Байгалийн ургамлыг сэргээн ургуулж тухайн нутаг дэвсгэрийн байгаль орчны тэнцвэрт байдлыг хадгалах болон ногоон бүс дэх зуслангийн иргэдийн өрхийн орлогыг дэмжих, зөгийгөөр дамжуулан иргэдийн амьтан, ургамлын талаарх ойлголт мэдээллийг нэмэгдүүлэх зорилгоор Нийслэлийн Байгаль орчны газраас анх удаа Улаанбаатар хотын ногоон бүсэд зөгийн аж ахуйн жишиг төслийг эхлүүлж, Их бага баянд туршилтын дөрвөн бүл зөгийг үржүүлж эхэллээ. Зөгийн аж ахуйн нь хүр хорхойн үйлдвэрлэлийн хамт шавьжны төрлийн аж ахуйн салбарт тэргүүлэх байр суурь эзэлдэг бөгөөд байгаль орчныг сэргээхэд нэн тустай чанарыг нь хөгжүүлж сүүлийн жилүүдэд мал аж ахуй, газар тариалангийн салбараас өндөр ургац авах, бүтээгдэхүүний чанар, гарцыг нэмэгдүүлэх зорилгоор зөгий үржүүлж…
Зохиогч: cool
Монгол Улсын залуучуудын өдрийг тохиолдуулан нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, СХД-ийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс болон Залуучуудын хөгжлийн төвтэй хамтран наймдугаар сарын 22-ны өдөр тус дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг “Баян-Оргил”, “Бумба-Од” фитнесс клубүүдийг “Залуучуудын хөгжлийг дэмжигч байгууллага”-аар тодруулан, батламж олгов. Тус фитнесс клубүүд нь нийслэлийн залуучуудад ажлын өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд 30-50 хувь хүртэл хөнгөлөлттэй үнээр үйлчлэх юм. Ингэснээр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “Нийслэлийн залуучууд” дэд хөтөлбөрийн “Залуучуудын амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх хөгжлийн орчин, үйлчилгээг шинээр нэвтрүүлж, хүртээмжийг нэмэгдүүлэх” зорилтын хүрээнд залуучуудыг биеийн тамир спортоор хичээллэхийг дэмжих, иргэдийг хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх,…
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд нийтийн зориулалттай орон сууцны хороолол дундах газарт орон сууц, конторын барилга барих зориулалтаар газар шинээр олгохыг хориглосон захирамжийг 2016 онд гаргаж байсан билээ. Энэхүү захирамж нь нэг талаасаа оршин суугчдын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, зүлэг, мод, бут, сөөг, гэрэлтүүлэг, хүүхдийн тоглоомын талбайг барьж байгуулах боломжоор хангах, нөгөө талаас Улаанбаатар хотод тулгамдаад байгаа ЕБС, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд зориулан шинээр барьж байгуулах газрыг хадгалж, хамгаалахад чиглэгдэж байгаа юм. Тухайлбайл хүн ам олноор оршин суух болсон Баянзүрх дүүргийн “Баянмонгол хороолол”, “Саруул”, “Дүнжингарав”, “Элазабет” хотхоны ойр орчимд сургууь, цэцэрлэг барих газаргүй болоод байсныг Нийслэлийн…
Эмч ажилдаа хайнга хандсанаас болж дөрвөн сартай хүүхэд нас барсан хэрэг Хан-Уул дүүргийн эмнэлэгт гарчээ. 2016 оны 12-р сард гарсан энэ хэргийг 2018 онд шүүхээр эцэслэн шийдсэн байна. Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн эмч Д.О нь 2016 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Хан-Уул дүүргийн 04 дүгээр хороонд байрлах Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлэгт их эмчийн үүрэг гүйцэтгэж байх хугацаандаа Г.М-ын биеийг үзэхдээ амин үзүүлэлтийг үзэлгүй, бодит үзлэгийг дутуу хийж, өвчтөнийг эрэмбэлэн ангилахгүйгээр, эмнэлэгт хэвтэх шаардлагагүй гэж буцааж, Г.М-ын амь насыг хохироож, эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр зохих ёсоор биелүүлээгүй хэрэгт холбогдсон юм. Энэ хэргийн талаар Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн…
Хүн амын тооллогыг Бүгд Найрамдах Монгол Ард Улсын бүх аймаг, хот, сум, хороо, баг, хорин, бүх нутаг дэвсгэр дээр 1956 оны 2 дугаар сарын 5-ны өдөр явуулсан болно. Уг тооллого монгол улсад сууж буй бүх хүмүүсийг бүрэн хамарч чадсан бөгөөд нийт хүн амын олон зүйлийг тодруулан харуулж чадсан тооллого болж чадсанаараа түүхэнд онцгой ач холбогдолтой. Уг тооллогын материалаас тухайн үеийн Бүгд Найрамдах Монгол Ард Улсын хүн амын тоо ба нягтын байдлын талаар тодруулан авч үзье. Бүгд Найрамдах Монгол Ард Улсын хүн амын тоо ба нягтын байдал. 1956 оны 2 дугаар сарын 5-ны өдөр явуулсан тооллогын материалаар тус улсын хүн амын…
УИХ-ын гишүүн Х.Бадамсүрэнгийн хүү, Б.Бадрахтай ханилан сууж хөөрхөн хүү охины ээж болоод байсан “Азийн хатан хаан” өргөмжлөлт мисс, загвар өмсөгч Г.Оюунгэрэл “зүлгэн дээр гэрээ барьж, зүгээр л амьдрахыг хүсч” буйгаа өөрийн цахим хуудсаар илэрхийлж, гэр бүлээрээ амарч буй зургаа дэлгэжээ. Цагтаа загварын сайхын бүсгүйчүүдийн нүүр царай болж явсан энэ бүсгүй Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баярыг онгоцны шалаар дүүрэн сарнай дэвсэн угтахад хүргэж, “Эко констракшин”-ы захирал Б.Нямдавааг час улаан өнгөтэй “Инфинити” машин бэлэглэх хүртэл нь догдлуулж байсан үзэсгэлэнтэй нэгэн. Угаасаа томоохон компанийн захирлаар ажилладаг ээжийнхээ хүчинд өнгөтэй, үнэтэй бүхнийг хэрэглэж сурсан тэрбээр “Гоёл” наадмаас “Топ модель” горьдохооргүй хэмжээний модель гэдгээ…
“Учиртай гурав” киноны гол дүрд тоглож, загварын ертөнцөөс илүүтэй олонд танигдсан Б.Сайнаа өдгөө хоёр хүүхдийн ээж болжээ. Анх удаа дэлгэцийн бүтээлд тоглосон загвар өмсөгч бүсгүй найруулагчийнхаа сэтгэлийг татсан гэдэг. Тиймээс ч киноны зураг авалт дуусмагц болзож эхэлсэн хосууд төд удалгүй гэр бүлийн амьдрал зохиож байлаа. Загвар өмсөгч Б.Сайнаа, найруулагч С.Билгүүн нар өдгөө хөөрхөн охин хүү хоёртой болсон юм. Ингээд загвар өмсөгч бүсгүйн зургуудаас хүргэе.
С.Зоригтыг UBS телевизээр овоглодог дуучин А.Хишигдалайтай хамтран хэд хэдэн уран бүтээл хйисэн гэвэл мэдэхгүй хүн байхгүй биз ээ. Мөн тэрээр жүжиглэх авъяастай болохоо “Фэйсбүүк од” кинонд тоглоод харуулаад амжсан. Тэгвэл тэрбээр саяхан нэг нэвтрүүлэгт орохдоо ганц бие гэдгээ зарлаж, ирээдүйд эхнэр болох хайртаа хаа сайгүй хайсаар байгаагаа “тунхаглажээ”. Энэ тухайгаа “Хэдэн жилийн өмнө анхны хайртдаа хаягдаад нэг хэсэг маш их сэтгэлээр унадаг байсан. Тиймдээ ч бүх анхаарлаа уран бүтээлд хандуулж, өөрийгөө сатааруулдаг байлаа. Харин одооноос шинэхэн хайр дурлалд өөрийгөө бэлтгэж байна. Ер нь бол хайртаа хаа сайгүй хайж байна даа” хэмээн ярьжээ. Сонирхуулахад, тэрбээр өнгөрсөн жил хамрандаа мэс хүргэж, янзлуулсан…
Өдрийн цайнд орсны дараа нойр хүрч, бүх бие суларч, нозоорч, анхаарал төвлөрөхгүй, ажлын бүтээмж мууддаг шинж тэмдэг ихэнх хүмүүст илэрдэг. Энэ нь таны бие ядарсан байна, түр ч болтугай амрах хэрэгтэй гэсэн дохиог бие организм танд өгч байна гэсэн үг. Энэ үед жаахан амраад авахад бие сэргээд ирдэг. Харин нозоорлын байдалтайгаар ажилласаар ажлын цагаа дуусгаад гэртээ очиход бие сул байж, зөөлөн буйдан, орон дээрээс өндийх ч тэнхэлгүй болчихсон байдаг. Яг ийм байдлаар ажилласаар байвал танд ядаргаа хуримтлагдаад л байх болно. Барууны эрдэмтэд бүхий л өвчний үндэс нь ядаргаа гэж тайлбарлаж байна. Ядарч сульдсан махбод ямар ч дархлаагүй болж гадны бүхий…
Хүн унтаж нойрсоход хамгийн тохиромжтой хугацааг 7,5 цаг гэж үздэг ажээ. Нойр ихдэх буюу багадахад эрүүл мэнд, сэтгэл санааны хувьд онцгой өөрчлөлтөнд ордог байна. Их унтвал эрүүл мэнд, гоо сайхны хувьд онц сайн нөлөөтэй юм шиг ярьдаг сүүлийн үеийн таамаглал ор тас худлаа гэдгийг дараах зөвлөмж нотлох болов уу. 4 цаг унтвал өвчинд өртөмтгий болно Өвчин болно. Гүн нойрсолтын үе алдагдаж толгой бие, тавгүйтнэ. Өсөлтийн гормон болон дархлаажуулалт нь зөвхөн гүн нойрсолтын үед л бүрддэгээс бие өвчинд өртөмтгий болж, зүрхний өвчний эрсдэл ихэсдэг байна. Эсийн өсөлт зогссоноор хүн илүү хурдтай хөгширч, нас барах эрсдэл өндөрсөнө. 5 цаг унтвал осолд орох…
