Хан-Уул дүүргийн Засаг даргын 2021-2024 онд хэрэгжих “Эко-Эрүүл дүүрэг” үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд Нийтийн биеийн тамир нийгмийн эрүүл мэндийг хөгжүүлэх, хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх, байгууллагуудын хоорондын нөхөрлөлийн хүрээг тэлэх, найрсаг, халуун, дулаан харилцааг дэмжих зорилготой “ХАМТДАА АЛХААД ЭРҮҮЛЖЬЕ” уриатай явган алхалтыг 2024 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр зохион байгууллаа. Энэ 7 хоногийн баасан гарагийн алхалтад төрийн өмчийн 39 цэцэрлэгийн 396 багш, ажилчид оролцож, алхагчдын дунд хөгжөөнт буухиа тэмцээн зохион байгуулан эрүүл агаарт хөнгөн дасгал хөдөлгөөн хийснээр өндөрлөлөө. 1-р байрт: 12 дугаар цэцэрлэг 2-р байрт: 336 дугаар цэцэрлэг 3-р байрт: 65 дугаар цэцэрлэг тус тус шалгарлаа.
Зохиогч: Эрхэм админ
Хөтлөгч П.Анужин УИХ-ын гишүүнээр 2020-2024 онд ажиллан, улмаар УИХ-ын 2024 оны сонгуульд дахин нэр дэвшсэн ч ялагдсан билээ. Түүнийг УИХ-ын 2024 оны сонгуульд ялагдсаны дараачаас л Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх болно, Монгол Улсаас Япон Улсын Осака хотод суух консул болох гэж байна гэх мэтээр ярих болсон. Харин П.Анужин энэ бүхнийг үгүйсгэн, утга уянга дүүрэн урт урт тайлбар нийгмийн сүлжээн дэхь хуудсан дээрээ бичиж байв. Гэвч тэрээр саяхнаас Монгол Улсын Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнийн зөвлөхөөр томилогдон ажиллаж буй юм байна.
Абу Даби хотноо болж буй Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний өсвөр үеийн шар бүсний -62кг жинд барилдсан Баялаг дэвжээний тамирчин Бат-Эрдэний Бат-Ирээдүй аваргын алтан медаль хүртэж, Дэлхийн аварга боллоо. Тэрээр аваргын төлөө Бразил Улсын тамирчин Хэнри Брандог оноогоор ялж Монгол Улсынхаа далбааг мандууллаа.
Эргэн сануулахад… 30 гаруйхан настай С.А бүсгүй автомашинд дайруулан амь насаа алдаж улмаар түүний ар гэрийнхэн донор болохыг зөвшөөрсний үндсэн дээр талийгаачийн элэг, бөөр, шөрмөсийг авна хэмээн гарын үсэг зуруулжээ. Гэтэл авах ёстой нөхцөлөөс өөрөөр эд эс эрхтэнийг тонож сүүн уусмалаар талийгаачийн биеийг дүүргэж, хүн харахын эцэсгүй болгосон тухай хэвлэл мэдээллээр шуугиж олон ч хүний ундуйцлыг хүргээд авсан. Энэ мэдээлэл цацагдсан даруйд Монголд эд эс эрхтэн шилжүүлэн суулгах алба байдгийг, амьтай, амьгүй донороос эд эс эрхтэн суулгадаг тухай бид мэдлэгтэй мэдээлэлтэй болсон. Харамсалтай нь эд эс эрхтэн шилжүүлэн суулгах процессийн алдаа гэх үү эсвэл эмч мэргэжилтэн ар гэрийнхний ойлголтын зөрүү…
MCS, “Шунхлай групп”, “Энержи ресурс” ХХК-ийн хөрөнгө оруулалттайгаар байгуулагдсан “Интермед” эмнэлгийн цахим бүртгэл, мэдээллийн санд хакерууд халджээ. Улмаар тус эмнэлгээр үйлчлүүлэгч иргэдийн нэр, регистрийн болон утасны дугаар, тус эмнэлэгт хандсан хүмүүсийн өвчний түүх зэргийг багтаасан 230 000 гаруй мэдээллийг ил болгоно гэдгээ “Space bear” хакерын бүлэглэл мэдэгдсэн байна. Үүнтэй холбоотойгоор “Интермед” эмнэлгийнхэн мэдэгдэл гаргаж, цахим халдлагад өртсөнөө хүлээн зөвшөөрч, “Системийн үйл ажиллагаа доголдож, хэрэглэгчдийн хувийн мэдээлэл алдагдах эрсдэлтэй байдал үүссэнд үйлчлүүлэгч та бүхнээс хүлцэл өчиж байна. Манай инженерийн баг системийн хамгаалалтыг сайжруулах арга хэмжээг шуурхай авснаас гадна системийн хэвийн ажиллагааг бүрэн сэргээхээр ажиллаж байгаа бөгөөд эмнэлгийн үйл ажиллагаа хэвийн горимоор…
Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн нөхөр Б.Зээхүү:Хаалттай шүүхийн гадаа өнгөрүүлсэн хахир өдөр. – Монгол улс ардчилсан орон. Бид ямар улсад амьдраад байна вэ? 11.07-ны энэ өдөр дотроо горьдлого тээн аав хүү хоёр борког хичээлд нь оруулж өгчхөөд түгжрэлд яаран ирэхэд чи минь шүүх хуралдаа орчихсон байлаа. Ирэх замд хүү минь ээж орчихлоо одоохон одоохон гэж явсаар ирсээн. Манай хэд бүгд л ирчихсэн хоёр өдөр нойргүй гадаа суусан ядарчихсан царайтай байсан ч бүгд л итгэлтэйгээр өнөөдөр цагаадна аа гараад ирнэ ээ гээд урмын үг хэлж өдөржин л чадлаараа хэдэн биенээ дор бүрнээ анхаач халамжлан хүлээж байлаа. Өмгөөлөгч нар орсон болохоор бүгд итгэлтэй тэвчээртэй хүлээж…
Дэлхийн аваргад оролцох зардлаа цуглуулахын тулд зуны амралтаараа үйлдвэрт ажиллаж байсан Б.Алтанчимэг мөрөөдлөө биелүүлсээр байна. Тэрбээр холимог тулааны залуучууд, насанд хүрэгчдийн ДАШТ-ий залуучуудын эмэгтэйчүүдийн 61.2 кг-ын жинд хүрэл медалийн болзол хангаж, өнөөдөр МӨНГӨН медалийн төлөө өрсөлдөхөөр бэлтгэж байна
Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Мандуул болон холбогдох албаны хүмүүс дүүргийн Эрүүл мэндийн төвийн өргөтгөлийн барилгыг гүйцэтгэж буй “Солармед” компанийн төлөөлөлтэй уулзан ажлын явцын талаар мэдээлэл авлаа. Дүүргийн Эрүүл мэндийн төвийн өргөтгөлийн барилга 60 хувьтай явж байна. Тус барилгын ажлыг барьж байгаа гүйцэтгэгч компанийн зүгээс барилгын гадна талбайн шугам сүлжээний ажил, тоног төхөөрөмж болон барилгын газардуулга хийхэд хүндрэл учирч байгааг уулзалтын үеэр хэллээ. Засаг дарга Н.Мандуул барилга баригдаж буй хэсгийн гадна зам талбайн шугам сүлжээ, цахилгааны газардуулгатай холбоотой асуудлыг холбогдох байгууллагуудтай хамтран уулзалт зохион байгуулж түргэн хугацаанд шийдэж ажиллахаа илэрхийллээ.
Монголын Улсын Ерөнхий сайдыг, салбар хариуцсан буюу Тэргүүн шадар бөгөөд Эдийн засаг, хөгжил хариуцсан сайд Л.Гантөмөрийг эзгүйг далимдуулан Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөл өнөөдөр үдээс хойш шуурхай хуралдаан зарлажээ. Хуралдах гол үндэслэл нь тус банкны гүйцэтгэх захирал, дэд захирлыг томилох асуудлыг хэлэлцэх аж. “Чоно борооноор, муу хүн чөлөөнөөр” гэгчээр Ерөнхий сайд, Эдийн засгийн хөгжлийн сайд нь эзгүй, хэвлэл, мэдээллийнхэн Н.Өнөрцэцэгийн шүүх хуралд анхаарал хандуулсан үед ийнхүү шуурхай хурал зарлаж, томилгоо хийх гэж буй нь хардлага төрүүлнэ. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар яг одоо Хөгжлийн банкны ТУЗ-ийн хурал үргэлжилж буй бөгөөд хамтарсан Засгийн газрын сайд нарын тохиролцоогоор АН-ынханд эл банкны гүйцэтгэх удирдлагын…
Аймгийн ИТХ-ын 2024 оны сонгуулийн үр дүнд байгуулагдсан төлөөлөгчид дундаасаа олонхын санал авсан нэгнээ Засаг даргад тодруулан томилуулах саналаа Ерөнхий сайдад уламжилж буй. Гэвч тэдгээрийн дунд авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон нэг бус хүний нэр байгаа юм. Тодруулбал, Сүхбаатар аймгийн Засаг даргад нэр дэвшсэн М.Идэрбатын хувьд өнгөрсөн дөрөвдүгээр сард яллагдагчаар татагдсан нэгэн. Тэрбээр өөрсдийн болон УИХ-ын гишүүн Ж.Батсуурийн садан төрлийн хүнд давуу байдал олгосон, архитектур төлөвлөлтийн даалгавар, зураг төсөлгүй барилгын ажил эхлүүлж үл хөдлөх хөрөнгө хахуульд авсан хэрэгт холбогдсон юм. Түүнээс гадна Төв аймгийн Засаг даргад нэр дэвшигч Л.Төмөрчөдөрийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст багагүй хугацаанд шалгаж буй аж. Орон нутгийн…
