Дэлхийн улс орнуудад “Эх дэлхийн цэвэрлэгээний өдөр”-ийг жил бүрийн есдүгээр сарын 15-нд зохион байгуулдаг. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Хог хаягдлын дахин боловсруулах үндэсний холбоо, “ЖиСиАй конгресс” байгууллагууд хамтран НИТХ-ын дэмжлэгтэйгээр энэ сарын 15-ны өдөр “Бид нэгдэж байна” уриан дор “Эх дэлхийн цэвэрлэгээний өдөр”-ийг Монгол Улсад анх удаагаа зохион байгуулах гэж байна. Энэ талаар өнөөдөр холбогдох албаны хүмүүс мэдээлэл өглөө. УБЗАА-ны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн ахлах мэргэжилтэн С.Аригуун “Бид өмнөх их цэвэрлэгээнүүдийг нийслэлийн хэмжээнд зохион байгуулж, ААН, байгууллага, иргэдийг уриалж, түлхүү оролцуулж байсан. Энэ удаад хог үүссэн тодорхой цэгүүд дээр ажиллана. Үүнтэй холбоотойгоор Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн…
Зохиогч: cool
Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд өнгөрсөн зөвлөгөөнөөр нийслэлийн Засаг даргын өгсөн үүрэг даалгавар болон түүний биелэлтийн талаар НЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцууллаа. Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга бөгөөд Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Ядамдорж “Өнгөрсөн 21 хоногт нийслэлийн дүүрэг дэх цагдаагийн хэлтсүүдэд гэмт хэрэг, зөрчлийн 29807, гэмт хэргийн шинжтэй 973, бусад 1642 дуудлага бүртгэгдсэн байна. Нийслэлийн Засаг даргын “Хүн, мал, амьтны гоц халдварт тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай” А/720 дугаар захирамжийн хүрээнд мэргэжлийн байгууллагууд хамтран нийт 16 алба хаагч, 24 цагаар үүрэг гүйцэтгэн, 7739 зорчигчдын ачаа тээш, 42847…
800 хоногийн өмнө буюу 2016 оны наадмын өмнөхөн тэр ажлаа авч байжээ. Түүний ажил бол Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч. Гэхдээ энэ хүн ажил албанхаа тухайд “Дарга, захирагч гэдэг үгэнд би дургүй. Хотын дарга бол нийслэлийн амьдралыг тодорхой стандартад жигдрүүлэх үүрэгтэй менежер юм” гэж тодорхойллоо. Түүний удирдаж байгаа 1.4 сая хүнтэй их хотод шийдэх ёстой асуудал даанч олон. Шийдэж байгаа, шийдэх гэж байгаа асуудлынх нь тухай “сая гаруй хүний аж амьдралын менежер” Сундуйн Батболдтой ярилцав. -2016 оны 7 дугаар сарын 6-нд Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн ажилд томилогдсоноос хойш 800 хоног өнгөрчээ. Бүрэн эрхийн хугацаа 4…
МАН-ын Хяналтын ерөнхий хорооны дарга Д.Батбаатартай ярилцлаа. -Танай намын Хяналтын ерөнхий хороо хуралдаж 60 тэрбумын гэх асуудлаар шийдвэрээ гаргасан. Хяналтын ерөнхий хороо уг асуудлыг санаачилгаараа хэлэлцсэн үү, эсвэл намын удирдлагаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу хэлэлцсэн үү? -Хурлынхаа талаар би сар гаруйн өмнө байр сууриа илэрхийлж хэвлэлийн хурал хийсэн. Манай тогтоол интернэтэд нээлттэй байгаа. Гэхдээ би сонирхож байгаа бүхэнд чинь хариулъя. Энэ 60 тэрбумын гэх яриа нийгэмд нэлээд газар авсан. Өрсөлдөгч намууд маань ч хөөргөн дэвэргэж улс төрийн зорилгодоо ашигладаг. Хэд хэдэн сонгууль дамнуулж ашиглалаа. Энэ нь МАН-ын нэр хүндэд сөргөөр нөлөөлдөг. Тийм учраас “60 тэрбум”-ын яриа үнэхээр бодитой юу, ийм сүлжээгээр мөнгө төгрөг өгч төрийн…
Малайз улсад зохион байгуулагдан 2018 оны FIBA 3×3 U18 насны Азийн аварга шалгаруулах тэмцээнд анх удаа оролцсон Монгол улсын эрэгтэй шигшээ баг нийт есөн тоглолт хийснээс найман хожил байгуулж тэмцээний хүрэл медалийг эзэд боллоо. Манай баг тус тэмцээний урьдчилсан шатанд Иран, Узбекистан, Хонконг, Гуамыг хожин үндсэн “B” хэсэгт орсон юм. Үндсэн хэсэгт Йордан, Индонез гэсэн Азийн шилдэг багуудыг дутуу гаргаж хожсоноор “B” хэсгээс 1-р байраар шалгарч шилдэг найм буюу хасагдах шатны тоглолтондоо Киргизстаны багийг 21:14 харьцаатай хожиж хагас шигшээд шалгарсан. Хагас шигээд сагсан бөмбөгийн ноён оргил улсуудын нэг Шинэ Зеландын багтай тоглож хожигдол хүлээснээр хүрэл медалийн төлөө хүчирхэг Катарын багтай…
“Монголын шүүхийн ахмадуудын холбоо”-ны тэргүүн, Монгол Улсын гавьяат хуульч Д.Гансүхтэй ярилцлаа. -Монголын шүүхийн ахмадуудын холбоо хэдхэн сарын өмнө байгуулагдаж, тэргүүнээр нь таныг сонгожээ. Холбооны үйл ажиллагаа, зорилго, чиглэлийн талаар яриагаа эхэлье. -Монголын шүүхийн хэмжээнд ахмадуудын нэгдсэн байгууллага огт байгуулаагүй өнөөг хүрсэн юм билээ. Ахмад шүүгчид, шүүхийн захиргааны ажилтнуудын зүгээс Холбоо байгуулах саналыг өмнө нь нэг биш удаа гаргаж байсан. Өнгөрсөн, одоо, ирээдүйн хүйн холбоогүйгээр юуг ч төсөөлөх аргагүй. Ахмад, дунд, залуу үеийн гурвалсан холбоо харилцан нөхцөлдсөн байж аливаа ажлын үр дүн гардаг. Ахмад үе нь залуучууддаа ажил, амьдралын туршлагаа өвлүүлэх, залуучууд ч ахмадуудаасаа суралцах ёстой. Шүүгчийн эрх зүйн байдлын тухай…
Та бидний үзэх дуртай хүүхэлдэйн баатрууд хэрвээ орчин үед амьдарч байсан бол ийм байх ажээ. Андика Муксин хэмээх бүтээлч ийнхүү сэтгэж бүтээсэн болно.
МУГЖ Т.Баясгалан оюутан байхдаа л олны танил болж байсан. Чухам тэр цагаас түүний амьдрал олон нийтийн өмнө ил болсон гэж хэлж болно. Тэгвэл өнгөрсөн цаг хугацаанд түүнтэй амрагийн харьцаатай байсан хүмүүс өдгөө улс төрч болсон. Тодруулбал, түүний хоёр ч амраг өнөөдөр УИХ-д сууж байгаа билээ. Хэдийгээр нэр бүхий хоёр гишүүн өдгөө амьдрал зохиосон ч үе үе өнгөрснөө санан дурсаж Т.Баясгалангаа дурсдаг болов уу хэмээх “бор шувуу” нисдэг. Уг бор шувуутай холбоотойгоор МУГЖ Т.Баясгалангийн амрагууд улс төрч болдог гэх яриа үүссэн байх юм.
Жаран жилд хийгдээгүй бүтээн байгуулалт Улаанбаатар хотод сүүлийн 60 жилд хийгдээгүй гүүр, гүүрэн гарцын далайцтай бүтээн байгуулалт 2016 оноос хойшхи гурван жилд хийгдэж, эхнээсээ ашиглалтанд орох дөхөж байна. 2020 он хүртэл Улаанбаатар хотын Баянзүрхийн гүүр, Замын цагдаагийн гүүрэн гарц, Яармагийн гүүр, Сонсголонгийн гүүрний бүтээн барилгын ажлууд бүрэн дуусч, Нийслэлийн авто замын түгжрлэийг бууруулахад голлох нөлөө үзүүлэх юм. 1958-1967 онуудад Энхтайваны гүүр, Зайсангийн гүүр, Маршалын гүүр, Яармагийн гүүрүүд ашиглалтанд орж байснаас хойш томоохон хэмжээний далайцтэй гүүрэн байгууламж ийн бүтээн байгуулалт хийгдээгүй байсан юм. Нарны гүүр нь 2012 онд ашиглалтанд орсон бөгөөд дэлхийн стандартад хүрсэн далайцтай том байгууламжууд барихын угтал болж өгсөн…
Энэ сарын 5-8-ны хооронд Улаанбаатар хотноо “ӨМӨЗО-ны соёл, аялал жуулчлалын өдрүүд” арга хэмжээ зохион байгуулагдаж байна. Тус арга хэмжээний хүрээнд өнөөдөр “Өвөр Монгол, Сычуань мужийн соёл, аялал жуулчлалын танилцуулга, загварын шоу, Өвөр Монголын амтат хоолны фестиваль”-ийн үеэр өмнөд хөршийн өвөрмөц зан заншил, үзэсгэлэнт байгаль, онцгой амтат хоолны соёлыг танилцуулж байна. Хоолны урлагаар нь тухайн улс үндэстний түүх соёлыг танин мэддэг. Монголчуудын идээ ундаа өөрийн гэсэн өвөрмөц өнгө төрхтэй байдгийн адилаар Өвөр Монгол хоол нь Монгол болон Хятадын соёлыг агуулсан, бусад Хятадын мужуудаас онцлогтой байдаг байна. Монгол Улсад хүрэлцэн ирэх жуулчдыг манай хөрш хоёр орны жуулчид тэргүүлдэг. Өнгөрсөн 2017 онд БНХАУ-аас…
