“Овжин охид” киноны Сампилийн дүрээр олноо танигдсан жүжигчин Ц.Ганзориг өдгөө Маск продакшний үндсэн жүжигчдийн нэг. Сүүлийн хэдэн жил нэлээдгүй жин нэмсэн тэрээр хөл хорионы үеийн ашиглан жингээ хасч эхэлжээ. Тэрээр өнгөрсөн жил хамтлагийнхаа жүжигчин Чулуунцэцэгийн барьсан кето дэглэмийг барьж 8 кг жин хасаад “Нийслэл хүүхэн” кинонд тоглосон байдаг. Жүжигчин залуу өглөө бүр ногооны шейк, өндөгний цагаанаар өглөөг эхлүүлдэг болсон гэнэ. Хөл хорио тавигдахтай зэрэгцэн дараагийн уран бүтээлдээ орох учир жингээ хасч турахаас өөр аргагүй болоод байгаагаа ойр хавийнхандаа илэрхийлдэг болжээ.
Зохиогч: Эрхэм админ
Коронавируст цар тахлын эдийн засагт үзүүлсэн нөлөөгөөр иргэд хадгаламжиндаа гар дүрж эхэлснийг Банкны холбооноос мэдээллээ. Эдийн засагч Г.Батзоригийн танилцуулснаар цар тахлын үеийн хагас жилийн хугацаанд иргэдийн хэрэглээний зээлийн багц 17 хувиар буурчээ. Энэ хугацаанд •автомашины импорт 33 хувь •цахилгаан барааных 8 хувь буурсан байна. Өөрөөр хэлбэл, удаан эдэлгээт бараа бүтээгдэхүүн зээлээр авахаас илүүтэй богино хугацааны бараа авч, харзнасан, хүлээлтийн байдалтай байна. Иргэдийн зээл өнгөрсөн оны өдийгөөс буурсан бол байгууллагын зээл 2020 оны долдугаар сараас багасаж эхэлжээ. Харин үүний цаана хадгаламж барьцаалсан зээлийн хэмжээ 3 хувийн өсөлттэй байжээ. Өөрөөр хэлбэл, иргэд хадгаламж руугаа орж эхэлсэн байна. Энэ нөлөөгөөр хадгаламжийн хүү түүхэн…
УИХ-ын 76 гишүүний 25 хувь нь 200 саяас дээш хадгаламжтай хүмүүс байна. Тэдний 10 нь тэрбумаас дээш төгрөгийн хадгаламжтай бол 1.5 тэрбум төгрөгөөс дээш хадгаламжтай найман хүн байна. Уг жагсаалтыг УИХ-ын гишүүн “Оргилын” хэмээх Ж.Ганбаатар 25 тэрбумын хадгаламжаар тэргүүлж, шинээр сонгогдсон “Сөүл”-ийн Д.Өнөрболор хатагтай 7,6 тэрбумаар удаалж, хамгийн сонирхолтой нь УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил зургаан тэрбумын хадгаламжаар эхний гуравт жагссан байна. Тэдний араас Б.Дэлгэрсайхан 4,1 тэрбум, Ц.Анандбазар 2,7 тэрбум, Сү.Батболд хоёр тэрбум, “МАН”-ын дарга У.Хүрэлсүх 1,7 тэрбум, Н.Учрал 1,5 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй гэж Хөрөнгө орлогийн мэдүүлэгтээ дурьджээ.
Харвардын их сургуулиас номын дуу сонсож буй 5 мэргэжил эзэмшсэн О.Цацрал бүсгүй өдгөө монголын инстграм од бүсгүй. 48 мянга дагагчтай тэрээр чөлөөт цагаараа эрүүл, зөв хооллох, англи хэл сурах, АНУ-д ажиллаж, амьдрах, тэтгэлэгтэй суралцах талаар влог хийдэг. Мөн хүмүүнлэгийн ажлыг мөн 11 жил тасралтгүй хийж байгаа бүсгүй. Мэргэжлийн тухайд Монголд ШУТИС-ийн Үйлдвэр технологийн сургуулийг хүнсний болон химич технологич гэсэн хос мэргэжлээр суралцаж төгссөний дараа одоогийн СУИС-РТМУС-ийн сэтгүүлчийн ангийг дүүргэжээ. Америкт очоод нэг жилийн хэлний бэлтгэлд суралцсаны дараа Los Angeles city College-д телевиз, киноны продюсерын чиглэлээр суралцсан байна. Үргэлжлүүлэн бизнесийн удирдлагаар мастерын зэргээ хамгаалсан бөгөөд хиймэл оюун ухаан, дижитал бизнес, сэтгэл…
Комедиан Б.Идэр-Одын подкаст монголын хамгийн олон сонсогчтой подкастуудыг тэргүүлдэг. Өөрийнхөө сонирхлоор анх подкаст хөтлөж эхэлсэн тэрээр өнгөрсөн хоёр жилийн хугацаанд илүү мэргэшиж байгааг сонсогчид нь үнэлдэг. Тэгвэл тэрээр удахгүй хийх шинэ дугаартаа Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг урьж, оролцуулахаар болжээ. Энэ тухайгаа тэрээр “Ерөнхий сайдтай шулуун шударга, чанга асуултуудтай ярилцлага хийнэ” хэмээн бичжээ. Б.Идэр-Одын гуншинг бичвэл нэлээд урт талбар хэрэгтэй. “CallPro” компанийн хамтран байгуулагч, “Faro” сургалтын төвийн партнер, “Шарк Танк” нэвтрүүлгийн хөтлөгч, комедиан бөгөөд охид бүсгүйчүүдийн хүсэмжит монгол эрчүүдийн нэг болсон тэрээр сошиал хуудсандаа олон төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээлэл байнга хуваалцдаг нэгэн. Хэрэв та хэл сурах, өөрийгөө хөгжүүлэх зорилгоо хойшлуулсаар…
“Толбо”, “Үзэсгэлэнт 12 сар”, “Явуулын хүн”, “Бүү март”, “Амжих уу хайр аа” зэрэг уран сайхны кинонуудад гол болон туслах дүр бүтээсэн жүжигчин Ш.Мөнхбаяр өөрийн гэр бүлийн зургаа дэлгэж, Монгол Улсын айл өрх бүр эрүүл энх, аз жаргалтай байх ерөөлийг дэвшүүлжээ. Түүний үзэсгэлэнт эхнэр олны харцыг булааж байна. Жүжигчин Ш.Мөнхбаяр 30 дөхсөн насандаа өөрсөө 7-8 насаар дүү бүжигчин бүсгүйтэй дэр нэгтгэж хоёр хүүхдийн аав ээж болжээ. Жүжигчин найруулагч мэргэжлээр төгссөн тэрээр өдгөө найз Түвшинбаярынхаа хийдэг Positiv Mongolia төсөл дээр ажиллаж байгаа гэнэ лээ.
Олимпын медальт, МУГТ С.Төгсцогтын экс эхнэр гэхээсээ илүү “Киви” хамтлагийн дуучин Укагийн дүү гэдгээрээ олонд танигдсан Д.Уранзаяа өнгөрсөн хэдэн сарын хугацаанд нам жим амьдарч байгаад саяхнаас сошиалд “амь орсон”. Түүний алга болсон шалтгаан нь учиртай. Өнгөрсөн жилийн өдийг аавыгаа алдсан тэрээр өөрийн стори дотроо өнгөрсөн жилийн “Аавыгаа өвдөхөд маш их зүйл бодогдож байна” хэмээн бичсэн сторигоо шэйр хийж, дурсжээ. Д.Уранзаяагийн хувьд сагсчин залуусын хэрэ г т гэрчээр татагдсан. Улмаар volume plus cувгийнхаа захирлын ажлыг хүлээлгэж өгөх гэж байгаа сураг чих дэлслээ.
О.Тэнүүн гэх нүдээрээ инээмсэглэсэн энэ залууг “Оюуны ундраа”-гын С.Отгонбаярын том хүү гэхээсээ илүүтэй Ерөнхийлөгч Х.Баттулгын хүргэн гэдэг нүдээр “фокусладаг” болсон нь илт. Тэргүүн охин Б.Намуунтай хамтын амьдралаа эхлүүлж гурван жилийг ардаа үдээд буй тэрээр онигоруудын зовлонг ойлгосон гэнэ шүү. Хөл хорионы үеэр багагүй жин нэмсэн бөгөөд “Инээхээрээ нүд зураас болдог л юм байна, анх удаа найзуудынхаа зовлонг ойлголоо ккк!! Дахиж хөл хорио тогтоомооргүй байна шүү ккк…” хэмээн бичжээ. The “Оюуны Ундраа” пропертизийн захирал, Монголын Оюутны сагсан бөмбөгийн холбооны Ерөнхийлөгч гэх сонгуульт ажилтай О.Тэнүүн холимог оддын тоглолтонд амжилттай оролцож байсан. Ямарсайндаа л “Хэрэв би, Англи явж суралцаагүй бол өдийд дээд лигт…
Universe Best Songs 2011″ наадамаас шилдэг оролцогчдын нэг болон гарч ирсэн дуучин А.Хишигдалай өөрийн гэсэн хэд хэдэн уран бүтээлээ гаргаж залуус ч түүнийг эчнээ таньдаг болсон. Хээ шаагүй эршүүд зан чанар нь фенүүдийнх нь төдийгүй найз нөхдийнх нь гайхшралыг төрүүлдэг гэдгийг өөрөө ч нуудаггүй. Өөрийн цахим хуудаснаа үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг тэрээр “харамч хүн хоёр төлдөг” гэх үү, “нарийлж явсан мөнгөө чухал биш зүйлд зарцуулсан” гэмээр ч юм уу тохиолдсон явдлаа бичжээ. Тэрээр Инчоны буудал дээр ганцаараа 18цаг байж билээ. Нарийлаад хямд Тийз авсан чинь хэмнэсэн мөнгөөрөө 18 цаг хоол авч идээд таарсан. хаха нарийн хүн ч хэцүү шүү” гэжээ.
Нийслэлийн Хүүхдийн төлөө зөвлөл, Нийслэлийн Залуучуудын хөгжлийн салбар зөвлөлийн хурал өнөөдөр цахимаар боллоо. Хурлыг нээж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Улаанбаатар бол хүүхэд, залуусын хот. Энэ утгаараа өнөөдрийн хүүхэд, залуусыг хамгаална гэдэг бол ирээдүйн Монгол Улсыг хамгаалж буй үйл хэрэг. Нийслэлийн хэмжээнд 0-18 насны 526.2 мянган хүүхэд, 443.6 мянган залуучууд, 4.3 мянган хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, 16.8 мянган өрх толгойлсон эмэгтэй амьдарч байна. Мөн судалгаанаас харахад нийслэлийн хэмжээнд 25.5 мянган иргэн гэмт хэрэгт өртөж хохирсны 729 иргэн нь гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн байна. Үүний 90.7 хувь нь эмэгтэйчүүд, 7.1 хувь нь хүүхдүүд байгаа нь та биднийг илүү…