Ч.Раднаабазар нарын дүүргийн удирдлагууд, сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгчид, багш, эцэг эхчүүдийн төлөөлөл оролцлоо. Тус өргөтгөлийн барилгын ажлыг Япон улсын буцалтгүй тусламжаар Ивата Чизаки-Дай Ниппон хамтарсан түншлэл болон Мухиа ХХК хамтран гүйцэтгэх бөгөөд зөвлөхөөр Мацуда консултант болон Гоо ван консалтинг ХХК ажиллан 2020 оны 07 сар гэхэд бүрэн хүлээлгэн өгөхөөр ийнхүү 288 хүүхдийн суудалтай хичээлийн шинэхэн байрны шавыг тавьж байна. БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяр хэлсэн үгэндээ “Урьд өмнө нь тусгаж байгаагүй хөрөнгө оруулалтыг боловсролын салбарт энэ жил тавьсан. Энэ хүрээнд…

Цааш унших

Нийслэлийн Тээврийн газраас хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан нийтийн тээврийн үйлчилгээний хэрэгслийн өнгө үзэмж, техникийн бүрэн бүтэн байдалд хяналт тавих нэгдсэн шалгалтыг 2 үе шаттай явуулж байна. Шалгалтын эхний ээлжийг 08-р сарын 13-аас 20-ны өдрийн хооронд Автотээврийн хяналтын улсын байцаагч нар явуулж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгах чиглэлээр хугацаатай үүрэг даалгавар өгч ажилласан. 08-р сарын 30, 31-ны өдрүүдэд шалгалтын 2 үе шатаар Нийслэлийн Тээврийн газрын дарга Д.Отгонбаатар, холбогдох албан тушаалтнуудын хамт бааз бүрийн эх авалтан дээр бүх тээврийн хэрэгслийг нэг бүрчлэн шалгаж, цэвэрлэгээ үйлчилгээг улам сайжруулж ажиллахыг анхааруулав гэж нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.

Цааш унших

Засгийн Газрын тохируулагч агентлаг Стандарт, Хэмжил Зүйн Газарт ёс бус, шударга бус, хууль бус үйлдлүүд гарсаар байгааг анхааралдаа авч, тус газарт  шалгалт хийж хуулийн дагуу зохих ёсны арга хэмжээ авах хэрэгтэй байгааг онцолж байна. Стандарт хэмжил зүйн газарт олон шударга бус үйлдэл гарч байгаа талаар www.dorgio.mn сайт цувралаар хүргэсэн.  Мэдээлэл бүхэн баримт нотолгоотой байсан бөгөөд сэтгүүлчийг үнэн зөв мэдээлэл нийтэлсний төлөө цагдаад гурван удаа шалгуулсан байдаг. Цагдаагийн байгууллага зургаан сарын турш сэтгүүлчийг шалгаж гэм буруугүй болохыг тогтоосон.  Үүнийг нь Баянзүрх дүүрийн эрүгийн хэргийн анхан шатны шүүх баталгаажуулж, сэтгүүлч А.Баярмаа бусдыг гүйтгээгүй гэдгийг тогтоосон. Стандарт хэмжил зүйн газарт ямар хууль бус…

Цааш унших

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд БНСУ-ын Гёнсанбүг мужийн орлогч дарга Юн Жун Жинийг хүлээн авч уулзав. Хоёр тал өнөөдрийн уулзалтаар Улаанбаатар хотод эрчим хүчний үйлдвэрлэлийг оновчтой, үр ашигтай болгох хамтын ажиллагааны хүрээнд захиргаа, дэвшилтэт технологийн салбарын төрийн албан хаагчдын чадавхыг бэхжүүлэх, эрчим хүчний бие даасан хотхон байгуулах төслийг хэрэгжүүлж, агаарын бохирдлыг бууруулах, иргэдийг эрүүл аюулгүй орчинд ажиллах, амьдрах нөхцөлийг сайжруулахын тулд Гёнсанбүг муж болон Улаанбаатар хот хамтран ажиллахаар санал солилцов. Уулзалтанд Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төвийн дарга Ц.Цэрэн, нийслэлийн Газрын албаны дарга Э.Болорчулуун, БНСУ-ын Гёнсанбүг мужийн төрийн захиргаа эрхэлсэн орлогч дарга Юн Жун Жин, БНСУ-ын Эрчим хүчний…

Цааш унших