Зохиогч: cool

АНУ-ын иргэн, жүжигчин, гурван хүүхдийн ээж Меган Фокс өөрийн нэрийн дотуур хувцасны коллекц гаргасан байна. Түүгээр ч зогсохгүй өөрөө дотуур хувцсаа сурталчилж байгаа бөгөөд түүний халуухан зургуудаас хүргэж байна.  

Цааш унших

Фэйсбүүк хуудсаар дамжуулж охидтой дотно танилцаж, хэсэг хугацааны дараа зураг бичлэгээр нь сүрдүүлж бэлгийн харьцаанд ордог, заримаас нь мөнгө авдаг этгээдүүд сүүлийн үед нэмэгдэх болсон бөгөөд ЭЦА-ны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагч нар хэргүүдийг тухай бүрт нь илрүүлж шалгаж байгаа аж. Үүнд: – Улаанбаатар хотын харьяат, 35 настай, эрэгтэй “М” нь зарын болон мэдээллийн вэб сайт ашиглан бэлгийн дур хүслээ ёс бусаар хангаж байсныг ЭЦА-ны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагч нар холбогдох шалгалтын ажиллагааг шуурхай явуулж гэмт этгээдийн байршлыг тогтоон, дайчлан баривчилсан. Шалгалтын явцад гэмт этгээдийн гар утас болон компьютерт садар самуун агууламжтай бага бус хэмжээний…

Цааш унших

“Miss Tourism World-2018” тэмцээнд Г.Чинсанаагийн амраг оролцож байна Загвар өмсөгч, жүжигчин Г.Чинсанаа өөртэйгөө ижил сонирхолтой бүсгүйтэй амраглаж, харилцаагаа олноос нуудаггүй болсон. Тэгвэл эрлийз төрхтэй эрийн хайрыг булаасан Б.Хулан бүсгүй Монгол улсаа төлөөлөн дэлхийн хэмжээний тэмцээнд оролцож байна. Тодруулбал, Б.Хулан “Miss Tourism World-2018” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож байгаа юм. Ингээд хосуудын болон мисс бүсгүйн зургуудаас хүргэж байна. 

Цааш унших

Сайхан дуу гэдэг дурсамжийн харгуйгаар гэнэхэн аялуулж гэгээн хайрын мөрөөдлөөр сэмхэн догдлуулж эгэл энэ амьдралд ухаан залдаг шидтэй билээ.  Нийтийн дууны ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрхийг тодорхойлж үзэгч, сонсогч олондоо хүндлэгдсэн дуучин бол Пүрэв-Очирын Түдэвдорж юм. Яруу найрагч, АУЗ Бавуугийн Лхагвасүрэнгийн үг, УГЗ Д. Баттөмөрийн хөгжим “Чамайг тойрон эргэлдэнэ” дуугаар нь түүнийг хүн бүр таних билээ. Саяхан “Чамайг тойрон эргэлдэнэ” нэртэй өөрийн шинэ уран бүтээл болон хуучны сайхан дуунуудаас бүрдсэн 13 дуутай цомгийн нээлтээ хийсэн дуучин маань анхны бие даасан тоглолтын товоо гаргажээ. Дуучин П. Түдэвдоржийн “Чамайг тойрон эргэлдэнэ” анхны бие даасан тоглолт 2018 оны 10-р сарын 12-нд 19:00 цагааас…

Цааш унших

Зодоон нүдээн, мөрийтэй тоглосон, хар тамхи хэрэглэсэн гэх бараан мэдээгээр хэвлэлийн хуудас чимдэг байсан Б.Бадрахжаргал одоо томоожсон. Түүнийг хүмүүжүүлж чадсан хүн бол Азийн хатан хаан Г.Оюунгэрэл буюу түүний эхнэр.  Тэд өдгөө хоёр  хүүхдийн аав, ээж бололцсон бөгөөд саяхан хуримаа хийсэн. Б.Бадрахжаргал бол УИХ-ын гишүүн асан, Эрдэнэт үйлдвэрийн дарга Х.Бадамсүрэнгийн бага  хүү. Англид боловсрол эзэмшсэн  тун чамбай, өндөр боловсролтой залуу гэдэг юм билээ. 

Цааш унших

2018 оны 9 дүгээр сар 21-ны өдөр Нийслэлийн МАН-ын 34-р Бага хурал болно. Хурлаар тус намын хяналтын хорооны тайлан, нийслэлийн МАН-ын даргын асуудлыг хэлэлцэхээр батлаад байгаа. Хуралдааны гол зорилго нь шинэ намын даргаа сонгох юм.  Хуралдаанаар Нийслэлийн МАН-ын даргыг томилно. Тэгвэл нийслэлийн МАН-ын даргаар С.Батболдыг батламжилахаар болсон талаар эх сурвалжууд хэлж байна. Учир нь түүнийг батламжлах хэд хэдэн шалтгаан байгааг нэрлэж байна. Нийслэлийн МАН-ыг дарга асан Ц.Сандуй өнгөрөгч онд үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгснөөр Нийслэлийн МАН-ын хорооны тэргүүлэгчид 10 дугаар сарын 26-нд хуралдсан. Уг хурлаар Ц.Сандуйг чөлөөлж, Нийслэлийн МАН-ын даргыг түр орлон гүйцэтгэгчээр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч…

Цааш унших

Шуранхай хамтлагаараа та бидний танил болж хожим нөхөртэйгөө уртын дууны гайхамшгийг ард түмэнд таниулж байгаа дуучин Д.Үүрийнтуяа нярайлсан байна. Хүү, охинтой тэрбээр энэ удаад охин үртэй болжээ. Ээж охины биеийн байдал сайн байгаа бөгөөд бүл нэмсэнд нь баяр хүргэе. 

Цааш унших

Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс санаачилсан “I LOVE UB” арга хэмжээ боллоо. Тус төвөөс нийслэлийн Тээврийн газар, нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, Баянзүрх дүүргийн Замын цагдаагийн хэлтэс, Улаанбаатар смарт компанитай хамтран оюутан залууст их хотын соёлд суралцахыг уриалж, автобустай аялал бүхий сургалтыг амжилттай зохион байгууллаа. Их, дээд сургуулийн оюутануудад зориулан “Замын хөдөлгөөнд соёлтой оролцох нь”, “Нийтийн тээврээр соёлтой үйлчлүүлэх санамж”, “Оюутны цахим картын ашиглалт, хэрэглээ”, “Замын хөдөлгөөний аюулгүй байдал”, “Эерэг хандлага” зэрэг сэдвийн хүрээнд явуулсан байна. Хотын соёл, автозамын хөдөлгөөнд оролцох дадал зуршлыг сайжруулах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад оюутан залуусын мэдлэг чадвар, ухамсрыг дээшлүүлэх, тэдэнд ойлгуулан таниулах зорилготой юм.…

Цааш унших

Хөдөлмөр эрхлэлтийн нийслэлийн зөвлөлөөс Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөл, Нийслэлийн ажил олгогч эздийн холбоотой хамтран “Хөдөлмөр эрхлэлт-нийгмийн түншлэл, ажил олгогчдын оролцоо” нийслэл, дүүргийн зөвлөлийн гишүүдэд зориулсан сургалт зохион байгууллаа. Сургалтад зургаан дүүргийн Засаг даргын орлогч – Хөдөлмөр эрхлэлтийн дүүргийн зөвлөлийн дарга, нарийн бичгийн дарга болон ажил олгогч эзэд, үйлдвэрчний эвлэлийн төлөөлөл оролцлоо. Сургалтаар Хөдөлмөр эрхлэлтийн нийслэл дүүргийн зөвлөлийн чиг үүрэг, үйл ажиллагаа, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлого үйл ажиллагаа, хөтөлбөр төслүүдийн онцлог, “Нэг өрх нэг ажлын байр” нийслэлийн дэд хөтөлбөрийн хэрэгжилт, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, Албан бус сектороос албан секторт шилжүүлэхэд ажил олгогч эздийн орлцоо, олон улсын туршлага, Залуучуудын хөдөлмөр эрхлэлт,…

Цааш унших

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 16/08 дугаар тогтоолоор батлагдсан  “Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх дэд хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлын  хүрээнд сар бүрийн 3 дахь долоо хоногийн Лхагва гарагт “Нийслэлийн иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг”-ийг холбогдох нутгийн захиргааны болон хуулийн байгууллагуудтай хамтран тогтмол зохион байгуулан ажиллаж байна. Энэ удаагийн өдөрлөгийг 09 дүгээр сарын 19-ний өдөр буюу Лхагва гаригт Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн 4 салбар /Дүнжингарав, Драгон, Мишээл, Оргил/-ын байранд 09:00-16:00 цагийн хооронд зохион байгуулна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсээс мэдээллээ.

Цааш унших