Зохиогч: cool

Нийслэлийн жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвөөс 2018 оны 08-р сарын 28,29-ний өдрүүдэд 09:00-15:00 цагийн хооронд “Маркетинг менежмент” сургалтыг зохион байгуулах тул үйлдвэр эрхлэгч та бүхнийг урьж байна. Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд өөрийн бизнесийг амжилттай удирдахад нь туслах маркетингийн болон менежментийн суурь мэдлэг ур чадварыг богино хугацаанд эзэмшүүлэх зорилготой тус сургалтаар орох сэдвүүд: – Хэрэглэгчийн зан төлөв – Маркетингийн судалгаа, шинжилгээ – Маркетингийн иж бүрдэл – Үйлчилгээний маркетинг – Бизнес загвар Онцлог: Үнэ төлбөргүй, сургалтын агуулгатай бүрэн танилцсан тохиолдолд сертификат олгоно.    Хэзээ: 2018 оны 08 дугаар сарын 28, 29-ний өдрүүдэд 09:00-15:00 цаг хүртэл 2 өдөр үргэлжлэх сургалтын хөтөлбөртэй Хаана: Нийслэлийн Засаг…

Цааш унших

Замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг бууруулах талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд захирамж гаргалаа. Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг бууруулах зорилгоор хэд хэдэн арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр болжээ. Автомашины улсын дугаарын сүүлийн орон тэгш тоо /0, 2, 4, 6, 8/-гоор төгссөн автомашин 08 дугаар сарын 25-ны өдрийн 08:00-20:00 цагийн хооронд, сондгой тоо /1, 3, 5, 7, 9/-гоор төгссөн автомашиныг 26-ны өдрийн 08:00-20:00 цагийн хооронд зорчуулахаар шийдвэр гаргасан. Мөн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг орчмын аюулгүй байдлыг хангаж, сургуулийн хүүхдийн автобусанд үзлэг, шалгалт хийх арга хэмжээ авахыг холбогдох албаныханд даалгалаа. Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт хийж…

Цааш унших

“Хөгжлийн алтан гурвалжин” санаачлагын хүрээнд 5 аймаг, нийслэл хотын удирдлагууд өнгөрсөн хавар зөвлөлдөх уулзалт хийж санамж бичиг байгуулсан. Энэ санамж бичгийн хүрээнд аймгууд хамтран ажиллах үйл ажиллагаагаа төлөвлөн баталсан. Газар зүйн байрлалын хувьд гурван мөрний сав газарт орших эдийн засгийн хувьд үйлдвэрлэл төвлөрсөн, дэд бүтэц хөгжсөн 5 аймаг Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулахад ямар үүрэг гүйцэтгэх вэ, хөгжлийн түүчээ болж хэрхэн хамтран ажиллах вэ гэдэг нь санамж бичигт тодорхой тусгагдсан юм. Жишээлбэл 5 аймаг, нийслэл хот нийлээд  монгол улсын ДНБ-ний 77.7 хувийг үйлдвэрлэж байна. Энэ бүс нутагт Улаанбаатар хотын хэт төвлөрлийг задлах үүднээс хүн ам зүй үйлдвэрлэл, боловсрол нийгмийн байгууламжийн хувьд хэрхэн хамтран ажиллах вэ гэдгийг бид дахин ярилцлаа. Төв…

Цааш унших

Нийслэлийн ногоон бүсийн 116.2 мянган га талбай бүхий нутаг дэвсгэрийг 33 байгаль хамгаалагч хариуцан ажилладаг. Тэднийг ажил үүргээ саадгүй гүйцэтгэхэд нь шаардлагатай орчин үеийн техник хэрэгслээр хангах нь чухал юм. Нийслэлийн төсвийн хөрөнгөөр байгаль хамгаалагчдад орчны хяналт шалгалтын ажилд ашиглах туулах чадвар сайтай 2018 оны “Toyota Land cruiser-76” маркийн автомашин 1, БНХАУ-ын “Sanya Motorcycle” үйлдвэрийн 2018 оны 14 ширхэг мотоциклийг нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан, нийслэлийн Байгаль орчны газрын дарга Э.Баттулга нар өнөөдөр гардуулан өглөө. Байгаль хамгаалагчдын өдөр тутмын үйл ажиллагаанд дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэх ажлын хүрээнд 2017 онд нийслэлийн төсвийн хөрөнгөөр байгаль хамгаалагч…

Цааш унших

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын санаачлагаар “Хөгжлийн алтан гурвалжин” бодлогод нийслэлийн төвлөрлийг сааруулахад чухал нөлөө үзүүлэхүйц төвийн бүсийн аймгууд нэгдсэн билээ. Эдгээр аймгуудын нэг болох Сэлэнгэ аймгийн Шаамар суманд нийслэлийн Засаг даргаар ахлуулсан баг ажиллалаа. Сэлэнгэ аймаг газар тариалан хөгжсөн гол бүс нутаг юм. Газар тариалангийн талбайн гол үржил шимт хөрст хэсэг тус аймагт Орхон, Сэлэнгийн сав газарт төвлөрдөг. Тус аймаг улсын үр тарианы 60 гаруй хувийг, төмс хүнсний ногооны 40 хувийг дангаараа хангадаг. “Хөгжлийн алтан гурвалжин” бодлогын хүрээнд Сэлэнгэ аймаг нийслэл хоттой хэрхэн уялдаа холбоотой ажиллах вэ гэдэг дээр тодорхой бодлого баримталж, санал санаачлага гарган ажиллаж байна. Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил…

Цааш унших

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Засаг дарга С.Батболд их дээд сургуулиудыг хотуудад шилжүүлэн байршуулах санаачлагын хүрээнд орон нутагтай хамтран ажиллаж байна. Нийслэлийн төвлөрлийг сааруулах “Хөгжлийн алтан гурвалжин” бодлогын хүрээнд Дархан-Уул аймагт ажиллаж ХААИС-ын салбар Агроэкологийн бизнесийн сургуулийн багш ажилчидтай уулзлаа. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд их дээд сургуулиудыг нүүлгэн шилжүүлэх тухай сургуулийн удирдлагуудтай санал солилцлоо. Тэрбээр “Дархан хот бол харьцангуй хүн амын суурьшил ихтэй том хот. Энэ хотод Анагаах болон ШУТИС-ын салбар сургууль байна. Тиймээс бид зөвхөн ХААИС-ыг нүүлгэх тухай ярих ёсгүй юм. Аль нэг их сургуулийг нэг дор нүүлгэн шилжүүлэх боломж одоогоор бидэнд алга. Тиймээс…

Цааш унших

Нийслэлийн Засаг даргаар ахлуулсан ажлын хэсэг Дархан-Уул аймгийн Хонгор суманд байрлах “Малын удмын сангийн үндэсний цогцолбор” төвөөр зочилж, үйл ажиллагаатай нь танилцлаа. Тус төв “Монгол мал” хөтөлбөрийн хүрээнд 2013 оноос эхлэн бүтээн байгуулалтын ажил хийгдэж энэ оны долоодугаар сард ашиглалтад оржээ. Тус цогцолбор нь 22.3 га газартай, одоогоор гурван алба, 34 ажилтан ажиллаж байна. 2019 онд цогцолбор бүрэн хүчин чадлаараа ажиллавал нийт 80 хүн ажлын байраар хангагдана. Үүнээс 50-60 нь мал зүйч, биотехнологич байх юм. Манай улс 1953 онд малын чанар сайжруулах үржлийн ажилд малын нөхөн үржихүйн биотехнологийн хамгийн хямд, оновчтой, хялбар аргийн нэг болсон зохиолмол хээлтүүлгийн үйлчилгээн анх нэвтрүүлж,…

Цааш унших

2018-2019 оны хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан нийслэлийн Тээврийн газар, Улаанбаатар смарт карт ХХК, “Сити баз консалтинг” ХХК-иас нийтийн тээврийн газраас хэрэгжүүлж буй арга хэмжээ болон цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Нийслэлийн Тээврийн газрын орлогч дарга Х.Булгаа “Нийслэлийн Тээврийн газраас хичээлийн шинэ жил эхэлж, иргэдийн зорчих эрэлт нэмэгдэж байгаатай холбогдуулан нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор энэ сарын 25-ны өдрөөс тээврийн хэрэгслийн тоог 10 хувиар нэмэгдүүлэхээр болсон. Ингэснээр ажлын өдөрт үйлчлэх нийтийн тээврийн хэрэгслийн тоо 88 чиглэлд 959 автобус, троллейбус болно. Эдгээрт шөнийн тээврийн гурван чиглэлд 10, зуслангийн үйлчилгээний гурван чиглэлд таван тээврийн хэрэгсэл тус тус ажиллана. Мөн холбогдох…

Цааш унших

Улаанбаатар хотын төвлөрлийг задалж, хүний нөөц, ажиллах хүчний ашиглалтыг сайжруулах, эдийн засгийн болон захиргааны арга хэрэгслийг ашиглан суурин газруудыг бүсчлэн хөгжүүлэх “Хөгжлийн алтан гурвалжин” бодлогыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын санаачлагаар хэрэгжүүлэн Төв, Сэлэнгэ, Дархан, Эрдэнэт Булган аймгуудтай хамтран ажиллахаар санамж бичиг байгуулж байсан. Энэ ажлын хүрээнд Төв аймгийн Жаргалант сум, Дархан, Сэлэнгэ аймгуудад нийслэлийн Засаг даргаар ахлуулсан ажлын хэсэг ажиллалаа. Төв аймаг Жаргалант сумын төвөөс 18 км-т Бор хужирын амны дээд талд Дэлгэр булгийн дэнжид 1723-1724 оны хооронд Халхын шарын шашны “Номын Их Хүрээ” нүүдэллэн ирж түр суурьшиж байжээ. Улаанбаатар хоттой хамгийн ойр орших төв аймаг 94 мянга гаруй…

Цааш унших