Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    ТАНИЛЦ: Г.Занданшатарын Засгийн газрын сайд нарын ХОМ

    06/19/2025

    ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Мөнх-Эрдэнийг томиллоо

    06/18/2025

    Шинээр байгуулагдаж буй Засгийн газарт ажиллах сайд нарыг томилох тухай УИХ-н чуулганы хуралдааны зургаас

    06/17/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Б.Ууганбат: Тандалт, хариу арга хэмжээний үйл ажиллагааг өргөжүүлж, эмнэлгийн тусламж, үйлчилгээг нэмэгдүүллээ
Папарацци

Б.Ууганбат: Тандалт, хариу арга хэмжээний үйл ажиллагааг өргөжүүлж, эмнэлгийн тусламж, үйлчилгээг нэмэгдүүллээ

Эрхэм админBy Эрхэм админ06/18/2021Updated:06/19/2021Сэтгэгдэл байхгүй3 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаарт зургадугаар сарын 9-16-ны хооронд иргэдээс нийт 2217 дуудлага ирснээс 2015 буюу 90.9 хувьд нь амжилттай үйлчилж ажиллажээ.

Үүнээс НОК-ын шийдвэр үйл ажиллагаатай холбоотой дуудлага 105 буюу 5.21 хувийг эзэлж байна. Нийт дуудлагын хүлээлгийн дундаж хугацаа 17 секунд, иргэнтэй ярьсан дундаж хугацаа хоёр минут байгаа юм. Мөн дээрх хугацаанд “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудасны чатботод 216 иргэн хандаж8 автомат хариулагчаас 86, оператор ажилтантай 130 иргэн холбогдон мэдээлэл авлаа. Дархлаажуулалтын явуулын болон суурин цэгийн байршлыг 1800-1200 тусгай дугаарын утас, “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудас болон фэйсбүүк хуудасны чатботоос авах боломжтой.

1800-1200 тусгай дугаарт иргэдээс түгээмэл ирж байгаа асуултад Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн дарга Б.Ууганбат хариулт өглөө.

-Худалдаа, үйлчилгээний байгууллагууд ямар цагийн хуваариар ажиллаж байгаа вэ?

-Засгийн газрын тогтоол, Улсын Онцгой комиссын тушаал, хурлын тэмдэглэлийг үндэслэн Нийслэлийн Засаг дарга Коронавируст халдварын тархалтыг бууруулах арга хэмжээг эрчимжүүлэх тухай захирамж гаргасан. Захирамжаар хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газар (ресторан, кафе, сүлжээ хоолны газар, түргэн хоолны газар, кофе шоп, цайны газар, буфет, явуулын үйлчилгээтэй хоолны газар)-ын танхимын болон гадна талбайн үйлчилгээг зургадугаар сарын 17-наас долоо хоногийн хугацаатай түр хориглолоо. Түүнчлэн амралт, жуулчны газрын үйл ажиллагааг мөн хугацаагаар хязгаарлахаар болсон. Хязгаарлалт тогтоогоогүй худалдаа, үйлчилгээний байгууллагын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг 07:00-22:00 цаг хүртэлх хугацаагаар тогтоосон юм.

-Жирэмсэн эхчүүд хэрхэн вакциндаа хамрагдах вэ?

-Зургадугаар сарын 14-нөөс эхлэн жирэмсэн эхчүүдийг Файзер буюу Комирнэти (BNT 162b2) вакцинд хамруулж эхэллээ. Вакцины I тунг жирэмсний 14 дэх долоо хоногоос хойших хугацаанд, II тунг жирэмсний 36 дахь долоо хоногоос өмнөх хугацаанд сайн дурын үндсэн дээр хийнэ. 36 дахь долоо хоногоос өмнө II тунгаа авч амжаагүй жирэмсэн эмэгтэйчүүд төрснөөс хойш 42 хоногийн дараа II тундаа хамрагдах боломжтой. Жирэмсэн эхчүүд http://vis.health.gov.mn.survey хаягаар цаг авч, дүүрэг болгоны нэг цэг дээр дархлаажуулалтад хамрагдах юм.

-Ойрын хавьтал болсон бол хаана мэдэгдэх вэ?

-Шинжилгээний хариу эерэг гарсан, батлагдсан тохиолдлын ойрын хавьтал болсон тохиолдолд харьяа дүүргийнхээ тандалт, хариу арга хэмжээг зохицуулах штабтай дараах утсаар холбогдож, мэдээлэл авах боломжтой юм. Тодруулбал,

Баянгол дүүрэг-89121177
Баянзүрх дүүрэг-19001063, 70150065
Сүхбаатар дүүрэг-70003910
Сонгинохайрхан дүүрэг-79976000, 70172827, 70172313
Хан-Уул дүүрэг-70043085
Чингэлтэй дүүрэг-70007105
Налайх дүүрэг-70233464
Багануур дүүрэг-70212903
Багахангай дүүрэг-7049103
Дархлаажуулалтын хувь нэмэгдэж байгаа энэ үед коронавирус халдварыг илрүүлэх шинжилгээний тоог багасгаж, зорилтот бүлгийг шинжилгээнд хамруулах нэн чухал байгаа. Иймээс ЭМЯ-ны хүсэлтээр eruul.gerege.mn шинжилгээний системд PCR шинжилгээг 72 цагийн дотор дахин бүртгэхгүй байх тохиргоо хийсэн. Иймээс 72 цаг дотор дахин шинжилгээ өгөх боломжгүй гэсэн үг юм. Нийслэлийн хэмжээнд шинжилгээний цэгүүд зөвхөн түргэвчилсэн шинжилгээ авч байгаа бөгөөд хөдөө, орон нутагт халдварын тархалт ихсэж байгаатай холбогдуулан орон нутагт зорчих вакцины бүрэн тунд хамрагдсан, өвдөөд эдгэснээс бусад иргэн зорчих аймгийнхаа онцгой комиссоос шаардаж буй шинжилгээний хариутай зорчино.

Тандалт, хариу арга хэмжээний үйл ажиллагааг өргөжүүлж, эмнэлгийн тусламж, үйлчилгээг нэмэгдүүллээ. Тодруулбал, тандалт хариу, арга хэмжээний үйл ажиллагааг өргөжүүлж, ковидын нэгдсэн лавлах 119 утсанд мэргэжлийн эмч нар зөвлөгөө, мэдээлэл өгч ажиллаж байна.

-Шинжилгээний цэгүүд хаана ажиллаж байгаа вэ?

-Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт суурин гурав, явуулын гурван шинжилгээний цэг ажиллаж байна. Дараах байршлуудад 09:00-12:00 цагийн хооронд шинжилгээ авч байна. Үүнд:

Баянгол дүүрэг-96 дугаар цэцэрлэг
Сүхбаатар дүүрэг- 143 дугаар цэцэрлэг
Чингэлтэй дүүрэг-74 дүгээр цэцэрлэг
Баянзүрх дүүрэг- Баянзүрх дүүргийн авто оношлогооны төвийн зогсоол
Сонгинохайрхан дүүрэг- 5 шарын төмөр замын гарамын ард байрлах Номин агуулах худалдааны гадна талбай
Хан-Уул дүүрэг- Буянт-Ухаа спорт цогцолборын гадна талбай.
НИЙСЛЭЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВ

НЗДТГ НЭМГ
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Мөнх-Эрдэнийг томиллоо

06/18/2025

Шинээр байгуулагдаж буй Засгийн газарт ажиллах сайд нарыг томилох тухай УИХ-н чуулганы хуралдааны зургаас

06/17/2025

Гэр бүлийн хүчирхийлэгч Ч.Ундрам Монголчуудад соёл заана

06/17/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

ТАНИЛЦ: Г.Занданшатарын Засгийн газрын сайд нарын ХОМ

06/19/2025

ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Мөнх-Эрдэнийг томиллоо

06/18/2025

Шинээр байгуулагдаж буй Засгийн газарт ажиллах сайд нарыг томилох тухай УИХ-н чуулганы хуралдааны зургаас

06/17/2025

9-14 насны хүүхдүүд Тээврийн хэрэгсэл бүлэглэн хулгайлсан хэргийг илрүүллээ

06/17/2025

Гэр бүлийн хүчирхийлэгч Ч.Ундрам Монголчуудад соёл заана

06/17/2025

Б. ГАНХАЙЧ ДАШТ-ИЙ ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

06/17/2025

Г.Занданшатар “зөвшилцөж” чадахгүй дүр эсгэн УИХ-ыг тараах уу

06/16/2025

Л.Оюун-Эрдэнэ үхэхдээ үхэр буугаа тавив гэгчээр эх орноо олон улсад шившиглэж эхлэв

06/16/2025

Д.Отгонбаяр: “Хурд” хамтлаг бидний оюун санаанд бойжсон

06/14/2025

Энэ зуны хамгийн том “ЗОЧИН АРТИСТГҮЙ” цор ганц “One Stage” тоглолт болоход 2 хоног үлдлээ

06/13/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.