Нийслэл хотынхны 50 гаруй жилийн хур ялгадас сүүлийн хэдэн жилд амьсгалахад хэцүүхэн үнэр танараараа зуны улиралд давчдуулах болсон. Бүр 1970-аад оны үеэр Нисэх, Толгойт хавьд үнэртдэг байсан эхүүн үнэр сүүлдээ хотын төв, бүр Төрийн ордонд хүртэл “сэнгэдэг” болсон ч урьд өмнөх Засгийн газар, нийслэл хотын удирдлагууд төдийлөн арга хэмжээ авч байсангүй. Түүх сөхвөл Төв цэвэрлэх байгууламжийг 1964 онд ашиглалтад оруулжээ. Хоногт 160-190 мянган метр куб ахуйн болон үйлдвэрийн бохир ус хүлээн авч цэвэрлэдэг газар. Гэвч лаг боловсруулах байгууламжгүй учир хоногт 1000-1200 метр куб нойтон лагийг ил талбайд хатаадаг ажээ. Эндээс 900 мянган метр куб лаг хуримтлагдан байгаль орчин, агаар, хөрс…
Зохиогч: cool
Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумыг Улаан цутгалан, Орхоны хөндийгөөр монголчууд бүгд мэднэ. Харин байгалийн үзэсгэлэн цогцолсон энэ газраас холгүйхэн 1978 онд баригдсан, навсгар дүнзэн байшинд хүүхдүүд суралцан, эрдэм номын их далайд гарах аяллаа эхлүүлдэг гэдгийг төдий л мэдэхгүй. Л.Баяндорж гэх залуу жуулчдыг дагуулан Орхоны хөндий, Улаан цутгалангаар аялуулдаг байна. Ийнхүү аялж явахдаа Орхон бага сургуультай анх танилцаж “засвар хийлгэх юмсан даа” гэх нууцхан бодол тээжээ. Зарим хичээлийн жилд үзэг, бал зэрэг бага сагахан бэлгийг хүүхдүүдэд аваачиж өгөх ч өнөөх л “сургуулийг нь засаад өгчих юмсан” гэх бодол нь хэвээр л байв. Харин энэ жилээс Бат-Өлзий сумын 1-р багийн хүүхдүүд цоо шинэхэн…
Зам, тээврийн хөгжлийн яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргаар ажиллаж байсан Т.Гомбосүрэн ажлынхаа үүдэнд бусдад зодуулж, амь насаа алдсан хэрэг гарсан билээ. Хэргийг Нийслэлийн цагдаа болон онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэсгээс шалгаж байгаа бөгөөд шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хариу гараагүй ажээ. Үүгээр ч зогсохгүй мөрдөн байцаагчийн гар дээр ч ирээгүй байхад зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ташаа мэдээлэл гарсан байна. Үүнтэй холбоотойгоор хохирогчийн өмгөөлөгч З.Хүрэлсүх мэдээлэл хийлээ. Тэрбээр: “Хоёр хүний хувийн таарамжгүй байдлын улмаас нэгнийхээ амийг хөнөөсөн болох нь урьдчилсан байдлаар тогтоогдсон гэдгийг цагдаагийн байгууллагаас анхлан мэдээлсэн нь буруу ташаа мэдээлэл явах үндэс болсон. Энэ нь талийгаачийн ар гэр,…
Нийслэл хотынхны 50 гаруй жилийн хур ялгадас сүүлийн хэдэн жилд амьсгалахад хэцүүхэн үнэр танараараа зуны улиралд давчдуулах болсон. Бүр 1970-аад оны үеэр Нисэх, Толгойт хавьд үнэртдэг байсан эхүүн үнэр сүүлдээ хотын төв, бүр Төрийн ордонд хүртэл “сэнгэдэг” болсон ч урьд өмнөх Засгийн газар, нийслэл хотын удирдлагууд төдийлөн арга хэмжээ авч байсангүй. Түүх сөхвөл Төв цэвэрлэх байгууламжийг 1964 онд ашиглалтад оруулжээ. Хоногт 160-190 мянган метр куб ахуйн болон үйлдвэрийн бохир ус хүлээн авч цэвэрлэдэг газар. Гэвч лаг боловсруулах байгууламжгүй учир хоногт 1000-1200 метр куб нойтон лагийг ил талбайд хатаадаг ажээ. Эндээс 900 мянган метр куб лаг хуримтлагдан байгаль орчин, агаар, хөрс…
Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэг гарц нь стандартын шаардлага хангасан авто зогсоолын тоог нэмэгдүүлэх явдал гэж хотын удирдлагууд үзэж, 2016-2018 онд нийслэлийн нутаг дэвсгэрт байрлах улсын томоохон эмнэлгүүдийн гадна зогсоол болон нийтийн эзэмшлийн талбайд 40 гаруй талбайд авто машины зогсоолуудыг байгуулсан билээ. 2016-2020 оны хооронд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт байрлах томоохон 16 эмнэлгийн авто зогсоол, гадна иж бүрэн тохижилтын ажил хийж гүйцэтгэхээс, өнөөдрийн байдлаар 8 эмнэлгийн тохижилтын ажил бүрэн дуусч, 2 эмнэлгийн тохижилтын ажил дуусах шатандаа явж байна. Харин үлдсэн 6 эмнэлгийн тохижилтыг 2019 ондоо багтаан дуусгахаар ажиллаж байгаа юм байна. Гэвч нийтийн эзэмшлийн талбайд байгуулсан зарим авто…
Энэ жилийн “Автомашингүй өдөр”-ийг “Автомашинаас татгалзаж, унадаг дугуй, алхалтыг дэмжье” уриан дор ирэх есдүгээр сарын 22-ны бямба гаригт зохион байгуулахаар төлөвлөж байна. Уг өдрийг зохион байгуулах ажлын хэсгийн хуралдаан өнөөдөр болж, бэлтгэл ажил, үйл ажиллагааны төлөвлөгөөгөө нарийвчлан ярилцлаа. Автомашингүй өдрийг зохион байгуулах ажлын хэсгийн дарга, Нийслэлийн нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийг удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа тухайн өдөр зохион байгуулагдах ажлын төлөвлөгөөтэй танилцаж хариуцан ажиллах байгууллага болон ажлын хэсгийн гишүүдэд тодорхой үүрэг чиглэл өгсөн юм. Автомашингүй өдрийн хүрээнд олон нийтийг хамарсан уралдаан тэмцээн, урлаг соёлын арга хэмжээ, эрүүл эко хүнсний үзэсгэлэн худалдаа явагдахаас гадна ерөнхий боловсролын сургуулиудын спорт заалыг нээлттэй…
Монгол улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Улаанбаатар хот, аймгийн төвүүдийн ногоон байгууламжийг 3 дахин нэмэгдүүлэх, Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны мөрийн хөтөлбөр, Нийслэлийн эдийн засаг нийгмийн 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд Тохижилт, ногоон байгууламжийн үйл ажиллагаанд ISO9001:2015 стандартыг нэвтрүүлнэ гэж тусгагдсан. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны ногоон байгууламжийн үйл ажиллагаанд ISO9001:2015 стандартыг нэвтрүүлэх хүрээнд зөвлөх үйлчилгээний “Дата консалтинг” ХХК-тай 2 дахь жилдээ хамтран ажиллаж байна. Захирагчийн ажлын албаны “Чанарын менежментийн зөвлөл”-өөс олон улсын стандартыг нэвтрүүлсэн байгууллагуудаас туршлага судлах хүрээнд “Уулын баяжуулах эрдэнэт үйлдвэр”-ийн үйл ажиллагаатай танилцаж, туршлага судаллаа. Бидний эхлэж зочилсон газар бол ШУТИС-ийн харъяа Технологийн их сургууль байлаа. Тус сургууль 2017 оноос Олон улсын…
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах дэд хөтөлбөрийн зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Туул голын сав газрын хог хаягдлыг тогтмол цэвэрлэгээтэй болгох ажлыг эхлэл болгож зориулалтын бага оврын хог тээврийн автомашиныг Баянзүрх дүүрэгт хүлээлгэн өглөө. Уг хог тээврийн машинтай болсноор Туул голын дагуух иргэдийн тарьсан хогийг тогтмол түүх, аялж зугаалж буй иргэдийн хогыг тэр дор нь ачих зэрэг боломжтой болох юм. Мөн Хьюндэй Портер маркийн уг автомашиныг монгол инженерүүд 100% газ хөдөлгүүртэй болгож түлш зарцуулалтыг багасгасан төдийгүй хог тээвэрлэлт хийх зориулалтын ачилтын тэвштэй болгосноороо онцлог юм. 4 ширхэг тэвштэй тул хог ачиж буулгах цагийг хэмнэнэ. Өмнө нь Туул голын сав газарт байнгын цэвэрлэгээ…
Нийслэлийн Боловсролын газар, Хөдөлмөр эрхлэлтийн газар, “Улаанбаатар Смарт карт” ХХК хамтран их дээд сургууль, коллеж, мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвүүдэд суралцагч, оюутнуудын нийтийн тээврийн хэрэгслээр хөнгөлөлттэй зорчих эрхийн үнэмлэхийг хэрхэн олгох талаар мэдээлэл хийлээ. Нийслэлийн Боловсролын газар их дээд сургууль, коллежийн оюутнуудад нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчих цахим карт түгээх ажлыг энэ жил 4 дэх жилдээ зохион байгуулж байна. БСШУСЯ-наас ирүүлсэн хяналтын тоогоор энэ жил төрийн болон хувийн хэвшлийн 84 их дээд сургуульд 108,970 гаруй мянган оюутан суралцаж, цахим карт авахаар байна. Энэ хяналтыг тоог нийслэлийн Тээврийн газарт мөн хүргүүлжээ. Нийслэлийн Боловсролын газрын Захиргааны хэлтсийн дарга Л.Буянтогтох “Энэ жил шинээр их дээд сургууль, коллежид элсэн орж байгаа…
“Хамгаалах бүс, хамгаалах малгайн хэрэглээг хэвшүүлснээр зам тээврийн аюулгүй байдлыг сайжруулах” төслийн хэвлэл мэдээллийн компанит ажлын 2 дугаар үе шат ирэх 9 дүгээр сард эхэлж байна. Үүнтэй холбогдуулан замын цагдаагийн ажилтан, албан хаагчдад зориулсан олон улсын сургалт, семинарыг өнөөдөр зохион байгууллаа. Сургалт, семинарын чиглүүлэгчээр Олон улсын Аюулгүй байдлын Сангийн Ерөнхийлөгч доктор Рэй Шүэй уригдан ирж ажиллаж байгаа бөгөөд замын цагдаагийн ажилтнуудад хууль сахиулах замаар суудлын бүсний хэрэглээг нэмэгдүүлэх арга замуудын талаар олон улсын туршлагын талаар мэдээлэл олгох, үйл ажиллагаандаа нэвтрүүлэх боломжийг бүрдүүлэх зорилготой юм. Нийслэл Улаанбаатар хот дэлхийн 50 гаруй хотуудын нэгэн адил халдварт өвчин, осол гэмтлийг бууруулах зорилготой “Эрүүл…
