Мөнхийн залуу тодотголтой топ модель Э.Одгэрэл өнгөрсөн жил “Орифлэйм” компаний нүүр царай болж толгой эргэм мөнгөн дүнтэй дүүцэхүйц хэмжээний цалинг тус компаниас авсан гэдэг. Тэгвэл тэрбээр тус компаний албан ёсны ажилтан болсон гэнэ шүү. Эх сурвалжийн мэдээллээр зүгээр нэг сүлжээчин бус марктингийн албаны гол ажлыг нугалдаг нэгэн болоод байгаа гэнэ. Мөнгө ихтэй газрын ажилчид хүртэл сайхан ааштай, уур амьсгал аятайхан байдаг тул Орифлэймчид эрхэм хатагтайг уур амьсгалаараа татсан бололтой. Топ модель маань гадаадад болж байгаа хурал зөвлөгөөн уулзалтанд нь тун идэвхитэй явдаг болсон аж.
Зохиогч: cool
Хошин урлагийн “Мөрөөдлийн театр” хамтлагийнхан “Дундын бүсгүй” шоу драмаа үзэгч олондоо хүргэхээр бэлтгэж буй аж. “Мөрөөдлийн театр” хамтлагийн тулгын гурван чулууны нэг гэгддэг “Банш” Батаа буюу жүжигчин Д.Баттөмөр тус уран бүтээлд оролцохгүй юм байна. Энэ талаар “Мөрөөдлийн театр” хамтлагийн жүжигчин Г.Алтаншагайгаас тодруулахад “Батаа маань уран бүтээлийн чөлөө авсан. Батаа маань киноны ажилтай байгаа” гэв. Дашрамд дуулгахад“Дундын бүсгүй” шоу драмын ерөнхий найруулагчаар Төрийн соёрхолт Наранбаатар ажиллаж байгаа бол урилгаар жүжигчин А.Туяа, Алдармаа нарын урлагийн “халуухан” бүсгүйчүүд оролцон тоглох ажээ.
Монголын сайхан бүсгүйчүүдийн нэг гэгддэг мисс Ч.Содтуяа ганц бие амьдралдаа цэг тавихаар зориг шулууджээ. Түүний энэ удаагийн сонголт өөрийнх нь үе тэнгийн гадаадад боловсрол эзэмшсэн, нэлээд оюунлаг залуу байдгыг эх сурвалж мэдээллээ. Тэд уулзаж болзоод даруй 3 жилийн нүүр үзсэн бөгөөд саяханаас хамтдаа амьдрах болсон байна. Ч.Содтуяагийн хувьд өмнөх амьдралаа дэлгэсэн ном шиг байсан хэмээн үзсэн учраас энэ удаад “хар хүн”-ээ ихээхэн нууцалж буй аж.
Монгол ардын эмчилгээ бол үнэхээр гайхалтай шинжлэх ухаан юм. Ингээд тархины даралттай хүүхэдтэй эцэг эхчүүдэд маань хэрэг болох байх гээд, доорх зөвлөгөөг хүргэж байна. “Үр минь тархины даралттай төрсөн бөгөөд уг нь нярай хүүхэд хоногт 16-аас доошгүй цаг унтдаг байх ёстой атал хоногт 2 цаг унтвал их юм, бусад үед уйлж байдаг байлаа. Тархины даралтын европ эмчилгээ бол ойлгомжтой, хэдэн төрлийн эм ууна. Нярай хүүхдэд эм уулгана гэдэг үнэхээр хэцүү. Тэгээд ч тархины даралт бол төдийлөн гүйцэд эдгэдэггүй, урхагтай өвчин гэдэг юм билээ. Харин бид 70 гарсан эмгэний заавраар ардын аргыг хэрэглээд ямар ч зовиур, урхаггүй, цоо эрүүл болсон. Хэдэн…
Үндсэн хуулийн цэцийн шийдвэрээр Хэнтий аймгийн гурван сум буюу УИХ-ын 42 дугаар тойргийн нөхөн сонгууль ирэх 2019 оны зургадугаар сар хүртэл хойшиллоо. Монголын 11 нам оролцоно гэдгээ мэдэгдсэн энэхүү сонгууль төлөвлөснөөрөө ирэх аравдугаар сард болсон бол өвлийн бэлтгэл эхэлж, ирэх оны ажлаа төлөвлөдөг цагаар хэл ам, хэрүүл шуугиан тасрахгүй байв. 2016, 2017 оны сонгуулийн “сурталчилгаа” нийгмийн сүлжээгээр нэг рүүгээ дайрч давшилж, харлуулж гүтгэсээр л дууссан. Үр дүнд нь бүтэн нэртэй улстөрч үлдсэнгүй, иргэд ч төр засгийн удирдлагуудад итгэл алдарсан. Энэ нь эргээд иргэдийн ирээдүйдээ итгэх итгэлийн зулыг бөхөөдөг муу үр дагавартай. Энэ утгаараа нөхөн сонгууль хойшилж, улстөржилт намжиж, засаглаж байгаа…
Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдах албан тушаалтнуудтай Монгол Улсын Их хурлын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар өнөөдөр уулзалт хийлээ. Уулзалтаар сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай Засгийн газрын 01 тоот албан даалгаврын хэрэгжилтийг эрчимжүүлэх тухай үүрэг даалгавар өглөө. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд уулзалтын эхэнд “Монгол Улсын Засгийн газраас сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах, сайжруулах чиглэлээр шат дараалсан олон арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа бөгөөд гарсан шийдвэрүүдийг нийслэл дүүрэг, нутгийн захиргааны нийт байгууллагад хэрэгжүүлэх, хэвшүүлэх ажлыг нийслэлийн зүгээс тогтмол зохион байгуулж, энэ талаарх тайлан мэдээг хугацаанд нь авч үр дүнд нь хяналт үнэлгээ хийж…
“UB Food Festival” арга хэмжээг 6 дах жилдээ энэ сарын 24-26-ны өдрүүдэд Үндэсний соёл амралтын хүрээлэнд нийслэлийн Аялал жуулчлалын газар Гэрэл плас медиа групптэй хамтран зохион байгуулж байна. Монгол хоолны дахин давтагдашгүй соёлыг дотоод гадаадын иргэдэд түгээн дэлгэрүүлэх, аялал жуулчлалын бүтээгдэхүүний тоог нэмэгдүүлэх, тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой тус арга хэмжээний хоёр дах өдөр буюу 8 дугаар сарын 25-ны өдөр Нийслэлийн нэрийн “Улаанбаатар шөл” болон “Улаанбаатар хуурга” шалгаруулах анхдугаар тэмцээнийг зохион байгуулна. “UB Food Festival”-д оролцогч байгууллагууд төрөл бүрийн хоол зууш, амттаныг бэлтгэн 1000-5000 төгрөгөөр иргэдэд үйлчлэх бөгөөд хүрэлцэн ирсэн зочид, үзэгчид дунд “Хэн хамгийн олон хотдог, бургер идэх…
2017 онд Д. Гантулга УИХ-ын гишүүн байхдаа хүчингийн хэрэгт холбогдож, ѳнгѳрѳгч хавар гишүүний эрхээсээ чөлөөлөгдөх хүсэлт өгсөн билээ. Тэгвэл экс гишүүнийг гэм буруутай эсэхийг дэнслэх шүүх хурал өнөөдөр боллоо. Шүүх хуралд Ч.Наранзаяа, Д.Гантулга нар ирсэн ч экс гишүүний нэг өмгөөлөгч шүүх хуралд ирээгүй тул шүүх хурлыг ирэх сарын 12 хүртэл хойшлуулсан. Хурлын дараагаар тус хэргийн хохирогч гэх Ч.Наранзаяа бүсгүй манай сайтын дуранд анх удаагаа ѳртлѳѳ. Тэрбээр анхандаа өөрийгөө Ч.Наранзаяа биш, хүн андуурч байна гэж мэдэгдсэн ч мөн гэдгийг эх сурвалжууд баталсан юм.
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ажлын албаны дарга Д.Золжаргалтай ярилцлаа. -УИХ дахь Ардчилсан намын бүлэг сүүлийн үед ямар ажил амжуулж байна вэ. Хэдхэн хоногийн өмнө зохион байгуулагдсан Ардчилсан намын хангайн бүсийн чуулга уулзалтад оролцсон биз дээ? -Гишүүн төвтэй, бодлогын нам болох шинэчлэлийн хүрээнд Ардчилсан нам шат дараатай олон ажил хэрэгжүүлж байгаагийн нэг хэсэг нь бүсийн чуулга уулзалтууд юм. Энэ хүрээнд Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суманд энэ сарын 15-18-ны өдрүүдэд “Хангайн бүсийн чуулга уулзалт-2018” амжилттай зохион байгуулагдлаа. Чуулганд нийслэлийн Чингэлтэй, Сүхбаатар дүүрэг, Хөвсгөл, Булган, Орхон, Сэлэнгэ аймгийн гишүүд, дэмжигчдээс гадна Ардчилсан намын дэргэдэх байгууллагын төлөөлөл бүхий 1000 гаруй хүн оролцсон өргөн дэлгэр…
Нүд сэтгэлийн толь гэдэг ч сэтгэл судлаачид үүнтэй санал нийлдэггүй аж. Тэдний үзэж байгаагаар нүднээс илүүтэй хүний нүүрэн дэх үрчлээс нь зан чанарыг тодорхойлдог гэнэ. – Духны дунд мэдэгдэхүйц том үрчлээс байвал аливааг дэндүү ноцтой хүлээж авдаг нэгэн гэсэн үг. Тэр өөрийгөө болон бусдыг байнга өөнтөглөж, шүүмжилж байдаг. – Духны төв хэсгээр хэд хэдэн ташуу үрчлээс суусан бол тэр логик ухаан сайтай нэгэн. Дүгнэлт нь үйл өрнөлөөс түрүүлэх нь бий. Түүний толгойг тийм ч амархан эргүүлж чадахгүй. – Духны дээд хэсгээр босоо үрчлээстэй хүн нилээд зальтай, сэргэлэн байдаг. Тогтворгүй зантай тул эхэлснээ хэзээ ч дуусгадаггүй. Залилан хийх хандлагатай тул ийм…
