Зохиогч: Эрхэм админ

Австрали улсад бизнесийн салбарт тун амжилттай яваа нэгэн бүсгүйг урилаа. Тэр бол өөрийн нэрийн Oogii брэндийг үүсгэн байгуулж, матрын арьсаар хийсэн гоёмсог чамин өндөр өсгийт, цүнх тэргүүтнийг Австрали, Японы зах зээлд борлуулж буй О.Оюунцэцэг юм. Тэрээр насны ханиараа Австралийн нөлөө бүхий улс төрч бүсгүйг сонгож, хоёр дахь үрийн зулайгаа удахгүй үнэрлэх гэж буй. Түүний сонголтод зарим хүмүүс таагүй байгаагаа илэрхийлж, үг хаях болсонд Оогий бүсгүй ихээхэн бухимдалтай байгаагаа илэрхийлжээ. Тэрээр “Хүү бид хоёрын өнөөдрийг хүртэл туулсан бүхнийг хүндэтгээд бид хоёроос хол бай. Та нарын хэний чинь ч өмнө өргүй. Хэдэн мянган жилийн дараа гарч ирж хамаатай болох гээд байх…

Read More

Монголын анхны гэх тодотголтой “Миний гэр” реалити шоу одоогоос 15 жилийн өмнө буюу 2006 онд гарч байв. Тус нэвтрүүлгээс төрөн гарсан “Хос”-ууд, уран бүтээлчид ч цөөнгүй байдаг гэдгийг уншигчид маань мэднэ. Тэдний нэг бол комедиан Амараа, хүний эрхийн Золзаяа буюу Зола нар. Тэдний хосын харилцаа таван жил үргэлжилсэн ч, амьдралын ханиа сонгох үедээ өөр өөр хүнийг сонгож, үр хүүхэдтэй болсон байдаг. Тэгвэл комедиан Амараагийн экс найз бүсгүй Зола хуучин найз залуу шигээ комедиан хийдэг болсон гэнэ шүү. Энэ тухайгаа тэрээр “Суралцаж л явна, Зола нь. Удахгүй гоё материалуудтай сайн комедиан дүрээр та нөхөдтэйгээ шинээр уулзах байхаа» гэжээ. Түүний хувьд Амараатай…

Read More

“Мөрөөдлийн театр”-ын жүжигчин Г.Алтаншагайгийн эхнэр сэтгүүлч С.Насанжаргал гэдгийг хүн бүхэн билээ. Түүний эхнэр С. Насанжаргал өдгөө хувийн телевиз байгуулан салбартаа тун амжилттай яваа. Тэдний хувьд “ТВ5 телевиз”-д байхдаа амралтын өдрийн дугаарыг хөтөлж байхдаа танилцаж, гэр бүл болж байжээ. Г.Алтаншагайгын хувьд энэ жил 37 настай бол түүний хайртай гэргий нөхрөөсөө даруй 3-4 насаар эгч. Дундаасаа хоёр хүүтэй тэднийг үеийнхнийхээ дунд үлгэж жишээ гэр бүл. Өдгөө ханилаад 11 жилийн нүүр үзэж буй бөгөөд Г.Алтаншагай эгчмэд хэдий ч, энхрий ухаалаг гэргийгээрээ үргэлж бахархадаг гэдгээ нуудаггүй

Read More

Рок попын ертөнцөд өөрийн өнгө төрхтэй, эршүүд зантай гэгддэг А.Хишигдалай сүүлийн хэдэн жил “төрөл арилжиж” гоо үзэсгэлэнгээ улам тодотгох болсон. Түүний ингэж өөрчлөгдсөн нь реппэр Гантулгад хаягдаж, найз залуугаа загвар өмсөгч Ю.Балжидмаад булаалгасантай холбоотой гэж ойр хавийнхан нь шивэр авир хийдэг. Гэвч тэрээр энэ бүхэнд ганхийх хариулт өгч байсангүй, өөрийнхөө мөрөөдлийн эмэгтэйг өөрөө бүтээсэн “хүчирхэг” бүсгүй. Сүүлийн хоёр жилийн хугацаанд Zaya Bilgee брэнд дэлгүүрийн нүүр царай болсон тэрээр рекламны саналд дарагдах болсон гэдэг. Загвар өмсөгч, фото моделийн орон зайг “булаасан” тэрээр хэсэг хугацаанд “Хувьсал” продакшны жүжигчин, загвар өмсөгч О.Мөнхдалайтай үерхэж, хамтран амьдарсан нь ч нөлөөлсөн байхыг үгүйсгэхгүй.

Read More

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Э.Оюунболдын 2019 оны наадамд түрүүлж хүртсэн аварга цолыг хураажээ. Э.Оюунболд нь тэр наадамд барилдахдаа допинг хэрэглэсэн нь тогтоогдож, улмаар Монгол Улсын Дээд шүүхийн 2020 оны арваннэгдүгээр сарын 02-ны өдрийн 398 дугаар тогтоолоор түүний Улсын аварга цолыг хүчингүй болгоод байсан юм. Уг шийдвэр биелсээр Үндэсний баяр наадмын тухай хуульд заасны дагуу Э.Оюунболдод 9-ийн даваанд өвдөг шороодсон Увс аймгийн Ховд сумын харьяат, Химон Констракшн ХХК, “Увс нуур” бөхийн дэвжээний бөх Монгол Улсын аварга Н.Батсуурь даян аварга, 8-ын даваанд унасан Улсын арслан Содномдорж “Үлэмж бадрах” чимэг, 7-ийн даваанд унасан Д.Анар “Улсын заан”, 6-ын даваанд унасан Б.Цэдэнсодном “Улсын харцага”, 5…

Read More

Нийслэлийн Байгаль орчны газар, Нийслэлийн Онцгой байдлын газар, Экологийн цагдаагийн алба, Нийслэлийн гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран “Алдвал галдана” нэртэй ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх нөлөөллийн аяныг өнөөдрөөс эхлүүлж байна. Аян нэг сарын хугацаанд өрнөх бөгөөд энэ хугацаанд хяналт шалгалт хийхийн сацуу гал түймрийн аюулаас сэргийлэх чиглэлийн мэдээллийг олон нийтэд түгээх юм. Энэ ажилд гар утасны оператор компаниуд хамтран ажиллаж, иргэдэд сэрэмжлүүлэг түгээхээр болжээ. Намрын улиралд ойн түймэр ихсэх хандлагатай байдаг. Иргэд самар түүх, аялж зугаалах, хашааны шар өвсөө шатаах зэргээр санамсаргүй байдлаар гал алддаг байна. Өнгөрсөн жил л гэхэд нийслэлд таван удаагийн ой, хээрийн түймэр…

Read More

Нэг ой найман сартай хүү, ах эгчтэйгээ тоглож байгаад 30 см-ийн өндөртэй буйдан дээрээс ар дагзаараа унаж, өнөөдөр амьдрахын төлөө тэмцэж байна. Баяртүшигийн Мөнхбаяр хүү долдугаар сарын 8-ны өдөр буйдангаас унаснаас болж тархиндаа гэмтэл авч, гэмтэл согог судлалын үндэсний төвд яаралтай хагалгаанд орсон ч, өнөөдөр тархиных нь 70 хувь үхэжсэн байдалтай ЭХЭМҮТ-д нөхөн сэргээх эмчилгээ хийлгэж байна. Хүүгийн биеийн байдал тун хүнд байгаа бөгөөд, Монголд хийх эмчилгээ дуусч, гадаадад эмчлүүлэх шаардлагатай болжээ. Тиймээс гэр бүлийнх нь зүгээс хандивын аян эхлүүлсэн байна. Ингээд бид хүү юунаас болж өнөөдөр ийм байдалд орсон, цаашид хүүд ямар эмчилгээ шаардлагатай байгаа талаар түүний аав Б.Баяртүшигтэй…

Read More

Монголын урлагт гоо үзэсгэлэнгээрээ олны анхаарлыг татдаг “Баярмаа”-нууд олон. Тэдний төлөөлөл болох “хөөрхөн” Баярмаа, “Нора” Баярмаа нар хар багийн найзууд гэнэ шүү. Хэн хэн нь цагтаа Багануур дүүрэгтээ хөөрхөн охидын тоонд ордог байсан бөгөөд СУИС-даа ч энэ “маневар”-аа алдаагүй. Тэд хоёр насны зөрүүтэй “Нора” Баярмаа 1985 онд төрсөн бол, “хөөрхөн” Баярмаа 1987 онд төрсөн. Үзэсгэлэнтэй “Баярмаа” нар хэн хэн нь “Алдарт эх”-ийн болзол аль хэдийнэ хангасан.

Read More

УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд Хэнтий аймгийн 18 дугаар тойрогт нэр дэвшин, ялалт байгуулсан У.Хүрэлсүх Монгол Улсын зургаа дахь төрийн тэргүүнээр сонгогдож, Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар тойргоос сонгогдсон Д.Сумъяабазар Хотын дарга болсон тул парламентад хоёр гишүүний орон тоо гарсан билээ. Хуульд зааснаар УИХ-ын 18 болон 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийг ирэх аравдугаар сарын 10-нд зохион байгуулахаар болсон. Харин маргааш /2021.09.18/ гарагт нэр дэвшигчид Сонгуулийн ерөнхий хорооноос үнэмлэхээ гардаж, нөхөн сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхлүүлнэ. Энэ удаагийн УИХ-ын нөхөн сонгуульд 16 нэр дэвшигч өрсөлдөж байна. Өөрөөр хэлбэл, УИХ-ын 18 дугаар тойрогт МАН-аас Ц.Идэрбат, АН-аас Б.Гарамгайбаатар, ИЗНН-аас А.Бархүү, Ард түмний олонхийн засаглал…

Read More

Нэгэн цагт өөрийн дуу хоолойгоороо ард олноо баярлуулж, үеийнхээсээ авъяасаараа цойлж явсан дуучид хаана явна вэ. Нэгэн цаг үед дуучин гэх тодотголтой, тэргүүний ажилтан гэх шошготой, ард түмэндээ хүндлэгдэж, хайрлагдаж явсан олон дуучид сураг алдарч, бүр сүүлдээ мартагдах шахаад байна. Нэг үеэ бодвол ч Монголын хөгжмийн ертөнц залуу халаагаар хүч сэлгэж, сонирхолтой уур амьсгал бүрдэж байгаа ч сайн дуучин, сайхан дууг бид мартаж орхихыг хүсдэггүй. Гайхалтай дуу хөгжим агшин зуур чихнээ хүрч, насан туршид зүрх сэтгэлийн гүнд үлдэж, сэтгэл оюуныг баясгадаг нь үнэн билээ. Он цаг улирах тусам эртний дуучин нь бүү хэл дуу нь хүртэл мартагддаг ч “дурсамж” болон…

Read More