Нийслэл хотод 2021-2022 оны хичээлийн жилийн үйл ажиллагаа эхлэхтэй холбогдуулан ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш, эмч нарт коронавируст халдвар (Ковид-19)-аас урьдчилан сэргийлэх, сэжигтэй тохиолдол илэрсэн үед авах арга хэмжээний талаар мэдлэг олгох цахим сургалт өнөөдөр эхэллээ. Улсын онцгой комиссын 2021 оны 41 дүгээр тушаал болон Боловсрол Шинжлэх ухааны Сайд, Эрүүл мэндийн Сайдын хамтарсан 2021 оны А/292/, А/525/ дугаар тушаалын дагуу Нийслэлийн Онцгой комиссын Шуурхай штаб, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Нийслэлийн Боловсролын газраас ХӨСҮТ, СЭМҮТ-тэй хамтран тус сургалтыг зохион байгуулж буй юм. Сургалтаар “Сургууль, цэцэрлэгийн байгууллагад коронавируст халдвар (Ковид-19)-ын сэжигтэй тохиолдлыг илрүүлэх тандалт хийх, мэдээлэх, хариу арга хэмжээ”, “Сургууль, цэцэрлэгийн байгууллагад…
Зохиогч: cool
Баянхонгор аймгийг 2016-2020 онд удирдсан ИТХ-ын дарга Ц.Отгонбаяр, Засаг дарга Г.Батжаргал тэргүүтэй зургаан хүнд холбогдох албан тушаалаа урвуулсан гэх хэргийг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өчигдөр 09.00 цагт хэлэлцэхээр товлосон юм. Өнгөрсөн хоёрдугаар сараас хойш удаа дараа товлож буй ч тэдний гэм буруутай, эсэхийг шүүх хэлэлцэж чадахгүй, дийлэнхдээ өмгөөлөгч нар элдэв арга хэрэглэн хойшлуулсаар байна. Баянхонгорын ИТХ-ын даргаар ажиллаж байгаад өдгөө төлөөлөгч болсон Ц.Отгонбаяр, Засаг дарга байсан Г.Батжаргал нартай холбоотой 4-5 гомдлыг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаад “Эко грийн ланд” ХХК-ийн захирал З.Эвлэгсайханаас 2017 оны зургадугаар сарын 21-нд 100 сая төгрөгийн хахууль авсныг нь хангалттай тогтоогдсон гэж үзсэн…
Нийтийн дууны ертөнцөд “хайрын гурвалжин”-гаараа алдаршсан хүмүүс бол дуучин Э.Чулуунчимэг болон түүний экс нөхөр Б.Болд, найз асан Х.Мөнгөнцэцэг нар. Дуучин Э.Чулуунчимэгийг сайн найздаа нөхрөө алдахад гайхах хүн олон. Тухайн үед дуучин бүсгүй хэвлэлд ярилцлага өгөхдөө “Ганц бие эмэгтэйчүүд маань аль болох айлын амьдралд хошуу дүрэхгүй байгаасай гэж боддог доо. Одоо болтол тэр эмэгтэй миний охиныг яаж бэтгэ р ч стрессддэгий г , ямар зураг зурдагийг мэдэхгүй л яваа. Хүн хэзээ, яаж ч амьдраа билээ. Тэр эмэгтэй ч гэсэн нэг өдөр өрх толгойлсо н ээж болчихоод явж байх ч юм бил үү, амьдрал таашгүй шүү дээ. Бид бол яах вэ, мартчихна.…
Сүүлийн үед олны анхаарлыг татаад байгаа “Vandebo” хамтлаг тун ч богино хугацаанд амжилтад хүрч буй хамтлагуудын нэг яахын аргагүй мөн. Тэдний гаргасан дуу бүр залуусын дунд хит болж сүүлийн үед ихэд эрэлттэй байх болжээ. Тус хамтлагийг “Опозит” хамтлагийн гишүүн Г.Энэрэл гаргаж ирсэн гэлцдэг. Г.Энэрэл “Vandebo” хамтлагийн залуус маш тууштай, аливаа зүйлийг хурдан сурдаг. Энэ нь тэдний бусдаас ялгарах онцлог, амжилттай яваагийн шалтгаан хэмээн ярьж байсан удаатай. “Vandebo” хамтлагийн “Мангар том зүрх” тавхан минутад бүтсэн, дөрвөн сая хандалттай гэсэн рекордтой. Тус хамтлагийнхан оюутан, сурагчдын дэвтэрийн нүүр чимэхээр “Улаанбаатар принт” компанитай гэрээ хийжээ. Хамтлагийн гишүүн Ш.Энхжамц ШУТИС- ийн Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн…
Улсын драмын эрдмийн театрын залуу, авьяаслаг жүжигчдийн тоонд зүй ёсоор тооцогддог Д.Ганцэцэг СУИС –ийг жүжигчин, уртын дуулаач гэсэн хос мэргэжлээр төгссөн гэдэг. Үе тэнгийнхэн дундаа мэргэжлийн ур чадвараараа ялгарч чаддаг Ганаа “Өдөр өдрийн наран” олон ангит уран сайхны кинонд тоглож, ард түмэнд танигдсан. Харин тэрээр энэ удаад мэргэжлээ сольж, “Монгол Хит” нэвтрүүлгийн хөтлөгчөөр ажиллаж байв. Гоо үзэсгэлэнгээрээ ялгардаг түүнийг урлагийнхан “хөөрхөн Ганаа” гэдгээр нь анддаггүй. Тэрээр өнгөрсөн жил БНХАУ-ын “Хятадын театрын урлагийн их сургууль”-д мастер хамгаалсан.
Найруулагч Ц.Хүсэлбаатар, МУГЖ С.Өлзийхүү нарын охин жүжигчин, мисс Х.Баярмааг танихгүй хүн ховор. Ээжийнхээ гоо үзэсгэлэн, аавынхаа ухааныг өвөлсөн тэрээр сүүлийн үед цахим хуудсаа халууха н зургаар гоёх болсон. Өдгөө 27 настай ч ганц бие түүнийг эргүүлэх эрчүүд байдаг ч, тэрээр гэр бүл зохиох гэж яарахгүй байгаагаа илэрхийлдэг. Түүний хувьд ухаалаг, царайлаг, оюунлаг эрчүүд таалагддаг гэсэн. Арга ч үгүй биз, авъяас нь ундарсан аав ээжийн охин юм чинь. Урлагийн гэр бүлд төрсөндөө тэрээр хамгийн их бахархдаг тухайгаа тэрээр хэлдэг.
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Эхнээсээ гарсан шийдвэрүүд: Өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг он дуустал буюу арванхоёрдугаар сарын 31-ийг дуустал сунгалаа. Одоогийн хэрэгжиж байгаа улбар шар түвшинд ямар нэг өөрчлөлт гарахгүй. Авлигын асуудлаар гомдол гарч байгаа нийслэлд газар авах асуудлыг хойшлуулахаар боллоо. Аймгийнх хэвийн үргэлжилнэ.
Дэргэдийн бурхадаа дэмжихгүй бол хөлсний ажилчин, хөлийн алчуур л өсгөж байна даа… Гурван хүүхэдтэй нутгийн ах байдаг юм. Тэдний 8-14 насны хөөрхөнүүд цахим хичээл гэхээр л царай нь хувирна. Том хүү мэдээж бүрэн эрхтэйгээр телевиз эзэмшинэ. Мань эрийн мэдэлд цэнхэр дэлгэц бүрэн шилжинэ. Удаах охин ээжийн утсыг маажина. Бага хүү бүр хаягдана. Ээж гадуур ажилтай үед дунд охин бас хог дээр үсэрнэ. Аав бол ажил гээд алга болно, арав таван цаасаа бодохгүй бол амьдрал будаа. Телевиз “өмчилсөн” том ах яасан, өрөнд орсон. Ээж нь түүнд “Чи л хожим дүү нараа тэжээнэ шүү, чиний төлөө бид киногоо ч үзэж чадахгүй…
“Х-Түц” хамтлагийн жүжигчин З.Онон эхээсээ хоёулаа. Түүний хувьд ээжийнхээ цэл залуу насанд буюу 17 настай байхад төрсөн гэдэг. Олон жил айлын ганц охины үүрэг гүйцэтгэж явсан түүнийг дунд сургуулийн сурагч байхад газар дээрх ганц дүү З.Номин нь төржээ. Оонын хос эвэр шиг ижилхэн дүүдээ З.Онон анхаарал халамж сайтай эгч. Бас ааш нь хөдөлвөл чанга хатуу эгч гэдгээ ч илэрхийлдэг. Тэд нэг нэгнээ чадах чалленжээрээ илүү танил болсон.
Монголын тайз дэлгэцийн урлагт өөрийнхөө гоо үзэсгэлэнгээр онцгойрдог уран бүтээлч бол жүжигчин О.Дөлгөөн. АНУ-д мэргэжлээ дээшлүүлэн ирээд багагүй хугацааг үдсэн тэрээр сүүлийн үед фитнесээр уйггүй хичээллэх болсон. Үүнийхээ үр дүнд гэдэсний булчингаа хөгжүүлж чадсан байна. Тэрээр хүн бүрд ийм боломж байгаа гэдгийг сануулж, эрүүл зөв амьдрахыг уриалсан байна. Жүжигчин бүсгүйн хувьд өдгөө Фантастикийн шинэ уран бүтээлд гол дүр бүтээж байна.
