ЭМДЕГ-аас улсын эмнэлгүүдэд санхүүжилт олгохоо больсон тул иргэд улсын эмнэлэгт төлбөрөө төлж үйлчлүүлэхээр болсон гэх мэдээлэл гарсан. Уг мэдээллийг ЭМ-ийн сайд Т.Мөнхсайхан мэдээлэл өглөө. Тэрбээр, “Улсын эмнэлгүүд иргэдээс, хувь хүнээс төлбөр аваад үйлчилгээ үзүүлэхээр болсон зүйл огт байхгүй. Эрүүл мэндийн даатгалын сан хүнд нөхцөл байдалтай байгаа нь үнэн. ЭМД-ын санд 2023 оны байдлаар 1.93 их наяд төгрөг төвлөрсөн. 11, 12 сард зарцуулах ёстой мөнгийг эхний улирлуудад зарцуулсан учраас өнөөдрийн нөхцөл байдал үүссэн. Гэхдээ тусламж үйлчилгээгээ зогсоох хэмжээнд ХҮНДРЭЭГҮЙ” гэлээ.
Зохиогч: Эрхэм админ
Никитон Батчулуун: Энэ жил л ийм утаатай болчихож байгаа юм биш шүү дээ үхэр монголчууд минь Өчнөөн жил үргэлжилж байна. Дээр нь түгжрэл!!! Үхэр монгол гэж биднийг гаднийхан яг л онож нэрлэж.Бидний өөрсдийн байж байгаа царай ямар ч тэмцэлгүй,эрмэлзэлгүй….тэмцэж босохоороо өөрсдийнхөө төлөө бус хэн нэгэн сандал хэргэм горилогчийн гар хөл болчихно эцсийн дүндээ үр дүн тун бага өрөвдөлтэй 🤔 Хэдий болтол замын голд сигнаалдаад байхад л хивээд зогсож байдаг үхэр шиг амьдрах юм бэ монголчуудаа? 2024н он шүү дээ? Бид дэлхийн яг хаана нь явна аа? Энэ хэдэн сонгогдсон нөхдүүд нь зардлаа танавал хөгжинө гээд ойлгочихсон тийм ч юмны үнэ…
Бидний дотны анд, хамтран зүтгэгч, гэрэл зургийн авьяаслаг сэтгүүлч Надмидын Батбаяр 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүнд өвчний улмаас таалал төгсөж, бид бүхэнд хүнд гарз тохиолоо. Н.Батбаяр нь 1968 онд Надмидын долоо дахь хүү болон Улаанбаатар хотноо мэндэлжээ. Тэрбээр 1976 онд нийслэлийн Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын 48 дугаар сургууль, 1988 онд Төмөр замын техникумыг барилгын техникч, даамал мэргэжлээр, 1999 онд Жамьянгаравын нэрэмжит Дорно дахины дээд сургуулийг сэтгүүлч мэргэжлээр тус тус дүүргэжээ. 1988 – 1990 онд Зэвсэгт хүчний 107-р ангид цэргийн албыг нэр төртэй хааж, 1991 онд Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн техникийн албанаас ажил хөдөлмөрийнхөө гарааг эхлүүлж байв. Улмаар 1998 оноос…
2024 оны 10-р сарын 01-ээс 10-р сарын 31-ний хооронд худалдан авсан төлбөрийн баримтуудаас азтанууд тодорлоо. Хонжворын тохиролд 52454521 дугаар гарч ирсэн юм. Сүүлийн 3 орон таарсан 42890 азтан Дөрвөн орон таарсан 4294 азтан Таван орон таарсан 441 азтан Зургаан орон таарсан 38 азтан Долоон орон таарсан 3 азтан Бүх орон нь таарсан буюу НЭГ СУПЕР АЗТАН шалгарлаа.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “20 минутын хот” төлөвлөлтийн хүрээнд ирэх жилүүдэд хийх бүтээн байгуулалтын ажлуудынхаа талаар өнгөрсөн бямба гарагт олон нийтэд нээлттэй мэдээлэл өгсөн. Тодруулбал, 2024-2028 онд нийслэлд түгжрэлийг бууруулах хүрээнд хоёр түвшний замуудыг барих ажлыг үе шаттай хийнэ. Хот доторх хөдөлгөөний ачааллыг бууруулах гэрлэн дохиогүй, хоёр түвшний тойрог хурдны авто зам байгуулах зөвлөх үйлчилгээний тендерийг арваннэгдүгээр сарын 25-нд хаах бөгөөд ТЭЗҮ-г 2025 онд бүрэн боловсруулах юм. Энэ талаар хотын дарга Х.Нямбаатар “Тойрог хурдны авто зам байгуулах зөвлөх үйлчилгээний баг нь 2025 онд аль трассаар, хамгийн бага газар чөлөөлөлтөөр Улаанбаатар хотын эхний тойрог…
Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар (ЭЭХХЗГ)-ын даргаар ажиллаж байсан Д.Нарантуяа нарт холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцэхээр товлоод байсан боловч хойшлууллаа. Уг хэрэгт холбогдсон гурван шүүгдэгчийн өмгөөлөгч нар хурлыг хойшлуулах хүсэлт гаргасныг тус шүүхийн ерөнхий шүүгч Ж.Болдбаатар, шүүгч Д.Дарьсүрэн, Э.Чанцалням нар хүлээн авч арванхоёрдугаар сарын 10-ны 09.00 цагт хийх захирамж гаргасан байна. Д.Нарантуяаг ЭЭХХЗГ-ын дарга байхдаа албан тушаалаа урвуулж, өөртөө болон нэг бус хүнд эдийн засгийн давуу байдал олгосон хэмээн буруутгаж, НПГ-аас Эрүүгийн хуулийн 22.1-3 дахь хэсэгт заасныг үндэслэн яллах дүгнэлт үйлдсэн юм. Тус газрын харьяа Эм шинжлэх лабораторид шаардлагатай 19.4 сая төгрөгөөр үнэлэгдэх бараа,…
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам (ХНХЯ)-ны харьяа БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төв (ХНХҮТ)-ийн дарга Д.Баярмандахыг яллагдагчаар татах тогтоол прокурорын байгууллагаас баталж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна. Энэ хүрээнд АТГ-ын мөрдөгчид БНСУ-д очиж, дээрх байгууллагын үйл ажиллагааг нь шалгаж эхэлснийг тус улс дахь эх сурвалжууд мэдээллээ. Түүнийг албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглаж, өөртөө, бусдад давуу байдал олгосон хэрэгт буруутгаж буй аж. БНСУ дахь тус төвийн нэр бүхий 11 ажилтныг эх оронд нь буцаан сэлгэн ажиллуулахаар шийдвэрлэсэн гэх шалтгаанаар 2022 оны гуравдугаар сарын 31-нд Д.Баярмандах тушаал гаргаж, ажлаас чөлөөлсөн байдаг. Чөлөөлөгдсөн 11 хүний дунд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас нэг бус…
Бүгд Найрамдах Исланд Улсад хэрэглэлтэй пауэрлифтингийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт болсон бөгөөд манай улсаас МПНХ-ны Ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй гурван тамирчин өрсөлдөхөд Монголын баг нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн байна. Тэмцээний сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 84 кг-ын жинд С.Мөнхзул газраас таталтын төрөлд 227.5 кг-ыг өргөснөөр алтан медаль хүртэж, ДАШТ-ий насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ангилалд алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов. Мөн энэ жингийн хүрэл медалийг Монгол Улсын тамирчин Б.Марал хүртжээ. С.Мөнхзул нь өнгөрсөн онд Мастеруудын дэлхийн аварга болж, Ази, Номхон далай, Африк тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль…
Монгол Улсын Гавьяат жүжигчин, Зууны манлай дуучин Б.Сарантуяа 54 насандаа модель болжээ. “Caradli” брэндийн нүүр царай болсон нь түүнд зохисон гэж Ванлий. 38 дахь жилдээ уран бүтээл туурвиж буй тэрээр Монголын хөгжмийн салбарт фонограммыг халж, амьд хөгжимтэй дуулах үндсийг тавьсан рок, поп, жааз, этник зэрэг бүхий л урсгалаар дуулдаг нэгэн.
Хэнтий аймаг, Цэнхэрмандал сум 3 дугаар багийн “Бор хужрын даваа” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 150 км, сумын төвөөс баруун зүгт 5 км/ 2 автомашин мөргөлдөж, автомашины төмөр хийцэд 3 хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 11.17-ны өдрийн 14:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Жаргалтхаан сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход Улаанбаатар хотоос Дорнод аймгийн чиглэлд зорчиж явсан иргэн Н-ийн “Toyota Prius-20” загварын суудлын автомашин, Сүхбаатар аймгаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан иргэн Д-ийн “Nissan X-Trail” загварын 2 зорчигчтой суудлын автомашинтай мөргөлдсөн. Улмаар, автомашины төмөр хийцэд иргэн Н /20 настай, эрэгтэй/, Д /35 настай, эмэгтэй/, /38 настай, эрэгтэй/…
