УИХ-ын гишүүн С.Одонтуяа Улаанбаатар хотын гаалийн газрын Хяналт шалгалт хариуцсан орлогч дарга О.Цогтбаатарын гар утас руу зурвас бичиж, нэг танилынхаа импортоор оруулж ирсэн барааны гаалийн татвараас чөлөөлүүлсэн гэх үйлдлийг АТГ-ынхан үргэлжлүүлэн шалгаж байна. Өнгөрсөн долоо хоногт торгох ял шийтгүүлсэн О.Цогтбаатар тэргүүтэй тус газрын гаалийн улсын байцаагч Б.Хишигбат, У.Ариунаа, Д.Соёлмаа нарт холбогдох хэргийг анх шалгаж эхлэх үед Улаанбаатар хотын гаалийн газрын даргаар ажиллаж байсан Д.Солонго зэрэг хүмүүсийг холбогдуулан шалгаж эхэлсэн талаар хэвлэлүүд мэдээлж байсан. Тэгвэл Улаанбаатар хотын гаалийн газрын даргаар ажиллаж байсан Д.Солонго энэ хэрэгт ямар ч холбогдолгүй, хууль сахиулах байгууллагынханд ч шалгуулаагүйг мөрдөн шалгах болон прокурорын эх сурвалжууд баталсан юм.…
Зохиогч: Эрхэм админ
БСШУЯ-ны (хуучин нэрээр) Барилга захиалагчийн албаны хяналтын инженер бөгөөд Тендерийн үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Оргил, “Эерэг туйл” ХХК-ийн захирал Ш.Энх-Амгалан нарт холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар даргалан өнгөрсөн долоо хоногийн даваа гарагт хэлэлцээд хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлжээ. Тэрбээр уг хэргийг хоёр дахь удаагаа хянан хэлэлцэж мөн тоогоор дээрх хүмүүсийг ялаас чөлөөлж буй нь энэ. Уг нь 2019 оны гуравдугаар сард Б.Оргил, Ш.Энх-Амгалан нарт холбогдох хэргийг хэлэлцээд хахууль өгсөн, авсан, албан тушаалаа урвуулан ашигласан гэм буруутайд тооцоод хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан хэмээн ял шийтгэлээс нь чөлөөлж байж.…
Улсын Филармонийн гоцлол дуучин, соёлын тэргүүний ажилтан Л.Насанбуян ганц охинтой. Охинтойгоо багаас нь найзууд шиг харилцаатай байхыг эрмэлздэг тэрээр үлгэр жишээ ээж. Охиныхоо талаар тэрээр “Эмэгтэй хүн ээж болсоноор маш их зүйлийг ойлгож, ухаардаг юм байна. Их зөөлөн, уярамтгай болсон. Охин минь миний амьдралд байж болох хамгийн сайхан бүхнийг надад авчирсан. Бүх зүйл утга учиртай гэж би итгэдэг учраас яг зөв цагтаа бурхан надад охиныг минь явуулсан гэж боддог юм. Охиноосоо маш их аз жаргал мэдэрдэг. Миний амьдрал үнэхээр гэрэлтэж байгаа” гэжээ. Тэрээр нэгэн сэтгүүлчийн “Хэр чинээлэг вэ” гэх асуултад “Миний хувьд улсын байгууллагад ажилдаг жирийн л нэг уран…
“Хэцүү анги” киноны Гэрэлээгийн дүрээр бидэнд танил болсон Мисс Б.Бадамцэцэг өдгөө ганц бие ээжийн амьдралаар амьдарч байгаа сурагтай. Тэрээр ид гялалзаж байх үедээ насаар өөртэйгөө ойролцоо Алтаншагай гэх залууг сонгож хурим сүр дуулиантай хуримлаж байв. Өдгөө шүдний эмчээр ажиллаж буй тэрээр хэд хэдэн брэндийн нүүр царайгаар давхар ажиллаж “мөнгө олж” буй. Тэгвэл тэрээр саяхан хоёр бяцхан үртэйгээ рекламны зураг авалтад оролцжээ. Энэ тухайгаа “ Хоёр сайхан хайртайгаа зурганд орлоо. Гурвуулаа камер луу харах байтугай нэг кадрт зураг авхуулах ч хэцүү юм байна” хэмээн бичжээ. Түүний том хүү энэ жил 5 настай бол, бага нь хоёр настай.
Өнөөдөр 9\15 Ардчилалын өдөр: АРДЧИЛАЛ гэж ардын засаглал, амьд явах аюулгүй орчин гэх мэт алд биений тань арванхэдэн эрх эрх чөлөөний баталгааг хэлнэ. Ард түмнийг илжиг мэт дарлан мөлжиж нуруун дээр нь сандайлсан боолын нийгмээс эхтэй дарангуйлагч хаант засаглалыг хоёр зуу гаруй жилийн өмнөөс Франц, Америкаас эхлэн авч хаяан эрх чөлөөт иргэн хүнээ алтаар бүрхээд төрийн ордныхоо дээр залан ардын засаглалаа өөрийн хүссэнээрээ эмхлэн цэгцлээд төрөө байнгын хатуу хараа хяналт ташуурын амтанд байлган түүний бүтэц нэгж албан хаагчдыг өөртөө үйлчлэгч мэт үнэнчээр зүтгүүлдэг тогтолцоог жинхэнэ ардчилал гээд байгаа юм. Хар ухаанаар, эзэрхэг цагт төр нь ард түмний дээр байсан бол…
Жүжигчин Б.Баярмаа гурван охиныхоо аавыг шоронд сууж байх хооронд дуучин Г.Ариунбаатартай хамтран амьдарч олноос нуугдаж хэдэн жилийн нүүр үзсэн. Дундаасаа хоёр хүүтэй болсон тэд өнгөрсөн жилээс эхлэн харилцаагаа ил зарлаж хамт байгаадаа сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэх болсон. Тэгвэл Б.Баярмаа Г.Ариунбаатарт хандаж “Дутуугаа нөхөж, дундуураа дүүргэе” гэжээ.
СТА Дуучин Батсайханы Буянжаргал гэхлээр яах аргаүй “Санахгүй л гэсэн юм аа” дуу нь аманд аялагдаж байгаа биз. Уран бүтээлээрээ олондоо танигдаж, бүр түүгээрээ овоглогдож явах шиг сайхан зүйл уран бүтээлч хүнд байдаггүй биз. Тэгвэл олон сайхан хит дууны эзэн, нийтийн дууны ертөнцөд өөрийн орон зайгаа тодоос тод тамгалж яваа Б.Буянжаргал өнөөдөр 35 насны төрсөн өдрөө тэмдэглэж байна. Түүний хувьд саяхан бүл нэмж, гурван охины аав болсон. Дуучин залуугийн төрсөн өдөрт түүний халамжит хань Ц.Оюунболор гэнэтийн бэлэг барьжээ. Охид болон эхнэрийнх нь бэлэг дуучин залууд ихээхэн таалагдсан тухайгаа цахим хуудаснаа тэмдэглэсэн байна. Дуучин Б.Буянжаргал оюутан байхаасаа уран бүтээлийнхээ гарааг эхлүүлж…
Сүүлийн үед бүх салбарт өөрийнхөө “Идэрээ” нэрийг гаргах болсон англи хэлний багш, сошиал нөлөөлөгч, комедиан Б.Идэр-Од телевизийн цуврал нэвтрүүлэгтэй болж байгаа гэнэ шүү. Энэ бүх ажлынхаа хажуугаар тэрээр ИХ Койны хөрөнгө оруулагч, “Тал нутгийн зомби” уран сайхны киноны продюсерээр давхар ажиллаж байгаа юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар зохион байгуулагдсан “Төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагч 2021” зөвлөлдөх уулзалтад оролцогчдын хэлсэн үгээс онцолж байна. “Буян” компанийн захирал Б.Жаргалсайхан “Энэ уулзалтыг жил болгон зохион байгуулж байх үр дүнтэй гэж харж байна. Би хэдэн зүйл хэлье. Өнөөдөр бидний амьдралд цар тахлаас илүү саад болж байгаа нэг зүйл байна. Энэ бол улс орон даяар хавтгайрсан архида л т . Ажил хийдэг хүн алга. Цалингаа авна. 2-3 долоо хоногоор архидаа д алга болдог. Герман улсад арх и н ы онцгой татвар манайхаас 60 хувиар өндөр юм билээ. Хөдөө, хотгүй бүгд согту у. Төрийн албан хаагчид нь чөлөөт цагаараа…
Мэргэжлийн боксын IBO холбооны дэлхийн аварга, олимп, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, МУГТ Н.Төгсцогт жүжигчин Э.Энэрэлтэй үерхэж дотносоор гурван жилийн хугацааг үдсэн. Тэгвэл Э.Энэрэл хэдхэн хоногийн өмнө амаржиж, хос хоёр охинтой болсон. Эр хүний хувьд хайртай үзэсгэлэнтэй гэргийгээсээ охинтой болсондоо маш их талархаж байгаа аж. Энэ тухайгаа “Охин үр минь аавдаа ирсэнд баярлалаа” гэжээ. Н.Төгсцогтын хувьд өмнө олимпын наадмаас медаль аваад удаагүй байхдаа дуучин Укагын дүү Уранзаяатай амьдрал зохиож, хүүтэй болсон. Хүү өдгөө дунд сургуулийн сурагч. Анхны амьдралдаа цэг тавьсан Н.Төгсцогтыг эхнэрээ зоддог гэх мэдээлэл цахим орчинд шуугиж байсан ч тэрээр энэ тухайд өөрийн байр сууриа илэрхийлсэн удаа…