Зохиогч: Эрхэм админ

2021 оны 06 дугаар сард хуралдсан Аймгийн ИТХ-ын ээлжит бус II хуралдааны үеэр Аймгийн ИТХ-ийн төлөөлөгч Ц.Алтаншагай санаачилга гарган “Ковид – 19” цар тахлын эрсдэлт бүлэг болон 5000 гаруй иргэдэд зориулж, урьдчилан сэргийлэх, эмчилгээ үйлчилгээ үзүүлэх зорилгоор “Эмийн багц” бүрдүүлж хүргэх ажилд нийт аймгийн ИТХ-ын төлөөлөгч нарыг уриалж 500.000 төгрөгийн хандивласан билээ. Тус уриалгыг аймгийн ИТХ-ийн 27 төлөөлөгч дэмжин оролцож нийт 950 иргэн, үүнд: 0-5 насны хүүхдийн 450 багц, 6-16 насны хүүхдийн 250 багц, 17-оос дээш насныханд зориулсан 250 багц бүрдүүлэн 2021 оны 08 дугаар сард ЭМГ-т хүлээлгэн өгч, Баян-Өндөр, Жаргалант сумдын багуудын ажлын албаар дамжуулан хүргэсэн. Мөн дээрх санаачлагыг…

Read More

Тас.мн сайтын уншигч та бүхэндээ алдарт сэтгэл зүйч Анна Кирьяновагийн зөвлөгөөг хүргэж байна. Сайхан сэтгэлтэн яагаад буруутан болдог вэ ? Энэхүү төвөгтэй бөгөөд гомдмоор сэдвийг хөндөж, та бүхэндээ зөвлөж байна. Шуудхан хариулахад сайхан сэтгэлтэй хүн “аюулгүй” байдаг. Хэнд ч ямар ч аюулгүй. Яг тиймээс сайхан сэтгэлтэй хүн буруутан болж, цээрлэл хүлээдэг. “Аюулгүй” гэдэг нь тэд угаасаа хэн нэгэнд ямар нэг муу зүйл хийхээр төлөвлөөгүй. Бас бусдыг ч өөр шигээ санадаг учраас ямар нэг аюулын өмнө бэлтгэлгүй, болгоомж сэрэмжгүй байдаг. Тиймээс атаархсан нэгний гүтгэлэгт өртөж, занганд орж байдаг юм. Гэхдээ энд би сайхан сэтгэлтэй хүний дүр “бүтээдэг” хүмүүсийн талаар өгүүлээгүй, үнэхээр…

Read More

Одоогоос хэдэн жилийн өмнө Монголын Зөн билгийн тулаан нэвтрүүлэг, Оросын Зөн билгийн тулаан нэвтрүүлэгт тус тус амжилттай оролцож явсан удган Түдэв буюу Болорчимэг эх орондоо иржээ. Тэрээр 7-8 жилийн хугацаанд БНСУ-д ажиллаж амьдарч байсан. Харин өнгөрсөн хавар эмэгтэй хүйсээ эрэгтэй болгон солиулж, гармоны эмчилгээ хийлгэж байгаагаа мэдэгдсэн. Мөн тэрээр эхээс төрсөн нэрээ Тэнгэр хэмээн өөрчилсөн байдаг. Удганаас зайран болохоор шийдсэн Болорчимэг өөрийн цахим хуудаснаа “Миний өмнөөс хайран амьдрал харамсаж байна хэмээн бичээд байгаа хүмүүст хандаж хэлэхэд, миний өмнөөс битгий харамсаарай. Би өөрөө энэ амьдралыг сонгосон. Би өөртөө үнэхээр сэтгэл хангалуун байгаа. Би өөрөө аз жаргалтай байгаа гэдгээ дахин дахин хэлмээр…

Read More

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Т.Золжаргалаас “Хариуцлагын гэрээ”-ний талаар зарим зүйлийг тодрууллаа. -Хоол үйлдвэрлэлийнхэн нийслэлийн удирдлагуудтай “Хариуцлагын гэрээ” байгуулан ажиллаж байгаа. Энэхүү гэрээний биелэлт ямар түвшинд байна вэ? -Нийслэлийн Засаг даргаас санаачлан Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Мэргэжлийн хяналт газар болон Нийслэлийн Цагдаагийн удирдах газрынхан хоол үйлдвэрлэгчидтэй уулзаж, эхний ээлжид ресторан, зоогийн газрын удирдлагуудтай “Хариуцлагын гэрээ” байгуулан ажилласан. Бусад байгууллага ч үе шаттайгаар гэрээ байгуулан, үйл ажиллагаагаа эхэлсэн. Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 2548 аж ахуйн нэгж, иргэн үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна. -“Хариуцлагын гэрээ”-ний үр дүн ямар байна вэ? -“Хариуцлагын гэрээ” нь төр…

Read More

Жүжигчин П.Шүүдэрцэцэг АНУ-д мэргэжил дээшлүүлэн суралцаж буй. Тэрбээр Miss Asia in the USA тэмцээнд эх орноо төлөөлөн оролцохоор болжээ. АНУ дахь Ази бүсгүйчүүдийн гоо бүсгүй шалгаруулах тэмцээн албан ёсны шалгаруулалт тэмцээн 11 сарын 17-ны өдөр АНУ-ын Лос Анжелес хотноо болох аж. Тэмцээнд Монгол улсаа төлөөлөн тус улсад суралцаж буй П.Шүүдэрцэцэг нь Монгол улсад байхдаа жүжигчнээр ажиллаж байсан юм.

Read More

Фантастик Продакшны захирал, найруулагч, жүжигчин Бат-Өлзийн Тамирын 35 насны төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. МУГЖ О.Бат-Өлзийн дунд хүү болон мэндэлсэн тэрээр ихрийн өрөөсөн. Ээж нь Ардын жүжигчин С.Сарантуяа. Тэрээр 2008 онд СУИС-ийг дүүргээд 2009 орноос Амингоо /short film/ -д Ерөнхий найруулагчаар ажиллаж ажлын гараагаа эхэлж байжээ. Үүнийхээ хажуугаар УЭДТ-д жүжигчин хийдэг байсан бөгөөд 2013 оноос Аз жаргалын шок, Миний ах атаман,247 градус , Хар сувдны нууц , Маш нууц, Том толгойтын романс, 18 нас би чамд хайртай , Зүрхний хилэн , Маш нууц “Байтаг Богд”, 37-р Точка ОАУСК , ЗУРА зэрэг бүтээлд зохиолч, найруулагчаар ажиллаж байсан юм.

Read More

“Монгол HD” телевизийн зохион байгуулдаг “The Voice Mongolia” шоуны оролцогч Э.Дашнямын уянгалаг хоолой үзэгчдийн, тэр дундаа бүсгүйчүүдийн сэтгэлийн утсыг хөндөж явсан. Уртын дууг залууст таалагдах хэмнэл, мэдрэмжээр хүргэснээрээ илүү олон хүний анхаарлыг өөртөө татсан Э.Дашням 1993 онд төрсөн, энэ жил 28 настай. Амьдралд яарахгүй байгаагаа ойр дотныхондоо хэлдэг тэрээр одоо ч ганц бие гэсэн. Эхнэрийн сайныг шинжиж, удмын сайныг харж гэрлэнэ гэдгээ ч ойр дотныхондоо тэрээр хэлдэг гэсэн. Төв аймгийн Алтанбулаг суманд төрж өссөн түүнийг хөгжийн зохиолч Билэгтийн Дамдинсүрэнгийн зээ хүү гэх ба удмын авьяасаа өвлөж төрсөн жирийн малчны хүү гэсэн тодотгол дагалдах юм билээ.

Read More

Монголын урлагийн гоо үзэсгэлэнтэй бүсгүйчүүдийн нэг бол жүжигчин Ц.Алдармаа. Алдаанаасаа болж “аав”-ын сууж явсан тэрээр өдгөө чөлөөт уран бүтээлч болсон. Оюутан байхдаа анхны хайртайгаа анхны амьдралаа эхлүүлж явсан тэрээр ганц хүүтэй. Хүүгийнх нь төрсөн өдөр өнөөдөр тохиож байгаа аж. Тэрээр “амин” ганц хүүдээ төрсөн өдрийн мэндчилгээ дэвшүүлж “Өнөөдөр миний хүүгийн төрсөн өдөр. Энэ өдөр ээж хэмээх эрхэм нэрийг надад бэлэглсэн сайхан хүүдээ баярллаа. Хүүгээ анх төрөхөд нь би ийм хөөрхөн хүүхэд төрүүлчихдэг юм байхдаа гэж итгэж ядан гайхан суудаг байж билээ. Бас ээжийгээ улам илүү ихээр хайрлах сэтгэл төрж нууцхан уйлж суулаа. Аав минь хэлдэг юм: Удахгүй сайхан залуу…

Read More

УГААРЫН ХИЙН БОЛЗОШГҮЙ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ. Угаарын хийн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлье ЯМАР Ч ТОХИОЛДОЛД ЗУУХАНД ГАЛ ТҮЛСЭН Л БОЛ ЯНДАНГАА СУГАЛЖ, ӨРХӨӨ БИТҮҮЛЖ БОЛОХГҮЙ

Read More

U film-ийн захирал, сайн үйлсийн элч, авьяаслаг жүжигчин Г.Ундармаагийн төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. Тэрбээр энэ өдөр одоогоос дөчин долоон жилийн өмнө Говь –Алтай аймгийн Есөнбулаг суманд хорвоод мэндэлжээ. Г.Ундармаагийн ээж нь “Алтай” чуулгын бүжигчин байсан болохоор Г.Ундармаа урлагт дуртай болж, урлагийн замд эргэлт буцалтгүй орсон гэдэг. 1992 онд СУИС-ийг төгсөөд Эрдэнэт хотын театраас ажил амьдралын гараагаа эхэлснээс хойш урлагт үнэнчээр зүтгэж яваа жүжигчин Г.Ундармаадаа төрсөн өдрийн мэндийг хүргэж, урлагийн өндөр амжилтыг хүсэн ерөөе.

Read More