Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газар, “Цацрах эгшиг” ТББ-тай хамтран “Бодитоор мэдэрье, эерэгээр харъя” уриатай алкохолгүй амьд хөгжмийн хоёр дахь удаагийн тоглолтыг энэ сарын 19-ний өдөр “Дээврийн хөндий” бүжгийн клубт зохион байгууллаа. Тус тоглолтыг мэдээллийн технологийн “Yesuimind” ХХК, “REDD” бэлэн хувцасны дэлгүүр, “MUSIC WORLD” амьд хөгжмийн дэлгүүр, “Анхны алхам” гэрэл зургийн студи дэмжин хамтран ажилласан юм. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд “Нийслэлийн Залуучууд” дэд хөтөлбөрийг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 158 дугаар тогтоолоор батлуулсан бөгөөд тус хөтөлбөрийн 2.2.4-т “Залуучуудын амралт, чөлөөт цаг өнгөрүүлэх орчин нөхцөл, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх”…
Зохиогч: cool
2018 оны 08 сарын 21-ний өдөр Дугаар А/744 Улаанбаатар хот Ажлын хэсэг байгуулах тухай Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т заасныг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь: 1.БНХАУ-ын Засгийн газраас олгох 1.0 /нэг/ тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хэрэгжүүлэх Улаанбаатар хотын ачаалал ихтэй замуудад “Нүхэн гарц” барих төслийн бэлтгэл ажлыг хангах үүрэг бүхий Ажлын хэсгийг дараахь бүрэлдэхүүнтэй байгуулсугай: Ахлагч -Нийслэлийн Засаг даргын дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү…
“Жакарта-2018” Азийн наадмын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 62 кг-ын жинд дэлхийн аварга, цэргийн дэлхийн аварга, Азийн аварга, Иван Ярыгиний “Алтан Гранпри”-гийн гурван удаагийн аварга “Алдар” спорт хорооны тамирчин, гавьяат тамирчин Пүрэвдоржийн Орхон шигшээд шалгарлаа. П.Орхон 1/4 шигшээд Вьетнамын Ти Хан Нгьенийг оноогоор цэвэр ялсан бол хагас шигшээд олимп, дэлхийн аварга Японы Рисако Кавайг цэвэр дарсан билээ. Алтан медалийн төлөөх барилдаанд П.Орхон Кыргызстаны Айсулуу Тыныбековаг 11:0 харьцаагаар буулган авсан. Ингэснээр П.Орхон Монголын багийн 22 дахь, чөлөөт бөхийн 12 дахь Алтан медалийн эзэн болж байгаа юм. Ингээд түүний хувийн зургуудаас хүргэе
Азийн зуны спортын XVIII их наадмын гурав дахь өдрийн хуваарийг танилцуулж байна. Байт харваа Эмэгтэй рекурв харвааны чансаа тогтоох: Н.Ариунбилэг, Д.Мирослава, А.Энхтуяа, Б.Урантунгалаг – 10:00 цаг Эмэгтэй рекурв харвааны багийн төрөл: Монгол – 10:00 цаг Эрэгтэй рекурв харвааны чансаа тогтоох: Б.Адьяасүрэн, Б.Отгонболд, Б.Пүрэвсүрэн, Ж.Гантөгс – 15:20 цаг Эрэгтэй рекурв харвааны багийн төрөл: Монгол – 15:20 цаг Холимог багийн төрөл: Монгол – 15:20 цаг Буудлага Эрэгтэй 50 метрийн гурван байдал: Н.Баяраа – 10:00 цаг + 14:30 Эрэгтэй 10 метрийн хийн гар буу: Э.Даваахүү, Ш.Буянзаяа 10:00 цаг + 12:45 цаг (шигшээ) Чөлөөт бөх Эмэгтэй 68 кг: Ш.Түмэнцэцэг – Дивя Какран (Энэтхэг) –…
Хэрхэн, яаж турах тухай бид сайн мэддэг. Тэгсэн хэрнээ хүссэн хэмжээгээрээ турж чаддаггүй. Яагаад тэр вэ? Турах тухай хэтэрхий их бодсоноос бас алдаа гаргадаг учраас. Тиймээс турахыг хүссэн бүсгүйчүүд доорх зургаан алдааг түгээмэл гаргадаг байна. Алдаа 1 – Би хоолны дэглэмээ зөрччихлөө. Одоо бүх зүйл өнгөрсөн. Хүн амьдралдаа цаг үргэлж өөрийгөө робот шиг хянаж чаддаггүй. Ингэж чаддаг хүмүүс нь төмөр хатагтай, супер хүүхнүүд л байдаг байх. Харин та, бид бол жирийн хүмүүс. Аливааг хэтэрхий эмзэг хүлээж авдаг хүн хоолны дэглэмээ бага зэрэг зөрчихөөрөө сүйд болдог. Та хоолны дэглэмээ ягштал баримталж, мөрдөхийг хичээж байсан ч зарим үед илүү хооллож, архи дарс…
Бурхан багшийн зурмал, цутгамал, санаандаа дүрслэн төсөөлсөн ямарваа дүр хийгээд өөрийн номын багш, Хуврагийн чуулганд алга хавсран залбирч сүсэглэн мөргөнө. Мөргөлийн тарнийг нэг удаа уншаад мөргөваас энэ насандаа хутагтын мөрийг олох ба өвчин хорлолоор үл нэрвэгдэж, мөргөлийн тарнийг нэгэн удаа мөргөсөн мөргөл нь мянга болон үржиж одох тэргүүтэн тус эрдэм хязгааргүй хэмээн зарлигласан. Мөргөл үйлдэх нь омог тэргүүтэн муу сэтгэлийн ерөндөг болдог. Мөргөл үйлдэхдээ өөрийн бие эрүүл саруул хойд төрөлдөө царай зүс сайтай болох, эд хөрөнгө хүсэж мөргөх огт шаардлагагүй учир нь мөргөлөөр сэтгэлийн хирийг арилгах тул царай зүс нь биеийн эрүүл мэнд, эд эдлэл дашрамдаа бүтдэг байна. Эхлээд хоёр…
Хамгийн халуухан реппэрийн тоонд “Lumino”-ийн Анхаа зүй ёсоор ордог. Охид бүсгүйчүүдийн дунд рейтинг өндөртэй тэрбээр гэрлэж бараалахад тэгтлээ яаралгүй өдий хүрсэн ч эхнэр хүүхдээ ил гаргажээ. Түүний хайрыг татсан гэргий болон Анхаагийн зургуудаас хүргэж байна.
Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар багийн “Ширээ нурууны нутаг” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 5 км-т/ тус сумын харьяат Э гэх 5 настай, охин 08.19-ний өдрийн 16:00 цагийн үед гэрээсээ гараад сураггүй болсон байна. Охиныг цагдаа болон аймгийн онцгой байдлын алба хаагчид хайсаар байгаа юм. Тодруулбал, охиныг Хараа голын усанд живсэн байж болзошгүй тухай дуудлагыг 08.20-ны өдрийн 09:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн 6 алба хаагч, Цагдаагийн байгууллагын 82 алба хаагч, орон нутгийн 24 иргэн, нийт 112 хүн, 11 техник хэрэгсэлтэйгээр тус багийн “Ширээ нурууны нутаг”, Орхон сумын “Бүрэн толгой”,…
Жинхэнэ эмэгтэй хүнээс дутахааргүй гоо үзэсгэлэнг цогцлоож чадсан Транс мисс Б.Солонго бэлтэй найз залуугийнхаа ачаар гоо сайхны хагалгаанд орж, шинэхэн тэргээр гангарч, баячуудын хороололд амьдрах болсон гэдэг. Гэвч тэр хайртаасаа өнгөрсөн өвөл салсан хэмээн шуугиад амжсан. Харин хэдхэн хоногийн өмнө өөрийн цахим хуудаснаа шинэхэн хамтрагчийнхаа нойрсож буй зургийг дэлгэж орхижээ. Маркенинг менежмент, олон нийттэй харилцах чиглэлээр мэргэжил эзэмшсэн гэдгээ нуугаагүй трансжендер мисс маань ийнхүү мэргэжлээ өөрөө өөртөө ашигласаар явна.
“UB Food Festival” арга хэмжээ 6 дах жилдээ энэ сарын 24-26-ны өдрүүдэд Үндэсний соёл амралтын хүрээлэнд зохион байгуулагдах гэж байна. Энэхүү арга хэмжээ нь Монгол хоолны дахин давтагдашгүй соёлыг дотоод гадаадын иргэдэд түгээн дэлгэрүүлэх, аялал жуулчлалын бүтээгдэхүүний тоог нэмэгдүүлэх, тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой юм. “UB Food Festival” арга хэмжээний хоёр дах өдөр буюу наймдугаар сарын 25-ны өдөр нийслэлийн нэрийн “Улаанбаатар шөл” болон “Улаанбаатар хуурга” шалгаруулах анхдугаар тэмцээнийг зохион байгуулна. Тус арга хэмжээний үеэр аж ахуйн нэгжүүд хамгийн чанартай, амтлаг нэрийн бүтээгдэхүүн, олон улс үндэстний хоол, зууш амттаныг багасгасан хэмжээтэйгээр бэлтгэж, хямд үнээр иргэдэд үйлчилнэ. Мөн гудамжны шилдэг хоолтой…
