Зохиогч: Эрхэм админ

“Херо энтертайнмент” студийн найруулагч Б.Баатар Ерөнхийлөгчтэй хуурай ах дүүс, Ерөнхий сайдтай эх өөр ч эцэг нэгтэй ах дүүс байснаараа үргэлж хэл амны бай болж, хүмүүсийн хардалт сэрдэлтэд үргэлж өртдөг. Хамгийн сүүлд гэхэд аварга, начин хоёрын нанчилдаанд түрүүлж очин Түргэн тусламжийн 103-ыг дуудсанаараа сошиал хэрэглэгчдийн дайрлагт өртөж БУРУУТАН БОЛСОН. Өөр олон явдалд өртөж явсан ч хариуг нь бүр хэвлэлийн хурал зарлаж байгаад тэр дор нь барьдаг уламжлалтай. Б.Баатарыг мэддэг нэг нь менежмент сайтай л болохоос цагаан цайлган хүүхэд шиг хүндээ гэж өмөөрч өмөлздөг. Түүнийг монголын өв уламжлал үүх түүхийг сайн судалсан, өөрийнхөө мэргэжилдээ БРЭНД болсон нэгэн гэдэгтэй хэн ч маргахгүй. Авъяасаасаа…

Read More

“UBS” телевизийн захирал, хөгжмийн зохиолч, СГЗ Л.Балхжавынх хоёр хүүтэй. Тэдний том хүү Чингүүн өөрөөсөө 10 насаар дүү Ч.Сэлэнгэ гэх бүсгүй бэр буулгаж охин хүү ихэрүүдтэй болсон бол бага хүү Билгүүн балетчин, жүжигчин гэгддэг М.Цэрэндолгор бүсгүйтэй дэр нэгтгэж бяцхан үртэй болсон. Ёстой л үеийнхэн дундаа сор болсон жүжигчин бүсгүйчүүдийг бэрээ болгосон “буянтай” хүмүүс. Том хүү Чингүүн гэр бүлээрээ өдгөө АНУ-д амьдарч байгаа. Тэгвэл түүний гэргий Ч.Сэлэнгэ өөрийн нэрийн брэнд болох handmade лаа, саван хийж эхэлжээ. Түүний “Seku candles” брэндийн эдгээр лаа, саван нь зүгээр ч нэг бүтээгдэхүүн биш маш нарийн хийцтэй тул минимал хэв маягт дурлагчид сонирхож худалдан авах болсон гэнэ.…

Read More

Байгаль орчин, аялал жуулчлал ойн экологи-эдийн засгийн үнэлгээг шинэчлэн баталжээ. Ингэснээр нэг шоо.метр модны үнэлгээ 2.7-оор, нэг га ойн экологи-эдийн засгийн үнэлгээ гурав дахин нэмэгдэж байгаа аж. Шинэчлэн баталсан ойн экологи-эдийн засгийн үнэлгээнд ойн нөөц, ойн дагалт баялгийн үнэлгээнээс гадна ойн ус зохицуулах, хөрс хамгаалах, нүүрсхүчлийн хийг шингээх зэргийн ач холбогдлын үнэ цэнийг нэмж тооцжээ. Ойн нөөц ашигласны төлбөрөөс орон нутгийн төсөвт жилд дунджаар гурван тэрбум төгрөг ордог байна. Харин ойн экологи-эдийн засгийн үнэлгээг шинэчилснээр энэ тоо хамгийн багадаа гурав дахин нэмэгдэж, ойг хамгаалах, нөхөн сэргээхэд зарцуулах хөрөнгийн хэмжээ нэмэгдэх боломж бүрдэх юм байна. Мөн өсвөр, залуу модны экологи-эдийн засгийн…

Read More

Бодибилдинг, фитнессийн Азийн гурав, дэлхийн дөрвөн удаагийн аварга, ОУХМ, “Улаанбаатар” фитнесс клубийн тамирчин, МУГТ Г.Угалзцэцэг аавтайгаа авхуулсан гэрэл зургаараа гангарчээ. Тэрээр “70 нас хүрч байгаа гэхэд итгэдэггүй л юм. Би танд гоё юм авч өгье гэхээр “Чи тэмцээндээ л олон түрүүлж байвал тэр чинь надад хамгийн гоё юм гэж хэлдэг юм” гэжээ. Түүний аавыг Гамбагаа гэдэг. Хөвсгөлийн Арбулаг сумын уугуул. Гавъяат тамирчин багадаа эмээ дээрээ Арбулаг суманд зуныхаа амралтаар очиж амардаг байжээ. Түүний аав зах зээлийн нийгэмд оруут Хөвсгөл аймагтаа хүнсний үйлдвэрлэл эрхэлж эхэлсэн хүн байдаг ажээ. Г.Угалзцэцэг нэгэн хэвлэлд хүүхэд насныхаа тухай ярихдаа “Таван шарын арванхоёрдугаар сургуулийг дүүргэсэн. Би…

Read More

Өвөрмөц, содон, эрч хүчийг мэдрүүлсэн дуунуудаараа байлдан дагуулж байгаа дуучин бол “Vanquish” хамтлагийн гишүүн, реппер Н.Цэцэнбилэг буюу Цэцэ билээ. Тэрээр “Ододтой бүжилгэе” шоунд оролцож үзэгчдийн хайрыг татсан хөгжилтэй оролцогчоор тодороод байгаа. Тэрээр АНУ-д сурч ажиллан амьдардаг байсан ч гэр бүлтэй болонгуутаа эх орондоо бүр мөсөн төвхөнөсөн. Өнгөрсөн Валентины өдөр хоёрдахь хүүгээ өлгийсөн реппэр залуугийн үзэсгэлэнт эхнэрийг Д.Саруул гэдэг. Тэднийх хоёр хүүхэдтэй. Эхнэрээсээ даруй 3 насаар дүү гэгддэг Цэцэ хөл хорионы өмнө “Гурван охин” хамтлагтай шинэ контент хийсэн. Учир нь “Гурван охин”-ыхон Цэцэ-гийн эхнэр Д.Саруултай үе зайгүй дотно найзууд гэдэг. Реппэр Цэцэ саяхн эхнэр Д.Саруулынхаа хамт “Хосын жор” нэвтрүүлэг оролцож хувийн…

Read More

Олон охидын өөртөө татаж чадсан Б.Идэр-Од онигор нүдээ хүртэл мода болгож чадсан авьяастай нэгэн билээ. Түүний мэдлэг боловсрол, соёлтой ярианд нь эмэгтэйчүүд дуртай. Харин тэрээр нэвтрүүлэгч Д.Одзаяагийн хүсэлтээр давхраа нааж, бүлтгэр алаг нүдтэй залуу болон хувирчээ. Түүнд давхраа зохисон эсэхийг уншигч та сонжоорой. Тэрээр “Гурван хоног чацга алдаад, гүүний саам уусан хүн шиг л болчихлоо” хэмээн ярьжээ. Б.Идэр-Одын хувьд Facebook, Twitter, Instagram гурвыг жигдхэн ашигладаг. Аль болох жигд зэрэгцүүлж ашиглахыг боддог гэсэн. Энэ тухайгаа “Сошиал медиа манай компанид маш их хэрэг болж байгаа. Жижиг дунд бизнесүүд гэлтгүй ер нь бизнесүүдд сошиал медиа ашиглах нь маш хэрэгтэй. Өмнө нь нэг зар…

Read More

Монголын олны танил сайхан хосуудын нэг бол дуучин П.Идэржавхлан, жүжигчин З.Онон нар. Идэр залуудаа, оюутны байрнаас нэгнээ олсон тэд гурван сайхан охинтой. Бага охиноо төрүүлээд 3 жилийн нүүр үзэж буй жүжигчин З.Онон түргэвчилсэн тестээр жирэмсэн болсон гэнэ шүү. Өөрөөр хэлбэл, бага охин нь тонгойж дүү дуудаж эхэлсэн гэнэ. Хүүхдүүд нь нэг үеэ бодвол гараас гарсан болохоор дуучин, жүжигчин хоёр залуу уран бүтээлдээ анхаарал хандуулж, чамгүй амжилтанд хүрсэн. Хөдөлмөрлөсөн хүн үр шимээ хүртдэг болохоор залуу хосууд короновирус дэлгэрэхээс өмнө хотын тоос шороо, утаанаас холдож, хүүхдүүдээ авч халуун оронд очин далай усанд хөлбөрч, галуу шувууны мах хүртэж байгаад ирдэг байсан. Харин цар…

Read More

Зууны манлай дуучин Б.Сарантуяагийн амьдралаас сэдэвлэсэн кино бүтээхээр болжээ. Уг киног найруулагч С.Бүжин хийж байгаа бөгөөд өөрийн цахим хуудастаа “Шинэ киноны ажил эхэлсэн. Энэ удаагийн намтарчилсан драмын бүтээл нь бодит амьдралаас сэдэвлэх болно. Ард түмний хайртай дуучин Б.Сарантуяагийн амьдралаас сэдэвлэн киног маань та бүхэн хүлээж байгаарай. 2021 онд багтаан киногоо олны хүртээл болгох төлөвлөгөөтэй байна” хэмээн бичжээ. Зууны манлай эстрадын дуучин, МУГЖ Б.Сарантуяаг монголын Алла ОХУ-ын попын хатан хаан, “амьд домог” гэгддэг Алла Пугачёва шиг гэж монголын поп урлагийнхан нь төдийгүй, фенүүд нь хүндэлдэг. Цагтаа хайрын дуугаар халхын сайхан эрчүүдийг хуйлруулж, хамгийн үнэтэй лимузин машинаар хөдөөгүүр аялан тоглолт хийж байсан…

Read More

хүрээнд “Тогтвортой хөгжлийн боловсролын төлөөх хамтын санаачилга, түншлэл” сэдэвт олон улсын хэмжээний арга хэмжээ энэ сарын 03-наас 07-ныг дуустал цахим хэлбэрээр орон даяар зохион байгуулагдаж байна. Энэхүү нэгдсэн арга хэмжээний гурав дахь өдөр буюу 05.05-ны өдөр 10:00-13:30 цагт “Хүүхдийн эрх – Эрүүл, аюулгүй, ногоон сургалтын орчин” сэдвээр хяналтын болон боловсролын байгууллагуудын оролцоотой олон нийтийн форумыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газар хамтран зохион байгуулна. Хэлэлцүүлгээр сургалтын орчныг эрүүл, аюулгүй, ногоон орчин бүрдүүлсэн байхаар хувирган өөрчлөх нь нэн тэргүүнд анхаарал хандуулах асуудлын нэг бөгөөд үүнд талуудын үүрэг оролцоо, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг хэлэлцэн тодорхойлох зорилготой. Та бүхэн EDUEXPO.MN хаягаар орж, бүртгүүлэн цахим хэлэлцүүлэгт…

Read More

Монгол Улсад Онцгой байдлын албыг анхлан байгуулж байсан У. Хүрэлсүх 2020 онд Засгийн газрын хурлаар агаараас эрж хайх ангийг байгуулах шийдвэр гаргаж байв. Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хэлэлцээрийн хүрээнд 2020-2023 онд хэрэгжиж буй. “Монгол Улсын Онцгой байдлын байгууллагад агаарын аврах ажиллагааны нэгж байгуулах, нисдэг тэрэг нийлүүлэх” төслийн хүрээнд ОБЕГ-т нийт 4 нисдэг тэрэг нийлүүлэхээр болсон. Тэгвэл өчигдөр агаараас эрэн хайх, яаралтай тусламжийн зориулалттай, “EC-145” маркийн хоёр нисдэг тэргийг Замын-Үүдийн боомтоор оруулж ирээд байна. Хүрэлсүхийн санаачилсан ажил бодит болж цар тахал, гамшиг зудтай үед, осол аваарын үед шуурхай ажиллах 2 нисдэг тэрэгтэй боллоо.Цаашид…

Read More