Зохиогч: Эрхэм админ

U film-ийн захирал, сайн үйлсийн элч, авьяаслаг жүжигчин Г.Ундармаагийн төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. Тэрбээр энэ өдөр одоогоос дөчин долоон жилийн өмнө Говь –Алтай аймгийн Есөнбулаг суманд хорвоод мэндэлжээ. Г.Ундармаагийн ээж нь “Алтай” чуулгын бүжигчин байсан болохоор Г.Ундармаа урлагт дуртай болж, урлагийн замд эргэлт буцалтгүй орсон гэдэг. 1992 онд СУИС-ийг төгсөөд Эрдэнэт хотын театраас ажил амьдралын гараагаа эхэлснээс хойш урлагт үнэнчээр зүтгэж яваа жүжигчин Г.Ундармаадаа төрсөн өдрийн мэндийг хүргэж, урлагийн өндөр амжилтыг хүсэн ерөөе.

Read More

ДАШТ-ий хүрэл медальт, Гавьяат тамирчин, Азийн аварга, Азийн наадмын аварга Э.Цэндбаатарыг шигшээ багаас хасаад байгаа билээ. Тэрбээр өнөөдөр ДАШТ-д оролцох хүсэлтээ МҮОХ-нд хүргүүлсэн юм. Улмаар түүнийг дэлхийн аваргад явуулахыг дэмжихийг уриалан иргэд гарын үсэг цуглуулж эхлээд байгаа билээ. Харин Хөх хотод Ерөнхий консулаар сууж асан Д.Мөнх-Эрдэнэ Э.Цэндбаатарыг байр унаатай болгох хандивын аяныг эхлүүлж, өөрөө 50 сая төгрөг өгнө гэдгээ мэдэгдсэн байна.

Read More

АН-ын туршлагатай лидерүүдийн нэг, УИХ-ын гишүүн асан Р.Гончигдоржийн том хүү Г.Эрдэмхишиг уржигдах буюу шинийн 8-ний билэгт сайн өдөр найзынхаа унага тамгалах найранд уригдан очжээ. Багаасаа “хотын жаал” байсан түүнд уг найр ихээхэн таалагдсан гэнэ шүү. Улмаар найрны эзэн Г.Эрдэмхишигт унага бэлэглэж, баярлуулжээ. Энэ тухайгаа тэрээр цахим хуудаснаа тэмдэглээд “Хөөрхөн хул унагатай боллоо. Унага бас тамгалана аа” хэмээн бичжээ.

Read More

Урлагийн гэр бүлд мэндэлсэн жүжигчин З.Номуундарь саяхныг хүртэл ганц бие ээжийн үүрэг гүйцэтгэж байсан ч шинэхэн хайртайгаа учирч, хайрын амтанд бялуурч явна. Оюутан байхдаа үеийн залуутайгаа романс үүсгэн, хүүхэд төрүүлж, бас нэгэн урлагийн гэр бүл гарч ирлээ гэтэл төд удалгүй хосуудын харилцаа төгсгөл болж Билгүүнээс са л ж одсон. “Хувьсал” продакшны “Миний нууц” кинонд дүр бүтээсэн Билгүүн чадварлаг жүжигчин гэдгээ харуулж, олонд таниулаад амжсан. Өндөр нуруугүй ч, царайлаг төрхтэй, нүдэнд залуухан Билгүүн З.Номуундарийнхаа өнгөнд дарагдаж, ганц бие болов. Анхны нөхрөөсөө салж, хоёр дахь амьдралаа эхлүүлсэн Номуунаагийн шинэхэн хайрыг Э.Очирдаваа гэдэг бөгөөд өөрөөс нь хэд дүү юм. Хайр дурлалын эзнээр тодроод…

Read More

Коронавируст цар тахлын улмаас хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд хэвийн үйл ажиллагаа явуулахад эрсдэлтэй болсон. Жил гаруйн хугацаанд хориотой байсан хоолны газар, ресторануудад ХАРИУЦЛАГЫН ГЭРЭЭ хийж байж үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгосон. Мөн хоёр жил орчим хаалттай байсан караоке болон шөнийн цэнгээний газруудтай ч дээрх ХАРИУЦЛАГЫН ГЭРЭЭ-г хийж, үйл ажиллагаагаа эхлүүлэх “ЭРХ” олгосон. Гэвч энэ шийдвэр нь бодит амьдралаас тасарсан гэж хувийн хэвшлийнхэн үзэж байгаа юм. Тодруулбал, шөнийн цэнгээний газар хөгжмийн хэрэгсэл ажиллуулахгүй, караоке баар дууны төхөөрөмжөө ашиглахгүй зэрэг заалтыг тусгасан байгаа юм. Тиймээс “Минт Улаанбаатар” клубын зүгээс дээрх шийдвэр нь бодит амьдралаас тасарсан, хөрсөнд буухааргүй байна гэж үзэн түр…

Read More

АНУ- Олон улсын хөгжлийн агентлагаараа дамжуулан (USAID) 3.7 сая ам. доллар буюу 10.5 тэрбум төгрөгийг цар тахлын үеийн яаралтай нэмэлт тусламжыг Монгол Улсад үзүүлэхээ зарлажээ. Энэ талаар АНУ-ын Элчин сайдын яамнаас мэдээллэхдээ “тусламжид амь аврах эм, туршилтын иж бүрдэл, эмнэлгийн яаралтай тоног төхөөрөмж, хангамж, хүчилтөрөгчийн эмчилгээ болон хувийн хамгаалалтын хэрэгсэл (PPE) багтана” гэдгийг онцолжээ. Мөн USAID нь эмнэлгийн ослын менежментийг сайжруулах, вирусын хувилбаруудыг тодорхойлохын тулд хээрийн эмнэлэг ба лабораторийн дарааллыг дэмжих, сэтгэцийн эрүүл мэнд ба сэтгэлзүйн дэмжлэгийг сайжруулах, сургуулийн өмнөх насны хүүхдүүдэд зориулсан боловсролын телевизийн контент боловсруулах, хүүхэд, гэр бүлд сэтгэц-нийгмийн ба сэтгэлзүйн дэмжлэг үзүүлэх, вакцинжуулалтын ач холбогдол болон COVID…

Read More

Уурхайчин, Цагаанчулуут, Говил багт дахин төлөвлөлт хийнэ Уурхайчин багийн Тамир зочид буудлын урд хэсгийн гаражийн зориулалтаар ашиглаж байгаа 1.3 га талбай, Цагаанчулуут багийн 7А хорооллын баруун хэсгийн 49-53-р гудамжны 11.9 га талбай, Говил багийн Дэнж, Хонхорын хэсгийн 22.6 га талбай гэсэн 3 газарт дахин төлөвлөлт хийхээр боллоо.

Read More

Орхон аймгийн ИТХ-ын ээлжит бус III хуралдаанаар “Эх хэл-Эрдэнэт” хөтөлбөрийг баталлаа “Эх хэл-Эрдэнэт” хөтөлбөрийг хэрэгжүүлснээр Төрийн байгууллагын ажилтан албан хаагчдын 90 хувь, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн ажилтан албан хаагчдын 40 хувийг үндэсний бичгийн анхан, дунд, гүнзгий шатны мэдлэгтэй болгож, төрийн албан хэргийг хос бичгээр хөтлөн явуулах бэлтгэлийг бүрэн хангана.

Read More

Цар тахал эхэлснээс хойш Мэргэжлийн хяналтын байгууллага халдвар хамгааллын дэглэм сахиулах, ариутгал халдваргүйжүүлэлт, вакцинжуулалт зэрэгт тавих хяналтад гол үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байна. Мөн зөрчил гаргасан байгууллагуудад хариуцлага тооцох биш, зөрчлийг газар дээр нь арилгуулах, зөвлөн туслах, сануулах арга хэмжээг авч байгаа юм. Харин “Улбар шар” түвшний үед хязгаарласан үйл ажиллагааг зохион байгуулах, “Хариуцлагын гэрээ”-н дэх заалтыг удаа дараа зөрчсөн тохиолдолд “Хариуцлагын гэрээ”-г цуцлах хүртэлх арга хэмжээг авч байна. 9 дүгээр сарын 01-нээс эхлэн Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын хамтарсан баг бүрэлдэхүүн Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй хоол үйлдвэрлэл, үйлчилгээний байгууллагуудад…

Read More

Жүжигчин Зоригоо, Баясаа хоёр Өрийн дэвтэр влогийг хүргээд багагүй хугацаа өнгөрч байгаа билээ. Тэдний уг влог дэлгүүрт хүнсний зүйлс зээлж хэрэглэсэн айлуудын өрийг санамсаргүй байдлаар сонгож тэглэдэг юм. Шинэ оныг угтаж өмнө нь тэд нэг дэлгүүрийн бүтэн дэвтэр өрийг 2 сая 800 мянган төгрөг төлж тэглэж өгч байсан удаатай. Харин энэ улиралаас эхэлж тэд влогоо илүү сонирхолтой, хөгжилтэй хийж үзэгчдийн хүртээл болгож байгаа юм. Ингэхийн тулд жүжигчин Зоригоо жингээ хасч, боди биетэй болохыг эрмэлзэх болжээ.

Read More